Мөрөөдөлдөө хүрсэн хүмүүсийн нууц нь өдөр тутмын энгийн зуршил гэвэл та итгэх үү?
Дараах дадал зуршилаас өөрт хамгийн амар санагдсаныг дор хаяж 1 сарын хугацаанд хэрэгжүүлж үзээрэй. 1 сарын өмнөх өөрөөсөө хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа дүгнэх боломж юм шүү.
1. Өглөө эрт босох
Эртэч байх нь амжилтанд хүрэх үндэс мөн. Судалгаагаар хүний тархи сэрсний дараа 2-4 цагийн дотор хамгийн их идэвхтэй байдаг ажээ. Алдарт Уоулт Диснэй компанийн одоогийн ерөнхий захирал Робэрт Айгэр өглөө бүр 4 цаг 30 минутанд босдог дадалтай.
2. Нэгэн зэрэг олон зүйл хийхгүй байх.
Зураг үзэнгээ и-мэйл бичиж бас хоолоо иднэ. Амжилтанд хүрэгчид хэзээ ч ингэж нэгэн зэрэг олон зүйл хийдэггүй. Цаг хэмнэж буй мэт болов ч ингэж үйлдэл нэг бүрийн чанар нь муудаж байдаг.
3. Төлөвлөгөөтэй байх.
Амжилтанд хүрэгсэд өдөр бүрийг чухалчилдаг. АНУ-ын үндэслэгч эцгүүдийн нэг Бэнжамин Франклин өглөө бүр тухайн өдөр юу хийх тухайгаа сайтар төлөвлөдөг байжээ. Дахин давтагдашгүй өдөр бүрийг төлөвлөгөөний дагуу өнгөрүүлбэл амжилтанд заавал хүрэх болно.
4.Тогтмол хөдөлгөөнтэй байх.
Амжилтанд хүрэгсэд биеийн эрүүл мэнд, тархины үйл ажиллагаа хоорондоо нарийн уялдаа холбоотой байдгийг сайн мэддэг. Тиймдээ ч тэд тогтмол биеийн тамираар хичээллэж бие мах бодийн хувьд эрүүл байдаг.
5. Хувийн амьдралаа орхигдуулахгуй байх
Ямар ч амжилт гаргаж, ямар ч их завгүй болсон өөрийн гэр бүл найз нөхдөдөө цаг зав гаргаж байх хэрэгтэй. Амралтын өдөр сайхан амарч, дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхээ мартаж болохгүй. АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Обама ямар ч үед гэр бүлийнхэнтэйгээ хооллох цаг гаргадаг зуршилтай.
6. Өөрийн сонирхлыг орхигдуулахгуй байх
Ажлын амжилтанд хүрсэн хүн өөрийн сонирхолд амралтынхаа цаг завыг ихээхэн зарцуулдаг. Өөрийн гэсэн сонирхолтой байж түүнийгээ хөгжүүлэх нь стресс тайлж, бүтээлч байдлыг сайжруулдаг байна.
7. Бясалгах
Юу ч бодолгүй тархиа суллаж амраах. Бясалгал нь стрессийг багасгаж аз жаргалын түвшинг нэмэгдүүлж уран бүтээлч байдлыг дээшлүүлдэг гэгддэг. 2013 он дэлхийн нөлөө бүхий хүнээр шалгарсан алдарт Опра Уйнфри өдөрт 2 удаа 20 мунитаар бясалгал хийдэг ажээ.
8. Олон нийтийн сүлжээнд донтохгүй бодит ертөнцөд амьдрах.
Сүүлийн жилүүдэд залуу үеийнхэн олон нийтийн сүлжээнд донтож интернэт орчинд амьдрах болсон. Гэвч хамгийн том олон нийтийн сүлжээг зохиосон Марк Зукэрбергийн эгч Лэнди Зукерберг олон нийтийн сүлжээнд донтогч залуу үеийнхэнд одоо цаг дээр бодит ертөнцөд амьдрах нь чухал тухай ухуулга явуулдаг гэнэ.
9. Алдаагаа ухамсарлах.
Майкро Софт компанийн үүсгэн байгуулагч Билл Геитс “Амжилтаараа бахархахаас илүү алдаагаа ухамсарладаг байх нь чухал” гэжээ. “Алдаа амжилтын үндэс” гэдэг ч алдаагаа ухамсарлах нь чухал. Амралтын өдрөөр өнгөрсөн долоо хоног ажил амьдрал дээрээ юуг алдаж оносон тухайгаа тунгаан бодох цаг гаргаж байвал сайн.
10. Хүнд өгөх.
“Хүнд өөрийгөө зориулаад хоосорсон хүн байхгүй” гэж бяцхан охин Анна Франк тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. Амжилтанд хүрэгчдийн 73% нь нэг сард 5 цагийг сайн дурын үйлд зориулдаг гэсэн судалгаа байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна