Б.ИНДРАА: ДЭЭДСИЙН ХҮРЭЭ ОДОО Л ТОГТОХ БАЙХ, ОРОХ ГЭЖ ХИЧЭЭНЭЭ

Энэ хатагтайг манайхан эрхэм гиишүүн,“Бодь”-ийн М.Зоригтын гэргий гэдгээр нь танихаас цаашгүй. Гэвч тэр зөвхөн эр нөхрийнхөө нэрээр олонд танигдах хэмжээний эхнэр биш хүчирхэг хувь бодгаль учраас хатагтай Болдын Индрааг бид ярилцлагын ширээний ард урьсан юм. Түүний төрж, өссөн орчин хийгээд угсаа гарал, боловсрол мэдлэг, хувь хүний статус нь ядах юмгүй түүнийг тодорхойлно. Гэхдээ зөвхөн эдгээр зүйлс хувь ертөнцийг, хүчирхэг оршихуйг бүрнээ тодорхойлчихдог зүйл хараахан биш л дээ. Тэр их өнцөгтэй, өөрийн гэсэн бодолтой эмэгтэй болох нь ярианаас нь анзаарагдана. Боловсрол сайтайн нотолгоо л доо. Дипломатч аавын нөлөө байж таарна. Ингээд олныг үл нуршин түүний ярианд анхаарлаа хандуулъя.     

Таныг дипломатчийн гэр бүлд төрж өссөн, боловсрол мэдлэг өндөртэй бүсгүй гэж ойр дотныхноос тань нэг биш удаа сонсож байлаа. Тиймдээ ч таниас ярилцлага авахаар зорьсон юм. Та хэр илэн далангүй эмэгтэй вэ?

Би 20 жил гаруй аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаагаас сүүлийн 6 жил гаруй “Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага” ТББ-ыг удирдан ажиллуулж байна. Түүнчлэн дүүтэйгээ хамт сүүлийн 3 жил гаруй “Signature Designs” ХХК интерьер дизайн, мебелийн бизнест хүч сорин ажиллаж байна. Хүнийхээ хувьд нээлттэй байх зүйл дээрээ нээлттэй, хаалттай дээрээ хаалттай хүн.

Та хотын охин уу? Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?

Аав ээжийнхээ буянаар би ч жинхэн нүүдэлчин Монголын удам гэж хэлж болохоор хүн дээ (инээв). Улаанбаатар хотод төрөөд 6 сартайгаасаа эхлээд аав ээжтэйгээ Энэтхэг, АНУ, ОХУ, БНХАУ зэрэг орнуудад 10 гаруй жил амьдарсан. 10 жилийн сургуулиа төгстөлөө нийт 6 дунд сургууль дамжсан. Улаанбаатартаа л гэхэд 23-р дунд сургууль, Зөвлөлтийн 14 болон 3-р дунд сургуулиуд. Ер нь буянтай аав ээж, сайн нөхөр, өөрийн хүсэл эрмэлзэл болон ажлын шугамаар одоогийн байдлаар Монгол улсынхаа 21 аймгаар мөн дэлхийн 25 орноор амьдарч, аялж, ажилласан.

Аав ээжийгээ танилцуулаач?

Миний аав Харчу овгийн Чойжилжавын Болд гэдэг хүн байсан. Аав маань  Завхан аймгийн Алдархаан сумын малчин Вандандоржийн Лхагважавын 5 хүүхдийн отгон хүү болж төрсөн. Аав маань 2 ойтой байхдаа Улаанбаатар хотод нүүж ирээд удалгүй өөр айлд өргүүлсэн гэдэг. Хуучнаар Ажилчдын районы 18-р сургуулийг төгсөөд Москва хотын Морис Терезийн нэрэмжит Олон улсын хэлний дээд сургууль, ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны дэргэдэх Дипломатын Академийг тус тус төгссөн. Бүгд Найрамдах Энэтхэг улс, АНУ, БНХАУ, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улс, Арабын Бүгд Найрамдах Египет зэрэг улс орнуудад дипломат алба хашиж байлаа. Египет улсад Элчин сайдаар ажиллаж байхдаа Персийн булангийн 7 орныг хамаардаг байсан. Бүрэн Эрхт Элчин цолтой.

Ээжийг маань Бүргэд овгийн Цэнджавын Энхтуяа гэдэг, ах дүү хоёртой айлын ганц охин. Миний ээжийн талын өвөг дээдэс Монгол улсын түүхийг бүтээлцэж байсан хүмүүс гэж болно. Ээжийн маань өвөө Булган аймгийн Могод суманд төрсөн хурандаа Хадын Насанбуян гэдэг хүн байсан. Халх голын чөлөөлөх дайнд тулалдаж байсан ахмад дайчдын нэг, 1950-иад онд Бүх Цэргийн Яамны Санхүүгийн хэлтсийн даргын алба хашиж улмаар Хувьсгалын дараах Монголын анхны цагдаа, анхны багш болж байсан түүхтэй.

Ээжийн маань эмээ Лувсанжанцан бээсийн охин Гомбосүрэн гэдэг хүн. Лувсанжанцан бээсийн өвөөгийн талаар хэдэн зүйл сонирхуулмаар санагдаж байна. Лувсанжанцан бээс нэрт түүхч Бираа гуайн аав Бөөгийн Шагдар гуайтай хамтарч Монгол улсын өрийг Оросын Цагаан хаанд барагдуулж байсан түүхтэй. Лувсанжанцан бээсийг 8 дугаар Хутагт Богдо Жавзандамбад Шведийн худалдаачин Ларсенаас 1000 алтан зоос наймаалцахад нь зуучилж өгсөн байдаг. Мөн Сүхбаатар жанжны хувьсгалын үйл ажиллагаанд мөнгөн туслалцаа үзүүлэхээс гадна гэрийнхээ пинд буу зэвсгийг нь нууж байсан гэж эмээ маань хуучилдаг байлаа.

Ээжийн минь аав Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрж УБДС-ийн орос хэлний тэнхмийн эрхлэгч, декан, дэд эрдэмтэн Дамдины Цэнджав гэдэг хүн. Өвөө маань 10 жилийн хүүхдүүдэд зориулсан орос хэлний “Радуга” номыг туурвих, редакторлах ажлыг хийж байлаа. Миний эмээ Насанбуянгийн Дэлэгсүрэн гэдэг хүн байдаг, одоо 84 насыг зооглож байна. Монгол хэлний багш мэргэжилтэй. Эмээгийн маань хадам ах нь “Мандухай Сэцэн Хатан” түүхэн зохиолыг бичсэн түүхийн зохиолч  Ш. Нацагдорж гуай.

Үнэхээр мундаг удам судартай юм байна. Таны хувьд ах дүү хэдүүлээ вэ? Диломатчийн хүүхдүүд бүгд л байр сууриа олж, өндөрлөгт хүрсэн хүмүүс байдаг байх?

Аав ээжээсээ бид хоёулаа. Миний дүүг Болдын Ганга гэдэг, Энэтхэг улсын Нью–Дели хотод төрсөн учир аав Ганга мөрөний нэрийг өгсөн. Дүү маань аавын мэргэжлийг өвлөж МУИС-ын Олон Улсын Харилцааны сургуулийг дипломатч мэргэжлээр төгссөн. Гурван жилийн өмнө бид хоёр “Signature Designs” компаниа байгуулж, Ганга гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Хоёр хөөрхөн охины ээж.

Дипломат гэр бүлд төрж өссөн нь танд юу өгсөн бэ?

Аав ээжийнхээ буянаар 18 жил гаруй гадаадад амьдрахад “би хэн билээ” гэдгээ байнга ухамсарлаж Монголоо гэсэн элгээ байнга чагнаж, хайрлаж сурсан. Аливаа өөрчлөгдөж буй нөхцөл байдалд барьц алдалгүй уян хатан хандаж бас зохицож сурсан. Ертөнцийг үзэх бодлыг маань анхнаас нь өргөн дэлгэр болгосон гэж боддог юм. Дүү бид хоёр унаган орос, англи хэлтэй болсон нь дипломатын хүүхэд болж төрсний буян юм даа.

Боловсролын талаар та ямар бодолтой явдаг вэ? Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ?

Боловсролтой хүн гэж аль нэг их дээд сургуулийн дипломтой хүнийг л лав хэлэхгүй. Миний ойлголтоор бол боловсролтой хүн бол сайн үрнээс ургасан жимсний мод мэт амьдарч байгаа нийгэмдээ өгөөжтэй хүн. Эцэг эхийн суурь хүмүүжил сайтай, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь, урлагийн мэдрэмжтэй, нийгмийн сайн сайхны төлөө, эх орон, эх дэлхийнхээ төлөө гэсэн бодол эрмэлзэлтэй, ертөнцийг их өргөн өнцгөөр хардаг, сурсан мэдсэндээ сэтгэл нь ханадаггүй, бусдад энэрэлтэй хүнийг би боловсролтой хүн гэж хэлнэ.  Боловсролыг ямар ч их дээд сургууль өгдөггүй гэж би боддог. Их дээд сургууль хүнд сурах нөхцөл бололцоо, мэргэжил хоёрыг өгдөг. Бусдыг нь хүн өөрөө өөрийгөө боловсруулж, хөгжиж байж олж авах ёстой.

Таныг гадаадад олон сургууль дүүргэсэн гэж сонссон. Тэндээс та юу олж авсан гэж боддог вэ?

Би 10 жилээ Зөвлөлтийн 3-р дунд сургуулийг төгсөөд Гадаад Хэлний Дээд Сургуулийг (Хүмүүнлэгийн Их Сургууль) Орос–Англи хэлний орчуулагч референт мэргэжлээр төгссөн. 1991 онд оюутан болсон нь миний үе тэнгийхний хувьд сонирхолтой амьдралын гараа эхэлсэн үе гэх үү дээ.  “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг жинхэнэ утгаараа биелэлээ олох боломж бидний энэ үед, нийгмийн тэр үед нээгдсэн нь аз байх. Хичээж чармайж хөдөлмөрлөсөн ихэнх найз нөхөд маань тэр үед өөрсдөө уйгайгүй гүйж хөөцөлдсөөр гадны их дээд сургуулиудаас тэтгэлэг авч гадаадад суралцсан даа.

Миний хувьд 1994 онд АНУ-ын Сэнт Пол хотын Макалестер коллежид (Macalester College) улс төрч мэргэжлээр сурс дүүргэсэн. Макалестер коллежийн 1-р курс буюу freshman жилийг төгсөх үеэд дээд ангийн төгсөлтийн арга хэмжээн дээр манай сургуулийг 1960 онд төгссөн Кофи Аннан гэдэг хүн илтгэл тавихдаа “Африкийн оюутан би амьдралдаа анхны өвөл, цасаа үзэж гайхашраад ангийн хөвгүүдтэйгээ ижил малгайгүй гүйж чихээ хөлдөөж байсан.

Миний амьдарч байсан айлын эзэн малгай түрүү өмс гэж хэлж байсныг нь би үл тоомсорлоод чихээ хөлдөөчихөөд шаналж байхдаа орон нутгийн мэдлэг, нутгийн хүний үг, санааг сонсох нь чухал гэдгийг сайтар ухаарч амьдралын нэг сургамж авлаа” гэж хэлж байж билээ. 1996 онд ноён Кофи Аннан НҮБ-ын нарийн бичгийн дарга болсон. Тийм агуу хүний илтгэлийг сонсох завшаан гарсанд би их баярлаж явдаг. Макалестерт сурах жилүүдэд Билл Клинтон ерөнхийлөгчийн дахин сонгуульд хүчээ сорих үе таарч, манай сургуулийн улс төрийн ангийн оюутнууд бид сайн дурын ажилтнуудаар нэг биш сурталчилгааны хуудас тараасны эцэст хатагтай Хиллари Клинтоны илтгэлийг сонсох аз завшаан бас таарч байлаа. Эдгээрээс дүгнэж хэлэхэд хүн аливаа нийгэмд амьдрахдаа нийгмийн идэвхтэй байснаар санаандгүй байдлаар өөрийнхөө амьдралыг баяжуулж, сайхан дурсамж, бас туршлага олж авдаг юм билээ.

2003 онд АНУ-ын Нью–Йоркийн Их Сургуульд (New York University) Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр магистрын цол хамгааллаа. Энэ хугацаа  миний хувь хүний сэтгэл санаа, үзэл бодлыг  өсгөж тэлүүлсэн он жилүүд маань. 2001 оны 9 сарын 11-нд охиноо тэврээд Ихэр Цамхагийн хажуухнаас, тэр их уй гашуу дагуулсан аюул сүйрлээс бусдын адил зугтаж байсан даа. Жаахан хүүхэдтэй эх хүн хүний газар их сургуульд сурах амаргүй байдаг юм билээ. Гэхдээ хичээвэл гарц боломж нь олдоод болдог л юм байна гэдгийг бас ойлгож авсан. Намайг сурах үед нөхөр маань бизнесээ босгож, хүү маань Хятадад оюутан болох гараагаа эхэлж байсан гээд хаа хаанаа их л завгүй гэр бүл байлаа.

Таны нэр сонирхол татдаг. Индраа Гандийг билэгшээж өгсөн юм болов уу?

Энэтхэг улс аавын минь дипломат албаны болон ажлын хамгийн анхны гараа байсан тул Хиндү шашин дахь тэнгэрийн бурхан болох Индра бүрханы нэр надад хайрласан юм.

Ингэхэд хатагтай Индраа ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байсан бол?

Оюутан байхдаа эхэлсэн гэх үү дээ. ГХДС-д оюутан байхдаа өвөл нь Удирдлагын Хөгжлийн Институтын шугамаар ирсэн багш нарт хэлмэрч орчуулагчаар, Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн багш нарт англи хэл зааж, зундаа “Жуулчин” компанид англи хэлний хөтчөөр ажиллаж байлаа. 1996 оноос  эхлэн 4 жил  Дэлхийн банкны дэргэдэх Олон Улсын Санхүүгийн Корпорацид туслахаас эхлээд зөвлөх хүртэл ажилласан. 2005 оноос Америкийн Засгийн Газрын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэргэдэх Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл Өрсөлдөх Чадварын төсөлд Аялал Жуулчлалын Бизнесийн Зөвлөхөөр ажиллаж байгаад 2009 оноос “Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага” ТББ-т ажилласаар өнөөдрийг хүрлээ.

Баячуудын гэргий нар салон удирдаж, ресторан, кофе шоп ажиллуулах маягаар бизнест гар бие оролцох нь элбэг болж. Таны хувьд?

Баячуудын гэргий нар гэж хэн хэнийг нэрийдэж байгааг би сайн мэдэхгүй байна. Миний хувьд би хүн бүхнийг өөрөө өөртөө баян гэж ойлгодог. Зарим нь халаасандаа сая төгрөгтэй бол тэр нь их мөнгө, арван мянгатай бол мөн их. Мөнгөний тоо нь хамаагүй. Мөнгө бол зөвхөн тоо. Мөнгийг яаж олсон, яаж зарцуулж байна гэдэг л чухал. Энэ утгаараа би өөрийн “үрж зарцуулах” хэмжээний мөнгийг өөрөө хөдөлмөрлөж олоод сурчихсан хүн. Би мөнгийг хүндэтгэдэг, харин  хайрлаад сүйд болоод байдаг нэгэн биш.

Миний хувьд өөрийнхөө сонирхдог бас чаддаг зүйлээрээ хоёр бизнес эхлүүлсэн. Эхнийх нь дүүтэйгээ хамт өндөр зэрэглэлийн интерьер, мебелийн бизнес-галт тогооны тавилга, хувцасны өрөө, оффисын тавилгын үйлдвэрлэл, угсралтын ажил хийж байна. Айлын гал голомтыг сахиж гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлдэг гэрийн эзэгтэйн шаардлагыг хангасан гал тогооны хэсгийг хийж нийлүүлж байгаадаа сэтгэл маш хангалуун байдаг. Гэрийн эзэгтэй хэчнээн сэтгэл хангалуун байна, хоол тийм амттай, гэр бүл тийм л халуун дулаан байна шүү дээ.

Аялал жуулчлал бол нэг талаасаа мэргэжил маань, нөгөө талаас надад Монголоо гэсэн халуун хайрыг минь өрдөж хүн болгон төлөвшөхөд асар их хувь нэмэр оруулсан шид тул би аялал жуулчлалд их хайртай. Энэ салбараар дамжуулж эх орондоо, хөдөө орон нутгийн хөгжилд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэж бодож, мөрөөдөж бас зүтгэж явдаг юм.

Эр нөхрийнхөө нэрээр олонд танигдсан эмэгтэйчүүд олон л доо. Ихэнх эмэгтэйчүүдийн тавилан ч гэж болохоор. Гэтэл тэд ихэвчлэн хүчтэй хувь хүмүүс байдаг. Энэ жам, заяа төөрөг заримдаа танд бухимдмаар санагддаг уу?

Эр эм хоёр нэг чөтгөр гэсэн оросын зүйр цэцэн үг байдаг даа. Ирээдүйнхээ бүх амьдралыг хамтдаа туулж өнгөрөөнө гэж шийдэн гэр бүл болсон хосууд бол нэгэн цул зүйл. Яг л энэ дэлхийн юуг ч юугүйгүйгээр нь төсөөлж болдоггүйтэй адил. Тэнгэр хүнд газраас илүү хэрэгтэй ч гэдэг юм уу, ус агаараас илүү хэрэгтэй гэж ярих юм бол их утгагүй яриа болно. Үүнтэй яг адил эр эм хоёрын, эхнэр нөхөр хоёрын хэн нь илүү хүчтэй болохыг дэнслэх нь надад ухаантай санагддаггүй юм. Нөхөр бол, эр хүн бол аль ч утгаараа эхнэрээсээ, эмэгтэй хүнээс илүү ухаантай бас чадалтай байх ёстой.

Энэ нь байгалийн ч хууль, миний ч хууль. Гэр бүл, өрх гэр эр хүнийх нь нэрээр нэрлэгдэж, овоглогдож явах ёстой бичигдээгүй хуультай учраас нөхрөөрөө “овоглуулж” нийгэмд дуудуулах нь нэг талаас хүчтэй эр нөхөртэй гэдэг утгаараа бахархал минь болдог. Би нөхрөөрөө бахархаж, түүнийхээ хийж байгаа ажил, амьдралын зорилго, хүсэл мөрөөдөл, хүүхдүүд гэр бүлдээ өгдөг хайраас нь суралцдаг болохоор, жинхэнэ эр хүн шиг эр хүнтэй амьдралаа холбож дээ гэж хувь заяандаа талархдаг юм. Эмэгтэй хүн эр хүнээс илүү гарах гэж тэмцээд бас түүндээ бухимдаад явах нь утгагүй асуудал шүү дээ.

Танай хүнийг манайхан “Бодь”-ийн М.Зоригт гэдгээр нь андахгүй. Бизнесмэнээс улс төрч болох хүртэлх өсөн дэвжих орон зай, цаг хугацааг хамтдаа туулсан гэргийн хувьд нөхрийнхөө ямар зан чанарыг үнэлдэг вэ

Миний хань “том” хардаг хүн. Их өргөн утгаар нь хэлж байгаа юм шүү. Ажил төрөлдөө, улс төрд ямар орон зай эзэлдгийг, ямар ааш төрхтэйг ажлынхан нь, нөхөд нь болон өрсөлдөгч нар нь хэлэх байх. Гэргийн хувьд харахад миний хань хүчтэй эр хүн. Сэтгэлийн бяд ихтэй, холыг харж чаддаг, санаснаа гүйцээдэг туйлбартай эр хүн. Эцэг эхдээ, хүүхдүүддээ, дүү нартаа хязгааргүй хайртай өгөөмөр хүн. Түшиг сайтай найз, нөмөр сайтай хань.

Ханьтайгаа танилцаж, гэр бүл болж байсан сайхан дурсамжаасаа хуваалцаач?

1996 онд нөхөртэйгөө ажлын шугамаар танилцсан. Би тэр үед Олон Улсын Санхүүгийн Корпорацид, Зоригоо “Бодь Интернешнл” компанийн захирлаар ажиллаж байсан үе. Бид хоёр “Голомт” банкны асуудлаар уулзаж байсан. 1998 оноос л үерхэж эхэлсэн дээ.

Танайх хэдэн хүүхэдтэй вэ? Тэднийхээ боловсролд ямар зарчмаар хандаж байгаа вэ?

Манайх хүү, охин хоёртой. Хүү маань гэр бүлийн амьдрал зохиогоод, аав болсон. Манай хүү АНУ-ын Джорж Мэйсоны Их Сургуулийг амжилттай төгсөөд одоо аавынхаа эхлүүлсэн бизнест хүчээ сорьж байгаа. Манай бэр мөн энэ сургуулийг амжилттай дүүргэсэн. Охин маань Улаанбаатар хотын Олон улсын дунд сургуульд сурагч. Монгол улс маань эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн санхүү, бизнесийн “газрын зураг”дээр гараад ирсэн цагт хүүхдүүд маань олон улсын тавцан дээр Монгол улсын эрх ашгийг хамгаалж чадах өрсөлдөх чадвартай болоосой гэж манай гэр бүл хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулалтыг чадлаараа хангалттай сайн хийдэг. Би дээр хэлж байсанчлан боловсролын зэрэгцээ мэдлэг гэдэг их чухал. Тиймээс хүүхдүүд маань олон талын мэдлэгтэй тэр дундаа улс орныхоо талаар сайн мэддэг “Монголоо гэсэн сэтгэлтэй ”хүмүүс болоосой гэж хүсч бас хүмүүжүүлж ирсэн. Зоригоо бид хоёр хүүхдүүдээ хөдөө их авч явдаг. Хүн үндэс угсаа, язгуур газар нутгаа мэддэг байж л амьдралд өөрийн байр сууриа олж амжилтанд хүрдэг гэдэгт би итгэдэг. Аав маань “Хүн амьдралд ямар ч амжилтанд хүрч болно тэгэхдээ хаанаас, яаж эхэлсэнээ хэзээ ч мартаж болохгүй” гэж үргэлж хэлдэг байлаа.

Шулуухан асуучихад та бол ноён М.Зоригтын 2 дахь гэргий нь. Манайх шиг өмчирхөг ард түмэнд амьдралын хоёр, гурав дахь сонголт гэр бүлд заавал асуудал, сэтгэлд сэв үүсгэдэг гэх нь бий. Та ийм талын асуудлыг ямраар шийддэг вэ?   

Би сайн аав ээж, эмээ өвөөгийн буянаар манайхны ярьдгаар бол “барууны”, минийхээр бол ардчилсан үзлээр хүмүүжсэн. Гэсэн хэдий ч манай гэр бүл ч тэр, би ч тэр консерватив буюу хуучинсаг хэв маягийг баримталдаг гэх үү дээ.  Гэр бүл гэдэг миний хүмүүжлээр их ариун нандин зүйл. Юутай ч зүйрлэхийн аргагүй тийм ариун нандин зүйл. Тийм учраас өмчирхөг байх нь ямар ч хүний буруу биш гэж би боддог. Өөрийнхөө юмыг хүн өөрөө л хайрлаж, харамлаж, хамгаалахгүй юм бол өөр хэн..? Энэ нь харин хүнийг өнгөрсөн үетэй нь хардана гэсэн үг биш юм. Ямар ч “хүн салъя гэж салсангүй салаа замын эрхээр саллаа” гэдэг шиг л салж сарнидаг байх. Өөрөөр хэлбэл огт болохоо болиод л салдаг байх. Тэр нэгэн эмэгтэй нэгэн цагт яг л над шиг Зоригоод сэтгэлтэй болж, үр хүүхдийг нь төрүүлээд явсан нь үнэн. Зоригоо ч тэр бүсгүйг хайрлаж явсан нь бас л үнэн. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай байх хэрэгтэй. Нөгөө хүнийхээ байранд өөрийгөө тавьж чаддаг байх хэрэгтэй гэж би боддог.  Манай гэр бүлд өнгөрсөн үеэс, өөрөөр хэлбэл Зоригоо бид хоёрыг нийлэхээс өмнөх аливаа зүйл асуудал үүсгэдэггүй, хэрэв үүсдэг гэр бүл байх юм бол тэр гэр бүл их хэврэг гэсэн үг. Би маргаашийг төсөөлж, өнөөдрөөрөө амьдардаг. Чамлалгүй харин ч чанга атгаж амьдрахыг хичээдэг.

Гял цал, ганган дэгжин биш ч гэлээ чансаатай брэндээр гоёдогийг чинь мэдэх юм байна. Хатагтай Индраа хувцас сонголтондоо ямар зарчим баримталдаг бол? 

Би “мода”, брэнд гэж хөөцөлдөггүй ээ. Мэдээж ямар ч хүний нэгэн адилаар сайн сайхан, гоё зүйлд дуртай. Хувцас хунараа яг өөрийнхөөрөө сонгож хувцаслаж явах боломжтойсон бол би үргэлж спортлог хувцас өмсөх байсан. Биед маш эвтэйхэн, ямар ч харшил өгдөггүй, хөдөлгөөнд ямар ч саад болдоггүй гутал хувцсыг сонгох байсан. Гэвч хүний нийгэмд амьдарч байгаагийн хувьд хийж байгаа ажлын хүрээнд ажил хэрэгч гэх мэтээр хувцас хунар хэрэглэх шаардлагатай болдог. Шаардлагынхаа дагуу ч сонголт хийхдээ нөгөө л “эвтэйхэн” юмаа бариад авдаг юм. Сонгосон хувцас нь биед л эвтэйхэн байх хэрэгтэй. Мэдээж чансаатай брэндийнх байвал сайхан л даа, тэгэхдээ энэ тийм ч чухал биш ээ.

Та үргэлж л тайрмал халимаг үстэй явах юм. Уг нь урт үс эмэгтэй хүнийг тачаангуй, дур булаам харагдуулдаг гэдэг...

Агууллага хэлбэр хоёрын зөрчлийг инээдэм гэнэ гэдэг үг байдаг даа. Бусдаар ямар нэгэн үг хэлүүлэх гэж үс зүсээ авч явна гэдэг өөрөө их утгагүй зүйл. Өөрөө өөртөө үнэнч, өөрөө өөртөө ямарваа нэгэн ачаа дарамт үүсгэлгүй, дараа нь хийсэн үйлдлийнхөө төлөө санаа зовж ичихээргүй л амьдрахсан гэж би зорьдог. Надад эмэгтэй ч хүнийг, эрэгтэй ч хүнийг “секси, тачаангуй” гэх зэргээр нэрлээд байгаа нь их бүдүүлэг санагддаг. Аль ч сонгодог зохиолыг уншсан шууд утгаар нь энэ талаар үсэг ч байдаггүй шүү дээ. Харин сүүлийн үед өнөөгийн нийгэмд дандаа л нэг тийм зүйлээр хүнийг дүгнэж, бүүр байр эзлүүлдэг болчихсонд би харамсдаг. Хүн уул нь оюун ухаанаараа, сэтгэлээрээ бусдаас ялгагддаг болохоос биш лав “тачаангуй, секси” байдлаараа биш.

Нууц биш бол та хэдэн настай вэ? Бальзакийн нас буюу эмэгтэй хүний гуч гарсан насыг хамгийн төгс нас гэдэгтэй та санал нийлэх үү? 

Би яг дөчин настай. Эмэгтэй хүний ухаан тогтож, бие гүйцэх нас нь энэ нас бололтой (инээв). Одоо би юу хүсч, юуг хийж чадах вэ гэдгээ сайн мэднэ. Өөрийнхөө биений ч тэр, бүх сэтгэлийн ч тэр гоо сайхнаар бахархаж чадна, дутагдлуудаа ч “комплексгүй” харж чадна. Нөхөр бид хоёрын дуртай нэг дуу байдаг юм, “Миний нас бол миний баялаг” гэдэг орос дуу. Яг энэ дуу шиг миний насны надад өгч байгаа ухааралд сэтгэл хангалуун байгаа шүү. Орь залуу, идэр насандаа хүн насныхаа сайхны тухай огт боддоггүй юм шиг байна лээ. Нас жаахан яваад ирэхлээр өнгөрч байгаа залуу насаа барьж болохгүйд жаахан харамсаж, нөгөө талаас залуу насандаа би юу хийж бүтээсэн бэ, яаж амьдарсан бэ гэдгээ олон талаас нь хардаг юм шиг байгаа юм. Бүх зүйл тэнцүүлэгдэж өгөгддөг хорвоо дээр яг одоо энэ нас маань ухаан, бие хоёрын тэнцвэрт байдлыг тэнцвэржүүлж өгч байна.

Олны танил таны зиндааны эмэгтэйчүүд балет, иогоор хичээллэж эрүүл мэнд гоо сайхандаа ихээхэн анхаарах болсон. Та ийм зүйлд хэр их цаг зарцуулдаг вэ?

Анхаарах нь их зөв санагддаг юм. Иог бол нэг талаасаа дотор сэтгэлийн амар амгаланг олох, нөгөө талаасаа эрүүл мэндэд хэчнээн хэрэгтэй. Балет нэг талаасаа урлагийн мэдрэмжийг сэргээж, нөгөө талаасаа сунгалтын зөөлөн дасгалууд, эрүүл мэндэд ач холбогдолтой. Цаг болж өгдөгсөн бол би иогаар хичээллэнэ. Эхлээд урдаа тавьсан бяцхан зорилгоо биелүүлчихээд дараа нь иогаар хичээллэнэ гэж олон жил уруу татаж буй найз бүсгүйчүүддээ амлаж байна (инээв).

Гоо үзэсгэлэн бол дэндүү найдваргүй зүйл гэх. Таныхаар эмэгтэй хүний гоо үзэсгэлэн хэр ач холбогдолтой эд вэ?

Гадаад гуа үзэсгэлэн гэдэг бол бурханы өгдөг хишиг шүү дээ. Бид ямар ээж ааваас төрхөө өөрөө сонгож ирдэггүйтэй яг адилаар энэ биеэ бас сонгох эрхгүйгээр мэндэлчихдэг. Гуалиг сайхан биетэй, хөөрхөн төрнө гэдэг бол зүгээр л бурханы бэлэг. Сайхан эмэгтэйг хараад хүн бүхэн л нүд сэтгэлээ сэргээдэг. Гуа үзэсгэлэн асар хүчтэй зүйл. Асар хүчтэй шигээ асар хурдан бөхдөг зүйл юм шиг байгаа юм, ухаан зарахгүй бол.  Харин хүний өөрийнх нь олоод авсан сэтгэлийн гоо сайхан тэр гадаад гуа сайхнаа идэр наснаас цааш нь аваад явдаг илүү удаан хүчтэй зүйл шиг санагддаг. Би аль алийг нь биширдэг. Царайны сайхнаар цай сүлэхгүй гээд байдаг даа, би бол сүлдэг юм байна гэдгийг ойлгосон (инээв). Сайхан төрнө гэдэг заяаны хагас гэдэг үг үнэн юм шиг байгаа юм.

Дээдсийн хүрээнийхний дэг жаяг, ааш араншин гэж байдаг уу? Тийм зүйл байдаг бол та эртнээс түүнд суралцсан уу?

Дээдсийн хүрээгээр өв соёл, зан заншлаа хадгалж улс орноо удирдаж ирсэн нийгмийн төлөө гэсэн өндөр ухамсартай, өндөр боловсролтой, эх оронч үзэлтэй хүмүүсийг уламжлалт нийгэмд сонгодог утгаар нь тэгж тодорхойлсон байдаг. Миний хувьд дээдсийн хүрээний дэг жаяг гэдэг бол өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн байгаль орчноо дээдлэх, ахмад насны хүмүүсийг хүндлэх, соёл уламжлал, ёс заншлаа хадгалах, хүүхдүүддээ хүмүүжилтэй цаашид нийгэмд хэрэгтэй хүмүүс болгож өсгөх амьдрах ухаан гэж ойлгодог. Товч хэлэх юм бол оршин буй нийгмийн тархи, зүрх. Энэ хүрээ өнөөдрийн манай нийгэмд одоо л тогтож эхлэх байх даа. Тогтмогц нь орох гэж “зүтгээд” үзнээ (инээв).

Та юунаас таашаал авдаг вэ?

Өө, би их олон зүйлээс таашаал авдаг. Сайхан хүмүүстэй уулзаж ярилцахдаа, сайн дарс, сайхан хоол идэхдээ, сонирхолтой газар орноор аялахдаа, нэгийг бодогдуулж ухааруулсан ном болон кино үзэхдээ, хүний ур ухаан шингэсэн бүтээлийг харахдаа, хүнд бэлэг өгөөд түүний баярлаж байгааг харахдаа, ээжийгээ жаргалтай байхыг харахдаа гээд тоочоод байвал их олон юм бий. Гэр бүлээрээ хамтдаа амарч байхдаа, хүүхдүүдийнхээ амжилтаас бас хөөрхөн хөөрхөн үг яриа үйлдлээс нь гээд зөндөө их зүйл байна.

Та аз жаргалыг юу гэж боддог вэ?

Хүний аз жаргалын талаарх төсөөлөл байнга хувьсаж байдаг. Бага балчир байхдаа аав ээж, эмээ өвөөгөөсөө магтаалын үг сонсох байсан юм болов уу . Өсвөр насанд аав ээжээсээ болон бусад хүмүүсээс хамаарах хамаарлыг багасгаж, бие дааж өөрийн байр суурьтай болох тэр мэдрэмж байх жишээтэй. Харин одоо бол амьд сэрүүн байгаа  ээжийнхээ дэргэд амьдралд өөрийн гэсэн дуу хоолой, байр сууриа эзлэх гэж гүрийж шамдаж байгаа хүүхдүүдээ харж амьдрах нь жаргал юм даа. Энэ амьдралд өөрийнхөө төлөө болон бусдын төлөө надаас шалтгаалах бүх зүйлийг сэтгэлээсээ хийсэн гэдгийг мэдрэх. Би таашаал авч байдаг бүх зүйлээсээ аз жаргалыг мэдэрч амталдаг. Жижиг гэлтгүй зүйлээс ч жаргалыг мэдэрч түүнийгээ болж өгвөл удаахан шиг барих нь өег байдаг юм.

 

Чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Гранд сэтгүүл;№39

М.Уранчимэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (46)

  • salsan shyy dee
    Indra sain huuhen balai zorigtiig yaj tooson yum bol Zorigt chi zailaa indra-d nuhur oldono
    2015 оны 12 сарын 18 | Хариулах
  • zocn
    ali xedin calcan bolod noxor ni xvvxen ergvvlj yabaxabde ofgerel xihsigdalai gcn taarcan taar hsyydaibnyydtsi
    2015 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Zorigtiin huu ni zagvar omsdog bsan sodgerel geed huuhentei suusan shdee yaj nohroo tooj suusiin gemeer tsarailag busgui bdagshdee odoo buro 247 geed zagvariiin chigleliin blog hotoldog
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • fggg
    yag unen
    2015 оны 11 сарын 05
  • Oooo
    Murui amtai
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Бэлдэж байж захиалга өгсөн гэж ойлгогдохоор байна.Хүмүүсийн хэлээд яриад байгаа нь худлаа юм бол нээрээ яагаад одооныхоо хамт авхуулсан зургыг тавиагүй юм бэ? Тарган Солонгос киноны будмал авгай л яваад байдагш дэ.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • zochin
    Ene yariltslaga n heden jiliin umnuh. Odoo salsan yum bishuu ter magtaad baigaa nuhuruusuu
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • kkj
    Hehe emeegiin hadam ah Natsagdorj genee. Nertei tsuutai bolgoniig hamaatuulah gesen met. Zorigt n nileen tenegduu hun shig sanagddag avgai n gaigui l bololtoi
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
    • fggg
      yag unen
      2015 оны 11 сарын 05
  • Зочин
    Iim uhaantai dajgui huuhen yaj yavaad tiim medrel nokhortei bolchihdog bnaa...
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин
    Уучлаарай, нөгөө Зоригт шүү дээ, Эрчим хүчний сайд. Хүнийг муулахаа түрүүлэхиймаа. Ийм эмэгтэй хажуунаас ямар эр холдох вэдээ
    2015 оны 10 сарын 29
  • Зочин
    Эмээгийн минь хадам ах байхдаа яахав дээ, кккк.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин
    kk kk deedsiin hureend ormoor baina gene uu,yasan yaduu setgelgeetei yum be
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • zochin
    Zorigiin dagvar huu gedeg ni unen bh, bi bas tegj bodood suuna. Er ni ene 2 suugaad ohin l garsan um bna sh dee.Deer aab eejuudtei ni 3 zee ohinii zurag bgaa biz tee
    2015 оны 10 сарын 29
  • Зочин
    hehe, deedsiin huree ch gh shig. erguu yum be.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • zochin
    hashaa yum .e 6 nastai surguuld orson gej buraj baigaa yum uu boldoo ,hudlaa yarijbaihaar oortoo tsag gargaj ooriigoo bayrluulach , neg setgel duuren baigaa emgtei tsarai bsih bna da tsanaaboon gunigbolson nuud bh yuma
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • huurhii
    iimerhuu huuhenuud neg iimerend setgedeg um chavaas , deedsuud bolohiin huslen chaavaas.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин
    Их ухаантай эмэгтэй байна.Ямар сайхан ярилцлага огоо вэ.Энэ эмэгтэйгээс их сайхан энерги авлаа.Ийм ухаантай эмэгтэйд гэр булийнхэнд нь болон аав ээж ,ах дууд нь хамгийн сайн сайхан бухнийг хусэе.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin
    deedsiin hyree geed ih gaihuulchihjee teneg avgai. mgl chuudiin amidral hetsyy bhad tavlaad bdag yum bh da
    2015 оны 10 сарын 28
  • unen
    Zorig chin Miss Monxtsetsegtei yavalddag biz dee... monxtsetseg xuuxdiig n xurtel gargasan... yamar xuuxen noxriinxoo 20 garui jiliin yavdaliig tevchij amidardag yum bol gj bodoj blaa... iim xuuxen yum biz dee... ali ali n jargal uzeegui l bx..
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Уучлаарай, нөгөө Зоригт шүү дээ, Эрчим хүчний сайд. Хүнийг муулахаа түрүүлэхиймаа. Ийм эмэгтэй хажуунаас ямар эр холдох вэдээ
      2015 оны 10 сарын 29
  • Вдулоущцццш
    Нехреесее 11 насаар дуу, том хуу нь Зоригт сайдын хуу. Тээр тэнд хуугийнх нь нас, хосын танилцсан хугацааг гаргах гээд тоо бодоод байгаа хунд хэлэв.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин
    Сайхан ярилцлага бна. Амжилт хүсье.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • zochin
      deedsiin hyree geed ih gaihuulchihjee teneg avgai. mgl chuudiin amidral hetsyy bhad tavlaad bdag yum bh da
      2015 оны 10 сарын 28
  • Lol
    Azgui huuhen. Har tsarailsan muuhai shizotoi yumtai suuh gej.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Zochin
    Harin tiim, ih ovortoi uym bn. Tr muu teneg tavtirgui nuhur n ih zovoodog biz.
    2015 оны 10 сарын 28
  • zochin
    uhseniikh chini deedsiin huree odoo togtoh baikh, terend ornoo gene uu... luivarchdiin huree togtoj bga...
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Yamar kompani ve? Gal togoo zaxialya
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин
    Сайхан хүн бна. Зоригт бүтэхгүй гар.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Bnb
    khiilch Deegiigiin yariltslagiig ene indragiin yariltslagatai kharitsyylaad ineed khurchikhlee ... Bolovsroltoi medlegtei khunch oor ymaa.. Saikhan zov yaridag. Ym vzej nvd tailsan emegtei ymaa.. Er khungvich amidarlaa avaad yawchikh emegtei ymaa.. Negiig bodogdyylj ooroosoo ichmeer sanagdlaa
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • zochin
    Сайхан бөгөөд залуу эмэгтэй мэдлэг боловсролтой, чадвартай байж болохоо болисон хорвоо юу?
    2015 оны 10 сарын 27
  • Nyam
    Setguulchid handaj helehed aldaa madag bolon ugiin songoltoo zuw hiihdee anhaaruushtai yumuu daa gj sanagdlaa.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин
    манайдаа элит байхгүй юу ккк
    2015 оны 10 сарын 27
  • Зочин
    Царайны сайхнаар цай сүлэхгүй гээд байдаг даа, би бол сүлдэг юм байна гэдгийг ойлгосон инээв. Сайхан төрнө гэдэг заяаны хагас гэдэг үг үнэн юм шиг байгаа юм. NEEREE l unen ym daa
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Яах гэж ярилцлага өгдөг юм б дээ эгч минь!
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • indra
    indra egch mundag emegtei yarilzlaga ni taalagdlaa, harin nuhuruusuu salsan zugeer dur esgej amidardag gej unen baihoo, avahuulsan zuragnuud ni tiim dotno bish ali hediin salsan hursun humuusiin zurag bgz dee, nuhur ni gej nas nambagui baahan nutseg zurag postolson hun yadaj iim saihan gergiigee salsan ch hundetgeh heregtei shde
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Kkk
    Ene tom huu geed yariad bgaa ni Indra-n huuhed bish. Zorigiin turuuchiin avgaigaas garsan huuhed. Indra Zorig 2-g Ali hediin salsan gej sonsoj bsan. Hun harahad tsug amidardag nertei. Yag yuman deeree buh yuman tusdaa. Zorig ene avgaigaa toodoggui gesen.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • zochin
    унаган монгол хэлгуй, унаган орос англи хэлтэй юм байж яаж монголын элит гэр бул болох вэдээ. ганц уед нь дипломат байна гэдэг чинь элит гаралтай гэсэн уг биш. элит гэр бул гэдэг чинь дор хаяад 2-3 уедээ бусдаас илуу онцгой сайн байж элит болно шуудээ. бас гадаад хэл бол элит байх шалгуурын зовхон нэг л очуухэн хэсэг гэдгийг энэ доор юм бичсэн хумуус ойлгоосой билээдээ. ганц ярилцлага уншчихаад л жинхэнэ элит энэ тэр гээд тархины хэмжээгээ илэрхийлээд байх юм дав.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      манайдаа элит байхгүй юу ккк
      2015 оны 10 сарын 27
  • munkhuu
    сайхан гэр бүл байна, ухаалаг боловсролтой эмэгтэй юм, нөхөр яахав зураг авах хоббитой сайхан хүүхний зураг аваа л биз ухаан муутай авгай бол хардаад бөөн юм болох биз. Харин энэ зарим хүмүүсийн тоо бодоод нас тоолоод байгаа тухайд гайхаад байх юм үгүй байхөө, хоёулаа урд нь амьдрал зохиож байсан байх, том хүү нь урдах нөхрийн хүүхэд биз, харваас 1998 оноос өмнө төрсөн хүүхэд байна, хаа ч байдаг л асуудал
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин
    энэ эгч ёстой их таалагдлаа харин нөхөр нь аймар жоохон охидуудыг зөвлөхөөр авсан байсныг нь уншаад ёстой бүтэхгүй санагдсан. яаж ч бодсон өөр зорилгоор л тийм охидуудыг ажилд авсан юм шиг ойлгогдсон. Эрэгтэй хүн зүгээр ч нэг эмэгтйэ хүний гоо сайхан эмэгтэйчүүдийг ажилд цуглуулаад байдагүй байхаа. та сайхан эмэгтэй байж өөрийгөө хүндэтгээч. эсвэл минйи мэдэхгүй гэр бүлийн ардчилал юмуу ёстой ойлгох юм алгоо. сонин л гэр бүл юм.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
    • zochin
      Сайхан бөгөөд залуу эмэгтэй мэдлэг боловсролтой, чадвартай байж болохоо болисон хорвоо юу?
      2015 оны 10 сарын 27
  • zochin
    bi toondoo muu yum bolov uu. 1998 Ond dunguj tanilzsan humuusiin tom huu nin1999ond tursun baij taarna, tegvel huu ni odoo dunguj 16-tai gesen ug. Getel huu ni ali hediine 16-taidaa ih surguuli tugsuud aav bolchihson baina shuudee. tegehleer ene chini odoo bi too buruu bodood bna uu esvel ene hun toonuudaa anduuraad helsen yum bolov uu.?
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
    • zochin
      Zorigiin dagvar huu gedeg ni unen bh, bi bas tegj bodood suuna. Er ni ene 2 suugaad ohin l garsan um bna sh dee.Deer aab eejuudtei ni 3 zee ohinii zurag bgaa biz tee
      2015 оны 10 сарын 29
  • Kk
    Интерьер компаных нь нэр нь юу юм бол? Гал тогооны тавилга сонирхох гесен юм!
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин
    сайхан ярилцлага
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • juulchin
    Manaid mungotei juulchin irdgiim bolov uu juulchin companid ajillaj bsani tani xuvid sonin bdag bol uu
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • zochin
    Бас хүүгийнхаа насыг худлаа хэлээд байна уу даа. №, онд нөхөртэйгөө үерхсэн юм бол хүү нь хэзээ төрсөн болоод одоо суургуулиа төгсөөд аавынхаа бизнесыг үргэлжлүүлж байгаа юм болоо?
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин
    2 jiliin umnuh yariltslaga baina
    2015 оны 10 сарын 26
  • zochin
    2015-40=1975 1991-1975=16 nastaidaa ih surggulid orson baihnee. duu ganga ni 1998 ond muis tugssun. nasaa jaahan hudlaa helchihshig bolloo shuu ene elite gesen emegtei.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      2 jiliin umnuh yariltslaga baina
      2015 оны 10 сарын 26
  • Unshigch
    Сайхан яарилцлага болжээ. Гал тогооний тавилагийг нь хаанаас узэж таалагдвал захиалж болох болоо.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ЗҮРХТ
    Ийм сайхан гэргийтэй байж юүгээл хадан дээр сексдэж байгаа хүний зураг тавиад шүүрс алдаж суунаа. Хөгшин хар юм байж намбагүй юм.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Ovortoi haragdaj bna tegehde uzsn sursn zuil ni trig ni davna aztai hun bna
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Zochin
    iim hunig manaihni yarid bdg elit gedeg chini helne aztai busgui bna az jargal husie
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Iim hunig nuguu elit ene ter ged manaihi yariad bdg zulig chini helne aztai budgui bna az jargal husie
    2015 оны 10 сарын 26
  • hh
    Indra g mednee.Dajgui uhaalag busgui harin ni yasan ovortoi boloo ve.Dunguj 40 tei gehed 50 hun shig haragdaj bna
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
    • Zochin
      Harin tiim, ih ovortoi uym bn. Tr muu teneg tavtirgui nuhur n ih zovoodog biz.
      2015 оны 10 сарын 28
  • zochin
    jinhene elit garaltai .uhaalag ,noyon nuruutai,zarchimch...
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Iim hunig nuguu elit ene ter ged manaihi yariad bdg zulig chini helne aztai budgui bna az jargal husie
      2015 оны 10 сарын 26
  • zochin
    jinhene elit garaltai .uhaalag ,noyon nuruutai,zarchimch...
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин
    hugjiltei caak,sergelen nuhurtei huuhen de.uuruu ch dajgui hunii hair,hundleliig tataad yavahaar saihan emegtei bn.hamgiin goe ug suulcheesee 2 doh asuultiin hariult blaa.. ...Ger buleeree hamtdaa amarch bhdaa,bas huuhduudiinhee amjiltaas,bas huurhun huurhun ug yarianaas, uildelees ni az jargaliig amsdag aa gej...yamar goe dotno,saihan sanagdav aa...
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин
    би эмэгтэй хүн. нөхөр нь яагаад сайхан монгол бүсгүйчүүдийн зургийг авч, мөнхөлж, гоо сайхныг бахархаж, бусдад түгээж болохгүй гэж. нөхрийг нь танихгүй л дээ. гэхдээ эмэгтэй хүний зураг авлаа гээд муу муухай гэж бодохгүй л байна.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Nukur n evgui dee..kkk
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин
    хахаха, хүүхний зураг авах бол зүгээр л хобби байх л даа, ухаантай хүн бол иймэрхүү хоббиг юманд бодохгүй байх оо. харин энэ хоббигоо бүхнээс нууцалж нтр хийдэг бол асуудалтай байж болох юм.
    2015 оны 10 сарын 26
  • уншигч
    Индраг сайн танихгүй ч мэднэ ээ. Очиж гал тоггоны тавилга захиалж байсан, нэг бус удаа. Маш аятайхан эмэгтэй, илүү дутуу зангүй, ямарч хүнийг хүндэлж харьцдаг соёлтой эмэгтэй санагдсан шүү. Амжилт хүсье, Индра!
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин
    Сайхан ухаантай ,боловсролтой мундаг бүсгүй байна.Зоригт гишүүн л хаа хамаагүй хүүхнүүдийн зурагийг авч өөрийнхөө фэйсбүүкийг чимдэгээ болимоор юм..хажуудаа байгаа ийм сайхан эхнэр хүүхдүүдээ хүндэлж баймаар юм байна даа.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      хахаха, хүүхний зураг авах бол зүгээр л хобби байх л даа, ухаантай хүн бол иймэрхүү хоббиг юманд бодохгүй байх оо. харин энэ хоббигоо бүхнээс нууцалж нтр хийдэг бол асуудалтай байж болох юм.
      2015 оны 10 сарын 26
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025