УИХ-ын гишүүн Цэндийн Нямдорж:
Английн нэрт улс төрч, дэлхийн хүн Уинстон Черчиллийг онцгой генийн байгууламж хэмээдэг. Насаараа навчин бүдүүн тамхи татаж, сайн чанарын шарзаар унд хийн 91 наслахдаа тэрээр Англи төдийгүй дэлхийн улс гүрнүүдийг эвлэрүүлэх, ардчилалын үнэт зүйл, соёл, стандартыг тогтооход ухамсарт амьдралаа зориулсан байдаг. Мэнгэт сайд манайдаа л Черчилль ажээ. Ааш араншин, амьдрал, улс төрийн замнал гээд бүхий л талаараа тэр Черчиллийг санагдуулах.
До яамны мэнгэт сайд, Увсын улаан Жамсран, улс төрийн Ванга, орондоо хууль засагч, ойгүй заргач. Түрээсийн байранд амьдардаг, гэртээ зурагтгүй ноён Ц.Нямдорж. Энэ бол түүнтэй холбоотой олон диалогиудын зөвхөн нэгээхэн хэсэг нь. Өөрөөр хэлбэл шинэ Монголын улс төрийн түүхэнд түүн шиг дуулиан шуугиантай, дурайх гоц дүртэй фигур байхгүй. Хэлж ярих нь хэт ёж, шогийн мэдрэмж дүүрэн. Хувь хүн нь характертай, хүчирхэг, зарчимч. Тэгсэн атлаа хачин уяхан, уянгалаг. Алдарт “Аав ээж хоёр”-ыг хангинатал дуулна. Сонсохоороо мэлмэртэл асгаруулна. Иймэрхүү өгөгдөл, тодотголууд зөвхөн Ц.Нямдоржид, зөвхөн онцгой бодгалиудад хамаатай байдгийг хэлэх юун.Шинэ онтой зэрэгцэн 60 насны босго алхаж буй энэ эрхэм хүний амьдралын хорь гаруй жил их улс төрд зориулагдаж. Тэгэхдээ тэр зүгээр нэг зай бөглөгч, сандал таглагч биш. Улс төрийн улаан гал дундуур гартаа зарчим, шударга ёс хэмээх бамбар бариастай, бүр дээр өргөөстэй “тулалдаж” иржээ. Энэ “тулаан” чухамдаа улс төр хийгээд улс төрчийн ёс суртахуун, соёл, стандарт тогтоож, хууль ёсыг хууль ёс шиг байлгахын тулд. Тиймдээ ч тэр улс төрийн хүрээнд нөхөд, дэмжигч гэхээсээ илүү дайсан олонтой. Харин эгэл ардын дунд шүтэн бишрэгч, фен олонтой. Энэ л үнэ цэнэ, нэр төр билээ. Ингээд олныг үл нуршин түүний ярилцлагыг хүргэе. Үргэлжид супер ярилцагч байдаг түүний яриа тэр чигээрээ мэдээлэл, мэдрэмж гэдгийг ч хэлэх юун.
- Ирэх сонгуульд таныг Хан-Уулд нэр дэвшинэ гэв үү? Увсаасаа яагаад нэр дэвшихгүй гэж?
- Одоогоор хаанаас нэр дэвшихээ шийдээгүй байгаа ш дээ. Ер нь бол боломжит хувилбар бол гурав байгаа. Хөдөө орон нутагт дэвшинэ, хотод гэвэл дүүргээс л нэр дэвшинэ. Эсвэл жагсаалтад орно. Одоохондоо шийдлээ гаргаагүй л байна.
1992 онд анх сонгуульд өрсөлдөхдөө Хан-Уулаас нэр дэвшиж, Э.Бат-Үүлтэй өрсөлдөж ялалт байгуулсан юм. 1996 оноос хойш 4 удаа Увсад нэр дэвшиж сонгогдсон. Сүүлд нь жагсаалт гэдэг юманд орж зургаа дахь удаагаа сонгогдоод байгаа юм л даа. Одоохондоо бодол цэгцрээгүй байна гэх юм уу. Бодож байгаад нэг шийдвэр гаргана даа. Бор шувуунууд бол нисэж л байдаг. Хан-Уулаас гэж яриад байгаа нь бодвол урд нь сонгогдож байсан учраас гарсан яриа биз.

- Та ч Увсдаа дархлагдсан хүн. Ямартаа л Увсын Улаан Жамсран нэр автлаа дархлагдсан. Энэ бүхний эцэст тойргоо сольж байгаа нь нэг талаас мөнгөлөг, өнгөлөг залуу үеийнхэнд шахагдсан, нөгөө талаар Увсыг хөгжүүлвэл хөгжүүлэхээр олон удаа сонгогдсон, харамсалтай нь дорвитой юм хийгээгүй гэх зэм, шүүмж. Аль нь танд илүү хамааралтай гаргалгаа вэ?
- Би энэ олон удаагийн сонгуульд орохдоо дан 55-68 хувьтай гарч ирж байсан хүн. Тавиас доош хувийн санал авч үзээгүй. Увсынхан надад итгэдэг хэвээрээ байгаа. Өнгөрсөн сонгуулийн тухайд Чойжилсүрэн, Хүрэлбаатар хоёр харьцангуй шинэ хүмүүс байсан учраас тэр хоёрын урдуур орж, тойрог булаагаад яахав гэж бодсон.
Хөгжихийн хувьд бол чадал чинээгээрээ л ажил хийгдсэн дээ. Тэрийг Увсын ард түмэн мэднэ. Харанхуй аймагт би анх очиж байсан. Одоо бүх сум гэрэлтэй болсон. Хойш эргэсэн 50 км, урагш эргэсэн 180 км замтай, хоттой хар замаар холбогдоход ойрхон болчихсон байгаа. Гэх мэт тэнд хийгдсэн ажлууд зөндөө бий. Намайг Их хурлын дарга байхад Монголын 334 сумын 127 нь харанхуй байсан юм ш дээ. 2006, 2007 оны төсөв дээр 127 сумыг хоёр хуваагаад хоёр жилийн дотор гадны зээлгүйгээр гэрэлтэй болгож болж л байсан юм даа. Тэр арга хэмжээний хүрээнд манай аймгийн их холын 9 сум гэрэлд холбогдож байсан. Энэ бүхнийг хүмүүс мэдэж байгаа. Наад яриа чинь бол улс төрийн өрсөлдөгч нөгөө талаас гарч байгаа яриа. Угаас миний талаар сайн муу яриа гарахгүй байна гэж байдаггүй юм л даа.

- Нээрээ л та үргэлж л улс төрийн халуун ярианы халуун сэдэв байсаар ирсэн. Магтуулна, муулуулна, зэмлүүлнэ. Увсын улаан Жамсран, орондоо хууль засагч, хэрүүлч, заргач, До яамны мэнгэт сайд гээд олон ч нэр хоч авсан. Энэ бүхэн танд юу мэдрүүлдэг вэ?
- Хувь тавилан юм ш дээ. Чи улс төрд хэн ч биш байсан бол чиний талаар юу ч гарахгүй шүү дээ. Улс төрд орсон хүн үргэлж сайнаар дуудуулна гэж байхгүй. Үргэлж магтаал сонсоно гэж байдаггүй. Би хувьдаа гурав, дөрвөн зарчим барьдаг хүн. Нэгдүгээрт, ямар ч тохиолдолд нэг нүүртэй байх, хоёрдугаарт шударга ёс гээч юм нь хэрэв байдаг бол энэнд нь хор хүргэхгүй байх, гуравдугаарт, хомхой аашилж энэ улсын авдар руу хиртэй хумсаа дүрэхгүй байх, дөрөвдүгээрт, үнэнчээрээ зүтгэх. Миний бүх амьдралын зарчим энэ. Би сайндаа ч ийм зарчимтай болчихсон юм биш. Би чинь энэ их улс төрд анх орохдоо Хууль зүйн тэргүүн дэд сайд болж байлаа. Өмнө нь арваад жил прокурорын байгууллагад ажиллаж тэнд байсан мундаг хуульчдын хажууд хатаагдсан хүн. Энэ хулгайгаас хол байх гэдэг зарчмыг чинь тэр том прокурорууд надад суулгасан юм ш дээ. Жишээ нь, надад газрын наймаатай холбоотой асуудал байдаггүй. Ашигт малтмал лицензийн асуудал байдаггүй. Энэ хувьчлалд ямар нэгэн ил далд хэлбэрээр оролцсон зүйл байдаггүй учраас намайг оролддог хэсэгт нь сэдэв олддоггүй их зовлонтой байдаг юм шиг байгаа юм /инээв/.
Тэгээд л 300 машин явуулж нүүрс зөөлгөсөн юм байх аа. Тийм худлаа юм зохиогоод тэр нь худлаа байдаг учраас өөрсдөө бүдэрч унана. Ийм л юм болдог.
Энэ бол байна ш дээ, зөвхөн надад байх ёстой зарчим биш. Төрд орсон, улс төрд орж байгаа бүх хүмүүсийн мөрдвөл зохих зарчим нь энэ юм шүү дээ.
- Харамсалтай нь ихэнх нь энэ зарчмын эсрэг явцгаадаг жишиг манайд тогтоод удаж байна. Энэ байдлаас яаж гарах вэ?
- Зарчим л үйлчлэх хэрэгтэй. Монголын төрд зүтгэх хүмүүсийг сонгох сонголтын зарчмаа 360 градус эргүүлэхгүй бол энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй.
- Тэр өөрчлөлтийг хэн хийх вэ?
- Ядах юм байхгүй асуудал. Намын дарга нар хийж чадна. Би олон жил энийг ярьж байгаа. Төрд бэлтгэгдсэн төрийн албан хаагч нараас сонголт хийж байж Их хуралд нэр дэвшүүлдэг зарчим байх хэрэгтэй гэж хүний өөрийн гэлтгүй олон намын дарга нарт ярьж ирсэн. Өнгө, мөнгө, шунал гурвыг Их хуралтай холиод байгаа чинь бүх зовлонгийн үүр уурхай болж байна.
Сургууль төгсөөд төрийн албаны доод шатнаас тасралтгүй дээш явсан хүмүүсийн чадавхийг харж байгаад Их хуралд нэр дэвшүүлэх юм бол Их хурал өөрөө учир номтой болно ш дээ. Жишээ нь салбар салбарт сайхан боловсон хүчин хаа сайгүй байна ш дээ. Миний арваад жил удирдаж байсан яамнаас гэхэд шигшээд гаргаад ирэх юм бол энэ 76-ын 50 хувийг нь орлох сайн төрийн албан хаагчид гарч ирнэ. Би гаргаж чадна. Тэд хэзээ ч хулгай хийж чадахгүй. Хэзээ ч улс төрийг будилаантуулахгүй. Шуналдаа хөтлөгдөхгүй. Яагаад гэвэл тэд чинь миний хажууд бэлтгэгдэж, төрийн зарчим гэдэг юм яс маханд нь шингэсэн хүмүүс. Би саяхан “Өдрийн сонин”-д нэг ярилцлага өгөхдөө, шунал, эрх мэдэл, мөнгө гурвыг салгахгүй бол Монгол ойрд олигтой нар үзэхгүй гэж хэлсэн дээ. Миний философи юм уу даа.
- Ингэхэд та өөрөө яагаад намын дарга ч юм уу, эсвэл ерөнхий сайд гэх мэт бодлого зангидаж, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалд очдоггүй юм бэ? Хариуцлагаас зугтаад байдаг хэрэг үү, эсвэл?
- Би ч нээх албан тушаал энэ тэрд яваад байдаг хүн биш л дээ. Намын өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлж ирсэн. Сонгуульдаа бол нэг өрсөлдчихдөг. Тийм л хүн ш дээ. Энэ нам доторх ил далд тэмцэл, фракцлах талцах юманд би оролцох ерөөсөө дургүй хүн.

- Тэрэнд оролцож байж албан тушаалд очно гэх гээд байна уу?
- Хэлбэр нь тийм. Тэрэнд нь миний дургүй хүрээд байдаг байхгүй юу. Өөрөөрөө явж байгаад дуусна.
Намын даргад нэр дэвших гэхлээр сонгогдох боломж чинь ямар байна гэдгийг харах ёстой. Миний барьдаг зарчим тэр болгон хүнд таалагддаг зарчим биш. Ялангуяа өнгө мөнгөний хорвоо болчихсон ийм үед минийх бол ганцаардмал зарчим. Юу үнэн бэ, энэ л үнэн. Хүмүүс өнөөдөр яаж албан тушаалд очих вэ гэдэг ганц л юманд хөтлөгдөж байна ш дээ. Би тийм хүмүүсийг хаалгаараа ч оруулахаас дургүй хүрдэг. Зүгээр байгаарай гэдэг л хүн ш дээ. Ийм байр суурь барьдаг хүн чинь тэр болгон юманд явахад хэцүү л дээ.
Гэхдээ наана чинь юугаар өөрийгөө үнэлдэг вэ гэдгээс олон юм шалтгаална. Надад хоёрын хооронд суудлаас илүү олон түмний итгэл гэж нэг сайхан юм чухал байдаг. Энд ганцаарддаг ч гудамжинд гарахад таних, танихгүй улсууд инээж, итгэж харах сайхан байдаг. Нэр хугарахаас яс хугар гэдэг дээ.
Зүгээр яахав, энэнээс өөр хувилбар байхгүй юм байна гэж манай хамт олон хүсэх юм бол би бас бодох юм ш дээ. Гэхдээ үндсэн зарчмаасаа хэзээ ч хазайхгүй.
- Ер нь танд улс төрийн хүрээлэл, саарал ордон харьяалалтай, таны үнэт зүйлтэй санал нэгддэг найз нөхөд хэр олон байдаг вэ? Улс төрийн хэллэгээр бол фракц, бүлэглэл гэх юм уу даа.
- Миний чин сэтгэлээсээ үзэн яддаг юм чинь наад фракц гэдэг юмаар чинь нэгдэх. Би Ардын намыг нэг л зүйл гэж ойлгодог. Энэ намын гишүүд дотор миний, чиний гэдэг явдал байх ёсгүй. Магадгүй энэ зарчмаасаа болж зарим зарим үед ганцаарддаг. Ц.Балдорж амьд байхад манайд жигүүр гэж юм гарч ирж, дорбинтох юмсан гэж би нэг хэлсэн дээ, 2006 онд Их хурлын дарга байхдаа. Нам доторх талцах, хуваагдах жигүүрлэх, фракцлах явдал чинь үндэстнийг, төрийг өөрийг нь хуваадаг эд ш дээ.

- Энэ тэгээд хаанаас эх шалтгаантай эд юм? Ер нь олон улсын жишигт ийм юм байдаг уу?
- Манай орны хувьд бол Ардчилсан намаас эх үүсвэртэй эд ш дээ. Алтны хажууд байдаг гууль шарладаг гэдэг үг байдаг. Наад зуршил чинь манайд халдчих гээд зовлонтой байна ш дээ. Төрийн хүчийг сулруулдаг юм чинь наадах чинь.
Би өөрийгөө харж байхад нэг бол жигтэйхэн олон найзтай юм шиг харагддаг. Аль аль талд нь ордоггүй учраас бүгд надад муугүй. Нөгөө талаас болохоор ил далд бүлэглэл байдаг учраас ганцаарддаг ч юм шиг. Одоо энэ Лүндээ, Дэмбэрэл бид нарын яваад байгаа зарчим тийм л дээ. Эвтэй байхдаа хүчтэй гэж нэг үг байдаг даа. Энэний чинь цаад учир нь л энэ ш дээ. Нэг нам гэж байгаа бол нэг нам шиг байх ёстой болохоос нэг нам царайлчихаад дотроо бүлэглээд байх юм бол яаж юм өөдтэй байх юм. Эцсийн дүндээ наадах чинь төрийн бүх ажлыг самууруулдаг юм ш дээ. Ардчилсан намыг харж байгаа биз дээ.
- Хоёулаа шинэ оны босгон дээр уулзаж байна. Оны эцэст хүн бүр хийж бүтээснээ дүгнэж, ирэх оныхоо төлөвлөгөөг гаргадаг. Та ирэх жилийг ямраар төсөөлж байна вэ?
- Хэдийгээр хууль зүйн сайдыг өгөөд дөрөв дэх жил рүүгээ орж байгаа ч гэсэн эхлүүлсэн хэдэн байшингаа дуусгах гээд л үзээд байна. Энэ жил Дотоод хэргийн их сургуулийн байшин хэзээ мөдгүй ашиглалтанд орох гэж байна. Архивын барилга ашиглалтанд орчихлоо. Энэ Гандангийн байшин гээд Их хурлын дарга байхдаа нэг юм эхлүүлсэн. Тэр одоо дуусах тал руугаа явж байна. Энэ гурван байшин дуусчих юм бол миний эхлүүлсэн юм дуусаж байна гэж дотроо маш их билэгшээж баярлаж байгаа. Бас монголын бүх сум цагдаагийн кобонтой болох дөхөж байна. Миний хийх ажил биш мөртлөө энэ хэдийн төлөө Сангийн яамнаас асар их мөнгө гуйж байгаа ш дээ. Энд байгаа үедээ босохыг нь үзчихмээр байна гээд л оочер дайруулж мөнгө гаргуулаад юм юм л болж байна. Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэж нэг юм цаана нь үлдэнэ.
Засгийн газарт байхдаа олон жил Газрын тосны хуулийг шинэчилчих юмсан гэж бодоод явж өгөөгүй юм. Хамаагүй хандах юм бол хөрөнгө оруулагчдыг хөөчихөөр, тэр хэмжээгээр энэ салбарын өсөлт хөгжил зогсчих аюултай, их хүндрэлтэй хууль. Тэгээд бараг гуйж байгаад ажлын хэсгийг нь ахалж батлуулчихлаа. Ер нь бол их хатуу тал руугаа хандсан хууль. Гэхдээ гадныхан алтан дунджийг нь олж чадсан учраас хууль чинь муу болчихлоо, бид гарлаа гэж айлгахгүй байна. Энэ 76 гишүүн нэг, нэг ийм том зүйлийн ард гарч чадах юм бол 76 том хуулийн байшин босчихно гэсэн үг.
Ирэх жилийн тухайд сонгуулийн жил учраас сонгууль хэл ам, хэрүүл шуугиан багатай явагдаасай гэсэн нэг л юм бодогдоод байна даа. Ерөнхий гадна өнгийг нь харахаар их эвгүй. Улс төрийн гол хоёр нам, ер нь улс төрийн намуудад ард иргэдийн итгэл суларчихсан, тэр хэмжээгээр тохиолдлын хүмүүс их хуралд олноор орж ирчих гээд. Их хурал байгуулагдсаны дараа засаг байгуулагдах бололцоо их хумигдмал, одооныхоос дор байж магадгүй тийм зураг надад харагдаад байгаа юм. Энэний төлөө их санаа зовж байна. Дээрээс нь дэлхийн байдал их онцгүй болчихлоо. Шашнаас улбаатай их гүрнүүдийн геополитикийн цоо шинэ хуваарилалтын дайн ерөнхийдөө эхэлчихлээ. Үүнийг дагасан эдийн засгийн хямрал, хямралыг дагасан мөнгөний дотоодын чадавхийн сулрал гэх мэтийн биднээс үл хамаарах нэмэлт зовлонгууд сүүлийн нэг жил гаарлаа. Нэг баррель нефть 100 доллараас өчигдрийн байдлаар 34 долларт хүрлээ. Хятадын эдийн засаг өнгөрсөн жил сүүлийн 30 жил байгаагүйгээр хямарлаа. Орост нэг доллар 35 рубльтэй тэнцдэг байсан бол одоо 70-тай тэнцдэг болж байна. Ингээд харахаар их таагүй эдийн засгийн орчин руу бид орж байна даа. Дээрээс нь уул уурхайн бүтээгдэхүүн манай гол амин тэжээл байдаг. Үнийн уналт нь сүүлийн нэг жил эрчимтэй явагдлаа. Нөгөө талаас хэрэглээ их тэлчихсэн. Тогтворгүй л орчин харагдаад байгаа юм даа. Тогтворгүй байдлаас сэргийлэх явдал ирэх жилийн нэн түрүүний асуудал гэж харж байна.
Жишээ нь, яагаад та 2012 оны сонгуульд тойргоос нэр дэвшээгүй вэ юм бэ гэж асуудаг. Би чинь тэр үед Хууль зүйн сайд байсан хүн. Сонгуулийн үеэр хотод байж байхгүй бол болохгүй. Дахиад 7-р сарын 1-нийг гаргуулахгүй байх явдал миний зайлшгүй гүйцэтгэх ёстой үүрэг юм байна гэж бодогдоод би яваагүй. Маргаан гарах шахсан ш дээ. Н.Алтанхуяг, Сү.Батболд хоёр, нэг нь Ерөнхий сайд, нэг нь нэгдүгээр орлогч байсан хоёр хүн, сонгуулийн ерөнхий хороон дээр очиж, чи бидээ тулсан. Гучин минут тооллогын ажил учир битүүлэг шалтгаанаар зогсож зарим нь дүн гараагүй байхад ялалтын баяраа тэмдэглэж, хөгжим дуу гаргаж байх жишээний. Тэр чинь болохгүй бол дахиад бослого гаргая гэсэн дохио байсан байхгүй юу. Тэр үед аль алийг нь зогсоож л байсан юм.
Одоо надад дахиад л нэг тийм таагүй зураг харагдаад байгаа юм. Ард түмэнд чинь тэвчихэд бас нэг хязгаар гэж байдаг. Хязгаар дээрээ гарчихаад байна.
- Гэхдээ нөгөө талаар ямар ард түмэн байна, тийм л төр байдаг гэгчээр ард түмний сонголтын боловсрол их нимгэн байх шиг. Өөрсдөө сонгочихоод ...
- Ер нь ард түмэнд буруу өгөх ёсгүй юм байгаа юм. Ямар ч тохиолдолд ард түмэнд буруу байхгүй. Жишээ нь, энэ сонгуулийн амлалтыг ард түмэн амлаагүй ш дээ. 2004 оны хүүхдийн мөнгө, 2008 оны эх орны хишиг эрдэнийн хувийг ард түмэн нэхээгүй ш дээ. Ард түмэн сонгууль болох гэж байна, мөнгө төгрөг өг гэж гуйгаагүй. Бидон саваар дутагдаад байна, нүүрсгүй болчихлоо тараагаад өг гэж гуйгаагүй ш дээ. Ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялах ганцхан зорилготой улс төрчдийн гаргаж тавьсан эд. УИХ-д гишүүн болохын тулд юу ч хийхээс сийхгүй этгээдүүд энэ бүх балиар юмыг хийж байгаа. Энэний бурууг ард түмэнд өгөөд байж хэрэггүй юм байгаа юм. Одоо жишээ нь хар л даа, СХД-т нүүрс тараагаад явж байна л гэх юм. Магнай гэлүү дээ. Ар талд Чингэлтэй дүүрэгт Баярсайхан нүүрс тарааж л байна гэнэ. Хууль зүйн байнгын хорооны дарга, хуулийг хамгийн ихээр мөрдөх ёстой хүн Баянхонгорт оччихсон өөрийн зурагтай бидон тараагаад явж байна. Энэ чинь ард түмний буруу биш. Ард түмэн бидон авчирч өг гэж хэлээгүй. Ард түмний амьдралын зовлон дээр зоолж таргалж байна л даа, энэ хэсэг нөхдүүд.
Би жишээ нь энэ олон сонгуульд өрсөлдөхдөө юм тараасан гэж бодож байна уу? Үгүй. Би сонгогчиддоо хоёр хуудас сонинтой л очдог хүн. Энэ төрийн жаргал, зовлон, ямар ажил хийж болохыг, ямрыг эс болохыг шулуухан үнэнээр нь хэлээд өгчихдөг. Тэд чинь ухаантай, ойлгодог улс. Ойлгодог учраас намайг тэр өндөр хувиар гаргаад байсан хэрэг.
Энэ юм тараагаад байгаа нөхдийн хамгийн муухай нь ард түмнийг харж үзэж байна гэхээсээ илүү доромжилж байгаа байхгүй юу. Чи ядуу учраас би чамд 20 мянган төгрөг өгчихье, саналаа өг гэж доромжилж байна ш дээ. Эрээ цээрээ алдана гэдэг энэ. Ард түмнээ ядуу тарчгаар нь доромжилж, саналыг нь худалдаж авдаг наад ёс бус үйлдлийг чинь би ер ойлгодоггүй юм.
- Энэ ер нь хэдийнээс хэний тогтоосон жишиг юм бэ?
- 2006 онд Хөвсгөлийн нөхөн сонгууль гэж болсон юм. Тэр сонгуулиас хойш мөнгө төгрөг, эд зүйл тараах явдал гаарсан. Тэрнээс хойших найман жилийн хугацаанд ийм юм болж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Одоо байтлаа бүр өөрөө өөрсдийгөө нэр дэвшүүлдэг болчихлоо.
- Бие даагчдыг хэлээд байна уу?
- Үгүй, үгүй. Нам нь хэлэлцээгүй байхад би нэр дэвшинээ гээд хоёр гурван жилийн өмнөөс аймагт очоод хэвтчихсэн, юм тараагаад явж байгаа нөхдүүд зөндөө байна. Хаа сайгүй.
Цагдаагийн даргаар онгироо хүн тавьчихаар цагдаа нь дагаад сагаад байдаг гэмтэй
- 7 сарын 1 гэснээс та тэр үед цагдаагийн дарга Ч.Амарболд байсан учраас тийм явдал болсон ухааны юм нэг ярьсан байдаг. Яагаад вэ?
- Би тэгж хэлээгүй. Миний хэлсэн юм бол цагдаагийн дарга нарыг цэргийн зүйл ангиар шийтгэсэн чинь хэлмэгдүүлэлт, наад хүмүүс чинь цэргийн гэмт хэргийн субьект биш. Эхлээд буудсан хүмүүсээ олж тогтоох ёстой, тэгж байж хариуцлагын асуудал яригдах ёстой гэсэн. Бас хэрвээ цагдаагийн дарга нарыг шийтгэх гэж байгаа бол энгийн албан тушаалын зүйл ангиар шийтгэх ёстой байсан.Гэвч эд хэн буудсаныг тогтоож чадалгүй цагдаагийн дарга нарыг цэргийн зүйл ангиар шийтгээд дуусгасан.
Хоёрдугаарт, 2009 онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болчихоод Өршөөлийн хууль гэгчийг баталсан. Тэр өршөөлийн хуулинд энгийн албан тушаалын хэрэг хамрагдаж байсан. Өөрөөр хэлбэл 263-р зүйл анги гэдэг чинь таван жилийн ялтай байдаг юм. Ингээд арга ядахдаа цэргийн зүйл анги руу хүчээр оруулж шийтгэсэн. Ийм л юм болсон. Би ийм зүйл ярьсан. Энэ хэргийг одоо эрх баригчид мартагнуулаад хаяж байна. Хаана ч шалгаж байгаа юм.
Энх-Амгаланг байхаа, ерөнхий прокуророор томилогдоход 7 сарын 1-нийг мартагдуулаад хаялаа шүү, энэ хэрэг бол Монголд гарсан анхны терроризмын хэрэг. Хэргийн шалгалтыг үргэлжлүүлж тэр таван хүнийг хэн, хэзээ, яаж буудсан гэдгийг та нар тогтоо гэж хэлсэн дээ. Яахав одоо дараад өнгөрдөг л байх. Дахиад босож ирэх цаг байх байлгүй дээ. Их явдалтай эд шүү.
Ер нь бол цагдаагийн даргаар зөв хүн тавихгүй бол, онгироо хүн тавьчихаар цагдаа нь дагаад сагаад байдаг гэмтэй. Тиймээс энэ албан тушаалд болгоомжтой, дүн нуруутай хүн тавихгүй бол болдоггүй юм гэдгийг харин ярьж байсан шүү. Д.Сандаг-Очирыг би байсан бүх хугацаандаа хажуудаа байлгадаг байсны учир нь энэ. Улс төрчдийг дагаад саваад давхичихдаг, архи дарс уугаад явчихдаг, хөнгөн явдалтай, хүмүүсийн урхинд ил далд орчихоор хүмүүсийг энэ айхтар том хүчний байгууллагын толгойд тавихаар тэр хүнээ дагаад систем нь эвдрээд байдаг учраас зөв хүнээ тавих ёстой. Зөвхөн цагдаа ч биш, шүүх прокурор ч ялгаагүй. Үүнийг би байнга ярьдаг.
- Тэгвэл өнөөгийн томилгоонууд хэр байна вэ?
- Янз янзын л юмнууд бий. Ямар ч байсан Ерөнхий прокурор, ерөнхий шүүгч нарыг 6 жилийн хугацаатай томилдог. Сонгуулийн мөчлөгөөс зөрүүлж, улс төрийн хувьд хараат бус байх нөхцлийг хангахын тулд Үндсэн хуулинд ингэж заасан байдаг юм. Гэтэл Ерөнхий шүүгч, прокурор хоёрыг хугацаанаас нь өмнө шахаж, хөөж явуулсан явдал араасаа зөндөө буруу юм дагуулсан. Одоо давраад Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хууль гаргах нэрийдлээр хугацаанаас нь өмнө хөөж явуулах оролдлого хийж эхэлж байна. Үүнийг би хүмүүстэй яриад сууж байна. Наадах чинь дахиад улс төрийн байгууллага болно шүү. Шүүх, прокурор улс төрийн байгууллага болсон. Одоо та нар Үндсэн хуулийн цэцийг улс төрийн байгууллага болгох гэж байна шүү, болиорой гэж хэлээд явж байна. Мөнхөд эрх мэдлийн оргил дээр суучихсан гэж өөрсдийгөө боддог, Үндсэн хуулийг мөрдөх сонирхолгүй хүмүүс ийм ажил хийгээд байгаа юм даа. Тэд энэ хуулийн цаана ямар философи байдгийг ойлгодоггүй. Өнөөдөр ялж байвал маргааш юу ч болж байсан хамаагүй гэдэг зарчимтай хүмүүс ийм юм хийсээр байгаад энэ төрийг эцэстээ нураагаад дуусч байна. Өнөөдрийн хямрал, хүндрэл бүгд Үндсэн хуулиа мөрдөөгүйтэй л холбоотой юм шүү дээ.
Ц.Элбэгдоржийн нэр хүнд С.Ганбаатараас гурав дахин бага байна гээд бод доо!
Энэ бол бас нэг харанхуй үүл
- Таныг Монголын улс төрийн Ванга гэдэг. Нээрээ л шинэ Монголын улс төрийн хорь гаруй жилийг Нямдоржгүйгээр төсөөлөх аргагүй, та ч нэвтэрхий толь мэт нэвт шувт мэддэг. Та улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг туйлын тогтворгүй гэж дүгнэлээ. Гарах гарц байна уу?
- Бүр туйлын тааламжгүй шүү, бүх үзүүлэлтээр. Гадаадын хөрөнгө оруулагчид нь зугтаад гараад явчихсан, дотоодын хөрөнгө оруулагчид нь банкны зээлийн хүүнд идэгдээд өнөөдөр бүх юм зогсож байна. Ард иргэд бараг 100 хувь банкны зээлийн хүлээсэнд уяатай. Гадаад талдаа бүтээгдэхүүний үнэ туйлын муу. Дээрээс нь үүнийг дагасан хүмүүсийн сэтгэлгээний тогтворгүй байдал. Одоо надад юу харагдаад байна гэхээр их гамшгийн өмнөх хуралдсан хар үүл шиг л байдал харагдаад байна. Хар үүлийг яаж сарниулах вэ гэдэг асуудал л надад бодогдоод байгаа. Харамсалтай байна шүү дээ.
Гарц нь сонгууль байж болно. Гэтэл гарц болж чадах уу, үгүй юу гэхээр бас төвөгтэй болчихлоо. Ардчилсан нам, Ардын нам хоёрын нэг нь тасархай хол, олон нийтийн итгэл дааж байгаа бол бас үүл сарниулах гэгээ харагдаж болно. Гэтэл аль алинд нь итгэх итгэл муудчихлаа. Хэдэн жилийн өмнө иргэний хөдөлгөөнийхөн гэж баахан юмнууд гарч ирж, жагсаал цуглаан хийгээд бужигнаад байсан. Тэднээс зөндөө олон хүн Их хуралд орж ирлээ. Ганц нь ч гэсэн юм хийчих болов уу гэж горьдсон чинь энэ дөрвөн жилд хэн юу хийв. Ийм л юм цаана чинь харагдаад байна даа.
Би жишээ нь энэ хорин хэдэн жил урд талд уул байна, тэрийг давнаа л гэж бодож зүтгэж ирсэн. Одоо бол надад давж чадах уу, үгүй юу гэдэг юм бодогдоод байгаа байхгүй юу. Ядаж байхад Ц.Элбэгдоржийн нэр хүнд өндөр байсан бол бас нэг гэрэл гэгээ харагдах. С.Ганбаатараас Ц.Элбэгдоржийн нэр хүнд гурав дахин бага байна гээд чи бод доо. Ийм харанхуй үүл хуралдаад байна. Эрхээ биш ард түмэн үүнийг ухаарч байгаа байлгүй. Үндсэндээ ард түмэнд итгэх эцсийн нэг горьдлого л үлдэж байна даа.
-Ер нь сүүлийн хэдэн жил аль нэг нам тань шиг 55-аас дээш хувийн үнэмлэхүй өндөр санал авч, эрх барихаа болилоо. Танай нам ч олигтой сөрөг хүчин байхаа болилоо. Яагаад вэ?
Наадах чинь л зовлон болоод байгаа юм. 2000 онд жишээ нь Н.Энхбаяр намын дарга байхад АН нэг л суудалтай үлдэж манайх 70 суудал авч байлаа. Энэ чинь бараг арван жил улс төрийн оргилд суух боломж гэсэн үг. Харамсалтай нь үүнийг Н.Энхбаяр өөрийнхөө гараар нураасан. Ингээд 2004 онд 36:36-аар тэнцээ биз дээ. Н.Энхбаяр ухаантай байж чадсан бол, тэр үеийн ерөнхийлөгчтэй учир зүйгээ олж чадсан бол ингэхгүй л байсан. Ингэж зөвхөн Н.Энхбаярын биш ард түмний сонголт талаар өнгөрсөн. Энэ цагаас хойш улс төрчид, улс төрийн намууд итгэл даахаа больж эхэлсэн. Хамгийн аюултай юм чинь л энэ итгэл алдрах явдал.
Одоо жишээ нь, АН хүүхдийн мөнгө өгнө гэсэн, 50 хувь нь байхгүй. Оюутнуудад есөн оны сонгуулиар 70 мянгын тэтгэлэг өгнө гэсэн, 50 хувь нь байхгүй. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 8 хувийн зээл өгнө гэж сонгогчдын саналыг авсан. Одоо тэрийгээ цуцлах гээд арга чарга хайгаад Цэц рүү нэг, Нямдорж руу нэг түлхэж үзээд алийгаа алдаж байна. Ингэж хууран мэхлээд байхаар итгэл гэж юм байхгүй болчихож байгаа юм. Улс төрч хүн, улс төрийн намуудад ард түмний итгэл алдах шиг аюултай юм байдаггүй ш дээ.
-Тухайн үед Н.Энхбаяр яагаад тийм алхам хийсэн юм бол?
Н.Энхбаярын талаар олон юм яримааргүй байна. Туйлын үнэн юм бол Н.Энхбаяр,Н.Багабанди хоёр учраа олоогүй юм. Олон жилийн энэ их, бүх гай барцадын үндэс энд л байсан юм. Бид энэ хоёрыг эвлэрүүлэх гэж их үзсэн. Хэнд чинь юу дутуу байгаа юм, аль алинд чинь албан тушаал байна болоо юм биш үү гэж хэн хэнийх нь өрөөгөөр олон ч орж гарсан. Болоогүй юм даа.
Ер нь манай төрд зүтгэж байгаа, ялангуяа өндөр албан тушаалд очсон улс эрх мэдлийн шунал гэж нэг юманд идэгддэг байхгүй юу. Өөрийгөө хаанд өргөмжилдөг, бүхнийг мэдэх гэж зүтгэдэг. Энэ эрх мэдлийн шунал чинь л бүхнийг нурааж байгаа. Хүнийг нь ч нураагаад, системийг нь ч нураагаад, итгэлийг нь ч нураагаад дуусдаг эд л дээ.
Ерөнхийлөгч байсан хүн эргэж улс төртэй зууралдах шиг адгийн юм байдаггүй!
-Та ч хэзээ, хэнийг юу гэхээ, хэрхэн ёжлохоо мэддэг хүн. ОйрдН.Энхбаярыгаа тэгтлээ их муулахаа больчихоод байгаа чинь анзаарагдаж байгаа нэг өнцөг. Магад танай хоёр нам нэгдэж, нийлж магадгүй гэсэн таамгийн нэг магадлагаа байж болохоор. Хэр зөв таамаглал вэ?
Нэг юман дээр маш ойлгомжтой байх ёстой. Ардын намыг Н.Энхбаяр задалсан. Тэрийг Ц.Элбэгдорж ашигласан. Сонгуульд санал авахын тулд. Наад МАХН гэдэг юмыг чинь хууль бусаар бүртгэсэн. Хуулийг нь бичсэн хүн нь би өөрөө байна. Энэ бол хэн ч маргаж чадашгүй үнэн. Нам нэрээ сольдог чинь Их хурлаар нэрээ шийдсэн л асуудал. Энэ бүхэн явж явж зөвхөн намын талцал биш төрийн хуваагдал болчихоод байна. Энэ утгаар нь харах юм бол ойлгож болох зураг харагдаж байгаа. Гэхдээ ямар зарчим дээр гэдгээс харагдана даа. Сая энэ МАХН, АН-тай нийлж Өршөөлийн хууль гэж нэг балиар юм гаргав аа. Ийм маягийн юм хийх гэж нэгдэх юм бол миний ярьдаг сэдэв биш.
-Н.Багабанди гэдэг хүнулс төрд тодорхой, томруун дүрд тоглодоггүй. Тэгсэн атлаа таны яриагаар бол намын, бүр төрийн хуваагдлын нэг гэмтэн болчихлоо. Тэр намдаа хэр ойр байдаг, юу хүсээд байдаг хүн бэ?
Ер нь бол ерөнхийлөгчөөс буусан хүн Н.Багабанди, П.Очирбат хоёр шиг л байх ёстой. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа хуучин ерөнхийлөгч нь шинэ ерөнхийлөгчдөө ажлаа өгчихөөд Цагаан ордны үүдэн дээрээс нисдэг тэргэнд суугаад шууд нисээд явчихдаг юм ш дээ. Дахиж хэзээ ч улс төр ярихгүй гэсэн санаа. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд цаашид эх орондоо тус болдоггүй юмаа гэхэд гай болохгүй гэдэг зарчмынх. Ерөнхийлөгч байсан хүн эргэж улс төртэй зууралдах шиг адгийн юм байдаггүй.
- Яагаад?
Нэг удаа ард түмнээс сонгогдлоо, дараа нь сонгогдсонгүй. Болоо ш дээ. Дараачийн гарч ирсэн хүн нь ажлаа тайван хийх бололцоог нь олгох ёстой. Энэ чинь ёс суртахуун. Нэгэнт чи ард түмний итгэлийг хүлээж чадаагүй бол үг дуугүй тэр шийдвэрийг, сонголтыг дагадаг байх ёстой. Яг үнэнийг хэлэхэд Н.Багабандийг би ерөнхийлөгч байхад нь ч ингэж хүндэтгэж байгаагүй юм шүү. Ерөнхийлөгчөөс бууснаасаа хойш зарчмаа маш сайн барьж байгаа. Одоо хааяа нэг намынхаа хурал зөвлөгөөнд харагдана. Гэвч нам, улс төрийн ажилд ингэ тэг гэж зааж зааварлаад байдаггүй. Төрийн хэрэгт оролцдоггүй. Хэн нь ч гэсэн Н.Багабанди шиг бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ийм байдаг болоосой гэж бодох юм байна ш дээ.
Н.Энхбаяртай муудалцдаг нь?
Тэр чинь ерөнхийлөгч байх үеийн явдал. Би Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Нямдоржийн асуудал биш, их том зарчмын асуудал ярьж байна. Ерөнхийлөгч гэдэг албан тушаал чинь Бурханы суудал байхгүй юу, нарийн ярих юм бол. Төрийн тэргүүн гэдэг чинь хүн болгонд олддоггүй суудал. Энэ Бурханы суудал дээр сууж байсан хүн буусныхаа дараа хог новштой зууралдаад байж хэрэггүй тухай л би ярьж байна. Эргэж улс төртэй зууралдаж байна гэдэг чинь хог новштой зууралдаж байна гэсэн үг.
Ч.Сайханбилэг гэтэлН.Алтанхуягийг “булчихаад” өөрөө суудлыг нь авчихсан ш дээ. Ямар ч зарчим ёс суртахуун алга
- Та өнөөгийн Засгийн газарт ямар дүн тавьж байна вэ? Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг том биетэй Н.Алтанхуяг гэж байсан. Түүний яг юу нь танд таалагдахгүй байна вэ?
- Шийдэмгий зан алга. Нэг юм хэлчихдэг, тэрийгээ хаячихдаг. Эрүүл мэндийн сайдгүй хоёр сар боллоо. Ийм байж болох уу. Улсын төсвийн зарлага болохоо байлаа, дийлдэхээ байлаа, ийм ийм зардлуудыг танана гэж анх ерөнхий сайд болохдоо их боломжийн юм хэлсэн. Тэрнийхээ төлөө үхэн хатан тууштай явах юм болов уу гэж бодож байсан. Нэгнийх нь ч төлөө явсангүй. Ийм хүнийг чинь юу гэхэв. Оюутолгойн гэрээ тэртэй тэргүй асар их хардлага дагуулсан зүйл байсан. Тэрэнд нэг гарын үсэг зурах юманд хүний нутагт очиж нэр төрөө барах ямар шаардлага байсан юм. Улам л хардлага дагуулж байна. Өөрийнхөө нутагт зурчихад яадаг байсан юм. Зүгээр л салхилаад байна. Их хурлын гишүүн сайд огцруулах санал гаргах асуудлаар Үндсэн хуулийн Цэцийг худалдаж авах гэж оролдож элдэв балиар юм хийсэн. Тэр хэнд хэрэгтэй байсан юм. Ийм ийм юмнаас нь болоод би наад үгийг чинь хэлж байгаа юм.
Хоёрдугаарт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь Ерөнхий сайдаа унагах “операци”-нд оролцчихоод өөрөө ерөнхий сайд болж байна гэдэг чинь цаашдаа Монголд Засаг тогтохгүйн цондон. Ерөнхий сайд хүнд хоёрхон тулгуур багана байдаг юм. Нэг нь Хууль зүйн сайд, нөгөө нь Хэрэг эрхлэхийн дарга. Хатуухан хэлэх юм бол, энэ хоёр хүн Ерөнхий сайдаа галд шатахад дагаад шатах ёстой, унахад дагаад унах ёстой хоёр хүн. Энэ бол төрийн зарчим. Ч.Сайханбилэг гэтэлН.Алтанхуягийг “булчихаад” өөрөө суудлыг нь авчихсан ш дээ. Ийм байж болох уу. Би Ч.Сайханбилэг байсан бол Н.Алтанхуяг унасны дараа одоо би болилоо, ерөнхий сайдаа тогтоож чадсангүй гэж хэлээд алга болох байсан юм даа. Шударга ёс, ёс суртахуун, философи гэж энэ. Бүр Ерөнхий сайдаа буруу алхам хийх гэж байхад нь гарыг нь гавлаад, бугуйг нь атгаад сууж байх ёстой хүн нь өөрөө унагачихаад Ерөнхий сайд болж байдаг.
Одоо жишээ нь Х.Тэмүүжин Н.Алтанхуягийг дагаж нэг шоронд очив оо. Байж болохгүй асуудал ш дээ. Х.Тэмүүжингийн хувьд, Хууль зүйн сайдын хувьд. Тэрний оронд чамайг тийшээ явуулахгүй гээд гарыг нь түгжээд сууж байх ёстой байсан ш дээ, Х.Тэмүүжин. Эрх мэдлээр бүхнийг хийж болно гэдэг ойворгон сагсуу бодлоос эд нар холдож чадахгүй байна.
Би жишээ нь Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад зарим нэг хууль бус юм ярьж эхлэхээр нь чадахгүй гэж хэлээд хаалгыг нь хаачихаад гараад явчихдаг байсан. Гэтэл энэ дарга нар хууль ном, зарчим ёс суртахуунаас илүү даргын үг хууль гэж үздэг бололтой. Монголын засаг төрийн байдал дампуураад байгаагийн нэг үндсэн шалтгаан энд байгаа юм. Жишээ нь сайдын 100 хоног гэж юм байдаггүй л байхгүй юу. Ерөнхийлөгчийн 100 хоног, Засгийн газрын 100 хоног гэж байдаг болохоос сайдын 100 хоног гэж юу байдаг юм. Арван настай хүүхэд сайдтай уулзлаа гэж улс төр хийж байна. Арван настай хүүхэд тэрийг мэдэхгүй ш дээ. Өөрөө дуудаж ирүүлчихээд хамт зургаа авахуулчихаад сурталчилгаа хийж л байдаг. Ийм сайд байдаг юм уу. Их л том зарчмууд алдагдаад байна даа. Ч.Сайханбилэгийг шүүмжлээд байгаагийн учир нь энэ. Тэрнээс хүнийнхээ хувьд бол Ч.Сайханбилэг бид хоёр муугүй харилцаатай байдаг.
- Уг нь ч Ч.Сайханбилэг хувь хүн нь реформист байхаар бас ч гэж иртэй, бяртай залуу хүн гэж харагддаг. Янз бүрийн дарамт, улс төрийн бүлэглэлийн шахалт, түүнээс айх айдас энэ тэр байдаг байх?
- Юунаас нь айдаг юм. Муу амьд явахаар сайн үх гэдэг зарчмыг би баримталдаг. Хүний өмнө зарчмаа худалдаж амьдрах шиг муухай юм байхгүй ш дээ. Би лав тэгж явсангүй. Тэр жил Үндсэн хуулийн цэцийнхэнд миний асуудлаар өргөдөл очоод би ямар дүгнэлт гаргахыг нь ёстой Ванга шиг мэдэж байсан юм. Сүүлд нь миний өрөөнд Бямбадорж орж ирээд, байдал хүндэрлээ гэх маягийн юм ярихаар нь, очоод зөрчсөн гэдэг дүгнэлтээ гаргаа чи, би та нараас хэзээ ч юм гуйхгүй. Тийм дүгнэлт гаргахыг чинь би мэдэж байна. Ахиж энэ сэдвээр надтай битгий юм ярь гээд өрөөнөөсөө гаргаж байсан юм. Би гуйх уу? Үгүй ш дээ. Чиний зарчим чинь явахгүй бол чи тэгээд өөрөө явах хэрэгтэй ш дээ. Даахгүй нохой булуу хураана гэдэг биз дээ.
Улсууд Ерөнхий сайд, Их хурлын дарга байх нь их лгоё ажил байдаг гэж боддог юм шиг байгаа юм. Наад зах нь над мэтийн зоргоороо хүнд тэр их хамгаалалтан дунд ажиллаж, амьдрах чинь хэцүү байдаг юм ш дээ. Хурдан хугацаа нь дуусаасай л гэж бодогдоно. Зарим хүмүүс бол энэнээс салах юм бол үхчихмээр юм бодоод байдаг юм шиг. Хамгийн гол нь төрийн том албан тушаал чинь дандаа зарчим дагуулж явдаг албан тушаал. Эсвэл зарчмаараа яваад дуус, эсвэл зарчмаараа явахгүй хэн ч биш болоод дуус гэдэг сонголтын өмнө хүнийг аваачиж тавьдаг юм. Би жишээ нь 2006 онд Монгол банкны ерөнхийлөгчийг салгаж авахын тулд бүх юмаараа дэнчин тавьсан хүн. Тэрнийхээ хариуг ч амссан. Үр дүнд нь харин Монгол улс 250 сая доллараа алдаагүй. Би жишээ нь 250 сая долларын үнэтэй амьтан биш. Тэр залиланг хаагаад унах нь миний хийх ёстой ажил, үүрэг байсан юм. Ч.Сайханбилэг зарчимгүй л болчихлоо. Өнөөдөр нэг нь шаналгахаар зарчмаа гээгээд, маргааш нөгөө талаас нь өөр нэг нь шаналгахаар дахиж зарчмаа хаяад л.
- Та өнөөгийн Засгийн газарт ямар дүн тавьж байна вэ? Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг том биетэй Н.Алтанхуяг гэж байсан. Түүний яг юу нь танд таалагдахгүй байна вэ?
- Шийдэмгий зан алга. Нэг юм хэлчихдэг, тэрийгээ хаячихдаг. Эрүүл мэндийн сайдгүй хоёр сар боллоо. Ийм байж болох уу. Улсын төсвийн зарлага болохоо байлаа, дийлдэхээ байлаа, ийм ийм зардлуудыг танана гэж анх ерөнхий сайд болохдоо их боломжийн юм хэлсэн. Тэрнийхээ төлөө үхэн хатан тууштай явах юм болов уу гэж бодож байсан. Нэгнийх нь ч төлөө явсангүй. Ийм хүнийг чинь юу гэхэв. Оюутолгойн гэрээ тэртэй тэргүй асар их хардлага дагуулсан зүйл байсан. Тэрэнд нэг гарын үсэг зурах юманд хүний нутагт очиж нэр төрөө барах ямар шаардлага байсан юм. Улам л хардлага дагуулж байна. Өөрийнхөө нутагт зурчихад яадаг байсан юм. Зүгээр л салхилаад байна. Их хурлын гишүүн сайд огцруулах санал гаргах асуудлаар Үндсэн хуулийн Цэцийг худалдаж авах гэж оролдож элдэв балиар юм хийсэн. Тэр хэнд хэрэгтэй байсан юм. Ийм ийм юмнаас нь болоод би наад үгийг чинь хэлж байгаа юм.
Хоёрдугаарт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь Ерөнхий сайдаа унагах “операци”-нд оролцчихоод өөрөө ерөнхий сайд болж байна гэдэг чинь цаашдаа Монголд Засаг тогтохгүйн цондон. Ерөнхий сайд хүнд хоёрхон тулгуур багана байдаг юм. Нэг нь Хууль зүйн сайд, нөгөө нь Хэрэг эрхлэхийн дарга. Хатуухан хэлэх юм бол, энэ хоёр хүн Ерөнхий сайдаа галд шатахад дагаад шатах ёстой, унахад дагаад унах ёстой хоёр хүн. Энэ бол төрийн зарчим. Ч.Сайханбилэг гэтэлН.Алтанхуягийг “булчихаад” өөрөө суудлыг нь авчихсан ш дээ. Ийм байж болох уу. Би Ч.Сайханбилэг байсан бол Н.Алтанхуяг унасны дараа одоо би болилоо, ерөнхий сайдаа тогтоож чадсангүй гэж хэлээд алга болох байсан юм даа. Шударга ёс, ёс суртахуун, философи гэж энэ. Бүр Ерөнхий сайдаа буруу алхам хийх гэж байхад нь гарыг нь гавлаад, бугуйг нь атгаад сууж байх ёстой хүн нь өөрөө унагачихаад Ерөнхий сайд болж байдаг.
Одоо жишээ нь Х.Тэмүүжин Н.Алтанхуягийг дагаж нэг шоронд очив оо. Байж болохгүй асуудал ш дээ. Х.Тэмүүжингийн хувьд, Хууль зүйн сайдын хувьд. Тэрний оронд чамайг тийшээ явуулахгүй гээд гарыг нь түгжээд сууж байх ёстой байсан ш дээ, Х.Тэмүүжин. Эрх мэдлээр бүхнийг хийж болно гэдэг ойворгон сагсуу бодлоос эд нар холдож чадахгүй байна.
Би жишээ нь Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад зарим нэг хууль бус юм ярьж эхлэхээр нь чадахгүй гэж хэлээд хаалгыг нь хаачихаад гараад явчихдаг байсан. Гэтэл энэ дарга нар хууль ном, зарчим ёс суртахуунаас илүү даргын үг хууль гэж үздэг бололтой. Монголын засаг төрийн байдал дампуураад байгаагийн нэг үндсэн шалтгаан энд байгаа юм. Жишээ нь сайдын 100 хоног гэж юм байдаггүй л байхгүй юу. Ерөнхийлөгчийн 100 хоног, Засгийн газрын 100 хоног гэж байдаг болохоос сайдын 100 хоног гэж юу байдаг юм. Арван настай хүүхэд сайдтай уулзлаа гэж улс төр хийж байна. Арван настай хүүхэд тэрийг мэдэхгүй ш дээ. Өөрөө дуудаж ирүүлчихээд хамт зургаа авахуулчихаад сурталчилгаа хийж л байдаг. Ийм сайд байдаг юм уу. Их л том зарчмууд алдагдаад байна даа. Ч.Сайханбилэгийг шүүмжлээд байгаагийн учир нь энэ. Тэрнээс хүнийнхээ хувьд бол Ч.Сайханбилэг бид хоёр муугүй харилцаатай байдаг.
- Уг нь ч Ч.Сайханбилэг хувь хүн нь реформист байхаар бас ч гэж иртэй, бяртай залуу хүн гэж харагддаг. Янз бүрийн дарамт, улс төрийн бүлэглэлийн шахалт, түүнээс айх айдас энэ тэр байдаг байх?
- Юунаас нь айдаг юм. Муу амьд явахаар сайн үх гэдэг зарчмыг би баримталдаг. Хүний өмнө зарчмаа худалдаж амьдрах шиг муухай юм байхгүй ш дээ. Би лав тэгж явсангүй. Тэр жил Үндсэн хуулийн цэцийнхэнд миний асуудлаар өргөдөл очоод би ямар дүгнэлт гаргахыг нь ёстой Ванга шиг мэдэж байсан юм. Сүүлд нь миний өрөөнд Бямбадорж орж ирээд, байдал хүндэрлээ гэх маягийн юм ярихаар нь, очоод зөрчсөн гэдэг дүгнэлтээ гаргаа чи, би та нараас хэзээ ч юм гуйхгүй. Тийм дүгнэлт гаргахыг чинь би мэдэж байна. Ахиж энэ сэдвээр надтай битгий юм ярь гээд өрөөнөөсөө гаргаж байсан юм. Би гуйх уу? Үгүй ш дээ. Чиний зарчим чинь явахгүй бол чи тэгээд өөрөө явах хэрэгтэй ш дээ. Даахгүй нохой булуу хураана гэдэг биз дээ.
- Улс төр уг нь хогийн сав биш. Шигшмэл, сонгомол баг энд байх ёстой. Гэтэл таны тоосгыг нь өрөлцсөн өнөөгийн улс төр хамгийн болж бүтэхгүй, таны хэлсэнчлэн хогийн луйварчин, худалч, хулгайч хүмүүсийн цугладаг газар боллоо. Жишээ нь С.Баярцогтын оффшор дансны хэрэг гэх мэт. Гэвч тэд үргэлж уснаас хуурай гарцгаадаг. Энэ байх ёстой жишиг гэж үү?
- С.Баярцогтын тухай ярихаа больё. Наадах дээр чинь миний хамгийн дургүй хүрээд байгаа юм бол тэр оффшор дансан дээрх Хятадын Монгол гэдэг үг. Хятадын Монгол гэдэг үгийг нь дарчихаагүй л байгаа юм даа. С.Баярцогт бид хоёр олон жил нэг тогооноос хоол идэж байна. Тэрнээс хойш үнэхээр дургүй хүрсэн. Нэг жаахан мөнгө төгрөгтэй болохын тулд юу ч хийхээс сийхгүй байна, залуучууд. Мөнхөрдөг бол шунаж болно оо доо. Мөнхрөхгүй ш дээ. С.Баярцогт бид хоёр цөөхөн жилийн ялгаатай л мөнх бусыг үзнэ дээ. Оршуулахад хоёр метр газар ч хэрэггүй болсон цаг. Шатаагаад бумбадчих юм чинь. Энэ хооронд ингэж шунаж, бүх зарчмаа худалдах ямар хэрэг байна. Хамгийн аюултай юм чинь төрд зүтгэж байгаа өндөр албан тушаалтай хүний ёс суртахуунтай холбоотой асуудал байдаг байхгүй юу. Тэр хүний ёс суртахуун байхгүй болчихоор төрийн ёс суртахуун байхгүй болчихдог. Аюул энд л байна. Тэрнээс С.Баярцогт гэдэг хүндээ асуудал байгаа юм биш. С.Баярцогтоор дамжиж төрийн ёс суртахуун хэрэгжиж байдагт л учир бий. Хамгийн сүүлчийнх нь тэр Үндсэн хуулийн цэцийг худалдаж авдаг явдал. Үр дүнд нь төрийг үзэн ядах үзэл зузаан зузаанаар, өдөр өдрөөр нэмэгдэж байна. Сэтгэхүйн дайн гэдэг энэ.
- Ингэхэд та яагаад 8 хувийн зээлийг буруутгаад, баалаад байгаа юм бэ? Нямдорж санхүүгийн боловсрол нимгэн, аргагүй гэх хүн олон байна лээ.
2013 онд Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байхад орон сууцны 8 хувийн зээл олгоно гэж санал худалдаж авсан. Энэ чинь нүгэл биш бүр гэмт хэрэг.
- Би буруутгаагүй. 2012 оны орон нутгийн сонгуулийн өмнө 10-р сарын 20-нд Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр гэдэг юм гаргаж ирж, сонгогчдын санал худалдаж авах хэрэгсэл болгосон юм. Дараа нь 2013 онд Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байхад орон сууцны 8 хувийн зээл олгоно гэж санал худалдаж авсан. Энэ чинь нүгэл биш бүр гэмт хэрэг. Монгол банкийг ингэж улс төрийн байгууллага, сонгогчдын санал худалдан авах хэрэгсэл болгосон. Би үүнийг нь л үнэнээр нь хэлсэн юм. Үр дүнд нь төгрөгийн ханш наад зах нь 30 хувиар суларч эдийн засаг бүхэлдээ элгээрээ хэвтлээ. Байгаа хэдэн төгрөгөө ингэж улс төррүү урсгасаар байгаад одоо мөнгөгүй болсон. Наадуул чинь мөнгөгүй одоо 8 хувийн зээлээ олгож чадахгүй болчихоод түүнээсээ бултах гээд байгаа байхгүй юу. Тиймээс зориуд тэрийг нь сөхөж хэлсэн хэрэг. Бултуулахгүйн тулд. Үүнийг АН-ынхан зориуд мушгиж, зохион байгуулж, Ц.Нямдорж, Цэц хоёр энэ зээлийг зогсоосон болгож ярих гэж байхгүй юу. Тэртэй тэргүй зогсоох гэж байгаа зээл. Уснаас хуурай гарах гэсэндээ ийм башир заль хэрэглэж байгаа хэрэг.
Хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийн 50 хувиас эд нар бултаа биз дээ. Миний талаар жаахан муу суртал явуулчихаар ард түмэн эд нарыг гоё юм ярьж байна гэж тооцоод алга ташна гэж бодоод байгаа юм шиг. Ард түмэн одоо эд нарын залийг яг над шиг бүгдийг нь мэддэг болчихсон. Үүнийг л тооцохгүй байгаа юм, наад тэнэгүүд чинь.
- Улс төр уг нь хогийн сав биш. Шигшмэл, сонгомол баг энд байх ёстой. Гэтэл таны тоосгыг нь өрөлцсөн өнөөгийн улс төр хамгийн болж бүтэхгүй, таны хэлсэнчлэн хогийн луйварчин, худалч, хулгайч хүмүүсийн цугладаг газар боллоо. Жишээ нь С.Баярцогтын оффшор дансны хэрэг гэх мэт. Гэвч тэд үргэлж уснаас хуурай гарцгаадаг. Энэ байх ёстой жишиг гэж үү?
- С.Баярцогтын тухай ярихаа больё. Наадах дээр чинь миний хамгийн дургүй хүрээд байгаа юм бол тэр оффшор дансан дээрх Хятадын Монгол гэдэг үг. Хятадын Монгол гэдэг үгийг нь дарчихаагүй л байгаа юм даа. С.Баярцогт бид хоёр олон жил нэг тогооноос хоол идэж байна. Тэрнээс хойш үнэхээр дургүй хүрсэн. Нэг жаахан мөнгө төгрөгтэй болохын тулд юу ч хийхээс сийхгүй байна, залуучууд. Мөнхөрдөг бол шунаж болно оо доо. Мөнхрөхгүй ш дээ. С.Баярцогт бид хоёр цөөхөн жилийн ялгаатай л мөнх бусыг үзнэ дээ. Оршуулахад хоёр метр газар ч хэрэггүй болсон цаг. Шатаагаад бумбадчих юм чинь. Энэ хооронд ингэж шунаж, бүх зарчмаа худалдах ямар хэрэг байна. Хамгийн аюултай юм чинь төрд зүтгэж байгаа өндөр албан тушаалтай хүний ёс суртахуунтай холбоотой асуудал байдаг байхгүй юу. Тэр хүний ёс суртахуун байхгүй болчихоор төрийн ёс суртахуун байхгүй болчихдог. Аюул энд л байна. Тэрнээс С.Баярцогт гэдэг хүндээ асуудал
- Та хорь гаруй жил улс төрийн хатуу ширүүн тогоонд завсарлагагүй чанагдаж ирлээ. Тэгэхдээ үргэлж гол дүрийн тоглогч байсаар ирсэн. Улс төрийн он жилүүд, орчин Нямдорж гэдэг хувь хүнийг ямраар өөрчилсөн бол?
- Би хувь хүнийхээ хувьд бараг өөрчлөгдөөгүй байх. Бавуугийн Лхагвасүрэн гуай 1992 оны Нямдорж, одоогийн Нямдорж хоёрт ялгаа байхгүй гэж саяхан нэг хэлсэн. Их голыг нь олж хэлсэн юм болов уу. Би хэзээ ч өнгө, мөнгө дагаж амьтны хормой сөхөж яваагүй ш дээ. Би зарчмаа худалдаж үзээгүй. Худалдахгүй байж байгаад нүд аньчих юмсан гэж боддог. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон болж амьдрах зарчим надад таардаггүй. Зүгээр жирийн амьдралын талбарт өөрчлөгдөж байгаа ш дээ. Хэдэн сайхан ачтай болчихлоо.
- Ач зээ нар хэд хүрчихэв?
- Одоогоор 4 байна. Хоёр нь сургуульд, хоёр нь цэцэрлэгт явж байна. Хүүхдүүд тусдаа гараад амьдралынхаа мөрийг хөөгөөд явчихлаа. Хоёр сайхан бэртэй болчихлоо. Хүмүүст янз янзын бэр таардаг, хаа очиж би сайн бэрүүдтэй болсон ховорхон азтай хүн ш дээ. Тэд маань манайхны үр удмыг төрүүлж өглөө. Ингээд бодохоор би санаснаараа л амьдарч байгаа. Өнгө мөнгө, жижигхэн албан тушаалын төлөө нэр төрөө худалдсангүй, сонгогчдын итгэлийг одоо хүртэл нээх алдчихаагүй байна.
Юм гэдэг их сонин. Хүний итгэл гэдэг чинь ээ дээ мөн нарийн нандин эд байдаг юм ш дээ. Намайг мэддэггүй тэгсэн мөртлөө намайг их өмөөрдөг хүмүүс маш их байдаг гэж дуулдаад байгаа. Телевизээр намайг муу хэлэнгүүт гэртээ телевизтэйгээ хэрэлдээд сууж байдаг хүмүүс олон байдаг гэж дуулсан. 2008 оны сонгуулийн дараа гадаа алхаж байсан чинь гудамжинд нэг огт таньдаггүй хүн тааралддаг юм аа. Таньдаг хүн шиг ирж мэндлээд, танимхайраад, санал хураалтын үеэр Айдасын даваан дээр гарч чамд санаа зовсондоо сан салхи тавилаа гэж ярьж байгаа юм. Чи тэгээд бод доо. Жишээ нь, тэр итгэлийг худалдаж болох уу, мөнгөөр. Тэр итгэл рүү нь нулимаж болох уу. Би лав чадахгүй.
- Нөгөө талаар хүнд амьдрал ахуйн хэрэгцээ гэж бий. Та насаараа төрийн алба хашлаа. Гэргий чинь ч төрийн албан хаагч байдаг. Өрх гэрийн мөнгө санхүүгээ хэрхэн зохицуулж байна вэ?
- Цалингаараа амьдраад байж болдог юм ш дээ. Дээрээс нь миний хүү аахар шаахар бизнес хийдэг. Бага нь.
- Том хүү чинь хэсэг хэл ам дагуулаад байсан, одоо хаана ажиллаж байна вэ?
- Тэр одоо Гадаад яаманд байгаа ш дээ. Хүний хэрэгцээ гэдэг чинь тийм их юм байдаггүй юм ш дээ. Жишээ нь Х.Баттулга бид хоёрын хэрэгцээ адилхан ш дээ. Х.Баттулга наадмаар тамирчны хувцас өмсдөг, би монгол дээл өмсдөг. Ялгаа энд л байгаа. Ердөө энэ. Наадах бүх юм чинь шуналаас шалтгаантай. Би өнөөдөр энэ байгаа амьдралдаа дүүрэн сэтгэл хангалуун байдаг хүн. Надад дутуу юм байхгүй. Илүү юм байхгүй. Энэ албан тушаалыг ашиглаж байгаад нэг юм хулгайлчих юмсан гэж шөнөжин нойргүй хонож байх ямар хэрэг байдаг юм. Зовлон ш дээ. Баахан хэрэгтэй, хэрэггүй юм цуглуулчихсан, үхсэний чинь дараа тэр цуглуулсан юм чинь хэдэн хүүхдийн чинь хооронд дайны гал болж хувирвал яана. Булаацалдана ш дээ, зарим нь. Английн хамгийн баян авгай ганц охинтойгоо хөрөнгөө булаацалдаж бөөн юм болсон ш дээ, гурван жилийн өмнө. Ийм юм болбол яана.
Ажиллаж байгаа хүн юмаа зохицуулж чадвал яаж ч амьдарч болно л доо. Би жишээ нь, хүүхэд байхдаа “хөлсний ажилчин” хочтой байлаа. Сургууль руугаа явахад ээж аав хоёр 20 төгрөг өгнө. Тэр хорин төгрөгөөс нэг төгрөгөөр ч чихэр авч идэж үзээгүй. Тэрийг хадгалж байгаад дээрээс нь хүний ус зөөж өгөөд 25 төгрөг хөлсөнд нь авч, 45 төгрөгтэй болчихоод тэрүүгээр дүү нартаа чихэр, хувцас авч гэртээ очдог байлаа. Тэгээд хөлсний ажилчин болчихсон хэрэг. Одоо намайг хаустай болчихсон л гээд байна. Маш бага үнэтэй байхад нь тэрийг барьж авсан юм. Тэр үед палкны үнэ 1500 төгрөг байв. Хайрцаг тамхины үнэ. Эвийг нь олбол юугаар ч юу хийж болно ш дээ. Эвийг нь л олох асуудал байдаг. Би Хууль зүйн яаманд байхдаа орон сууцны зээл, ипотекийн хөтөлбөрт хамруулж 3000 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг зохион байгуулсан. Манай яам 70-аад хүнтэй байсан, 40-ийг нь байраар хангасан. Хотын шийдвэр гүйцэтгэлийн байшин3407 метр квадрат, 6 давхар байшинг 2012 онд тэрбум хүрэхгүй төгрөгөөр ашиглалтанд өгсөн. Нэг метр квадратынх нь үнэ 350 мянган төгрөгөөр босч байв. Тэр үед байрны метр квадратнь 1200 доллараар зарагдаж байсан. Тэгээд бод доо. Байгаа юмыг зөв зохицуулж сурахл чухал байдаг.
Би сүүлчийн тэнэг ч байж мэднэ
- Та хорин жилийн турш Монголын улс төрийн талбарт улаан галын шугаманд гартаа бамбар барьчихаад туучсаар өнөөдрийг хүрч ирлээ. Тэр дундаа хэзээ ч, хэн ч сэтгэл хангалуун үлддэггүй хуулийн салбар таны мэргэжлийн талбар. Тань шиг шударга, эх оронч олон аавын хөвгүүд, анд нөхөд чинь энэ хугацаанд амь үрэгдсэн. Таныг юу хамгаалдаг вэ?
- Хэн мэдэхэв. Нямдорж гэдэг хүнээс илүү зарчмыг нь сөхрүүлчих гээд байсан юм л даа. Өөрөөр хэлбэл Нямдорж бууж өгөх юм бол дагаад хууль нь бууж өгнө, зарчим нь бууж өгнө. Тэгээд хуульгүй болж даварсан этгээдүүд төрийн толгой дээр гарах тийм л аюул байсан юм. Сөхөрч унахгүй байгаад байсны учир энэ л байсан. Ганцаардсан. Их ч юм үзсэн. О.Дашбалбар байсан ч болоосой, С.Зориг байсан ч болоосой гэж бодогдох үе бишгүйдээ гардаг. Их хүнд хэцүү үе ирэхэд М.Зэнээ байсан бол хань болчих байсан даа гэж бодогдох үе зөндөө. Харамсалтай нь тийм хүмүүс цаг бусаар бурхан болж Монголын аз дутах юм даа. Миний хувьд хамгаалаад байдаг юм байхгүй ээ. Тавилангаараа л явж байгаа байх. Тавилан хэзээ, ямар төгсгөлтэй байхыг би мэдэхгүй ш дээ.
- Ер нь элдэв заналхийлэл, дарамт их ирнэ биз?
- Намайг илээр занаж бол чадахгүй. Хэн нь ч тэр. Дийлэхгүй юм чинь, яах юм. Намайг сөхрүүлж чадахгүй ш дээ. Би чамд хэлээд байна ш дээ, зарчим нь сөхөрчих гээд байдаг учраас би сөхөрдөггүй. Сөхөрвөл сөхөрмөөр үе зөндөө болсон. Хятадын тагнуул болгох ажлыг миний өөрийнх нь төлөө явж байгаад ерөнхийлөгч болгосон хүний тамгын газраас боловсруулахаас эхлээд юу эс үзсэн гэхэв. Сөхөрвөл сөхөрч унахаар юмнууд зөндөө болсон. Магадгүй энэ утгаараа би сүүлчийн тэнэг ч байж мэднэ. Гэвч би зарчмаараа явж байгаад л дуусна. Одоо би хоёр нүүртэй болж, өөрчлөгдөнө гэж байхгүй ш дээ. Одоо би хүний өмнө орж долигноно гэж байхгүй. Илжиг жороо сурдаггүй гэдэг байх аа/инээв/.
Би Х.Баттулгатай улс төр ярихгүй, жудо л ярина
- Та Энхсайханыг бүр нэг үзэж чаддаггүй. Яагаад вэ? Таныг Хятадын тагнуулд сэжиглэхэд гар бие оролцсон хүмүүсийн нэг нь тэр. Улс төрд энэ байтугай л сайндаж, муудах зүйл байдаг шүү дээ. Энхсайхан тийм уучилж болшгүй алдаа хийсэн хүн үү?
- Үгүй ээ, үгүй, сүүлийн үед М.Энхсайхан намайг ойлгодог болчихоод байгаа. Сүүлд нэг удаа чуулган дээр хурц асуудлаар үг хэлсэн чинь М.Энхсайхан надад талархал илэрхийлсэн мессэж явуулж байна лээ. Төмөр замын талаар шударга юм ярихад нь би түүнд бас талархсан. Би М.Энхсайханыг Х.Баттулгаар дээрэлхүүлэхгүй шүү. Наадах чинь Х.Баттулгыг бодвол толгой өндөр юм байгаа юм гэж би Ардчилсан намынханд хэлж байсан юм. Тэр нь ч үнэн.
- Тэгвэл энэ үгний чинь хариу талархал юм байна?
- Хариу биш. Зарчим нь зөв байсан болохоор олон жилийн үнэнд гүйцэгдэж, энэ зөв байсан юм байна гэж ойлгож эхэлдэг юм шиг байгаа юм, улсууд. Х.Баттулгад ч гэсэн жишээ нь энэ хүний зөв байсан юм гэж бодох нэг өдөр ирнэ ээ. Тэрэнтэй хамгийн сүүлд тааралдаад хэлсэн үг гэвэл, Баттулгаа, чи адгийн шаар. Гэхдээ чамд энэ Монголын төлөө хийсэн хэрэгтэй юм бас бий. Монголын жудог хөл дээр нь босгохын төлөө чиний зүтгэсэн зүтгэлийг би үргэлж үнэлж явдаг шүү. Би чамтай бол улс төр ярихгүй, жудо л ярина гэсэн. Х.Баттулгатай ямар улс төр ярьдаг юм. Тэгэхээр муудалцана гэдэг чинь харьцангуй ойлголт л доо. Эргээд бодоход нэгэн цагт муудалцаж явсан ч эргээд ойлголцох юмнууд гардаг л юм ш дээ. Энэнд хатуу хаалга гагнаж хааж бас болохгүй байхгүй юу. Давахгүй гэсэн даваагаар долоо давдаг гэж ардын үг байдаг биз дээ. Монгол төрийн эрх ашгийн төлөө Энхсайхан чин сэтгэлээсээ хандаж байгаа бол би тэрийг дэмжинэ ш дээ. Тэрний хажууд М.Энхсайхан намайг Хятадын тагнуул болгох гэх бол жижигхэн асуудал ш дээ. М.Энхсайхан Л.Гүндалайг ашигласан нь бас үнэн. Би тэр үед М.Энхсайханд нэг захидал бичиж “Өдрийн сонин”-д хэвлүүлсэн байдаг юм. Л.Гүндалай ч гэсэн далжигнаад л, ах гээд гүйж явдаг ш дээ. Гэхдээ тагнуулч болгох боловсруулалт нь аль 2000 онд Ерөнхийлөгчийн тамгын газар хийгдсэн байдаг юм.
- Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдэг. Таныг Хятадын тагнуул гэчихээр ямар нэг сэжүүр, сэжиг байсан юм уу?
- Ямар юмных нь сэжүүр байдаг юм. 2000 онд намайг Хууль зүйн сайд болгохгүй байх асар том эрх ашиг тэнд байсан байж таараа. Учир нь одоо ч тайлагдаагүй байгаа. Хожмын нэг өдөр тайлагдах биз.
- Ямар?
- Гэхдээ одоохондоо хэлж болохгүй. Цаг нь биш. Хэзээ нэгэн цагт баримтаараа нотлогдох болов уу гэж горьдоод яваад байгаа.
- Та улс төрийн Вангагаас гадна шинэ Монголын улс төрийн википедиа гэж болохоор амьд түүхийн гэрч. Дурсамж бичих үү?
- Хааяа, хааяа бодогдож л байдаг юм. Нэгдүгээрт, зав гарч өгөхгүй юм. Хоёрдугаарт, дурсамж бичих цаг нь арай болоогүй юм биш үү. Энэ жилдээ, 2016 онд чадах нь уу, үгүй юу, үзэг цаас нийлүүлэхээс аргагүй байдал руу орох гээд байгаа юм даа. Энэ хөшигний цаадах улс төр гэж нэг юм байна аа. Энэ чинь хүнээ дагаад устчихдаг аюултай эд. Яг тэр үед халуун тогоонд нь байж байсан хүн бичихгүйбол сэтгүүлч та нар жишээ нь над шиг мэдэхгүй ш дээ.
Түүх үнэнээрээ үлдэх ёстой байдаг. Жишээ нь, Л.Энэбиш даргыг дагаж олон олон нууц тэнгэрийн оронд очсон. Улс төрчдөөс би л заримыг нь мэднэ. Мянганы замыг жишээ нь Н.Энхбаяр эхлүүлсэн гэж яриад байдаг. Худлаа ш дээ. Гаргаж ирсэн хүн нь Л.Энэбиш байхгүй юу. 2000 оны сонгуулиар манай нам 70 суудал авчихаад, сонгуульд амлаагүй нэг юм хийцгээе, нэг томоохон юм гэж ярьцгаалаа. Энэ яриа Л.Энэбиш даргын өрөөнд Н.Энхбаяр бид гурвын дунд болсон юм. Тэр үед бид гурав хүзүү сээрээрээ холбоотой явлаа ш дээ. Дөнгөж сонгуульд нам ялчихсанүе, Л.Энэбиш дарга зам барьдаг байхгүй юу гэж байна. Ер нь наадах чинь зөв юм байна, юу гэж нэрлэх үү гэсэн чинь Мянганы зам гэдэг байхгүй юу гэж хэлсэн юм даа. Тэгээд Н.Энхбаяр санал оруулж ирэхээр тохиролцоод Засгийн газар дээр төслийг яриад энэ ажил эхэлсэн түүхтэй. Сүүлд нь л Н.Энхбаяр санаачилсан болоод явчихсан болохоос үнэн түүх нь энэ. Л.Энэбиш дарга чинь инженер хүн байсан. Инженерийн толгойноос л ийм санаа гарна. Н.Энхбаяр бид хоёроос бол тэр үед замын тухай санаа гарахгүй ш дээ. Тархинд нь үл багтах байхгүй юу. Ойлгож байна уу, хүний тархины хэмжээ гэж юм байна ш дээ. Яалт ч үгүй Л.Энэбишийн санаа байсан. Жишээ нь одоо үүнийг хэн ч ярихгүй байгаа.
- Тиймээс л та дурсамжаа бичих хэрэгтэй?
Бичнэ гэж бодож байгаа. Хөшигний ардах улс төрийн асуудлаар. Нэлээн юм гадарлана шүү.Манай Балбарыг дагасан нарийн, нарийн юмнууд зөндөө бий. Жишээ нь 1992 онд Н.Энхбаярыг Соёлын сайд болгох ажлыг зохион байгуулсан хүн нь Балбар байдаг байхгүй юу. Одоо үүнийг хэн ч ярихгүй л байгаа биз дээ. Энэ бол Н.Энхбаярын улс төрийн гарааны эхлэл байсан юм. Түүхийн нарийн юмнууд хүнээ дагаад тэнгэрийн оронд оччихдог гэдэг энэ мэт юм. Тийм учраас надад юм юм бодогдоод байгаа.
Н.Энхбаярыг би ёстой Вангадаж байсан даа
- Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр монгол төрийн Хасар, Басар явсан он жилүүд бий. Энэ алтан хоршлыг тасалж, та хоёрыг хонь чоно болгох гол зорилго нь юу байсан юм бэ? Ер нь та хоёр юунаас болоод муудалцчихсан юм?
- Өнөө л зарчим ш дээ. “Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатыг сольдгоороо солино, түүнээс Монгол банкыг салгаж авч байж санаа амарна. Түүний дараа та нар дуртай бүхнээ хий, би гомдохгүй” гэж хэлсэн. Энэ бол Н.Энхбаяр,С.Баяр хоёрт хэлсэн миний үг. Хариу нь удалгүй Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хэлбэрээр ирсэн юм даа.
- Улс төрд жинхэнэ нөхөрлөл байдаггүй гэдэг. Нэгэн цагт таны нөхөр явсан Н.Энхбаяраас авахуулаад он цагийн салхинд гээгдэж хоцорсон нөхдөөс авахуулаад олон олон урвалт шарвалтыг та үзэж туулсан байж таарна. Хамгийн их цочирдуулж, элэг эмтэлж байсан урвалт аль нь вэ?
- Н.Энхбаяр Ардын намыг хоёр салгасан явдал.
Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг. 1992 оноос хойш урвалт гэдгийг чинь нэг үзлээ ш дээ хө. Энэ зөвхөн Ардын намд хамаатай асуудал биш юм билээ. Ардчилсан намыхан бол бүр цадигаа алдсан ш дээ. Энэ бүхнээс хамгийн хүнд нь Н.Энхбаярын тэр нам тасалдаг л байгаа юм даа. Ер нь бол наадах чинь 2007 онд намайг Их хурлын дарга байхад мэдрэгдсэн юм. Нэг л ийм юм хийх хүн байна даа гэдгийг нь ёстой Вангадсан даа. 2009 онд Ерөнхийлөгчөөс буугаад Н.Энхбаяр,С.Баяр хоёр хэвлэлийн хурал хийлээ. С.Баяр, ерөнхийлөгч байсан хүн аргагүй ухаантай байх юм, тайван замаар мэдэгдэл хийчихлээ гэсэн. Тэгэхэд нь, “С.Баяр аа,Н.Энхбаяр зүгээр ингээд явчихдаг хүн биш. Нэг юм болно. Бүр заваарсан улс төр болно шүү” гэж байсан юм. Удаа ч үгүй ард түмний шүүх яриад эхлэхээр нь “Ээж аав хоёрыгоо нэг сайхан дуулчихаад Энхбаярын шүүхээр буудуулна даа” гэж ярилцлага өгч байсан юм. Тэр чинь нам задлаагүй байх үед өгсөн ярилцлага шүү.
- Ёстой л Вангадсан юм байна. Нэг сонин зүй тогтол байнаа. П.Очирбат ерөнхийлөгчөөс авахуулаад хамгийн сүүлийн жишээ гэхэд Д.Арвин гишүүн хүртэл зөвхөн танай намын гишүүд л АН руу урвадаг. АН-аас танайх руу урваж байсан тохиолдол үгүй. Яагаад вэ?
- Цаад талд нь дандаа хувийн сонирхол байдаг юм ш дээ. Албан тушаалын бизнес гэх мэт. АН дотроо урвах талбар нь өргөн учраас гадагш урвадаггүй юм. Өнөөдөр Н.Алтанхуягийнх байсан хүн маргааш Шонхорын хүн болох гэх мэтээр дотроо урвах талбар ихтэй. Манайханд ийм талбар байдаггүй учраас тийшээ явчихдаг юм шиг.
Би наад урвалт гэдэг юмыг чинь үзэн яддаг. Чингисийн үеэс урвагчдын ууцыг хугалдаг байсан. Одоо ууцыг нь хугалдаггүй юмаа гэхэд улс төрөөс холдуулах ёстой. Монголын улс төрийг хамгийн их бохирдуулж байгаа юм чинь наад урвалтбайхгүй юу. Өнөөдөрнамаас урваж байна, маргааш эх орноосоо урвана гэсэн үг. Том мөнгө харагдвал урвана. Урвагчдын тухай ширүүн дориун яриад байгаагийн учир эндээ байгаа юм. Урвахгүй байж байгаад үхчих юмсан л гэж боддог ш дээ. Намайг одоо жишээ нь Ардын намаас гар энэ тэр гэдэг юм их ирнэ.
- Хэн?
- Зарим хүмүүс. Таны рейтинг гайгүй байна, Ардын намаас гар, тэгвэл тэгье, ингэвэл ингэе гэсэн ятгалга их байна. Урвагчийн тухай түм ярьчихаад одоо ямар нүүрээрээ урвах юм бэ, би. Би ядарсан ч гэсэн намдаа байж байгаад дуусна. Би өөрөөсөө, өөрийнхөө хэлсэн үгнээс урваж чадахгүй. Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав байж байгаад дуусна. Тэрэнд орвол үхсэн нь дээр. Гэвч хөгийн урвалт их үзлээ дээ. Ч.Улаан жишээ нь, Сү.Батболдыг дарга болоход манай Сүхбаатар аймгийн хүн манай намын дарга болчихлоо, дараа нь манай жанжны намын нэр сэргэчихлээ, би их баяртай байна гэж ярилцлага өгч байсан хүн ш дээ. Одоо хар даа. Муухай байгаа биз. Монгол хүний ёс суртахууныг гишгэж байна. Амьтай ухаантай амьтны ёс суртахууныг гишгэж байна. Энэ бол уучилж болшгүй ад шулмын үзэгдэл.
- Он гармагц та 60 насны босгыг алхана. Энэ насанд юу бодогдох юм?
- Би чинь эргэж харамсах юмгүй, хойноо гомдолгүй амьдарч байгаа хүн ш дээ. Бодогдсон юм алга. Нас бол тоо гэдэг үг байдаг. Би нас боддог ч хүн биш. Яахав надад эх эцгээс их л эрүүл бие хайрласан юм байна лээ. Одоо хүртэл миний даралт хөдөлнө гэж байхгүй. Жин дээшээ доошоо болно гэж байхгүй. Уг нь маш их хортой амьдарч байгаа хүн ш дээ. Тамхи их татна, хоолны ямар ч дэглэм байхгүй. Кофе их ууна, хааяа зуу татчихна гээд бодохоор хүний хэрэглэдэг хортой болгоныг би хэрэглэж байгаа. Тэгэхэд миний бие нэгэн хэвийн байгаад байгаа юм. Эцэг эхийн буян юм даа.
- Өгөгдөл юм байна. Тэгж бодож байсан үе бий юу?
- Байна аа, байна. Миний хийж байгаа ажил амаргүй ажил. Энийг эцэг эхээс заяасан бие даагаад байгаа юм. Би сайндаа ч биш.
- Танайх ингэхэд одоо хаана амьдарч байна вэ?
- Зуслан дээрээ амьдарч байна. Миний үндсэн гэр. Бас түрээсийнхээ байранд амьдарч байна.
- Яагаад түрээсний байранд амьдраад байгаа юм?
- Бага хүүдээ байраа өгчихсөн юм. Айлын бага хүү голомт залгадаг биз дээ. Тэр утгаар нь байраа өгчихөөд зуслангийнхаа байранд очсон. Ер нь тэтгэвэртээ суугаад амьдрах гэр маань тэр. Хот дотор бол амьдарч чадахгүй юм байна лээ. Гэтэл бас ажил төрлөө бодсон ч, ахуй байдлаа харсан ч таньж мэддэг хүмүүс ярьж зөвлөөд тэр байранд амьдрах болсон. Өөр мөшгих юм олдохгүй тэрийг л мөшгөөд байгаа.
- Таныг Х.Алтантай их ойр дотно сүлбээтэй гэж ярьцгаадаг. Түрээсийн байрны асуудал гарч ирэхэд түүний байранд таныг амьдардаг, Увсынх гэдэг утгаараа бас ажил бизнесээр ойр шадар холбоотой гэж шуугиж байсан?
- Х.Алтан манай авгай хоёр чинь Одесст хамт сургууль төгссөн улс. Н.Багабанди бас эдний анги.Хоёрдугаарт, Увсынх нь бас үнэн.
- Одоо тэр байрандаа л амьдарч байгаа юу?
- Байна байна. Алтангийнх нүүгээд явчихсан өөр байранд амьдарч байгаа. Тэдний дүүгийнх нь хүүхдийн байр л даа. Сарын зардлыг нь төлөөд л амьдардаг юм. Түрээс гэдэг чинь нөхцөлш дээ. Манайхан түрээс гэхээр заавал өндөр өртөг төлдөг гэж ойлгоод байдаг. Нөхцлөө сайн тохирч чадвал тийм айхтар эд биш.
- Өөрийн гэсэн байртай болох талаар бодохгүй байна уу?
- За даа хүүхдүүд жаахан юм хийж байна. Зайлшгүй хотод байртай байх ёстой бол нэг юм бодох л байх. Манай зуслан бол гоё газар ш дээ. Миний аавын өвөлжөө нэг тиймэрхүү өндөр газар байдаг байсан юм. Увс, Хяргас нуурыг, Увсын 21 сумын 19-ийг дурангаар хардаг тийм өндөрлөг газар. Мөнх бусыг үзтлээ зусландаа л амьдарна гэж бодоод байгаа.
- Хамгийн сүүлд та хэзээ уйлсан бэ?
- Аав Ээжийн тухай их гоё дуу сонсохоороо буруу харж зогсоод л нулимс урсгадаг хүн. Аль болох эхнэр хүүхэддээ мэдэгдэхгүйг хичнээнэ, тэгээд ёстой нэг урсгаж өгнө дөө. Хоёр гурван жил нутаг явахгүй байж байгаад аав ээжийнхээ газар дээр очоод нэг нэрсэн юм байна, энэ зун.
- Аав ээж чинь таныг хэдтэй байхад тэнгэрт хальсан бэ?
- Ээж 67, аав 59-тэйдээ бурхан болсон. Харьцангуй аав ээжтэйгээ олон жил амьдарчихсан хүн. Бурхан болоод удахаар аажим аажмаар мартагддаг байх гэж боддог байсан. Мартагдах бүү хэл нас явах тусам улам бодогдоод байдаг юм байна. Хааяа зүүдэндээ уулздаг.
- Таны хошин шогийн мэдрэмж гойд сайн. Үргэлж л ёжилж, хэдэрлэж, алиалж, бусдыг явуулж байдаг. Энэ юунаас эхтэй чанар вэ? Төрмөл өгөгдөл үү эсвэл ажил мэргэжил, улс төрийн хүрээ таныг ийм болгосон юм уу?
- Төрмөл юм байлгүй дээ. Миний өвөг эцгийг их тийм хорон үгтэй, цэцэн хүн байсан гэж ярьдаг. Аавын маань аавын эцэг л дээ, Өнөр гэж хүн байсан гэдэг. Нутгийнхан нь Хандгай гэж хочилдог. Одоогийнхоор Бумбаяр заанаас ч өргөн цээжтэй хүн байж. Би чинь бас муугүй хорон үгтэй хүн шүү дээ. Энэ бол миний үндсэн дутагдлын нэг мөнөөсөө мөн. Одоо миний нэг ач, наад талын тэр дэлдгэр шар нөхөр байна аа /зургийг нь заав/, энэ заримдаа миний ярьсныг залруулна ш дээ. Асар тийм цэцэн яаж санаанд нь ордог юм бол гэмээр юм хааяа гардаг. Дамжсан генийн маягийн юм байдаг ч юм болов уу.
- Та онц сурдаг байсан уу?
- Үгүй ээ, үгүй. Нэг их муу биш, гэхдээ 5 онцын эзэн биш. Миний дөрвөн ачийн гурав нь миний хүзүүний ард байдаг хавтгай улаан мэнгийг дуурайсан байдаг юм. Тэгэхээр нэг генийн юм байгаа биз.
- Та урд насаа мэддэг үү?
- Яаж мэддэг юм.
- Та юуны фанат вэ?
- Юу гэсэн үг юм?
- Шүтэн бишрэгч.
- Би чинь Ленинградад байхдаа сайхан байшин харах өвчтэй болсон хүн. Энэ өвчиндөө хөтлөгдөж хэдэн гайгүй байшин бариулсан. Заримыг нь дээр дурдсан. Би бас том яруу найрагчдын ганц нэг шүлэг сонсох дуртай. Энд бүгдийг нь ярилтай биш. Бавуугийн Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал”, Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?”. Энүүгээр нэг дуу хийчихсэн байдаг, их гоё дуу. Нэг үе,“Аав ээж хоёр”-ын өмнө би энийг их дуулдаг байсан юм. Шинэ жилийн арга хэмжээнд олны өмнө ч дуулж байсан тохиолдол бий. “Хөвсгөл далай” гэж нэг мундаг дуу байдаг. Тиймэрхүү юманд дуртай шүү. Ер нь ажиглаад байхад нэг том хүнээс нэг л том бүтээл гарч, мөнхөрдөг юм шиг байгаа юм. П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” бол яалт ч үгүй шидээвр ш дээ. Ш.Сүрэнжав гуайн “Ерэн баатрын дууль” байна. Ганц юм бүтээхийн тулд ертөнцөд найрагч болж төрдөг юм биш үү. Б.Лхагвасүрэнг “Боржигоны бор тал”-аа уншихыг өдөржин шөнөжин сонссон ч бараг чадна аа. Ямар ч гоё уншдаг юм. Манай найрагчид дотроос шүлгээ хамгийн сайхан уншдаг нь Б.Лхагвасүрэн гуай ш дээ.
Дуурийн ямар үгийг нь мэдэх биш, нэг үе Италийн 3 тенорыг их сонсдог байлаа. Хэд хэдэн бичлэг бий. Хүмүүсийн хажууд сонсоход тээртэй. Зуслан дээрээ юм уу, байрандаа ганцаараа хамгийн чанга дээр нь тавьж байгаад сонсдог. Паворитти жишээ нь дуулаад төгсөж байхад ертөнцийн биш дуу гардаг юм ш дээ. Одоо дахиж тийм дуучин төрөхгүй. Манай Н.Норовбанзад гуай “Уяхан замба тивийн наран”-г дуулж байхдаа хорвоогоос тасардаг ш дээ. Хамгийн дээд өнгөн дээрээ очихоороо шал өөр энэ ертөнцийн биш дуу гардаг. Дахиж Н.Норовбанзад гуай төрөхгүй.
- Та ч гэсэн тийм хүмүүсийн л нэг шүү дээ...
- Би тийм хүн биш ээ. Би харин их азтай хүн. Ямар утгаар гээч. Би чинь цагийн сайнд Бавуугийн хар, Балбар хоёртой нэг ширээнд сууж, аугаа их Л.Мөрдорж гуайтай шил архи хувааж ууж, Оросын Төрийн дууллын аяыг зохиосон Пахмутоватай вагонд нэг купенд явж байлаа ш дээ, хө. Тэгээд бод доо. Х.Баянмөнх аварга, Мөөеө аварга хоёртой нас чацуу юм шиг инээж наадна. Болохгүй бол Мөөеө аваргыг загначихдаг хүн ш дээ. Гоё байгаа биз. Үлгэр дотор амьдарч байгаа юм шиг л санагддаг. Н.Норовбанзад гуай хэдэн төгрөгөө алдчихаад 1998 онд миний өрөөнд орж ирээд, чи тэрийг олж өгөөч гээд надтай яриад сууж л байсан. Ингээд өнгөрсөн амьдралаа харж байхад би дандаа үлгэр дотор амьдарсан байхгүй юу. Сумогийн Д.Дагвадорж, А.Сүхбат аварга хоёр миний хуурай дүү нар. О.Дашбалбар миний хүзүү сээрийг барьж базалж өгдөг байв. Ингээд саахуураад эхлэх юм бол юм юм ярьж болноо. Их сайхан хүмүүсийн дунд их гоё үлгэрийн юм шиг ертөнцөд амьдарч явна. Миний амьдрал нэг талаас нь харахад хэцүү юм шиг мөртлөө гоё талаас нь харвал үлгэр шиг амьдрал байхгүй юу. Их хурлын гишүүд бас л Монголын сор сэхээтнүүд. Сонгогчдын итгэл даагаад гараад ирсэн улс. Зургаан удаа сонгогдохдоо эдэнтэй зарим үед муудаж, зарим үед маазарч явна гэдэг их хувь тавилан юм л даа. Б.Шарав, Н.Жанцанноров эд нартай тааралдахаараа жигтэйхэн юм болно. Хонь хурга нийлсэн юм шиг л. Ингээд бодохоор миний хувь тавилан намайг ийм домог шиг амьдрал дундуур явуулж байна ш дээ. Хэр баргийн хүнд ийм хувь тавилан заяахгүй.
- Дуулахаас өөр нууц авьяас бий юу?
- Жаахан байхдаа барилддаг байсан.
- Танай Увсынхан их нутгархаг хүмүүс. Тэр утгаараа С.Жавхлантай ойр дотно байдаг байх. Улс төржөөд яваад байгааг нь та ямраар хардаг вэ?
- С.Жавхлан чинь нэг үе миний хуурай дүү байлаа ш дээ. Дөнгөж дуулж гарч ирж, моодонд орж байх үедээ цагаан сараар манайд ирж золгодог байлаа. Сэтгэл санааг нь дэмжих санаатай анхны концертуудыг нь үздэг байлаа. Сүүлийн үед улс төр яриад байгаа нь хэрэгтэй ч юм уу даа гэж бодогдож байгаа. Саяхан Л.Болдбаатарын гавьяатын найран дээр таарсан. Сайхан дуучин даа. Уг нь бол дуулахын тулд төрсөн хүн юм байгаа юм. Түүгээрээ явбал сайхан л байх. Зангад гуайг хар л даа, жилийн жилд шинэ жилийн дуугаа дуулаад л явж байна. Яг чин үнэнийг хэлэхэд ингээд явчихдаггүй юм байх даа гэж бодогддог. Тэрнээс би ямар С.Жавхлангийн хэлэх үгийг заах биш. Улс төрд орох сонирхлыг нь хаах биш. Харамсалтай нь зөвхөн С.Жавхлан биш сүүлийн үеийн залуучууд улс төрийн өвчинтэй болчихлоо л доо. Нийгэм нь ийм байдал руу чирээд байгаа юм уу гэж бодогддог болоод байгаа. Уг нь Увс чинь дуучин хуурчин сайтай байж болох нутаг. Нэг үе хэдэн сайн дуучин төрсөн. Нутгийн зөвлөлийн дарга байх үеэсээ хавар болгон дуулдаг авьяастай хүүхүүдийг СУИС руу оруулах ажлыг зохион байгуулсан. Эндээс очсон улсын нүдэнд тусаж энд орж ирсэн хүүхдүүд чинь одоо энэ Жавхлан, Болдбаатар, Банзрагч, Бурмаа, Дэлгэрмаа, Энхмэнд энэ хэд. Би чинь Увсын мафийн толгойлогч тодотголтой хүн шүү дээ.
- Увс мафитай хэрэг үү?
- Улсууд тэгж ярьдаг. Би эд нарыг зангиддаг нь үнэн. Нутгаа хайрлахгүй бол өөр юманд хайртай байна гэж байхгүй ш дээ. Би эх орон гэдгийг төрсөн нутгаас, төрсөн бууцнаас эхэлдэг гэж ойлгодог хүн. Тэр утгаараа би нутгийнхантайгаа хамтардаг. Эдний нам, тэрний хүн, ямар үзэл бодолтой, юу хийдэг нь сонин биш. Бие биенээ тулж түшиж явах нь зүй ёсны асуудал.
Дуучдаас гадна бөхчүүд байна. Намайг улс төрд байх хугацаанд, нэг үе ил далд дэмжиж байсан хүмүүс улсын наадмын дөрөв, таван түрүү авчихлаа. Ганбат, Мөнхбат, Бүрэнтөгс, Батсуурь гэх мэт. Бүрэнтөгсийг би аравдугаар ангид байхад нь Увсаас энд авчирч 6 сарын бэлтгэл хийлгээд, төгсөхөд нь Сүхбат аваргад өгч, хүн болгоод өгөөч гэж байлаа. Ингэж явсан түүхтэй юм. Гэхдээ би зөвхөн Увсынхнаар хязгаарладаггүй. Хууль зүйн яаманд байхдаагурван клуб ажиллуулж, Монголын тамирчдын 50 хувь нь энэ клубүүдэд харьяалагдаж байв. “Хилчин”,“Хүч”,“Сүлд” гээд. Одоо тарсан. Улсын наадмын 90 жилийн ойгоор 23 бөх улсын цол хүртэхэд 16 нь манай энэ гурван клубынх байсан ш дээ. Сүүлчийн дөрвөн бөхийн гурав нь манайх. Би тэр гуравт байр өгөөд гаргаж байсан. Тэглээ гээд Монголын төр, хуулийн яам хоёр гуйлгачин болчихоогүй. Ер нь Монголын нэрийг дэлхийд гаргах хүмүүсийг байнга дэмжиж байх ёстой. Цагдаагийн “Сүлд” чуулга гэж байлаа. Ариунбаатар чинь тэнд анх ажилд орсон хүн. Одоо дэлхийн данстай дуучин болчихлоо. Жавхлантөгс манай “Сүлд”- д байсан. Салбар гэлгүй том харж явах ёстой юм даа.
- Увсынхан нутгархаж жалгархах үзлээрээ арай дэндлээ гэж байнга л шүүмжлэлд өртдөг. Үнэн ч юм шиг. Сүүлд бүр “Увс хүн” гэж ном хүртэл гарсан гэлүү дээ?
- Наадах чинь л нэг дэмий юм болчихсон шүү. Ёстой хэрэггүй юм болсон. Аймгийн хэдэн нөхдийн хийсэн юм. Би шүүмжлэлтэй ханддаг.
- Ер нь Увс хүний чанар гэж генийн ч гэх юм уу бусдаас ялгарах юм байдаг уу?
- Их хатуу байгальтай газар ш дээ, хө. Мөнхийн нүүж байдаг. Нүүхгүй нэг газраа хэвтээд байх юм бол хэдэн малаа жилдээ бараад дуусах нутаг. Тэрийгээ дагаад хүмүүс нь хөдөлмөрч болдог. Энэ бол үнэн. Байгалийн шалгарал, шаардлага юм. Ажиглаж байхад Булган мэтийн сайхан газруудад хонины хашаа гэж юм алга. Ер бусын сайхан хангай. Зуд болдоггүй. Хашаа барина гэж байдаггүй. Манайхан бол Булганд нүүж ирээд 12 сар гэхэд бүх малдаа хашаа барьчихдаг. Хөдөлмөр хийгээд байгаа биз. Амьдрахын төлөө тэмцэл л байгаа юм наадах чинь. Тэр нь зарим хүнд таалагддагүйгээс наад нэг Увсынхан гэдэг яриа чинь гардаг юм шиг байгаа юм.
- Шулуухан асуучихья. Л.Чойжилсүрэн улс төрд байх ёстой хүн мөн үү?
- Одоо байлгаад л байна ш дээ. Гэхдээ бизнес эрхэлж байгаа хүмүүсээс ялгарах нэг юм түүнд байдаг. Тендэрт ордоггүй хүн ш дээ. Оюутан байхдаа амьдралаа болсгосон хүн. Улс төрд ороход нь, “За Чойжоо наад улс төр чинь хэцүү. Чи элдвийн тендерт битгий орж үзээрэй. Хэдэн төгрөг байдаг бол тэрүүгээрээ амьдраарай” гэж л захисан юм. Чойжоо бол над шиг улс төр ярихгүй юм шиг байгаа юм. Натур нь тийм. Мундаг хөдөлмөрч хүн. Тэр бол гайхалтай. Авьяас нь босгох бүтээх талд. Би Чойжоог Их хурлын гишүүн гэхээсээ барилгын яаманд байх ёстой хүн, яг таарна наадахад чинь, ёстой бужигнуулж өгнө гэж шулуухан хэлдэг юм. Эсвэл замын сайдаар ч юмуу, ер нь бүтээн байгуулалтхариуцсан ажил Чойжоод илүү зохино. Тэрнээс танхимд орж ирээд улс төр ярина гэдэг чинь наад хүний чинь ажил биш гэж л ярьж байгаа. Яалт ч үгүй л Монголын гайгүй залуучуудын нэг дээ.
Зарчмаа хамгаалаад эхлэхээрээ
би соёл гэдэг юмны үнэргүй болчихдог
- Увсын улаан Жамсран, орондоо хууль засагч, хэрүүлч, заргач, До яамны мэнгэт сайд гээд мөн ч олон нэр хоч, имижийг та бүрдүүлжээ. Аль дүр төрх чинь танд илүүтэй таалагддаг вэ?
- Хууль засагч нь. Би чинь битүүдээ Монгол хэлний хууль бичлэгийн нэг загвар (стандарт) бий болгочих санаатай үзээд байгаа хүн дээ. Хуулийн бичлэг маш хэцүү, модон үгтэй, тас няс хийсэн. Одоо л нэг юм зүгширч эхэлж байх шиг байна. Бүр дугаарлахаас нь эхлээд. Хамгийн сүүлд сая сонгуулийн хууль батлагдлаа. Тэнд чинь 2007 оны миний бичлэг л явж байна лээ. Хуудсыг нь нэг эргүүлээд л бичгээ танин шүү дээ. Нөгөө малаа андахгүй таньдаг гэдэг шиг. Маш энгийнээр би хуулийн бичээч л хүн.
- Улс төрчийн ганцаардал, шударга байхын ганцаардал, нэр алдрын ганцаардал гээд олон ганцаардал таныг шаналгадаг байх. Ганцаардлаас хэрхэн аврагддаг вэ, та?
- Их хуралд сууж байгаа хүн өөрийгөө, сэтгэлзүйгээ жолоодож сурах хэрэгтэй байдаг юм. Нервтчихээд түүнийгээ хэр зэрэг удаан хадгалах вэ. Би чинь тэр хурлын заалан дотор савж хаячихаад үүдэнд байдаг цай уудаг өрөө байдаг даа, тэрний хаалгаар гарахад л мартдаг юм ш дээ. Тэгээд л гадаа гараад машин бариад зуслан руугаа явахад шал өөр юм бодчихсон явж байдаг.
- Та тэгвэл амар хүн юм байна. Өтөлдггүйн нууц нь ч энэ байх?
- Амар ш дээ. Зарим хүмүүс хэд хоног хоол, нойргүй шаналдаг байх. Би тэгвэл бие нь нервээ даахгүй шүү дээ.
- Юунаас тайтгарал авдаг вэ?
- Сайхан дуу сонсч тайтгарна. Хамгийн гол эмчилгээ чинь хэдэн ач нар шүү дээ. Жинхэнэ тайтгаруулна.
- Та дуулах дуртай. Караокедах уу?
- Би тиймэрхүү газраар явах их дургүй байдаг. Их хурлын гишүүн гэдэг чинь тийм газраар явдаг хүн биш. Ёс суртахуун гэж юм бий. Мэдээж хоригдол биш, ганц нэг дуулах юм байлгүй яахав. Гэхдээ Их хурлын гишүүн гэдэг чинь өөрөө өөрийгөө хязгаарлаж сурахын нэр. Өдөр нь энд баахан далжигнаж, ёс суртахуун ярьчихаад орой нь баардаад, бааранд хулгай яриад байх юм бол ямар юмных нь Их хурлын гишүүн байдаг юм. Би наад баарнаас чинь аль болох хол явдаг. Мэдээж хурим найр, элдэв янзын юманд явна. Нас нэлээн явж байгаа учраас хуриманд генералын үүрэг гүйцэтгэдэг болж байна. Үүрэг ёсоор. Та заавал ирэх ёстой, та байхгүй бол болохоо байлаа гэхээр явахаас яахав. Энэ сэтгүүлчид гэж нэг бөөн зовлонгийн далайнууд байна. Ярилцлага авья гэнэ. Бас л амьдрах гээд зүтгэж яваа улс. Хөөгөөд явуулаад байлтай биш. Хясаад байж болохгүй. Муухай аашилна аашилна ээлж дараагаар ярилцлага өгнө. Цаад талд нь амьдрал нь байж байдаг. Ингээд ажлаа хийж байгаа хүмүүст нь боломж олгох санаатай ярилцлага өгчихөөр сүүлд нь өөрөө тодрох гэлээ гэх мэтээр ил, далдуур ярина. Ядаргаатай л байна л даа.
- Амьдралд хамгийн чухал хүн хоорондын харилцааны соёл дутагдах үе танд байсан уу?
- Зөндөө, би чинь хөдөөний цайлган, бүдүүлэг хүн. Соёлтой хүн болох гэж жүжиг тавьж явсангүй. Нөгөө зарчим гээч юмаа хамгаалаад эхлэхээр би чинь нөгөө соёл гэдэг юмны үнэргүй болчихдог юм.
- Ёс зүй, ёс суртахуун гэж юу вэ? Энэ чухал ойлголтын хил хязгаар алдагдаж байсан үе танд бий юу?
- Хил хязгаар дээр нь очоод зогсож байсан үе бишгүй л бий. Намайг Их хурлын дарга байх үед манай намд жигүүр ургаад сүйд болсон. Уг нь Энхбаярыг эсэргүүцэж гарсан эд л дээ. Би яг энэ үеэр 25-р суваг телевизийн ярилцлаганд оролцсон юм. Талийгаач Ц.Балдорж нэвтрүүлэг (түүний сүүлийн ярилцлага)хөтөлж байгаадэнэ жигүүрийнталаар асуухад нь “дэвж байхад нь жигүүрийг нь дорбинкчих юмсан” гээд хэлчихсэн юм. Хэлье гэж хэлсэн. Тэгтэл Их Хурлын дарга хүн буудах гэж байна гээд л бүтэн жил хариу дайрсан. Хожим нь жигүүр байгуулсан бүх хүмүүс албан тушаал аваад жигүүр нь өөрөө нүд аньсан даа.
Энэ фракц, жигүүр нэртэй талцал, шантааж төрд хэтэрхий хортой байдаг учраас би тийм “зэрлэг” хэлбэрээр санаагаа илэрхийлсэн юм. Одоо энэ Ардчилсан намыг хар даа. Фракцуудын талцал нь улсаа дараад унагалаа. Тэгэхлээр үйлдэл нь ёс суртахуунгүй болж таараад байна аа даа.
Эх сурвалж:Гранд сэтгүүл №73
Ярилцсан М.Уранчимэг
Сэтгэгдэл (77)