Нүүрээ будаж нөгөө хувцасаа өмсжээ “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын экс найз бүсгүй гэдгээр нь олон нийт илүүтэй таних залуу жүжигчин Баярмаа гадаад төрхөндөө нэлээд өөрчлөлт хийснийг та харж байна. Өөрчлөлт хийсэн гэхээр мэс заслын ширээн дээр хэвтэж элдэв янзын хагалгаа хийлгэсэн гэж андуурах хэрэггүй. Баярмаа ердөө нүүрээ будаж нөгөө хувцасаа өмсөөд л газар тэнгэр шиг хоёр өөр дүр төрхтэйгээр ийн харагдаж байгаа юм. Орчин үед мэс заслын ширээн дээр хэдэн цаг хэвтэж үргэлжлээд хэдэн сар жилээр бие эрхтэнээ зовоон байж өөрчлөгддөг цаг ард хоцорч хэн ямар дүр төрхийг хүсэн тэр бүхнийг хэдхэн минутын дотор өөрчилөөд өгчихдөг алтан гарт Make Up артист захаасаа аваад байдаг болж.
Тэгвэл жүжигчин Баярмаа алтан гарт Make Up артистчид гоо үзэсгэлэнгээ даатгаж дүр төрхөө хөөрхөн өөрчилсөн байна. Харин нүүрээ будаж нөгөө хувцасаа өмссөн нь үнэнч фэнүүдэд нь хэр таалагдаж байгаа бол.

Сэтгэгдэл (3)