Улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан, жааз дуучин Ц.Хулан энэ сарын 13, 14-ны 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд “Мy world” уран бүтээлийн тоглолтоо хоёрхон удаа хийх гэж байна. Тэрбээр энэхүү тоглолтоороо тайз, дэлгэцийн хит дуунуудаа эгшиглүүлэх бөгөөд гадаадын жааз дуунуудаас ч эгшиглүүлсэн юм. Хайрын үдшийн цэнгүүн халуун дулаан уур амьсгалтай эхэлсэнийг бид ийн дурандлаа.

Тоглолтонд урилгаар Улсын филармонд хамтран ажилладаг уран бүтээлч нөхөд нь буюу Соёлын тэргүүний ажилтан Б.Цэдвээ, Т.Амина, Л.Насанбуян, Н.Наранбаатар болон “Voice group”, “Баян Монгол” жааз оркестр оролцож, тэрхүү үдшийг жааз дуугаар цэнгүүллээ. Ц.Хулан шинэ уран бүтээлүүдээсээ хүргэхээс гадна дуучин Н.Наранбаатартай “What a wonderful world”, “Something stupid” зэрэг бүтээлээс эгшиглүүлэхээр бэлдсэн байна.

Д.Цэгц
Сэтгэгдэл байхгүй байна