Э.Болор-Уянга: Би эзэнтэй хүнтэй явахгүй!

Бүсгүй 1998 оноос хойш дуулжээ. Гэтэл бид сарын өмнө, жилийн өмнө дуулж эхэлсэн дуучдыг түүнээс илүү танимхайрах, дууг нь амандаа аялах. Зарим нэг нь гэрлийн хурдаар од болж мандсан шигээхарвадагбол түүн шиг тасралтгүй циклээр урлагтаа үнэнч үлдсэн нь хэд бол гэсэн бодол төрснийг нуух юун. Аядуу зөөлөн ялдам нууцлаг бүсгүйтэй ярилцлагын ширээний ард суулаа.

Ганц бие ээж, Олон улсын харилцааны чиглэлээр БНХАУ-д суралцаж одоо мэргэжлээрээ ажиллаж буй дуучин-ажилчин гэх хос морьтон. “Энэ миний огторгуйдшинэхэн цомгоо өлгийдөн энэ олон жилийн дараа сонсогчдын гар дээр тавьж буй Э.Болор-Уянга гэж чухам хэн бэ? Хажуу өрөөнд нялх охиноо тэврэн үлдсэн гэдгээ хэнээс ч үл нуух бардам оршихуй, бэрхшээлийг сөрнө гэсэн хүчирхэг хандлага нь турьхан төрхтэй нь харьцууламгүй эрэмгий шийдэмгий. Түүний гадаад байдал, дотоод ертөнц мэдэх тусам төсөөлснөөс тэс өөр Болор-Уянгыг надад илэрхийлж байлаа. Ингээд та бүхэнтэй хуучны танил атлаа одоо цагт шинэ хүн мэт болсон ховор хүнийг уулзуулж байна. Магадгүй түүний дуучин болсноос хойш хөөрөлдсөн анхны сэтгэлээ нээсэн ярилцлага ч байж мэдэх юм. Энэ бол түүний ертөнц.

-Нэг бодлын шинэ ч юм шиг, нөгөө бодлын хуучин ч юм шиг дуучин бол та. Өөрийг чинь поп хатагтай Б.Сарантуяагийн тоглолтын бэлтгэл ажил дээрээс барьж авлаа. Ингэхэд Сараа эгчтэй хэдий хугацаанд хамтарч ажиллаж байгаа вэ? Шавь нь юм уу эсвэл хамтрагчид уу?

-Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд Сараа эгчтэй 2012 оны сүүлээс эхлээд одоо хүртэл ажиллаж байна. Уламжлал ёсоороо төрсөн өдрийнх нь тоглолт 4 сарын 19, 20-нд болно, тэнд туслах хоолойгоор орно, бас өөрийнхөө дуунаас хүргэнэ. Ер нь Сараа эгч шинэ залуу дуучдыг их дэмждэг, зөвлөгөө өгч, урам өгдөг хүн. Бид ч гэсэн анх тэгж холбогдож байсан. Одоо багш шавь гэхээсээ илүүтэйгээр дотны эгч дүүс мэт болжээ. Маш их талархаж явдаг даа.

-Санаандгүй амьдрал дунд хүнд сайхан багш гарч ирдэг, сайхан уран бүтээлийн найз гарч ирдэг. Поп хатагтай өөрт чинь энэ хугацаанд юу өгсөн бэ?

- Асуудалгүй хүн гэж байдаггүй. Бүгд л өөртөө тохирсон хангалттай асуудалтай байдаг. Гэхдээ энэ олон жил өнгөрч байхад Сараа эгчээс хэзээ ч тэгж, ингэж бүтэлгүйтлээ гэж сонсч байсангүй. Гуниж гутарсан, ядарч байна гэсэн үг огт сонсч байгаагүй. Гэтэл би дэргэд нь асуудал ярьчих гээд байгаа юм биш үү /инээв/. Сүүлдээ миний ийм хандлага ч гэсэн байхгүй болсон. Сараа эгчийн нөлөө л дөө. Заримдаа уулзахгүй удчихаар миний ажил бүтэхгүй байгаа ч юм шиг санагддаг болчихсон байна лээ. Цаанаасаа тийм гоё энергитэй, өөдрөг хүн юм уу даа.

Сараа эгч өнөөдөр гучин жил дуулж байна. Гучин жилийн дараа яг гучин жилийн өмнөх Сарантуяа ямар байсан, хоолой, дуулалт зритель нь тэр хэвээрээ байж чадна гэхээр тэр хүнийг магтаж, сайшаамаар. Мэдээж тэр хүнд алдаа дутагдал бий. Гэхдээ тэрийг ярих ямар ч шаардлага байхгүй. Тэр алдаа нь бараг тэр хүнд чимэг болоод явдаг ч юм уу.

-Өөр нэг хамтрагч бас өөрт чинь байна. Охинтойгоо хамт байгаа зургийг фэйсбүүкээс чинь харж харж байгаад ирсэн чинь гол баатар маань энд сууж байна. Та хоёр байнга хамт явдаг юм уу? Их сайн ээж бололтой..

-/инээв/ Хөөрхий амьтан ээжээ би таныг дагаад явахаар ядраад байна, гэртээ ганцаараа үлдэж чадна аа гэдэг. Тэгсэн ч сэтгэл маань чадахгүй. Хааяа утсаар яриад одоо ингэ тэг гээд идэж уух юмыг нь бэлдэж тавиад явчихдаг л даа. Гэхдээ бараг хамт явж байх нь надад илүү ханьтай, сэтгэл амар байдаг. Ер нь ганцаардах үе хүнд бишгүй тохиолддог. Охин маань ганцаардлаас хамгийн их чөлөөлдөг хүн. Хичнээн ганцаардаад, бухимдаж байсан ч хажууд нэг хөөрхөн юм өөрийгөө яая гэж байж нэг хүүхэлдэй чирчихсэн, тэрийгээ хооллоно, ундална, бараг л бие засуулна гээд явж байхаар тайтгарчихна /инээв/. Хүүхдийн сэтгэл ийм хүнлэг, дулаан.

-Ингэхэд гэр бүлд чинь урлагийн хүн байсан уу?

-Би хотын унаган охин. Хорооллын эцэст өссөн. Яг гэрийнхээ гадаах 24 цагийн 97-р цэцэрлэг, 78-р сургуулийг төгссөн. Миний аав хөгжимддөг, дуулдаг урлагийн мэргэжилтэй, бас боксын шүүгч, явган аялал, уулын спортын мастер цолтой хүн байлаа. Ер нь бол “универсаль” мэргэжилтэй хүн. Аавын маань зохиосон дуунууд радиогийн алтан фондод бий. Өвөө маань хоёр дайнд оролцож явсан, бас л хөгжимчин хүн. Ер нь манай ээж аавын талд дуучин, хөгжимчин, урлагийн авьяастай хүмүүс байдаг. Одоо аавын эгч нар ч гэсэн хичнээн урлагаар яваагүй ч гэсэн гоё дуулдаг цаанаасаа бурханаас заяасан төрөлхийн гоё хоолойтой хүмүүс байдаг. Магадгүй тэр нөлөөлсөн байх гэж боддог.

-Айлын хэд дэх хүүхэд вэ? Хүүхэд нас хаана өнгөрөв?

-Бид аав ээжээсээ тавуулаа. Би 4 дэх хүүхэд нь.

-Хэдтэйгээсээ дуулсан бэ?

-Цэцэрлэгээсээ дуулсан.  Цэцэрлэг, сургуулийнхаа нэрийг урлагийн тал дээр бол “тахалчихдаг” байсан. Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид явж байгаад гэр холдоод гарчихсан. Дуучин болоогүй бол бүжигчин болох байсан биз. Бага нас хотод, зун ээжийнхээ нутаг Булган, өвөөгийн нутаг Хэнтий аймгийн Цэнхэрмандалд, аавын нутаг Архангай гээд л явна. Хүүхдийн ордон бараг л хоёр дахь гэр минь юм шиг дуулаачийн дугуйланд нь явдаг байлаа. Яг бие дааж, ганцаараа дуулж эхэлсэн үе маань 1998 он. Аравдугаар ангиа төгсөөд 1999 оноос хойш зогсолтгүй дуулсан. Тэр үед том диско клуб ганц хоёрхон байлаа. Тэр болгонд цалингаар дуулаад товхийсэн мөнгө олчихдог байсан. Дуулахын хажуугаар Хятадад Олон улсын харилцаагаар төгссөн. Одоо ажлаа ч хийгээд, дуугаа ч дуулаад, аль алиныг нь амжуулах гээд явж байна. Мэдээж орхигдох цаг хугацаа байсан. Монголын зах зээл бага учраас дан дуугаа дуулаад мөнгө олно гэж байхгүй. Тэгэхээр давхар ажил хийх ёстой юм байна гэсэн үүднээс Олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн. Нэг хэсэг ТҮЦ их моодонд орж байх үед ТҮЦ ажиллуулдаг байлаа. Эгчийнхээ ресторанд зөөгч ч хийж байсан. Юм юм хийж үзсэн дээ.

-Уучлаарай, шулуухан асуучихад өөрөө их олон жил дуулсан. Гэтэл одоо болтол супер стар болоогүй л байна. Шалтгаан нь юу юм бол?

-Тийм ээ, од болоогүй байна. Тэр нь миний өөрийн хувийн үзэл бодолд байдаг юм уу даа. Стар гэхээсээ илүү яг өөрийнхөө хүссэн юмыг хийдэг юм шиг байгаа юм. Одоо бодол маань өөрчлөгдсөн. Урд нь өөртөө зориулж дуулдаг байж. Эрдэнэцэцэг агсны дурсгалд зориулж багаасаа мөрөөдсөнөө биелүүлж, цалингаа цуглуулж удаан судалж байж зөвшөөрлийг нь авч дуунуудыг нь дуулж цомог гаргасан. Цомгоо худалдаанд гаргаагүй, бэлэглэсэн. Одоо гаргаж байгаа цомогтоо дуунуудыг нь оруулсан.

Миний алдаа, нэг л их дуулсан, цомог гаргасан хүн, сурталчилдаггүй. Өөртөө л дуулаад явсан юм уу даа. Одоо бол өрөөлд дуулья, цомгоо сайн сурталчилья гэж бодож байна. Ирэх 5-р сард цомгийн баяр, тоглолт хийхээр төлөвлөж байгаа.

-Өөрөө бол ганц бие ээж. Дээрээс нь урлагийн бүсгүй хүний хувьд зардал их өндөр л дөө. Ядаж л арьс, үс, зүс нь аятайхан байх, хүний нүдэнд гайгүй харагдах хэрэгтэй. Телевизийн нэвтрүүлэгт ороход нэг өмссөн хувцсаа дахиж өмсөхгүй ч юм уу. Санхүүгээ яаж зохицуулж байна?

-Наадах чинь аягүй том асуудал /инээв/. Гурав, дөрвөн жилийн өмнө хэцүү байсан. Бүр маш хүнд байсан. Хүүхэд маань ой гарантай, памперсны ч мөнгөгүй болох үе байсаан. Эмэгтэй хүн болгонд тохиолддог асуудал байх л даа. Юуг нь нуухав дээ, энэ зөвхөн надад тулгарсан бэрхшээл биш байх. Харин үүнийг давж гарна гэдэг чухал юм билээ. Би давсан. Заавал тэрнээс /хүүхдийнхээ аавыг хэлэв. Сурв./ мөнгө авах ёстой гэдэг үүднээс хандаагүй. Хаа очиж сүү сайтай учраас сүүнд мөнгө үрээгүй. Амьдарч байсан байрныхаа ойр орчмын хүүхдүүдийг ээж нар нь ажилдаа явсан хойгуур харж эхний ээлжинд мөнгө олдог байлаа. Гурав, дөрвөн хүүхэд байсаан. Нэг хэсэг ингэж амьдарч байгаад “Дурсъя, дуулъя” цомгоо гаргасан. Холбоо тасарсан байсан рок попынхоо ах эгч нартай холбогдож, зөвлөгөө авсны эцэст дуунуудаа хямдхан, зээлээр бичүүлж эхэлсэн. Мөнгөгүй байж их л зоригтой, шийдэмгий байж. Тэгчихээд бүр болоогүй худалдахгүй, бэлэглэнэ. Залуу насных л байх даа, тийм ээ. Гэхдээ эргээд бодоход буян нь ирсэн. Аажим аажмаар амьдрал сайжирсан. Сараа эгчийн тоглолтонд оролцож эхэлснээс хойш урилгаар дуулуулах нь ч ихэссэн учраас амьдрал боломжийн, өөрөө өөрийгөө авч явах хэмжээний болчихоод байна. Яагаад ч юм миний эргэн тойронд байгаа, надтай нөхөрлөж байгаа, намайг дэмждэг найз нөхөд маань намайг ойлгож, тусалж дэмждэг хүмүүс. Тэднийхээ ачаар өдий зэрэгтэй явна.

-Уучлаарай, охиныхоо ааваас жирэмсэн байхдаа салсан юм уу, эсвэл ...?

-Дөнгөж төрөөд гурав дөрвөн сартай байхдаа салсан. Би зуун хувь тэр хүнд буруу өгөхгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр би буруутай. Ер нь аливаа юм хоёр талтай. Үнэхээр болохгүй болоод л салсан. Хардалт сэрдэлтээс болж салаагүй. Хамгийн гол нь хоорондоо ойлголцохгүй, хүндлэл, итгэлцэл байхгүй болчихсон. Би хэдий чинээ хүнийг хайрлаж хэдий чинээ хүндэлнэ тэр чинээгээрээ надад тэгж хандана гэж боддог. Би өөрийгөө зөвтгөж байгаа ганц юм нь хангалттай тэр хүнийг хүндэлсэн, халамжилсан, хангалттай тэр хүнд нээлттэй хандаж, ойлгох гэж хичээсэн. Үүнийг тэр мэдэрч чадаагүй. Мэдрүүлж чадаагүй нь миний буруу байж ч мэднэ л дээ. Эсвэл тэр надад хайргүй байсан байх. 

-Одоо холбоотой байдаг уу?

-Байнга холбоотой байх нь ч хаашаа юм. Ерөнхийдөө ганц хоёр удаа охинтойгоо уулзуулна. Охиныгоо хүсвэл л уулзуулна.

-Өөрөө их өөдрөг хүн юм. Амьдралын хүнд үеийг давж шүү.

-Болгох гээд л хичээнэ ш дээ /инээв/. Хүн болгонд проблем, айл болгонд асуудал бий. Асуудалгүй хүн байхгүй. Үүнийг идчихвэл таргална гэж бодож идвэл жишээ нь худлаа хэлсэн хүнд шүлсээ залгихад ч таргална. Тархиараа л бүхнийг удирдана. Хүн болгонд проблемоо ярих дургүй. Ярьдаг хүн тоотой хэд бий. Тэд маань ойлгоно. Тэдэнд ч проблем бий. Манай ихэнх найзууд намайг чи мөнхийн л инээж явах юм гэдэг. Үхэл зовлон болсон ч гэсэн тухайн үедээ л гашуудаад өнгөрнө. Мэдээж миний сэтгэл өвдөж байгаа. Тэглээ гээд яахав дээ. 

- Өөрт чинь нөхрөөсөө салсны дараа сонголт байсан л байх?

-Яг ганц бие явж байхад их олон сонголт байдаг юм /инээв/. Одоо найз залуу гэх зав ч гарахгүй байна. Би их сэтгэлийн хөдөлгөөнтэй мөртлөө яг нарийн иймэрхүү юман дээр хатуу ч юм шиг сонин хүн. Эмэгтэй хүн ер нь жижигхэн юманд л сэтгэл нь хөдөлчихдөг ш дээ. Би их романтик ч юм уу, миний сэтгэлийг гоёор хөдөлгөх мэдрэмжийн торгон агшинг нь залуучууд олж чадахгүй байгаа юм болов уу гэж бодоод байдаг /инээв/. Мэдээж эмэгтэй хүн юм чинь гоё болзоонд яваад, гоё агаар салхинд алхах, цаг хугацааг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг.

-Хамгийн сүүлд хэзээ болзоонд явсан бэ?

-Хоёр жилийн өмнө нэг явсан. Хагас дутуу /инээв/. Аймаар гоё догдлоод л гараад ирэнгүүт сэтгэлийг минь гонсойлгочихдог юм аа. Магадгүй би их өндөр шаардлагатай ч юм шиг. Өндөр шаардлага тавихгүй гэхээр биеэ авч явах, хүнтэй харьцах тал дээр учиргүй соёлтой биш гэхэд наад захын соёлыг мэддэггүй эрчүүд олон болсон юм шиг санагддаг.

-Тэгвэл ирээдүйн нөхөр, цагаан морьтой ханхүүг ямраар төсөөлж байна вэ?

-Цагаан морь хэрэггүй ш дээ /инээв/. Хүмүүс гүндүүгүй, хээгүй хүн гэцгээдэг. Би тийм юманд дургүй. Мэдээж эр хүн бол шийдвэртэй, хариуцлагатай, ухамсартай байх нь наад захын шаардлага. Заавал өндөр боловсролтой, баян байх албагүй. Хүмүүжил сайтай, ухамсартай хүнлэг эрэгтэй хүн бүх сайхан зүйлийг цогцлоож чадна. Мэдээж алдаа дутагдалгүй төгс төгөлдөр хүн байхгүй. Эмэгтэй хүнийг миний ээжээс, миний охиноос, миний эгч дүүгээс өөрцгүй гэж хармаар юм шиг.

-Ингэхэд өөрөө хажуу өрөө түрээслэж амьдарч байсан гэдгээ ил шулуухан хэлсэн цорын ганц урлагийн хүн байх шүү?

-Тийм ш дээ. Би чинь хажуу өрөөнөөс амьдралаа эхэлсэн.

-Одоо хаана амьдарч байна?

-Одоо тэгээд л охинтойгоо нөгөө 8 хувийн зээлийг хөөцөлдөөд л /инээв/. Тэгээд авч байгаа. Хүний л амьдрал юм даа. Жигтэйхэн бичиг цаас болоод л явж байна.

-Хөгжилтэй ч гэмээр нэг асуулт асуумаар байна л даа. “Энэ миний огторгуйдгээд дууны клипний чинь дор хамгийн эхний коммент дээр үеийнхэн дундаа гайгүй л юм, тэр харвингаа янзлаач ээ гээд биччихсэн байсан, харсан уу?

-Уншсан уншсан. Урлагийн хүн байж бэлхүүсээрээ тураач ч билүү нэг тийм юм байсан.

-Яг уулзаад харсан чинь гуалиг юм байна ш дээ?

-/инээв/ Мэдэхгүй одоо тэгээд хүмүүсийн нүд намайг яаж харж байгаа юм. Тэр зун жаахан таргалаад байсан юм. Би төрөлхийн зөөлөн, эмзэг, сул арьстай. Усны хувцас өмсөхөөр сул арьснууд нь ил харагдсан байх л даа. Уг нь фитнесст явдаг. Сул арьстай болохоор хэцүү бололтой. Тэгээд клип хийж байгаа студийн залууст ерөөсөө больё гэж хэлсэн л дээ. Гэвч энэ бол гарчихсан зохиол гээд зөвшөөрөөгүй. Дараа нь би муухай гарчихлаа гэж санаа ч зовоогүй. Тэр дуундаа, клипэндээ дуртай. Байж болно ш дээ. Миний насны хүнд харвин яагаад байж болохгүй гэж? Яахав миний биеийн байгаа онцлог л тэр юм. Чи бараг усны хувцас өмсөх ёсгүй гэж хэлэх гээд байх шиг байна, тэр хүн. Ер нь би  таргалахдаа гэдэс харвингаараа жаахан нэмчихдэг. Тэр үе нь таарч. Гэхдээ би харвинтай байсан буруугаа хүлээнэ ээ, хүлээнэ.

-Өөрийнхөө биеийн аль хэсэгт дуртай вэ?

-Бүх хэсэгт дуртай. Тэр тусмаа үсэндээ бүр их дуртай. Төрөлхийн намирсан гоё үстэй гээд үсчид магтаад байдаг шүү.

-Мөрөөдлийн болзоонд явья гэж бодьё. Монголоос хэнтэй болзмоор байна?

-За ёстой бодож үзээгүй юм байна. Зүгээр л болзоно, өөр юм болохгүй биз дээ? /инээв/ Гоё энергитэй, яриад суухад гоё хүмүүс байдаг даа. Тийм хүмүүст ёстой “нугасгүй”. Хэдэн цагаар ч хамаагүй ярьж сууж чадна шүү. Жүжигчин Төмөрбаатар гуай эсрэг ч тэр, эерэг дүрд ч тэр маш сайхан харагддаг. Бас жүжигчин Хасар Жагаа ах гоё харагддаг. Яахав тэр хоёртой болзоод яриад суучихья. Хүн болгонд энэнтэй л нэг гар бариад үзчих юмсан гэсэн тийм хүмүүс байдаг ш дээ. Би урлагийн арга хэмжээнд оролцдог ч гэсэн хэзээ ч тэр хоёр хүний хажууд сууж тааралдаж үзээгүй.

-Тэгвэл эзгүй арал руу явах бол хэнийг авч явах вэ?

-Гоё хүн авч явмаар байна. Хэн ч гэсэн ингэж бодох байх. Энэ байдаг л асуудал. Гэхдээ бүгд эзэнтэй болохоор болохгүй байна. Би эзэнтэй хүнтэй явахгүй. Шинэ хүн бүтээгээд аваад явчихдаг юм уу /инээв/.

-Тэгвэл эротик кинонд тоглоё гэж бодьё. Эрэгтэй партнёроороо хэнийг сонгох вэ. Таалагдсан хүнээ л сонгох болбол?

-Одоо нээрээ нэг тийм санал ирээд байгаа ш дээ. Цуврал эротик кино юм уу даа, тийм юм ярьсан шүү. Би жүжигчин биш, хоёрдугаарт нүцгэлээд байх тийм гоё сайхан бие хаа байхгүй гэж хэлсэн. Өөрөө л тохирно гээд нэг хүн яриад байсан. Хэрвээ үнэхээр яалт ч үгүй чи тогло оо, партнёроо сонгоо гээд байвал одоо хэнийг юм бэ дээ. Мэдээж дунд насны, өөрийнхөө үеийн жүжигчинтэй таарах байх л даа. Жүжигчин Дөлгөөн-Аюушийг сонгодог юм билүү /инээв/.

-ЦомгооЭнэ миний огторгуйдгэж нэрлэсэн байсан. Яагаад?

-Энэ миний огторгуйд гэдэг дуугаараа нэрлэсэн цомог. Энэ дуундаа би өөрөө нэрийг нь өгсөн. Үгийг нь реппэр Данка, аяыг нь Ocean Grey студи хийсэн. Дууныхаа шүлгийг уншсан чинь гүн утга авахаар байсан л даа. Миний дотоод сэтгэлд ямар ч хүнд асуудал юу ч байж болно, хамгийн эцэст амьдралын гол утга учир хайр л байдаг гэсэн утгатай. Тэр утгаараа “Энэ миний огторгуйд” гэж дуугаа нэрлэсэн. Миний ертөнц миний огторгуй дотор хайр л байгаа. Хүмүүс намайг дандаа хуучны, хүний дуу дуулдаг өөрийн гэсэн дуу байдаггүй гэж шүүмжилдэг. Өөрийн гэсэн эхний маань дуу “Энэ миний огторгуйд”. Тэр утгаараа цомгоо нэрлэсэн.

-Энэ цомгоос ер нь юу мэдрүүлэхийг хүсэж байна. Өмнөх Болор-Уянга эвдэгдсэн үү?

-Тийм. Дуулалтын хувьд орилж чарлаж дуулахаасаа илүүтэйгээр зүгээр чихэнд сонсголонтой зөөлөн байхыг хүсдэг. Эрдэнэцэцэг агсны 4 дуу энэ цаг үед ч, тэр цаг үед ч дуулагдаж байсан 30 жилийн настай дуу. Үүн шиг бас олон олон жил дуулагдах тийм л дуунуудыг дуулахыг хүсдэг. Ая зохиогч Ангирмаа эгчтэй хамтран дуулсан “Намар ганцаардал” 10 жилийн өмнө зохиогдож байсан дуу. Ганцаараа дуулсанаараа цомогтоо оруулсан. Энэ ч гэсэн арван жилийн дараа сонсоход хүмүүс дуртай байдаг дуу. Миний эргэн тойронд намайг бас тодорхой хэмжээгээр сонсдог хүмүүс байна. Түрхэн зуурын стиль хөөх, өөртөө тохиромжгүй дуу дуулах, сонгож авах дургүй.

-Өөрийгөө ямар ч комплексгүйгээр магтаач. Хувь хүнийхээ хувьд дуучныхаа хувьд?

-/инээв/ За энэ чинь ёстой хэцүү юм байна. Ер нь би өөрийгөө хамгийн магтууштай нь ямар нэгэн зовлон бэрхшээл байсан ч гуниж гутрахгүй байхыг хичээдэг. Гуниж гутарсан ч гэсэн хүнд харуулахгүй өөрөө өөртөө л гуниглаад өнгөрчихнө. Ёстой сэтгэлээрээ л юм уу даа /инээв/. Аяга угаасан ч доторхыг нь угаачихаад гаднахыг нь угаадаггүй хүмүүс бас байна ш дээ. Ажлыг цалин бага гэхгүй сэтгэлээсээ хийчихвэл дараа нь миний нэр гарна. Нэр гарахгүй байсан ч эргээд тэр маань ямар нэг юм болж ирж л таараа. Ер нь аливаа юманд сэтгэлээсээ ханддаг.

Дуучны хувьд мэдээж өөрийгөө үнэлэх үнэлэмж бий. Өөрөө өөртөө таалагддаггүй, өөртөө боломжгүй зүйл, өөрийгөө мэдэрч чадахгүй бол дуулаад ч яахав. Хамгийн гол нь өөрийгөө мэдэрч чаддаг. Өөрийнхөө хоолойнд тохирсон дуунуудыг яаж ийж байгаад сонгоод олж чаддаг юм болов уу. Мэдээж аливаа шинэ дууг хийхдээ өөрийгөө мэдэрч тэр нь надад таалагдаж байж дуулна. Хүчээр за чи энийг дуулчих чамд тэдэн төгрөг өгье гэвэл дуулахгүй ш дээ. Мөнгөнөөс илүүтэй өөрийгөө доош нь хийж байгаа юм шиг санагдана.

-Эмэгтэй хүн болгон өөр шиг чинь зөөлөн аядуухан ярьдаг, эмэгтэйлэг байхыг мөрөөддөг. Эвгүй хүрвэл, салхи гарвал хийсэх гээд байгаа ч юм шиг. Зарим хүмүүсийг худлаа даруухан царайлчихаад гэдэг ш дээ. Өөрийн чинь энэ өгөгдөл үү?

-/инээв/ Мэдэхгүй. Инээхдээ аягүй чанга инээдэг. Ярихдаа аажуухан ярьдаг. Ангираа эгч ямар сайндаа үгүй чи одоо юу гээд байгаа юм бэ, чанга яриач ээ гэнэ. Сараа эгч бас тэгдэг. Тэгсэн мөртлөө инээхдээ, дуу дуулахаараа чанга. Цаанаасаа л ийм байх.

-Яг одоо таны амьдралын цаг хэд болж байна?

-Одоо харин нэлээн оройтчихлоо, хурдан явья аа /инээв/. Ер нь бол яг сайхан үд дунд гэдэг шиг бүх юм миний өмнө байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Тийм ч байлгахыг хүсдэг. Сүүлийн үед илүү өөртөө итгэлтэй болсон гэх үү дээ. Юманд амархан итгэдэг байсан, сэтгэлээр унамтгай байсан маань өөрчлөгдөж, одоо хашир, буурьтай, өөдрөг болсон.

-Одоо энэ тоглолтон дээр нууц спонсор байна уу?

-Хүүе ээ байна уу, харин байлгаад өгөөч /инээв/.

-Хүмүүс гэнэт тоглолт хийхээр ард нь спонсор нь байж байдаг юм биш үү?

-Намайг хөөрхий юм хийгээд л яваад байгааг хүмүүс мэдэж байгаа. Хийгээд л байдаг юм нь олонд танигдаж гардаггүй. Мөнгөнөөс болоод байгаа ч юм уу, эсвэл цаг заваас болж байж мэднэ. Спонсор одоохондоо байхгүй учраас өдөр шөнөгүй миний дуу явахгүй байгаа. Бартераар ажилладаг байгууллагууд бол байгаа л даа. Боломжийнхоо хэрээр зогсчихгүйхэн шиг уран бүтээлээ хийгээд л байна.

-Урлагийн хүн байх хэцүү санагдаж байна уу, эсвэл таатай байна уу?

-Энэ бол миний сонгосон зам. Сонгосон мэргэжил, сонгосон хүсэл зорилго маань учраас надад таатай байна. Би өөрөө бүх зүйл дээр сэтгэл санааны бэлтгэл хийчихсэн. Ямар ч юмыг даваад гарна гэсэн зорилт өөртөө тавьчихсан. Уншигчиддаа хэлэхэд гоё цомог гарч байгаа учраас намайг дэмжиж худалдаж аваарай, миний цомгийн баярт ирээрэй гэж урьж байна. Би хүн болгонд таалагдах гэж хичээхгүй. Ямар ч байсан өөрийнхөө мэдрэмжээр, өөрийнхөө хүссэнээр хийе гэсэн юмаа хийгээд явна. Боломжоороо сонсоод, үзээд миний цомогтой танилцаад надад санал хүсэлтээ тавиад алдаа дутагдлыг минь хэлээрэй. Би хэзээ ч шантрахгүй. Яаж байсан ч урагшаа л явна.

Ярилцсан Б.Ундрал

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (30)

  • Зочин
    гоё бүсгүй шүү, гоё дуулдаг. ийм сайн хоолойтой байж яагаад нэрд гардаггүйн бол доо. үнэхээр чадалтай хоолойтой сайхан дуулдаг юм байна лээ
    2018 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин
    ааш гэж адсага өөрийгөө од гээд бодцон, өөрөөсөө доор хүмүүстаэй аймаар харилцана, мөнгө төгрөгтэй хүмүүсийг долоочих гээд, ойр тойрныхоо бүх хүмүүсийг муу хэлээл яваад байна. ёстой өөрийгөө хэт өндөр үнэлцэн тэнэг хүүхэн
    2018 оны 07 сарын 12 | Хариулах
  • Мөнхбат Анар
    Тийм шүү яадаг юм. Амжилт хүсье
    2017 оны 02 сарын 15
  • Зочин
    test
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • kkk
    daruuhan saihaniig ni medehgui yumaa, engiin ch zuil alga daruuhan ch zuil alga uhaan ch alga yu ch ugui l hooson yariltslaga heden haltar hudlaa zurag l bn
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • zochin
    chinei setgegdel yag goloog no olood xelchixlee kkkkkkk
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Энэ хямдхан ч шударга бүсгүй юм. Амьдралдаа хэзээ ч кофе ууж үзээгүй шахам, таашааж ууж ч сураагүй таг хөдөөгөөрөө юм байж голоо цохиж ганц аяга кофе тавьчихаад ширээ бөглөн селфи хийж аальгүйтээд сууж байдаг дүр эсгэсэн хоосон толгойтой хөлдүү хүүхнүүдээс арай өөр бүсгүй болтой. Зарим нэг нь бүр шивэртэй хөлөө ширээн дээр гаргаж тавих нь холгүй суухыг яана. Хамгийн инээдтэй нь тийм тэнэг хүүхнүүд бүдүүлэг тэнэг зургаа сошиалаар нэг тавьж тэнэгтэх нь өрөвдмөөр.
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Ogi
    Chi denduu ehner ni bsaar bhad gert ni sex hiij ehnert ni haruulj bj shan ger bul salgaj suusan. Odoo tegeed iim garchig oghoor ineed hureed bh um. Amidraliin garaa mash muuhai ehelsen humuust yaj itgeltsel bh ve de. Dahij hunii amidralaar buu toglooroi.
    2016 оны 04 сарын 15
  • Medehgui maa
    Ene tend event deer 1 2 harj bsan sonsoj bsan, taalagdaagui bas ene hyamdhan zurguud garchigiig haraad unshsan ch ugui. BISH YUMAA ENE BUSGUI
    2016 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Амжилт хүсэе
    2016 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Яанхан гичий минь дуучин нэртэй бузар бүсгүй
    2016 оны 04 сарын 09 | Хариулах
  • Tanil
    Mundag duuldag saihan busgui bna amjilt uragshaa , zarim negen ni oorsdoo yu ch hiij giiguuleegui baij hiij yavaa zutgej yavaa negnee yanar muuhaigaar heldiinbee ta nar hiisen giiguulsen yumgui dee ingeed komiin araas chalichij bgaazdee oorsddoo dugnelt hii , garch ajil hii
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Бмлгүүэ
    Муу ббарны яанхан дуучин Олон эр хүнтэй унтдаг яанхан минь Хөгшин 50гарсан хүнтэй хүртэл унтаж шаалгасан биздэээ яанхан минь
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Болор -Уянга
    Би цомог гаргасан дуучин бүсгүй Нүцгэн зургаа авхуулаал биз Яадаг юм
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
    • Мөнхбат Анар
      Тийм шүү яадаг юм. Амжилт хүсье
      2017 оны 02 сарын 15
    • Ogi
      Chi denduu ehner ni bsaar bhad gert ni sex hiij ehnert ni haruulj bj shan ger bul salgaj suusan. Odoo tegeed iim garchig oghoor ineed hureed bh um. Amidraliin garaa mash muuhai ehelsen humuust yaj itgeltsel bh ve de. Dahij hunii amidralaar buu toglooroi.
      2016 оны 04 сарын 15
  • зочин
    Би түүнтэй унтаж нэг шөнө буудалд шаасан залуу банай Тэр нөгөө юмдаа сайн боов хөхсөн Болор -уяанга
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • zoy
    Uhaantai busgui shuu! Az jargal husiy nz min
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Ichij amidar
    Yag shdee muu zavhai amitan chmg unitel.iin zaluug ehnerees ni salgah gej zavaarj huuhdiig ni gargasanaiig medne shuu. Chi bolood erees tatgalzaj gene. Dandaa ail amitanii nuhur erguulj yavdag naizuud ni ch adilhan
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин
    сэжгийн юм дээ яасан. Арай өөр аргаар менежмент хийхгүй. өөрийгөө ч будаа болгох нь зургуудыг нь үзээд ярилцлагы нь унших сонирхол төрдгүй ээ.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • billig
    Zurguudiig n harahad hyamdhan yashka shig l haragdaj bn daa...duulaad nerd garq bol nutsgelj hunii anhaaral tatah plantai huuhnuud ih bn shuu....iim hyamdhan bish goy erhemseg zurag avahuulaach, nutsgeleed, heden tonn budag nyalaad suuval ymar ch emegtei goy haragdana ghdee tiim zurag avahuulah uu, avahuullaa ch olond tsatsah uu gdg chin l yerdoo tuhain hunii talaar nileen yum heleed ogch bgaa yum daa
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Heden jil-n umnu ch changa gar bsn daa
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • чу
    тэнэг үнээ вэ
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Zochin
    Goy emegtei .Daruuhan ni denduu. Odoi jngene Od bol doo. Tsag ni bolson um bishu. denduu udlaa
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин
    яасан ч их нүцгэн зурагтай хүүүхэн бэ. Өөр аятайхан зураг тавиулахгүй дээ. Хөнгөмсөг л хүүхэн юм даа гэсэн бодол төрж байна.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин
    setguulch ta uuruu l medeggui yum baiga biz... sanal niilehgui bn.harin ch esregeeree jinhnene OD baih shu..mash engiin busgui baij magadgui.tuunees duu hooloi bol uneheer goe shu de
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Хөөрхөн эвдрээгүй бүсгүй вэ яасан. Энэ эрчээрээ урагшаа яваад байгаарай. Санаж явбал бүтнэ ээ гэж.
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • uu
    hun uur uurtuu ezen bdgiin hezee ch hen negen huni umch baidagguim da gej kk teneg gar bn doooo
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин
    saihan emegtei bnaa hurdan bairandaa orooroi ohinoo hanitai buyu duutei bolgooroi uuruu tsaiz shig sain hanitai uchraarai amjilt -
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Aaaaaa
    Duuldag duugiin sAin medexgvi bna gexdee ix neelttei zov bodoltoi yum bna amjilt
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Zolo
    Manai Zulaa Undika 2 in naiz bn shdee. Goy duuldag huurhun busgui shu. Ohind ni bas chamd eruul enh az jargaliig husiye. Hicheel zutgeltei huniig amidral shagnadag!
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Amjilt husey saihan busgui mine! Setgelin saihan yariltslaga boljee
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025