Цус уснаас өтгөн. Уруул дордойвч элэг дордойхгүй гэхчлэн ураг садны холбоог илтгэсэн олон үг бий. Хойтох урдах амьдрал амаргүй бэрх даваа гэдэг ч хоёуланг нь холбож сайхан амьдрал босгосон жишээ ч олон. Эхнэрүүд нь эвтэй, хүүхдүүд нь авьяастай тэгш амьдарч яваа гэр бүл ч бас олон. Энэ жишээ гэвэл “Суварган цэнхэр уулс”-ын сэтгүүлч бүсгүй тухайн цаг үеийн идеал болсон хүүхнүүдийн нэг Н.Батцэцэг эрхэм найруулагчийн хоёр дахь амьдралд гэрийг нь гийгүүлэх гэргий нь болж, нуган үрс төрүүлж өгөн тэгш дүүрэн амьдарч байгаа билээ. Энэ даруухан төрхтэй хоёр хархүү бол найруулагч тэдний хөвгүүд, М.Бишрэл, М.Ивээл нар.
Хоёул Америкт кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн ах дүүс “Цэн тогоруу” киногоороо үзэгчидтэй мэндчилж байв. Хаа явсан ч хачин дэгжин имижээрээ бусдаас ялгарах хоёр хархүү нар байгаа биз.
УГЗ С.Сүхбаатарын хөвгүүд бүрэн боловсорч, урлагийн генээ үргэлжлүүлж яваа. “Хар сарнай”-н Амараа, “Хатариш” Амараа гэхчлэн хоёул тодотголоо бататгаж амжсан тэдний том нь өмнөх эхнэрийн хүү бол “Хатариш” Амараа дахь амьдралынх нь оч билээ. Ингээд бодохоор анхны амьдралыг гүйцэх амьдрал байдаггүй гэдэг ч магадгүй алдаагаа засан хоёр дахиа хэрэв амьдрал зохиовол бүр төгс гэр бүлийг бий болгож болох ч юм шиг.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)