Элэгний Амарсанаа хэмээх тодотгол ямагт дагаж явдаг эл эрхэм үнэхээр ч оногдсон нэрэндээ эзэн болж яваа хүн. Япон улсад 8 жил номын дуу сонсож цэл залуугаараа анагаах ухаанд нэвтэрсэн гэж хэлж болох түүнийг олон нийт 37 настайгаас нь буюу одоогоос гурван жилийн өмнө Эрүүл мэндийн дэд сайд болсон үеэс нь мэдэх болсон. Салбарынх нь хүн сайдын суудалд очиход эм, эмнэлгийн салбарынхан магнай тэнүүн байсан боловч цагийн байдал ороо бусгааг даган сайдын суудалд “буг” болтлоо он удаан жил суугаагүй ч тэрбээр багагүй ажлыг амжуулж дөнгөжээ.
Тэдгээрээс хамгийн онцлууштай нь элэгний С, В вирус устгадаг “Харвони” эмийг чухамдаа энэ ноёнтон хөөцөлдөж байж эх орноосоо тэгэх тэгэхдээ их боломжооны үнээр авах оруулж ирсэн гавьяатай. Монголчуудын нас баралтын шалтгааны ихэнх хувийг эзлээд буй элэгний вирус энэ эмэнд ёстой хуга, нуга дарагдаж байгааг хэрэглэсэн хүмүүс нь талархалаа нүүр номоороо илэрхийлж буй. Нийтдээ 1600 хүн элгээ анагааж амжаад байна гэсэн статистик тоо байна. Өөрөөр хэлбэл монголчууд цаашид элэгний өвчнөөс айхгүй гэж ойлгож болно. Ийм том буян үйлдсэнээ мань экс сайд өөрөө мэддэг ч юм уу, үгүй ч юм уу, нам улс төр нь үнэлдэг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд дээ. Ямартай ч мань хүн нэг их цээжээ дэлдэж, цэнхэр туяа татуулж явахгүй байгааг бодоход энэ мэтийг бол хийх ёстой ажлаа гэж боддог бодь хүн байж ч болох юм. Уг нь төрөлх нам Ардчилал төрийн эрхийг барьж буй. Магад энэ сонгуулиар эх нутаг Говь-Алтайдаа нэр дэвших гээд нуувчинд байж ч болох юм. Хэрэв мандат авч, сонгуульд тоосоо өргөж чадвал буянтай гавьяа байгуулсных ёстой аархаж байгаад гарч ирэх байлгүй дээ.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)