​Хямралыг даван туулах 10 арга зам
2016/09/20

Борлуулалтын сургалтын бизнесийг амжилттай эхлүүлж, удирдаж ядаа бизнес эрхлэгчид болох Тони, Линда Коул нар 12 настай хүү Антоннигоо зүрхний шигдээсээр алджээ. Агшин зуур бүх зүйл орвонгоороо эргэсэн байна. Энэ явдлын дараахан тэд шинэ номоо хэвлүүлжээ. Уг номоо “Антонниг дахин амилуулаач: Зорьсон газраа хүрэх эр зориг бүхий түүх” хэмээн нэрлэсэн байдаг. Тони, Линда нар хямралыг хэрхэн даван туулж, бизнесээ хадгалж үлдэх талаарх ойролцоо түүхүүд, түүнчлэн уй гашууг даван туулж урагш хөдөлж өнөөдрийн зэрэгт хүрсэн нууцаа дэлгэжээ.

Ингээд тэдний хямралыг амжилттай даван туулсан талаарх зөвлөгөөг хүргэе:

1. Гэр бүл, найз нөхдөөсөө тусламж авахаас татгалзах хэрэггүй. Тэдний чамайг гэх сэтгэлийг хүлээж ав. Ганцаараа хямралаас гарах гэж оролдох хэрэггүй.

2. Хувийн эмчдээ эрүүл мэндээ даатга.

3. Эерэг бай. Идэвхитэй бай. Таны хандлага үр дүнд ихээхэн хувь нэмрээ оруулах болно. Аль болох хамгийн боломжит байдлаар өөрийгөө хөгжүүл.

4. “Энэ асуудлыг ч бас даван туулах болно” гэдгийг хүлээн зөвшөөр. Энэ зүйл огт боломжгүй, хэзээ ч болохгүй байж магадгүй ч та эргээд “хэвийн” амьдралдаа орох болно.

5. Оюун санаандаа тухайн нөхцөл байдлаас гарах “гарц”-г хай. Жишээ нь: Өөрийгөө намуухан урсгалтай голд, усан онгоцон дээр хөвж байна гэж төсөөл. Өөрөө өөртөө төвлөрч, анхаарал сарниулж байгаа бүх зүйлсийг март.

6. Бусдад анхаарлаа хандуул. Амиа бодоод байж болохгүй. Хямралын үед хэнд тусламж хэрэгтэй байна? Эргэн тойрныхондоо хэрхэн туслаж чадах вэ?

7. Завгүй бай. Сул чөлөөтэй, хийх ажилгүй байна гэдэг хамгийн хэрэггүй зүйл. Гэртээ ганцаараа зүгээр л суугаад баймааргүй байгаа биздээ.

8. Тогтмол дасгал хөдөлгөөн хий. Өдөр бүр 30 минут алх, гүй, дугуй уна. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь оюун санаа болоод сэтгэл санаанд үр дүнтэй. Мөн сайн нойр ав. Таны бие мах бодь хүчтэй болох бөгөөд өөрийгөө хянахад хялбар болох болно.

9. Унт. Сайн унтаж амар. Таны бие махбодь, оюун санаанд амралт хэрэгтэй.

10. Сайн ид. Хүнсний ногоо, жимс жигнэмэг, уураг, нуурс усыг сайн зохицуулж тэнцвэртэй хооллох маш чухал. Таны бие, оюун ухаан маш ихээр стрэсстэй байна. Танд шим тэжээлтэй хоол хэрэгтэй болохоос биш нэмэлт бэлдмэлүүд хэрэггүй.

Эцэст нь хэлэхэд зайлшгүй цаг мөч зөндөө бий. Гуниг гутралдаа живж суухын оронд гарах арга замыг хай.

www.resurrectinganthony.com.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин