Үйлийн үрийг тээсэн сүнсэн бие нь хийн ум судсан дотуур гүйдэг
2016/03/13

Манба Дацан зөвлөж байна

Үйлийн үрийг тээсэн сүнсэн бие нь хийн ум судсан дотуур гүйдэг

 

Уламжлалт анагаах ухаанд бараг бүх өвчний үндэс нь хий гэж үздэг юм уу, хийн эмчилгээ голчлон хийдэг юм шиг санагдсан. Хий гэж юу юм бэ?

Хий гэдэг ойлголт европ анагаах ухаанд байдаггүй учраас олон хүн энэ талаар ойлголт муутай байдаг. Угтаа бол хүний биеийн хамгийн чухал зүйл гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Хүний бие анх эхийн хэвлийд эцгийн цагаан дусал, эхийн улаан цус, өөрийн намш гэсэн гурван зүйлээс бүрэлдэж хүн бий болдог. Намш гэдэг нь хязгааргүйгээс, олон эрин галвыг туулан, янз бүрийн төрөл дамжин сайн, муу үйлийн үрийг тээж, хадгалж ирсэн хар үгээр бол нэг ёсны нэг үйлийн үрийг хадгалсан хард диск юм уу даа. Европ анагаах ухаанд зөвхөн эр, эм бэлгийн эс нийлж хүн бүрэлдэн тогтдог гэж үздэг бол дорнын уламжлалт анагаах ухаанд үүн дээр нэмээд энэхүү намш орж ирдэг. Намшийг биежүүлэгч нь эр, эм хоёр эс гэж үздэг. Энэ үйл явцад хийн оролцоо маш чухал байдаг. Ураг эхийн хэвлийд 5 долоо хоногтой байхад анхны буюу үндсэн гурван судасны эх үүсвэр бий болдог. Нэг нь артер, венийн буюу цусан судас, хоёр дахь нь тархи, нугас дагасан мэдрэлийн судас, гурав дахь нь хийн судас. Энэ гурвыг хүний биеийн үндсэн гурван судас гэж үзнэ.

Хийн судсыг “ум судас” гэж нэрлэдэг бөгөөд толгойн оройгоос бэлгэ эрхтний үзүүр хүртэл гол ум судас байрладаг, түүний салаа нь биеийн бүх хэсгээр түгэж оршдог. Ум судас хоосон чанартай. Тиймээс европ анагаах ухаанд, тодруулбал, аппарат, техникээр харагдахгүй, нүдэнд ч харагдахгүй, түүний эрүүл эсвэл эмгэг байдлыг шинжлэх судсаар мэдэрч болдог. Түүнээс гадна цусан судас болон мэдрэлийн цагаан судасны дотуур хий гүйж байдаг.

Хийн судас дангаараа ямар үүрэгтэй вэ?

Энэ судсан дотор сэтгэл гүйж байдаг. Хийн судасны салаанууд биеийн бүх хэсгээр байдаг. Жишээ нь гэнэт айхад бүх биенээс хар хөлс асгардаг нь сэтгэлийн хувь бүх биед байгаагийн илрэл. Уур хилэн ихдэхэд цусанд халууны хүч хуримтлагдаж, шарын бэлгэ чанарууд ихэссэнээр элэгний өвчин юм уу цусны гол эрхтэн болох нүдэнд өөрчлөлт орно. Их санааширч, гунигладаг хүний хүсэл тачаалын сэтгэл их учраас хийн эрхтнүүд болох зүрх, толгой, ясны өвчинд голчлон нэрвэгдэнэ гэх мэт. Ер нь алив бүх өвчний гол шалтгаан нь сэтгэлд оршдог гэж үздгийн учир энэ юм. Сэтгэл хэр зэрэг амар амгалан байна тэр хэрээр ум судасны гүйдэл түвшин байж бие эрхтэн эрүүл байдаг. Тиймээс ч уламжлалт анагаах ухаанд хүнийг эмчлэхдээ сэтгэлийг чухалчлан үзсээр ирсэн. Алив өвчний үндэс, шалтгааныг таслая гэвэл муу сэтгэлийг нь тасалж, оюун санааны гэгээрэл, зүрх сэтгэлийн бодь амгаланд хүргэх чухал. Энэ бол дорнын анагаах ухааны эцсийн зорилго гэж болно.

 

Намайг сэтгүүлч гэхэд танай нэг эмч аргагүй хийрхдэг мэргэжил юм байна, оюуны бүх хөдөлмөр хүнийг хийрхүүлдэг гэж байсан. Энэ ямар учир шалтгаантай юм бэ?

Оюуны хөдөлмөр хийхдээ туйлын тайван амгалан төлөвт байж оюун санаагаа ажиллуулах ёстой л доо. Бухимдаж, стресстэж оюуны хөдөлмөр хийх юм бол үнэхээр хийрхэнэ. Дэндүү их догдолсон юм уу, дэндүү их гутарсан байдалд оюунаа ажиллуулах юм бол олон өвчний ужиг шалтгаан болно. Оюуны хөдөлмөрийг дээд түвшинд хийхийн тулд сэтгэл өөрөө их амгалан, төв байх ёстой. Амгалан байна гэдэг нь живээд, мунхуурахын нэр биш. Живэлт, догширол хоёрын аль нь ч биш. Ямар ч салхигүйд зул нэг асдаг даа, яг түүн шиг амгалан орчинд оюуны зулыг асаах ёстой. Тэгж чадвал хийрхэхгүй байж болно. 

Хүний биеийн төлвийг шар, хий, бадгана төрлийнх гэж хуваадаг юм билээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

Ер нь гурвуулаа хүний биед байх ёстой, энэ биеийг амьдруулж байдаг гол хүчин зүйлс. Хүн анх төрөхдөө л нэгдүгээр бүлгийн цус, хоёрдугаар бүлгийн цустай гэдэг шиг аль нэг билэг чанарыг нь өөртөө түлхүү авч төрдөг. Тэр чанараар хийн өвөрчлөлтэй, шар өвөрчлөлтэй, хий шар хавсарсан гэх мэт хүн болгон янз янз байдаг. Хамгийн сайн өвөрчлөл (мөн чанар) хий, шар, бадгана гурвуулаа эн тэнцүү, хэвийн байх төлөв. Нөгөө талаар хий, шар, бадган гурван гэм гэдэг нь энэ гурвын бэлгэ чанар тэнцвэртэй байдлаа алдмагц бие, эрхтэн систем өвчлөх шалтгаан болж байдаг.Өөрөөр хэлбэл өвөрчлөл, өвчлөл хоёр маш нарийн уялдаа холбоотой байдаг гэх үү дээ. Жишээ нь, хийн мөн чанартай хүнд хийн өвчин тусах юм бол илүү хүндэрдэг гэдэг ч юм уу. Бадганын өвөрчлөлтэй хүн шарын өвчин тусах юм бол эдгэрэлт нь арай түргэн байдаг гэх мэт. Эсрэг махбодьтой учраас тэр. Товчхондоо энэ өвөрчлөл өвчний оношилгоо, эмчилгээ, өвчлөлийн байдалд  чухал нөлөөтэй. Зан байдал, ажил хэрэгт ч нөлөөлнө.

Ёстой сонин юм байна. Манайхан зүрхний хийтэй эсвэл савны хий нь хөөрч галзуурсан гэх мэтээр ярьцгаадаг нь хийн мөн чанартай холбоотой байх нь. Хий ямар тохиолдолд хямардаг юм бэ?

Хий нь ширүүн, хөнгөн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэх мэт зургаан бэлгэ чанартай. Энэ зургаан бэлгэ чанар хүний биед тодорхой хэмжээнд байх ёстой. Хийг хямраах олон нөхцөл байна л даа. Жишээ нь олон хоног шимгүй идээ идэх, өлсгөлөн байх, нойр алдах, гаслант сэтгэлээр удаан шаналах, хэт их ярих гэх мэт нөхцлүүдээр хямарна. Бүх биед түгэж оршдог боловч яс, чих, хүрэлцэхүй, зүрх, амин судас, олгой (бүдүүн гэдэс) гэсэн эрхтнүүдэд хийн бэлгэ чанар илүү давамгай байдаг учраас эдгээр эрхтнүүд илүү өвчлөх магадлалтай байна. Сүүлийн үед зарим хүмүүс турна гээд шимгүй хоол идэж, байнгын өлсгөлөн байдалтай байна. Үүнээсээ болж жин хасах нь бүү хэл эсрэгээрээ хөөж, бамбайгаад хавагначихсан явж байдаг. Тэгээд, би юм идэхгүй мөртлөөсөө л таргалаад байна гэдэг.

Хийгээ арвидуулчихаар бүдүүрэлгүй яах вэ дээ. Шимтэй, тослог, бүлээн чанартай идээ ундыг бага хэмжээгээр тохирсон цагтаа хэрэглэх хэрэгтэй. Сэрүүн чанартай, ногоон цай, байхуу цай байнга ууж байна. Хий арвидуулах нэг шалтгаан болдог. Өдөрт 3-6 литр ус уу, хүний биеийн 70-90 хувь нь ус гэх юм. Энэ бол ташаа мэдээлэл. Хүний бие ус, шороо, хий, гал, огторгуй гэсэн таван махбодийн харьцангуй тэнцвэртэй байдал дээр оршин тогтнож байдаг. Жишээ нь мах булчин, ясанд шороо махбодын хувь их, цусанд усан махбодын хувь их гэх мэт эдгээр таван махбодын эрхтэн бүрд харьцангуй оршдог. Энэ таван бүрдэл махбодийг тохирсон унд хоолоор тэжээж, тэтгэж байж хүний бие эрүүл сайхан байдаг. Ус хэтрүүлж уугаад байвал усан махбодио хэвийн хэмжээнээс нь ихэсгэнэ, тэгээд өвчилнө гэсэн үг. Хүний биеийг амьдруулж байдаг их чухал нэг зүйл бол галын илч. Ус хэтрүүлэн ууж ходоодны галын илчээ багасгаснаар хоолны шингэлт муудаж, хий хаван үүсч байдаг. Энэ тохиолдолд жин хасах тухай яриад ч хэрэггүй. Галын илч хэвийн,

сайн байх юм бол илүү өөх, хаван үүсэхгүй. Галыг хэт ихэдүүлвэл бас сөрөг үр дүнтэй. Цус, шарын өвчин үүсгэнэ гэх мэт. Тэгэхээр хүн өөрийн унд хоол, явдал мөрөө тохируулж таван махбодийн тэнцвэртэй байлгаж, гурван гэмийн бэлгэ чанарыг хэвийн байлгаж чадвал өвчингүй эрүүл, сайхан байх боломжтой гэсэн үг.

Жишээлбэл, зуны улиралд бүх биеийн шар усны сүв нээгдэж, биеийн илч гадагшилж байдаг. Галын илч гадагшилж байгаа учраас хэт их идэж болохгүй. Ходоод, хоол боловсруулах эрхтний шингээх хүч суларч байдаг учраас хөнгөн хоол, жишээ нь махаа багасгаж цагаан идээ голцуу идэх хэрэгтэй. Тэгвэл хүйтний улиралд шар усны нүх сүв хаагдаж, дотоод галын илч бадарч байдаг. Тиймээс шим тэжээлтэй хоол унд идэхийг эрхэмлэх ёстой гэх мэт. Ер нь улирал, цагийн байдал бие махбодид маш чухал нөлөө үзүүлж байдгийг мартаж болохгүй.

Тэр байтугай хүний биеийн судасны лугшилт улиралтай уялдаад эрүүл байсан ч өөр өөр лугшдаг  өвлийн судас, зуны судасны лугшилт бүр өөр. Улирал завсрын 18 хоногийн судас хүртэл өөр байх жишээтэй. Үүнийг ялгаж чадахгүй бол зуны судсыг өвлийн судастай андуурч өвчний оношоо буруу тавьж ч болно гэх мэт нарийн зүйлс их бий. Хүн байгалийн амьтан учраас сав ертөнцийн өөрчлөлтийг даган дотоод бие эрхтнүүд хүртэл өөрчлөгдөж байдаг байх нь. Үүнтэй уялдуулан монгол оточ маарамбууд улирал бүр эрхэмлэх хоол ундыг нь хүртэл зааж өгсөн байдаг. Өвөл идшээ идэж, зун цагаан идээгээ түлхүү иднэ гэх мэтээр. 

Тэгвэл шарын өвөрчлөлийн талаар дэлгэрэнгүй яриач?

Шарын анхны эх үндэс нь уур хилэнгийн сэтгэлээс улбаатай. Шар нь тослог, хурц, халуун, хөнгөн, суулгах, туулгах, нойтон, өмхий үнэртэй гэх мэт. Бүх үнэрийг гаргаж байдаг байх нь. Бүх эрхтэнд шарын чанар байдаг ч голлох эрхтнүүд нь элэг, цөс, нарийн гэдэс, нүд, цус, хөлс зэрэг эрхтэнд голлон оршдог. 

Товчхондоо элэг, цөс гэх мэт биеийн дунд хэсгээр голлож оршино гэсэн үг. Шарын бэлгэ чанар ихсэх юм уу, багасвал эдгээр эрхтнүүд өвчлөх магадлал өндөрсөнө. Архи хэтрүүлэн уухад цус бохирдон, өтгөрч улмаар элэг өвчилдөг. Халуун чанартай зүйлс, биеийн галын илч хэт бадарч, ихэдсэнээс шарын махбодь хямарна. Сэтгэлээс уур омог, атаа жөтөө нь шарын бэлгэ чанаруудыг хямраана. Их ууртай хүмүүс ихэвчлэн цөсөө авахуулсан байдаг даа /инээв/. Уурлаад цөс нь өтгөрсөөр чулууждаг байх нь. Уурласнаас даралт ихэснэ, цус хөөрнө. Уурлаж байгаад цус нь судсаа задлаад үхчихсэн хүн хүртэл байдаг биз дээ.

Бэлтгэсэн М.Саян

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (24)

  • Зочин
    маш сайхан мэдээлэл байна.эрэгцүүлж харьцуулж ургуулан бодож эмх цэгц буюу логик хэлбэрт оруулаад уншихад юу нь ойлгогдохгүй байх вэ дээ.
    2017 оны 04 сарын 09
  • anna
    Erguunuudiin neg n ta uuruu baina. Tan shg humuus olon baigaa tsagt yls oron eruul hugjitluu udna
    2017 оны 03 сарын 02
  • anna
    Setgel ouyn buh zuil n haalttai uchraas gj goy zuv hellee.
    2017 оны 03 сарын 02
  • SHII_ 3
    Tany setgel guideggui haalttai bolohooroo oilgohgui baigaa yum daa.!!!???
    2016 оны 10 сарын 01
  • SHII_3.
    Tand bayarlalaa .bolomjooroo sain tailbarlaj baigaarai.humuus deteljilch .bodit .mayagaar huleen avdag bolohoor oilgodoggui yum shig baidag yum bilee.SETGELIIN ARIUSAL BUGDIIG YALNA GEJ BI OILGODOG YUM AA.
    2016 оны 10 сарын 01
  • уншигч
    энийг уншаад ойлгохгүй, гайхаж үгүйсгэж байгаа улс бол таг харанхуй мэдлэг боловсролгүй нь шууд харагдаж байна. Дорнын анагаах ухаан, эртний монгол анагаах ухаан гээд маш том мэдлэг шүү дээ, Дорных гэхээр Азийн орнуудынх, харин Монгол анагаах ухаан бол тэднээс онцлог учир нь эх газрын эрс хүйтэн хуурай уур амьсгалд нүүдлийн мал аж ахуйгаар амьдарч ирсэн тул монгол хүндээ л тохирсон ардын эм эмчилгээ хэрэглэж ирсэн уламжлалтай. Орчин үеийн анагаах бол туяаны болон химийн эмийн эмчилгээ голлодог, дээр нь мөнгөний том бизнес болж хувирсан. Хуучны юм болгон муу, шинэ юм болгон сайн гэж үздэг бол дэндүү харалган байгаагийн илрэл. Ном судар сайн уншиж бай, хүмүүс ээ
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
    • Зочин
      маш сайхан мэдээлэл байна.эрэгцүүлж харьцуулж ургуулан бодож эмх цэгц буюу логик хэлбэрт оруулаад уншихад юу нь ойлгогдохгүй байх вэ дээ.
      2016 оны 09 сарын 30
    • SHII_3.
      Tand bayarlalaa .bolomjooroo sain tailbarlaj baigaarai.humuus deteljilch .bodit .mayagaar huleen avdag bolohoor oilgodoggui yum shig baidag yum bilee.SETGELIIN ARIUSAL BUGDIIG YALNA GEJ BI OILGODOG YUM AA.
      2016 оны 09 сарын 30
  • Хөөе
    Ийм наад захын зүйл мэдэхгүй хүн толгойтой сармагчин бэ яасан. Хүн болж төрснөө одоо хүртэл ойлгоогүй бол үхвэл таарна
    2016 оны 07 сарын 20
  • bor
    Хийн судас дангаараа ямар үүрэгтэй вэ? - Энэ судсан дотор сэтгэл гүйж байдаг. --- kkk ингэж тайлбарлахаар хэн ойлгох юм,
    2016 оны 07 сарын 20 | Хариулах
    • anna
      Setgel ouyn buh zuil n haalttai uchraas gj goy zuv hellee.
      2016 оны 07 сарын 20
    • SHII_ 3
      Tany setgel guideggui haalttai bolohooroo oilgohgui baigaa yum daa.!!!???
      2016 оны 07 сарын 20
  • Зочин
    Sansapiin toipgiin chanh apd Manba datsan emneleg
    2016 оны 07 сарын 20
  • Зочин
    Ene emnelegt haana bdg ve
    2016 оны 07 сарын 19
  • Зочин
    Bieiin jingees shaltgaalj ih baga uuhaa tohiruuldag yu blee.
    2016 оны 07 сарын 19
  • Зочин
    Bieiin jingees shaltgaalj ih baga uuhaa tohiruuldag yu blee.
    2016 оны 07 сарын 19
  • Зочин
    Ус их уу сайн Ус бүү уу муу,,, аль нь үнэн юм бэ, Бурхан бүгдийг мэднэ байх даа
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Sansapiin toipgiin chanh apd Manba datsan emneleg
      2016 оны 07 сарын 18
    • Зочин
      Ene emnelegt haana bdg ve
      2016 оны 07 сарын 18
    • Зочин
      Bieiin jingees shaltgaalj ih baga uuhaa tohiruuldag yu blee.
      2016 оны 07 сарын 18
    • Зочин
      Bieiin jingees shaltgaalj ih baga uuhaa tohiruuldag yu blee.
      2016 оны 07 сарын 18
  • zz
    Энэ түвд хэл дээрх бүх ном зохиолыг кирил рүү хөрвүүлэх хэрэгтэй байгаам даа.
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Engiin mulguud humuus bidnees hetersen gun nariin uhaan yum shuu dee buddhism gedeg. Sansar ogtorguin zui togtold undeslesen gun gunzgii shaltgaan uriin huuliig nyalhast nomlood hereggui
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Мэдэхгуй юмаа юу мэдэж угуйсгэнэ ээ...
    2016 оны 07 сарын 03
  • зочин
    Солиотой тэнэг мухар сүжиг юм бичих юм ийм эргүүнүүд бгаа цагт Монголчууд яанадаа
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
    • anna
      Erguunuudiin neg n ta uuruu baina. Tan shg humuus olon baigaa tsagt yls oron eruul hugjitluu udna
      2016 оны 07 сарын 03
    • Зочин
      Мэдэхгуй юмаа юу мэдэж угуйсгэнэ ээ...
      2016 оны 07 сарын 03
  • Зочин
    oilgohgui bol buu unsh , delhiin anagaah uhaan dornin anagaah uhaaniig sudalj baina , chinii yariad baigaa euro emneleg emch chin emiin company borluulagch yum , shaltgaan gedeg bol uvchin bish chinii husel tachaal shunal yum tuunees uvchin uusdeg yum
    2016 оны 05 сарын 02
  • Зочин
    Yostoi heregtei medeelel bna iim medee niitelsen grandnews.mn hamt olond bayrlalaa
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
  • Hariult
    Chi buur unen dufff gar bna daa. Nom unshij sudaldaggui hulduu tarhitai chine ilhen bna. Zuun damjij irsen ulamjlalt uhaan cham metees dor l baiv gej dee
    2016 оны 04 сарын 20
  • Зочин
    Dorno dahinii anagaah uhaan ch aguu shuu. Horiig horoor tur namdaah bish eh undesiin taslah tuhai yaridag
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Zochin
    Yu unchihvaa Angaah uhaan maani iim deeree tulaa yu daa Emch nar buur erguu nomtonguud boljee Iim bolood l mongold uvchtei humuus olon bgaa ym Galzuu soliotoi ymnuud deer ochij uzuulj emchluulj uhsun door Ideh uuh zuilee hantlaa idej uheh min deer baih
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
    • Хөөе
      Ийм наад захын зүйл мэдэхгүй хүн толгойтой сармагчин бэ яасан. Хүн болж төрснөө одоо хүртэл ойлгоогүй бол үхвэл таарна
      2016 оны 04 сарын 15
    • Hariult
      Chi buur unen dufff gar bna daa. Nom unshij sudaldaggui hulduu tarhitai chine ilhen bna. Zuun damjij irsen ulamjlalt uhaan cham metees dor l baiv gej dee
      2016 оны 04 сарын 15
  • зочин
    Солиотой юм бичих юм нөгөө тэнэгүүд хошууураад гүйнэ хамаг мөнгөө бариад
    2016 оны 04 сарын 09 | Хариулах
    • Зочин
      oilgohgui bol buu unsh , delhiin anagaah uhaan dornin anagaah uhaaniig sudalj baina , chinii yariad baigaa euro emneleg emch chin emiin company borluulagch yum , shaltgaan gedeg bol uvchin bish chinii husel tachaal shunal yum tuunees uvchin uusdeg yum
      2016 оны 04 сарын 09
  • зочин
    хаана байдаг эмнэлэг вэ
    2016 оны 04 сарын 09 | Хариулах
Сонин хачин