Сонгуулийн тухай хууль ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц өнөөдөр хуралдана. Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн Цэцэд “Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хууль зөрчсөн тохиолдолд бусад сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь хууль зөрчсөн. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай зэрэг заалтыг зөрчсөн” гэсэн гомдол ирсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025