Сурагч, багш нар хичээлийн цагаар ГАР УТАС хэрэглэхгүй

БСШУС-ын сайд Ж. Батсуурь ЕБС-ын сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байлгах зорилгоор тушаал гаргажээ.  Сайдын тушаалд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагч, багш нар хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх талаар тусгасан байна.  Тушаал аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж.

Боловсролын салбарт ийм зохицуулалт хийснээр хичээлийн цаг илүү үр бүтээлтэй болж, сурагчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давуу талтай. 

Энэхүү тушаал нь зөвхөн ухаалаг утас биш бүх төрлийн гар утсанд хамааралтай гэдгийг БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025