Холливудын хачирхалтай хосууд!
2016/04/08

Энэ жил Ховард Стернтэй хийсэн ярилцлагынхаа үеэр Мадонна санамсаргүйгээр маш том нууц дэлгэсэн юм. Дуучин бүсгүй 1990-ээд оны эхээр Тупак Шакуртай болзож байжээ. Тэрээр Шакуртай тогтоосон харилцаагаа буруутгадаг тухайгаа Стернд тайлбарлахдаа 1994 онд Дэвид Леттермений шоунд оролцох үедээ ааш зан муу байснаа иш татсан байна.  “Тупак Шакуртай болзож байх үед тэр ер нь амьдралын бүх л зүйлс дээр намайг уурлуулдаг байсан. Тэгээд л тэр шоунд оролцохдоо би өөрийгөө гангста гэж бодож байлаа” гэжээ. Энэхүү романтик үйл явдал Стернийг төдийгүй дэлхий нийтийг гайхшруулж байв. Энэ хосын явдал эсрэг тэсрэг хүмүүс хоорондоо татагддагийн нэг баталгаа. Ингээд та бүхэнд нэр алдартнуудын дундаас төрсөн хамгийн хачирхалтай хосуудыг танилцуулж байна. Бид юу гэх билээ дээ? Зүрх хүссэнээ л хүсдэг хойно.

Элизабет Тейлор& Колин Фаррелл 

Фаррелл домог болсон жүжигчинтэй романтик харилцаатай байснаа 2013 онд Эллений шоунд орохдоо илчилсэн. Энэ хос хэний ч таамагламгүй газарт буюу эмнэлэгт анх учирсан байна. Энэ үед Фарреллийн хүү дөнгөж хорвоод мэндлээд байсан бол Тейлор хатагтай зүрхэндээ стент суулгуулаад байсан юм. Энэ бяцхан уулзалт бүтэн хоёр жил үргэлжилсэн романтик харилцааны эхлэл болсон ч төгсгөлгүй байсан нь хачирхалтай. Фаррелл Элленд шоуны үеэр “Би түүний наймдахь (нөхөр) болохыг хүсэх байсан ч, бидний зам салсан” гэж зүрх сэтгэлээ нээсэн гэдэг.

 

Эдвард Нортон&Кортни Лоу

“The People vs. Larry Flynt” киноны зураг авалтын үеэр танилцсан Нортон, Лоу нар 1996-1999 он хүртэл гурван жил болзжээ.

Том Круз&Шер

Шерийн хувьд Том Крузтэй тогтоосон харилцаагаа ил болгоход 30 жилийн хугацаа шаардагджээ. Өөрөөр хэлбэл 2008 онд дуучин бүсгүй Крузтэй наяад онд болздог байснаа хүлээн зөвшөөрсөн. 2013 онд Watch What Happens Live шоуны үеэр Энди Коэн Шерэс Том Крузыг орондоо ямар байсныг үнэл гэж тулгахад Шер “тэр эхний тавд багтана” гэж хариулсан түүхтэй.

Эван Рейчл Вүүд& Мэрилон Мэнсон

19 настайдаа л Вүүд бусад охидынхоос тэс өөр найз залуутай болсон нь Мэрилон Мэнсон байв. Энэ хоёр салж нийлсэн харилцаатай байсан ч 2010 оны нэгдүгээр сард сүй тавьсан. Харин наймдугаар сар болоход хуримаа хойшлуулжээ. “Хүмүүс амьдралынхаа тодорхой нэг үе шатыг туулдаг. Хүмүүс алдаа хийдэг. Хүн амьдралынхаа туршид байнга зөв зүйл хийдэггүй” хэмээн Рейчл Вүүд эл харилцааныхаа тухай ярьжээ.

Жулия Робертс& Киефер Садерленд

1991 онд Жулия Робертс кинон дээрх шигээ зугтагч сүйт бүсгүй байсан юм шүү.  Жүжигчин нэг жил гаруй болзсон, сүйт залуу Садерлендтай хийх  хуримаа хойшлуулаад “I do” гэж хэлэхийнхээ даваан дээр харилцаагаа зогсоосон билээ. Энэ үйл явдал Садерленд цэнгээний газрын бүжигчин бүсгүйтэй орооцолдсонтой зарим талаар холбоотой ч гэдэг.

Аланис Мориссетте& Риан Рейнолдс

Канад хос залуус анх 2002 онд жүжигчин Дрю Берриморын төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр танилцжээ. 2004 онд Рейнолд гэрлэх санал тавих хүртэл тэд бүтэн хоёр жил болзсон ч сүмийн индрийн өмнө хэзээ ч очоогүй билээ. 2007 онд Рейнолдс, Мориссетте нар харилцаа төгсгөл болсныг албан ёсоор зарласан. Мориссеттегийн 2008 онд гаргасан “Flavors of Entanglement” цомогт жүжигчин залуугаас салсан тухай нь өгүүлдэг.

Овен Уилсон & Шерил Кроу

2000-аад оны романс. Уилсон Кроу нарын харилцаа тун богино байсан бөгөөд 2002 онд салжээ. Салсныхаа дөнгөж дараахан Кроу “Гэхдээ би Овенд хайртай, маш авьяастай, гайхалтай хүн” гэсэн байдаг.

Памела Андерсон &Майкл Жексон

2009 онд үнэхээр жигтэй зүйл болсон нь Памела Андерсон Майкл Жексонтой болзож эхэлсэн явдал байв. Энэ хосын ойрын эх сурвалж “Тэд сонин хос боловч үнэхээр бүтэмжтэй байгаа” гэж мэдээлж байжээ.

Маколей Калкин & Мила Кунис

Калкин, Кунис нар 2002 оноос үерхэж эхэлсэн бөгөөд бүтэн 8 жил романтик харилцаатай ч нам жимхэн амьдардаг байв. 2011 онд тэд өөр өөрийн зам мөрөө хөөсөн билээ. “Тэдний салалт ч нөхөрсөг байсан, тэд дотно найзууд байхаар шийдсэн” гэж “Хар хун” киноны жүжигчин бүсгүйн төлөөлөгч мэдэгджээ.

Тед Дэнсо & Вупи Голдберг

Хачин жигтэй гэж хэлж болох энэ хос 1992 он “Made in America” киноны зураг авалтын үеэр танилцаж, нэг нэгэндээ ухаангүй дурласан байна. “Би Вупигийн сүүдэрт үлдсэн насаараа амьдарч чадна, би энэ бүсгүйг биширдэг” гэж Дэнсон хэлсэн байдаг. Энэ хайр дурлалаасаа үүдэн Тед Дэнсон 1993 онд гэрлэлтээ цуцлуулж, эхнэр Кесигээсээ салсан түүхтэй.

 Бэлтгэсэн М.Энхрийшагай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин