Алтан намар ирлээ Ээжүүд ээ
2016/09/17

Урин дулаан дэлгэр зун цаг улиран одож, налгар шаргал намар цаг ирлээ ээжүүд ээ. Алтан намрын улиралд жимс, жимсгэнэ, шинэ ургацын хүнсний ногоо хамгийн сайн шим тэжээлтэй, амттай байдаг. Улирал солигдох үед хүний биеийн ялангуяа жирэмсэн эхчүүдийн дархлаа суларч, амархан ханиад томуу хүрэх гээд байдаг талтай. Тэгвэл намрын улиралд та хангалттай жимс, жимсгэнэ, ногоо идэж байвал өвлтийн улиралд ханиад томуунаас сэргийлж, эрүүл саруул хүүхдээ тээж төрүүлэх ач тустай шүү хөөрхөн ээж ээ. Ингээд намрын улиралд элбэг гардаг жимсгэнэ, түүний ач тусын талаар хүргэе.

Нэрс.  Нэрс нь нүүрс ус кали, магни, витамин А,  C, B, B2, каротин, хөвсийлгөх бодис, пектин, чихэр /5-6 хувь/, алимны, янтарын, сүүний хүчил, төмрөөр баялаг. Хоолойн үрэвсэлтэй хүн хар нэрсний өтгөн хандаар ам, хоолойгоо зайлна. Үүний тулд 100г хуурай үрийг 0.5л усанд буцалган 300мл болтол ширгээж хандалдаг. Хөргөж шүүгээд амаа зайлна.Хар нэрсийг идвэл нүдний хараа сайжирна. Учир иймд нүдний хараа муутай хүмүүс хэрэглэхэд зохимжтой. Мэнгэр өвчтэй бол уулын нэрсийг битүү саванд нэг аягыг элсэн чихэр, шар тостой хийгээд тогоотой усанд жигнэж, уураг мэт буцалгаад бүлээнээр нь ууна. Үүний дараа наранд толгойгоо  халаахгүй хэвтвэл эдгэнэ.Уушигны архаг өвчтэй хүн нэрс, чацаргана мэт жимсийг цагаан гүүний түүхий сүүнд хийж исгэн 15 хоног уухад бие нь мэдэгдэм хөнгөрдөг байна. Мөн жимсийг идэж идэж шүүсийг нь ууж болно.Нэрс ходоодны хүчил багадсан өнгөц үрэвсэл, ялангуяа гэдэс эвгүйцэж суулгах, элэгний үрэвсэл, үе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнүүдийн үед сайн эм болдог. Энэ зорилгоор 2 аяга буцалсан усанд цайны халбагаар 3-4 удаа хийж, 4-5 цаг тавьж хандлан аяганы 1/4 –р өдөрт 4-5 удаа ууна. Мөн нэрсний чанамал, кисель бэлтгэн ууна.Гүйлгэх, гэдэс ходоодны өвчинд аньс, нэрсийг хэрэглэнэ. Аяга усанд 1-2 халбага жимс хийгээд идээшүүлэн өдөрт 50г хоолны өмнө ууна.Хар нэрс нь цусан суулга өвчнийг үүсгэгч бактерийг үхүүлэх үйлчилгээтэй. Мөн балнад , сахуугийн үүсгэгч, стафилококк зэрэг нянг үхүүлнэ. Энэ зорилгоор цайны дөрвөн халбага хар нэрсний хуурай үрийг нэг аяга буцалгаж хөргөсөн усанд хийж тасалгааны халуунд найман цаг байлгасны дараа бүтэн өдөрт багтаан залгилж ууна.Хар нэрсний шинэхэн жимсгэнийг удаан хугацаагаар хэрэглэхэд өтгөн хатахаа больдог.Чихрийн шижин өвчний хөнгөн хэлбэрийн үед хар нэрсний ханд уувал сайн. Учир нь нэрсний навчинд неомиртиллин гэгч цусан дахь чихрийн нэлээд бууруулдаг бодис байдаг. Нэг цайны халбага жижиглэсэн навчийг аяга буцалсан усанд хийж 30 минут халуун пийшин дээр хандалж  шүүгээд аяганы 3/1-р өдөрт 3 удаа ууна.Түлэгдэх, цус алдах, шарх, элдэв үрэвсэл анагаах, хорт ургамал алколидын хордлогыг  тундасжуулахад монос, нэрс зэрэг аргаах, идээлэх бодис бүхий ургамал хэрэглэдэг.

Үхрийн нүд. Үхрийн нүд нь С витаминаар баялаг, мөн пептин дархлаа дэмжих үйлчилгээтэй. Үхрийн нүд нь биологийн идэвхит төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс юм. Жимсний шүүс нь гэдэсний элдэв нян үүсгэгчийг үхүүлж гэдсийг халдвараас бүрэн цэвэрлэдэг юм. Үхрийн нүдний шинэхэн ба хатаасан жимсийг амин дэм дутагдах, цус багадах, хоолой сөөх, ядрах турах, гэдэс үрэвсэх үед хэрэглэнэ. Мөн нүдний хараа муудахаас сэргийлж хараа сайжруулж, харанхуйд харах чадварыг нэмэгдүүлнэ. Нүдний ядаргааг бүрэн арилгана. Тархины үйл ажиллагааг дэмжин, цусан хангамжийг сайжруулан хөгшрөлтийн явцыг удаашруулна. Үхрийн нүдний навч нь бөөрний үйл ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ түүний усан ханд чанамалыг усан хаван буулгах, давсаг чулуужих зэрэг өвчний үед уух нь өндөр үр ашигтай.

Аньс. Аньсанд С витамин маш ихээр агуулагддаг. Навч нь зууван хэлбэртэй, бүтэн захтай, гөлгөр гадаргуутай, навчныхаа доод гадаргууд олон тооны олон эст булчирхайт үстэй.

Манай орны ихэнх нутагт аньс 9-10 сард     бүрэн боловсорч дуусах бөгөөд түүнийг аньсны комбайн гэж нэрлэгддэг нэг талдаа ямааны самтай төсөөтэй шүднүүд бүхий савраар юмуу гараар түүдэг. С витамин маш ихээр агуулдаг. Аньсыг цусны даралт ихдэх үед алирсны навчтай хамт буцалгаж хандлаад 50 мл-ээр өдөрт гурван удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорхи хэмжээгээр ууж хэрэглэнэ. Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар юмуу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт гурван удаа 100 мл-ээр уухад дээрх өвчин эдгэрнэ. Ханиадтай үөд хөх дэгд, аньсыг 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл түргэн эдгэрнэ. Элэг устахад боролзгоны шар цэцэгтэй хольж буцалгаж хэрэглэнэ. Ходоодны салстын үрэвсэл, гэдэс гүйлгэх зэрэгт аньс юмуу түүний навчийг буцалгаж, хөргөөд, хоолны өмнө 100 граммаар, өдөрт гурван удаа уухыг эмч нар зөвлөсөн байдаг. Бөөр үрэвсэх үөд аньсыг алирс, тэхийн шээг, хонин зээргэнэ зэргийг адил хэмжээгээр хольж хандлаад 30-45 хоног өдөрт гурван удаа, тухай бүрт 150 грамм усанд хийж буцалгаж хэрэглэнэ.Хий хавагнах, хөл, гарын үөэр өвдөх зэрэгт аньс, түүний навчийг 100 мл усанд хоолны нэг халбагыг хийж буцалгаад өдөрт гурван удаа хэрэглэнэ. Аньсны навчийг түүж авах хамгийн тохиромжтой хугацаа 6 дугаар cap. Түүсэн навчаа сүүдэр газар тавьж хатааж хадгална. Харин жимсийг шилэн саванд хийгээд өнгөн үеийг нь далдартал элсэн чихэр хийж сэрүүн байранд юмуу, хөргөгчийн доод хэсэгт тавьж хадгална.

Зэрлэг гүзээлзгэнэ. Зэрлэг гүзээлзгэнийг чихрийн шижинтэй хүмүүст зөвлөдөг ба цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг байна. 100 гр зэрлэг гүзээлзгэнэ нь 44 ккал, фосфор, калци, кобальт , марганиц, В бүлгийн витаминууд, С витамин, каротин агуулдаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт, хлоризийн үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг.

Чацаргана. Чацаргана нь найрлагандаа уусах чадвар сайтай сахар / фруктоз, глюкоз/, органик хүчил, каротинойдын найрлаганд ордог VC, VE, VB1, VB2 зэрэг олон төрлийн витаминуудыг агуулдаг шим тэжээлээр баялаг жимс юм.Боловсруулаагүй жүүс нь хүний биед хэрэгтэй олон төрлийн микро элементүүд болон 18 төрлийн амин хүчлийг агуулдаг. Чацарганы жимсний жүүс нь бусад модoт жимснээс олон төрлийн найрлагатайгаараа давуу юм. Чацаргана нь С витаминаар баялаг бөгөөд ердийн жимстэй харицуулахад хэдэн арав дахин илүү юм. Мөн Е витамины агууламж нь бүх төрлийн жимснүүдээс хамгийн их юм. Эдгээр найрлагууд нь хүний биед амархан шингэдгээрээ онцлогтой.Чацаргана нь витамин, эрдэс бодис, органик хүчил болон биологийн идэвхт нэгдлүүдийг баялаг, их хэмжээгээр агуулсан байдаг тул маш их үнэ цэнэтэй жимсгэнэ юм. Чацаргана дахь С витамины хэмжээ нь 100гр жимсэнд 100-300мг, навчинд 370мг хүрдэг байна. Нэг хоолны халбага чацаргана нь хүний нэг өдрийн С витамины хэрэгцээг хангадаг. Чацаргана А, В1, В2, В4, В6, В8, В9, К, Р, РР, Е витаминуудаар баялаг. Чацарганы 100гр жимсэнд А витамин 60мг, Е вит-140мг хэмжээтэй байдаг байна. Бусад витамин, микро элементүүд бага хэмжээтэй байдаг боловч тэдгээрийн хэрэгцээ хүний бие организмд тун өчүүхэн бага байдаг.Витамин, биологийн идэвхт бодис, микро элементүүдийн ховор нандин цуглуулга учраас чацаргана нь хүн орхоодой юмуу бугын цусан эврийн адил бие организмыг хүч тамир оруулах үйлчилгээтэй юм.Чацарганы тосыг уух байдлаар дотуур мөн түрхэх байдлаар гадуур хэрэглэдэг. Тос нь 40-100мг каротин, 180-250мг каротинойд агуулдгаараа А витамины баялаг эх үүсвэр болдог. Түүнчлэн Е витамин өндөр хэмжээтэй буюу 110-165мг агуулагддаг байна. Чацарганы тос нь өвдөлтийг намдаах, шарх аниулах мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэйн зэрэгцээ арьсны элдэв төрлийн /дулааны, химийн, цацрагийн үйлчлэлээр бий болсон/ түлэнхийг эмчлэхэд хэрэглэдэг.Нэг хоёрдугаар зэргийн түлэгдэлтийн үед арьсны гэмтсэн хэсэгт чацарганы тосыг өдөрт 2 удаа түрхэж хэрэглэдэг. Нэлээд гүнзгий түлэгдэлтийн үед чацарганы тос нь түлэгдэлтийн шархыг аниулахад илүү тус дэм болж арьс шилжүүлэн суулгах хөрсийг бүрдүүлж өгдөг.

Мойл. Мойл нь голын дагуу 10 хүртэлхи өндөр модонд ургана. Мойлыг эмчилгээний зорилгоор түүж авахдаа болц нь гүйцсэн үед нь бүхэл иш /багцаар нь/ -ээр нь авч, наранд юмуу тусгай зориулалтын зууханд нэн яаралтай хатаана. /гэхдээ хэт хатааж болохгүй/ Хатсан даруйд нь яснаас нь салгаж, цэвэрлэж авах ба ингэж бэлтгэсэн жимсийг 5 хүртэл жил хадгалан хэрэглэж болно.Мойлны үр жимс нь барьцалдуулах үйлчилгээтэй байдаг учир ихэвчлэн гүйлгэлтийг намжаахадхэрэглэдэг. Ер нь ганц ширхэг мойлын жимс ч гүйлгэлтийг намжаах үйлчилгээ үзүүлж чадна.

Мойлын хандыг бэлтгэхдээ, 1 стакан буцалсан усанд 1 цайны халбага жимс хийж 20 минут буцалгаад, хандалж хөргөсний дараа хагас стаканаар өдрийн 2-3 удаа ууж хэрэглэнэ.

Мойлны хандыг нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвслийн үед шавшлага маягаар хэрэглэж болно. Ардын эмнэлэгт мойлны яс, хальсыг няцалж нунтаглаад ханд болгон шээс хөөх зорилгоор ашигладаг. Мөн түүнчлэн хальс нь ялаа, шавьж устгах үйлчилгээтэй.

Чавга. Чавга нь маш эрт дээр үеэс хүнсний жимс болон хэрэглэгдэж ирсэн болохоор байгаль дээр ургадаггүй. Эмчилгээний өч холбогдлоороо хар чавга ихэд алдаршжээ.Хар чавганы найрлаганд сахар /17%/, хүчил /3%/, алимны ба лимоны хүчил, пектин, каротин, С, В,Р амин дэмүүд, минериалын давсууд, өнгөт бодис зэрэг агуулагдсан байдаг.Хар чавга , ялангуяа хатаасан чавга гэдэс өвдсөн үед нэн сайн. Чавганы ханд, компот зэргийг тайвширч, амрах зорилгоор нойрсохоос өмнө хэрэглэдэг. Унтахаас өмнө 10-20 ширхэг хатсан чавга идэхэд тавтай нойрсдог. Хатаасан чавга бие организмээс холестериныг хөөх үйлчилгээтэй байдаг тул судас хатуурах, цөсний өвчний үед ач холбогдолтой.Мөн зүрх судасны өвчин, бөөрний үрэвслийн үед онцгой нөлөөтэй. Учир нь чавганы найрлаганд бие организмээс ус, шим тэжээлгүй давсыг хөөн зайлуулах үйлчилгээтэй калийн давс агуулагдсан байдаг. Ер нь хатаасан чавганы тэжээлэг чанар нь шинэ чавганыхаас 4-6 дахин илүү байдаг. Иймд хар чавгыг хэт таргалсан эсвэл сахарын диабеттэй хүмүүс хэрэглэх шаардлагагүй юм.Чавгыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхийн тулд гэрийн нөхцөлд хатааж болно. Үүний тулд жимсийг 15 мин буцалж буй усанд хийж, хөргөөд дараа нь хатаагчид хийж 3-4 цаг байлгах хэрэгтэй. Хатаасан чавгыг тагтай саванд хийж хуурай, харанхуй газар хадгална. Ердийн хэрэглээнд чавганы шүүс /сок/-ийг өргөн ашигладаг.Шүүсэнд шинэхэн жимсний бүхий л шинж чанар хадгалагдсан байдаг. Шүүс нь хоолны дуршлыг сайжруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдгээс гадна өвлийн улиралд аминдэмийн дутагдлаас сэргийлэх сайн нөлөөтэй. Чавгыг ардын уламжлалт эмнэлгийн празтикт подагре, үе мөчний ревматизм, ходоод гэдэс, бөөрний архаг өвчинд ашигладаг, Чавганы навчийг буцалгаж бага зэргийн цууны хүчилтэй хутгааад эдээд шархыг анагаахад хэрэглэдэг

Улаалзгана.   Улаалзганы найрлаганд сахар, С-аминдэм, пектинүүд болон органик хүчлүүд ихээр агуулагдсан байдаг. Түүний найрлага дахь валерин / бамбайн/-ы хүчил нь тайвшруулах үйлчилгээтэй. Улаалзганы үр жимс нь шээс, хөлс хөөдгөөс гадна улаалзганатай цай, зөгийн балтай шүүсийг эрт дээр үеэс халуунтай өвчтөнд уулгадаг байжээ. Жимсийг нь хоол боловсруулах эрхтний өвчний үед ууж хэрэглэдгээс гадна зүрхний булчингийн агшилтыг нэмэгдүүлж, судасны лугшилтыг тогтворжуулдаг тул биеийн тамир эмчилгээнд өргөн ашигладаг. Улаалзганыг хатааж цэвэрлээд шахаж шүүсийг нь авдаг.Эрт дээр үеэс улаалзганы шүүсийг цардуулын бурамтай нухаж хорт хавдрын хэсгийн өвдөлтийг намжаахад ашигладаг байжээ. Улаалзганы сэрүүн ундааг ходоодны шүлт багадсан буюу арьсны төрөл бүрийн өвчний үед ууна. Тодорхой заалтгүйгээр улаалзганы шүүсийг зөгийн балтай найруулан хоолны өмнө 40-50 мг-аар ууж байвал хоол боловсруулалтанд онцгой сайн нөлөөлнө. Улаалзганы навчийг буцалгаж, сайтар хандлан уувал дархлаа сайжирч, багтраа арилна. Шүүсийг нь зөгийн балтай адил хэмжээгээр найруулан ууваас гастрит, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зовиуртай ирэх зэрэгт сайн. Цэвэр /хольцгүй/ шүүсийг арьсны өвчинд шавшлага хэлбэрээр ашигладаг. Удаан хугацаагаар хөхүүлэн ханиалгах үед улаалзганы жимсний чанамлыг хэрэглэдэг. Энэхүү чанамал нь усан хаван гуйх, хоолой сөөх зэрэгт нэн сайн. Харин хандыг нь хоол боловсруулах эрхтний хямралын үед ууж хэрэглэдэг гэнэ.Улаалзгана жимс нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэн хэдийн болгодог тул өтгөн хатдаг колиттой хүмүүс хэрэглэх нь тустай. Бие организсаас хорт бодисуудыг гадагшлуулах чадвартай ба мөн жирэмсэн эхчүүд хордлогын үеийн дотор муухайрлыг зогсоодог байна.

Нохойн хошуу. Нохойн хошууг монголчууд эрт дээр үеэс эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн. Хөгширч, тамир доройтсон хүнд хоёр хоолны халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч хагас литр усанд хийж 15 минут зөөлөн гал дээр буцалгаж хучаад, шөнөжин хандлан шүүнэ. Түүнийгээ зөгийн балтай хольж, өдөржин цай мэт уувал биеийн чалх сайжирч судас хатуурахаа больдог аж.Ханиад томуу туссан үед нохойн хошууны хуурай жимсийг үрж нухаад хоолны таван халбагыг  нэг литр хүйтэн усанд хийж, гал дээр 10 минут буцалгаж 8-10 цаг байлгасны дараа шүүнэ. Үүнийгээ өглөөнөөс эхлээд хоёроос гурван цаг тутамд зөгийн бал, жимсний чанамал зэрэгтэй холиод уух хэрэгтэй. Харин уусныхаа дараа амаа заавал усаар зайлна. Учир нь, хүчил нь шүдний пааланг гэмтээчихдэг аж. Ингэж долоо хоног уухад өвчин бүрэн илааршдаг. Нохойн хошууны үр С аминдэмээр баялаг. Түүнд агуулагдах витамин  үхрийн нүд жимснээс 10, нимбэгнээс 50, алимнаас 100 дахин их болох нь батлагдсан гэнэ.Элэгний аливаа өвчинд нохойн хошууг сайн талхалж, хонины элэгний хальс, шөрмөсийг хатааж түүнийгээ хувь тэнцүүлэн найруулан нухаж өдөрт хоолны халбагаар гурван удаа уух сайн. Элэгний өвчний үед хандыг бэлтгэхийн тулд 10 гр жимсийг 200 гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна. Цөс болоод бөөрний чулуутай бол нохойн хошууны хандаас өдөрт дөрвөн удаа шилэн аягаар долоо хоногийн хугацаатай ууваас барагтай чулуу элс болон туугддаг гэнэ.Бөөрний өвчтэй хүн нохойн хошуугаар чанасан цайнд зөгийн бал хольж ууна. Нохойн хошууны жимсний 500 гр ханданд 15 гр зөгийн бал хольж болно.Арьсны намарс, экзем, хайрст үлд, хөхний товч хагарах, арьс холцрох, түлэгдэх зэрэгт нохойн хошууны тослог хандыг самбайнд шингээж өдөрт хоёр удаа тавьна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин