Тэсгим хүйтэн нэгдүгээр сарын өдрүүд үргэлжилж байна. Нийгмийн дуу хоолой хийгээд түүчээ нь идэр залуу насны, тодруулбал +30 үеийнхэн байгаа болохоор хаана ч эрч хүч мэдрэгдэнэ. Хямралын хийгээд цаг агаарын сонгуулийн баахан бухимдалт “хүйтэн” өдрүүдийг тэд л дулаацуулж байх шиг.

Манай энэ дугаарын зочноор Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, доктор Ч.Өнөрбаяр оролцлоо. Тэр 34 настай, гурван хүүхдийн аав, адармаат хуулийн салбарыг нэвт шувт судалсан, одоогоос хэдэн жилийн өмнө экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үед хэвлэлийнхний өөдөөс АТГ-аа төлөөлөн чанга дуугарч суусан хүн. Ярьж хэлж буй нь ч цэгцэрсэн шийртэй, шийдэмгий залуу хуульч “Би боломж олдсон дээр хичээхгүй бол миний үеийнхэн дараа үеийнхэн муу нэр зүүнэ шүү дээ” гэж өгүүлэх. Сонирхол татам 30 настнуудын төлөөлөл чухам юу өгүүлснийг та нүүр хуудаснаас сонирхоорой.

Бид сонгуулийн жилд нэр дэвшигчдээс илүү маш амархан тогтоодог хэдэн хүний нэр байдаг нь Улс төрийн алиа салбадайнууд. 2016 оны энэ тодотголын эзэд чухам хэн хэн байсныг танд сонирхуулж байна.
Хэрвээ Мөрөөдлийн Засгийн газар байгуулах бол ард иргэд хэн хэнийг сайдаар томилохоо хэдийнэ шийджээ. Эмэгтэйчүүдийн квот 30 хувь болох гээд байхад бид одоо хэр нь яг сэтгэлд нийцсэн эмэгтэй түшээдээ энэ тавцнаас олж хараагүй л байна. Тэгвэл бид Мөрөөдлийн Засгийн газрын салбар хариуцах эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнийг ард түмэн хэрхэн товлож буйг сонирхуулж байна.
Бид сонголтоороо нийгэмд restart хийх түүхэн мөчлөг тохиох 2016 он ийнхүү өндөр үүдээ өргөлөө. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл
Сэтгэгдэл байхгүй байна