Агуу удирдагчдын харилцааны нууц
2016/09/18

Бизнес эрхлэгчид ажилчдынхаа төлөвлөгөөний талаар эргэлзэж санаа зовох нь элбэг байдаг билээ. Хэрэв тийм бол та буруу ажилчид сонгосон юм биш харин ажилчидтайгаа буруу хандлагатай харилцдаг байх магадлалтай юм.

Бизнес коуч David Zelman “Хэрэв би чадвал, та чадна” номоо саяхан гаргасан ба уг номондоо бусдыг хэрхэн сонсож, ойлгож ярилцах тухай өгүүлжээ.

“Хүн бүр дотроо харилцааны өвөрмөц чадварыг эзэмшиж байдаг. Үр дүн гэдэг бол таны ажилчдын хэлж буй зүйл дээр суурилдаггүй. Харин тэдний өөрсөддөө хэлж буй зүйл дээр суурилдаг” гэж Zelman бичсэн байна. Манлайллын коуч Zelman амьдралынхаа 40 жилийг “хүн бүрийн үйлдэл тэдний дотоод харилцан яриатай төгс тохирдог” гэдгийг мэдэхэд зарцуулжээ.

Байгууллагын хүрээнд алсын харааг бий болгож, ажилчдад түгээх нь багийг урам зоригоор дүүрэн, бодит зорилго руу тэмүүлэх боломжийг бий болгодог. Дотоод харилцан яриа, бодлыг хэрхэн өөрчилж дэвшилтэд амжилтыг бий болгох талаар туслах шилдэг 5 зөвлөгөөг Zelman санал болгож байна.

1. Өнгөрсөнд биш, Ирээдүйд төвлөрч ярилцах

Манлайлагчдын үндсэн үүргийн нэг нь нийтлэг зорилго, алсын хараанд нийцсэн хүнийг сонгож авах явдал байдаг. Нэг зүйлээ тайлбарлах, эсвэл хийсэн хийгээгүй хамаагүй өөрийгөө зөвтгөх гэж оролдох нь цаг бөгөөд энергийг хий дэмий үрдэг. Өнгөрсөн бидний ард үлдсэн. Алсын хараа, зорилгодоо хүрэхийн тулд юу хэрэгтэй байгаа, тэр ирээдүйг бий болгоход анхаарлаа хандуулаарай.

2. Нэг чиглэлийг бий болгохын тулд харилцан ярилцах

Зорилго, стратеги, цагийн хуваарийг үүсгэх харилцан ярианд ажилчдыг оролцуулах нь байгууллагын зорилгыг илүүтэй ойлгож, өндөр түвшинд хүргэхэд тусалдаг. Хамтарсан соёлыг бий болгох нь хүмүүс сайн дураараа хариуцлагаа ухамсарлах боломжтой болгоно.

3. Сонссон юм шиг дүр үзүүлэх хэрэггүй

Харилцаа холбоо гэдэг бол ярих сонсох аль алийг шаарддаг. “Энэ миний буруу биш. Би хүссэн зүйлээ л тэдэнд хэлсэн” гэх шалтагийг үгийн сангаасаа хас. Ийм байдлаар санал асуух гэж байгаа бол “Миний хэлсэн зүйлд та ямар тайлбар хэлэх вэ” гэж асуугаарай. Буруу ойлголт үүсэх хялбар шүү дээ.

4. Амьд харилцааны соёлыг бий болгох

Ил тод, хүртээмжтэй байх нь үр дүнтэй харилцааг бий болгох тэр тусмаа харилцаа холбооны бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой хувьсагчууд юм.
Байгууллага хүмүүсийн юу хэлж, ажиллаж байгаа соёлыг бий болгох ёстой. Амлалт бол амлалт. Үүрэг бол үүрэг.

5. Сайн ажлыг хүлээн зөвшөөрч, талархах

Хүмүүс өөрсдийнх нь оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрөхөд байгууллагын үнэ цэнийг бий болгох үйл хэргийг үргэлжлүүлэх магадлал их байдаг. Хэрэв та бусдыг хүлээн зөвшөөрөхөө болих юм бол тэд өөрсдийгөө байгууллагад хамааралтай гэх мэдрэмжээ алддаг.
Байгууллагын хэмжээнд тогтвортой үр дүнтэй харилцаанд амжилтанд хүргэдэг манлайлагчид өндөр гүйцэтгэлтэй баг хамт олон, цэцэглэн хөгжиж буй байгууллагыг бүтээдэг. Та өөрийн хамгийн сайн үр дүнд хэрхэн хүрэх вэ?

Эх сурвалж:inc.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин