Тэрбумтнуудын өдөр тутамдаа юу хийдэг вэ?
2016/09/17

Хэрэв баян болохыг хүсвэл аль хэдийн баян болсон хүмүүсээс суралцаарай. “Саятан шиг бодож сэтгэхийг хүсвэл саятангаас суралцах хэрэгтэй” гэж Стив Сиеболд хэлсэн байдаг.

Тэрбумтнуудын өдөр тутмын дадал болгосон нийтлэг 11 үйлдэл байдаг байна.

Амьдралаа бодитоор өөрчлөхийг хүсвэл эдгээр зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. Жижиг үйлдлийг ч өдөр тутмын амьдралдаа зуршил болгосноор том амжилтын үндэс болно.

Бясалгадаг

Рэй Далио 16 тэрбум долларын хөрөнгөтэй.

Бясалгах нь дархлааны системийг нэмэгдүүлж, санах ойг сайжруулдаг, сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд ашиг тустай байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг. Бриджватор ассоциатийг үүсгэн байгуулагч Рей Далио “Миний амжилтын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг бясалгал юм.” хэмээн хэлжээ. Далио ч ганцаараа биш. Твиттер, Скуарын гүйцэтгэх захирал Жак Дорсэй, хэвлэл мэдээллийн магнат Опра Уинфри нар өдөр тутамдаа бясалгал хийдэг ажээ.

Өгөөмөр

Майкл Блүүмберг 45 тэрбум долларын хөрөнгөтэй.

“Дэлхийн баялагт анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй” гэж Сиеболд хэлжээ.
Блүүмберг медиа үүсгэн байгуулагч, СЕО Майкл Блүүмберг амьдралынхаа туршид 3 тэрбум долларыг хандивласан байдаг. Уоррен Баффэт, Билл болон Мелинда Гейтс нар амьдралынхаа турш буяны шалтгаанаар өөрсдийн баялагийн талаас илүү хувийг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийг бий болгохын тулд хандивлахаа тангарагласан байна. Тэдний зарим нь хөрөнгийнхөө 99 хувийг өгөхөө амласан байдаг.

Эрт сэрдэг

Жак Дорсей 1 тэрбумын хөрөнгөтэй.

“Эртэч шувуу өт барьдаг” гэх хуучны сургааль үнэн байж болох юм. Баян хүмүүс эрт сэрэх хандлагатай байдаг гэнэ. Жак Дорсей өглөөний 5 цагт сэрээд бясалгал, дасгал хөдөлгөөн хийдэг.
Виржин группийг үүсгэн байгуулагч Ричард Брансон 5:45д сэрдэг ба ажлаа эхлүүлэхийн өмнө дасгал хөдөлгөөн хийдэг. Нар мандахаас өмнө босоогүй хүн амжилттай байж чадахгүй хэмээн сургадаг ажээ.

Хэв журмыг мөрддөг

Жонн Паул Дежориа 3тэрбум долларын хөрөнгөтэй.

Амжилттай хүмүүсийн онцлох зан чанар юм. Жонн Паул Дежориа, Паул Митчел нар өглөө бүрийн 5 минутыг нам гүм тунгаан бодоход зарцуулдаг. Зочид буудал, гэртээ хаана байх нь чухал биш өглөө сэрээд эхний таван минутыг орондоо зүгээр хэвтэж бүгдийг эргэцүүлдэг ажээ.

Энгийн амьдардаг

Билл Гейтс 78 тэрбум долларын хөрөнгөтэй.

Банкинд тэрбум тэрбумын хадгаламжтай ч зардлаа хэтрүүлдэггүй байна. Үнэндээ дэлхийн хамгийн баян хүмүүсийн зарим нь даруу төлөв амьдралыг сонгодог байна.

Билл Гейтс жилийн турш арилжааны онгоцоор ниссэн байна. Мөн домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет 31.500 долларын гэрт амьдардаг ба ухаалаг гар утасны оронд энгийн гар утсыг сонгон хэрэглэдэг гэнэ.

Өөрсдийн хүсэл тэмүүллээ дагадаг

Стив Жобс 10 тэрбум долларын хөрөнгөтэй.

“Юунд дурлана түүнийгээ олж авна. Агуу ажлыг хийх цор ганц зам нь хийж буй зүйлдээ дурлах. Хэрэв та хараахан олж хараагүй байгаа бол хайсаар л бай. Битгий бууж өг. Бүх зүрх сэтгэлээ зориулбал олж мэдэх болно.” гэж Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс Стэнфордын их сургуулийн 2005 төгсөх ёслолийн үеээр хэлсэн байдаг.
Өөрийн хүсэл тэмүүллээ дага гэж хэлсэн анхны хүн нь Жобс биш. Зохиолч Наполеон Хилл 20-р зууны эхээр хамгийн баян 500-аад хүнийг судалж “Think and Grow Rich” гэх номыг бичсэн нь шилдэг борлуулалттай номын тоонд зүй ёсоор орсон юм. Уг номонд ”Хэн ч өөрийн хүсээгүй зүйлээ хүчээр хийж амжилтанд хүрдэггүй юм.” Гэж бичсэн байдаг.

Унших дуртай

Уоррен Баффет 68 тэрбум долларын хөрөнгөтэй.

Дэлхийн амжилттай хүмүүсийн ихэнх нь номонд донтогсод байдаг. Уоррен Баффет өдрийн 80 хувийг уншихад зарцуулдаг гэнэ. Марк Зүкерберг хоёр долоо хоног бүр унших номоо сонгодог. Опра Уинфри сар бүр уншигчдийг “Опрагийн номын клуб”-д урьж уншсан номныхоо талаар хэлэлцдэг ажээ.

Орлогийн олон урсгалтай

Ричард Брэнсон 5 тэрбум долларын хөрөнгөтэй.

Тэд орлогийн нэмэлт урсгалыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг нь гайхширмаар зүйл биш юм. Виржин группын тэрбумтан дарга Ричард Брэнсон 500 орчим компанийг хянадаг бөгөөд түүний 200-300 брэнд хаа сайгуу байдаг. Орлогийн олон урсгалтай байх нь баяжих зуршилтай болгодог. Виржин брэндийг өргөжүүлэх хүсэл нь түүний орлогийг олон урсгалтай болгожээ.

Хувиараа хөдөлмөр эрхэлдэг

Марк Зүкерберг 49 тэрбум долларын хөрөнгөтэй.

Тэрбумтад өөрөө өөрсдийнхөө босс байх хандлагатай байдаг. Ихэвчлэн хувиараа бизнес эрхлэгчид байдаг ба өөрсдийнхөө цалинг тодорхойлдог. Марк Зүкерберг анх 19 настай байхдаа бизнесээ эхлэхдээ буюу 2004 онд Харвардын их сургуулийн оюутан байжээ. Агуу хүмүүс хувиараа хөдөлмөр эрхлэх нь баян болох хамгийн хурдан арга зам юм.

Дасгал хөдөлгөөн хийдэг

Марк Куб 3 тэрбум долларын хөрөнгөтэй.

Амжилттай хүмүүс ажлын байрандаа идэвхтэй ажилладгаас гадна ажлын байрнаас гадуур бие махбодио хөгжүүлдэг. Даллас Мавериксийн эзэн, Шарк Танкын хөрөнгө оруулагч Марк Куб 7 хоногийн 6 өдөр нь нэгээс багагүй цаг дасгал хөдөлгөөн хийдэг ажээ. Брэнсон өдөр бүр дасгал хийснээр ажлын бүтээмж 4 дахин нэмэгддэг гэж хэлсэн байдаг. Дасгал хөдөлгөөн хийснээр санах ой, төвлөрөх, оюун санааны хурц соргог байдлыг нэмэгдүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг билээ.

Бусад амжилттай хүмүүстэй цагийг өнгөрөөдөг

Билл Гейтс, Уоррен Баффет нар урт удаан хугацааны найзууд.

Ухаалаг хүнтэй баян хүмүүс ярилцах дуртай байдаг. Ихэнх тохиолдолд таныг үнэлэх үнэлэмж ойрын найз нөхдөөр тань хэмжигддэг байна.

businessinder.com
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин