Намайг баян айлын хүүтэй суучихаад мөнгөн дээр туйлаад байна гэж ойлгоод байх шиг...

П.Мөнхтулгыг “Хөх чоно” группийн өв залгамжлагч гэдгийг анхандаа мэдээгүй! 

Тийм ээ, топ модель хэмээх өргөмжлөлтэй 15-ын нэг нь С.Ариунбилэг. Нэг бодлын түүний хэлдгээр 15-ын нэг байна гэдэг бахархууштай хэрэг байх. Сүүлийн үеийн дуулианы эзэн, “Хөх чоно” группийн өв залгамжлагчын сэтгэлийг эзэмдэгч, өрх толгойлсон эмэгтэй, адармаат замыг туулж яваа цэл залуухан бүсгүй бидний өмнө суулаа. “Харин ч бүр хамаг үнэнээ ярьчихмаар санагдчихлаа ...” гэсээр тэр яриагаа эхэлсэн.

 

Ердөө хориодхон насандаа айлын бэр болох хариуцлага түүнд жирэмсэн болсноор ирж. Их сургуулийн захирал өвөөтэй, ээж аав нь боловсролын салбарт насаараа зүтгэсэн тул тэр дутуу гуцууг үзэлгүй өсчээ. Харин өвөрмөц содон төрх, нүдний өнгө төрх байдал нь цаатан угсааны гялбаа. Бүсгүй амьдралынхаа үнэн түүхийг бидэнд хүүрнэсэн юм. Яг үнэндээ тэр топ болохдоо тун удахгүй салах гэж буйгаа мэдэж байж. Харин одоо үнэхээр зөв сонголтоо хийж чадсан болов уу? Топ бүсгүй, Монголын гоо сайхны олимпийн тэргүүн ч гэсэн эр хүн таних тал дээр, эр хүнд хайрлагдах тал дээр дутуу гуцуу явсан гэхээр хачирхам санагдав. Нэг бодлын тэр “гэнэн хонгор” аж. Бас энгийн хайнга байдлаар биеэ авч явж өөрийнхөөрөө л орших нь нэг ёсны өгөгдөл байх. Хүн ер нь байгаараа байх сайхан л даа, гэхдээ топ хүн тийм байж болох уу? Түүний гаргалгаа энэ мэт олон асуудал дээр таныг гайхашруулах болно. Ингээд та бүхний өмнө ээлжит шуугианы эзнээ бид авчирлаа. 

 

БИ АМЬДРАЛАА ӨӨРӨӨ БОСГОСОН, ТИЙМЭЭС НӨХӨР МААНЬ ХУВЦАСАА АВААД Л ГАРСАН


-Өөрийн чинь хувийн амьдралдаа гаргасан шийдвэр сүүлийн үеийн халуун шуугиануудын нэг болж байна. Ингэхэд Ариунбилэг хэдтэйдээ айлын бэр болж байсан бэ?
-Хорьтойдоо. Тэгээд 21-тэй жирэмсэн болж, 22-тойдоо ээж болсон. Тэгсэн хэрнээ амьдрах гэж би үнэхээр зүтгэсэн. 
 

-Өөрийг чинь топ болсны дараа албан ёсны гэр бүлтэй анхны топ гэж хэвлэлүүд ихэд онцолж байсан санагдана. Нөхрөөсөө хэзээ салчихав аа?
-Урд нь би хувийн амьдралынхаа талаар ярьж байсангүй. Амьдрал мэдэхгүй өсвөр насандаа хүүхэдтэй болоод амьдрал зохиочихсон. Нэгэнт хүүхэдтэй болчихсон юм чинь амьдарна, болно, бүтнэ гэж бодоод зориглосон. Таван жил хамт амьдрахдаа амьдралаа босгох гэж би үнэхээр зүтгэсэн. Ойр дотныхон маань бүгд мэднэ. Гэвч эцэст нь бид хоёр үнэхээр тохирох хосууд биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр салсан. Муудалцаад, бие биенээ үзэн ядаад хоёр тийш болсон юм байхгүй. Одоо найзууд шиг энгийн сайхан харилцаатай байдаг. Топ модель болсны дараахан салсан учраас намайг топ болчихоод нөхрөөсөө саллаа гэх ойлголт яваад байх шиг.Тийм биш л дээ. Бидний харилцаа хэдийнэ хөрчихсөн байсан юм. Гэвч энэ талаар сонин хэвлэлд ярихыг хүсдэггүй байсан. Дөнгөж топ болсныхоо дараа,манай нөхөр намайг ингэж гомдоодог, бид тийм ч эв түнжингүй амьдардаг гэж яриад байж болохгүй л дээ. Тэгээд ч би салсан нөхрийгөө хэзээ ч муулахгүй. Салаад нэлээд хугацааны дараа одоогийн найз залуутайгаа үерхэж эхэлсэн. 
 

-Салах шийдвэрийг та хоёрын хэн нь түрүүлж гаргасан бэ?
-Салах шийдвэр минийх байсан. Олон ч удаа салья гэж хэлж байсан. Сүүлд, сүүлийн удаа чамд боломж олголоо шүү гэдгээ ч хэлсэн. Харамсалтай нь тэр боломжийг тэр дахиад л харж чадаагүй. 
 

-Уучлаарай, өөрийг чинь салахаасаа өмнө одоогийн найз залуутайгаа болздог, холбоотой байсан гэсэн яриа явдаг. Өөрийнхөө амаар тодорхой хариулт өгөөч?
-Таны ингэж асуудаг нь зөв л дөө. Гадуур одоогийн найз залуугаа харангуутаа нөхөр, охиноо хаяад мөнгөтэй залууг сонирхоод явчихсан юм шиг өрөөсгөл ойлголт байдаг юм билээ. Тийм биш л дээ. Би албан ёсоор, хуулийн дагуу салж, салснаасаа тав, зургаан сарын дараа танилцаж, үерхсэн. Найз залуу маань намайг охинтой маань хүлээж авч хайрласан. Охиноо хэзээ ч дэргэдээсээ холдуулж байгаагүй. Охиныхоо төлөө л гэж амьдарч, ажиллаж ирсэн. 
 

-Та хэдийнэ найз залуу, сүйт хархүүтэй болчихлоо. Харин экс нөхөр чинь дараагийн сонголтоо хийсэн болов уу? 
-Үгүй байхаа. 
 

-Үр хүүхэдтэй, хамтдаа босгосон амьдралаа нураах тийм амар хялбар явдал биш. Чухам яагаад охиныхоо ааваас салахад хүрсэн бэ? 
-Багш маань босгосон амьдралаа хаяад гарах шиг хэцүү зүйл байдаггүй гэдэг байж билээ. Гэтэл бидний амьдрал хамтдаа босгосон амьдрал байгаагүй. Би босгосон амьдрал байсан юм. Тиймдээ ч нөхөр маань салахдаа хувцасаа л аваад гарсан. Охин, бид хоёр үлдсэн /инээв/. Гэхдээ энэ инээдтэй ч зүйл биш л дээ. Гэвч үнэн нь энэ юм. 
 

-Өөрөөр хэлбэл экс нөхөр чинь амьдралынхаа төлөө юу ч хийдэггүй байсан гэх гээд байна уу? 
-Бараг л. Тэр ажил хийдэг ч цалингаа авчирдаггүй байсан гэхэд хаашаа юм /инээв/. Юу ч гэх юм бэ дээ, орлогогүй, цалингийн хэмжээ асар бага л байхгүй юу. Энэ тухай ярихад үнэхээр хүнд байна. Охиныхоо аав, нэгэн цагт нөхөр байсан хүнийхээ мууг үзэх гээд ч байгаа юм шиг. Гэхдээ...аймаар зэвүүн үгнүүд аман дээр гарч ирээд болдоггүй ээ. Би биеэ даасан, бүх асуудлаа өөрөө шийдэж, зохицуулдаг байсан. Тэр хүний зүгээс туслалцаа байгаагүй. Хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг төлөхөөс авахуулаад хүргэж өгөх, авах, хувцаслах, хооллох, бүдгийг нь би хийдэг байсан. Хажуугаар нь сурна, загвараа өмсөнө,  ар гэр, амьдралаа авч явна. Эмэгтэй хүнд гэхээсээ илүү нэг хүнд ахадсан ачаа шиг санагдахгүй байна уу. 
 

-Тэгэлгүй дээ, эр, эм хүний хөдөлмөрийн хуваарь, үүрэх хариуцлага гэж бий. Ялангуяа эр хүн, өрхийн тэргүүн өрхийн санхүүг авч явах үүрэгтэй. Чухам яагаад тийм тэмүүлэлгүй, сэтгэлгүй байсан юм бол?
-Харин тэрийг би өөрөөс нь асуумаар байна. Яагаад тийм тэмүүлэлгүй байсан юм бэ? Магадгүй тэр хүн надаас салсандаа, босгосон амьдралаа хаяад гарсандаа харамсаж л байгаа байх. Гэхдээ яагаад энэ хэмжээнд хүртэл явсан юм бэ. Энэ хэмжээнд хүргэхгүй байх боломж өөрт нь байсан ш дээ гэдгийг л хэлмээр байна, яг үнэнийг хэлэхэд. Бүр ёстой шал дургүй хүрчихлээ. 
 

-Өнөөдөр л байдал ийм дээрээ тулчихсан болохоос хайртай болоод л ханилж суусан байлгүй дээ?
-Үнэхээр хайртай байсан. Амьдралын төлөө ганцаараа зүтгэсээр байгаад сүүлдээ бүр ... Энийг бүр яримааргүй байна аа. Бод доо, Мартын 8 чинь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр биз дээ. Нөхрөөсөө нэг ширхэг сарнай авч үзээгүй гэвэл яах уу. Би амьдралаа авч яваад зогсохгүй бүр нөхрөө хувцасладаг байсан гэвэл итгэхэд бэрх байна уу. Амьдрал маань хичнээн ийм байсан ч топ болсныхоо дараа үүнийгээ яриад явалтай нь биш. Хүмүүс нөхцөл байдлыг ойлгодоггүй хэрнээ намайг охин үрээ хаясан хүүхэн болгоод гадуур ярьцгаах юм. Бусад шиг брэндийн цүнх бариад, үнэтэй машин унаад явах боломж байсан ч бүхнийг би гэр бүлдээ, ээжийнхээ эрүүл мэндэд зориулдаг. Залуу насаараа гоёод явж байгаа нь миний хувьд болоо гэж би боддог. 
 

-Мартаар ганц сарнай ч авч байгаагүй гэдэг чинь эдийн засгийн боломжтой холбоотой асуудал ч биш л дээ...
-Би тэр хүнээс сэтгэл л нэхдэг байсан. Байнга. Зүгээр л, чи ядарчихлаа шүү дээ гээд хүрч ирээд тэврээд үнсэх, толгой өвдөж байна гэхэд аяга цай хийгээд өгөх халамж. Энэ мөнгөтэй холбоотой юу? Тэгэхэд одоогийн найз залуу маань зүгээр байхад толгой барьж өгөөд, гар нь хуурайшчихсан байна гээд тос түрхэж өгнө. 
 

-Эрт амьдрал зохиосон хосуудын ихэнх нь өдөр тутмын ахуй байдал, он цагийн эрхэнд бие биеэсээ уйдаж, залхаад, шинэ содон юмгүй болчихдог гэж сэтгэлзүйчид ярьдаг. Магадгүй та хоёрын амьдралд тийм процесс болсон байх?
-Үнэхээр намайг хайрладаг байсан бол би амьдралын ямар ч нөхцөлд хайраас нь холдохгүй байж чадах байсан. Чин үнэн гэвэл энэ. Эргээд бодоход манай монголчууд хэт эрт, хүүхдээрээ шахуу байхдаа хүнтэй сууж, хүүхэд гаргах нь элбэг. Хангалттай төлөвшиж, эхлээд өөрөө боловсорч, оюунаа сайн цэнэглэчихээд дараа нь амьдрал зохиох нь хамгийн зөв сонголт гэж санагддаг болсон. Хүмүүс хүнтэй гэрлэх тохиромжтой нас 30 гэж ярьцгаах юм билээ, миний бодлоор 27, 28-тай гэрлэхэд яг боломжийн нас гэж бодож байна. 
 

-Уучлаарай, охины чинь аав өөрийн чинь анхны эр хүн үү? 
-Анхны эр хүн биш. Арван хэдтэй байхдаа нэг залуутай үерхдэг байсан. Тэр маань гадагшаа яваад салсан. Бие холдвол сэтгэл холддог гэж үнэн юм билээ. Одоо эхнэр хүүхэдтэй залуу бий. Саяхан хуриманд нь хүртэл очиж, сайн найзуудын харилцаатай үлдсэн. Би ер нь ямар ч хүнтэй хэрэлдэж, муудалцаж салдаггүй. Сониноос, тухайн үедээ миний хойноос гүйдэг нэг залуу байсан юм. Мэдэх нэг нь шууд ойлгоно. Түүнийг миний хойноос гүйдэг байхад би тоож үерхээгүй. Гэтэл бараг 10 жилийн өмнөх явдлыг ургуулж яриад, одоо болтол намайг муулж явдгийг саяхан олж мэдсэн. Эр хүний шинжгүй зан гэж энэ л байх. Би тэрэнд огт муу юм хийгээгүй байхад яагаад... Магадгүй тоогоогүй өнгөрсний төлөө ингэж насан туршдаа эр хүний шинжгүй өширхөж явдаг юм болов уу. Угаасаа түүнийг яаж тоох юм, үсээ угаадаггүй юм шиг тосон толгойтой, хип хоп дуулдаг л банди байсан. 

ЭЭЖ ААВ НЬ ХҮҮХЭД ИЛҮҮДЭХ БИШ ГЭСЭН

 
-Хоёулаа баахан өнгөрсөн, элэрсэн баларсан юм ярилаа. Одоо романс, гэгээн зүйл яръя. Чиний дараагийн сонголтын эзэн нь “Хөх чоно” группийн өв залгамжлагч. Яаж танилцсан бэ?
-Тэр их сонин учрал аа /инээв/. Анх миний инстаграмын зургуудад лайк дардаг байсан юм билээ. Нэг орой найзуудтайгаа юм яриад сууж байтал, би инстаграм дээр чинь лайк дардаг залуу ш дээ гээд. Миний найз охин түүний найзтай үерхдэг байсан юм билээ. Тэрнээс хойш нэг нэгнийхээ зурган дээр лайк дардаг, дараа нь мессэж бичилцдэг болсон. Эхэн үедээ би нэлээн зай барьж байсан. Бүр намайг гэрт хүргэж өгөөд, машинаас буух гэж байхад үнсэх гэдэг байхгүй юу. Тэгэнгүүт нь би өөдөөс нь яах гээд байгаа юм бэ гээд өрөлт ч авч байх шиг. Бишүүрхэлт/инээв/. Бидний үерхэл тийм л гэгээхэн эхэлсэн. “Хөх чоно” группийн өв залгамжлагч гэдгийн тухайд яг үнэндээ гадуур тийм мэдээлэл тархсан хойно хэвлэлээс олж мэдсэн. Ээж аавтайгаа танилцуулсаных нь дараа ар гэр нь ямар хүмүүс вэ гэдгийг мэдсэн. Бидний хайр сэтгэлийн цагаахан харилцаанаас эхэлсэн. 
 

-Аав ээж, ар гэрийнхэнтэй нь танилцана гэдэг албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх анхны алхам гэж болно. Өөрөө өмнөх амьдралаас нэг охинтой. Монголчууд энэ тохиолдолд тийм ч таатай ханддаггүй. Аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ? 
-/инээгээд/ Өнгөрсөн намар танилцсан. Танилцаад удаж байгаа гэсэн үг. Би ч өөрийнхөө ээж аав шиг тэр хүмүүсийг хүндэлж, хайрладаг. Анх танилцахад их сайхан хүлээж авч байсан. Хүүхэд ямар хүнд илүүдэх биш гэдэг шиг тийм л байр сууринаас хандсан болов уу. Ер нь амьдрал ойлгодог, ухаантай, буурь суурьтай хүмүүс шиг санагдсан. Намайг ойлгож, сайхан хүлээж авсан учраас би буцаагаад итгэл хайр үзүүлсэн гэх юм уу. 

Найз залуу маань миний хайрыг татаж чадсан залуу. Өмнөх амьдралтай над шиг хүнд дараагийн сонголтоо хийхдээ нарийн, няхуур хандах нь зайлшгүй. Найз залуугийнхаа доторх хүнд, намайг хайрлаж байгаа хайранд нь татагдсан. Танилцсан тухайгаа ч хэрэндээ нууцалж байсан. Хэл аманд орооцолдохоос зайлсхийж фэйсбүүкийн зурагнуудаа устгаж, хэсэг хугацаанд чимээгүй байсан. Тэгтэл бидний салчихлаа гээд эхэлсэн. Бүр нөгөө залуу нь гар хүрдэг юм байна гэж хүртэл мэдээлэл гарсан. Үнэндээ тийм зүйл байгаагүйгээр барахгүй, тэр хугацаанд бид үргэлж хамтдаа байсан. 
 

-Гар хүрдэг гэдэг нь тэр нэг эвгүй зурагнаас үүдэлтэй байх шүү. Өөрт чинь тулаад зогсчихсон, айхтар ширүүн харцтай зураг...
-/инээв/ Хараа муутай, нүдний шил зүүдэг болохоор нүд нь ширүүн байж магадгүй л дээ. Тэр чинь миний энгэрийн товчийг товчилж өгөөд гадуур хувцас өмсүүлэх гэж байсан агшны зураг. “Гоёл” ын тайзны ард болсон явдал л даа. Аягүй сүрхий бие биенээ халамжлаад, хувцас хунараа өмсөлцөж байсан агшин зурганд буухдаа тийм сөрөг утга илэрхийлэх ч гэж, тийм ээ, Надад гар хүрэх нь бүү хэл түүн шиг эр хүнийг би мэдэхгүй. Түүний халамж, хайр л намайг уярааж, энэ сонголтыг хийхэд хүргэсэн юм шүү дээ. Яагаад халамж, хайр гээд онцолж яриад байгааг та ч гэсэн ойлгож байгаа байх. Миний өмнөх амьдрал ямар байлаа даа. Үнэндээ салсан ч гэсэн нөхрөө муулмааргүй байна л даа. Тэр чинь миний л сонголт шүү дээ. 

НАМАЙГ БАЯН АЙЛЫН ХҮҮТЭЙ СУУЧИХААД МӨНГӨН ДЭЭР ТУЙЛААД БАЙНА ГЭЖ ОЙЛГООД БАЙХ ШИГ, БИ УГААСАА БОЛОМЖТОЙ АЙЛЫН ХҮҮХЭД
 

-Хатуу боловч гашуун үнэнийг хэлэхэд загварынхан өөрсдөө хөдөлмөрлөж амьдралыг босгох гэхээсээ илүү бусдын хөдөлмөрийг завших байдлыг илүүд үзэж ирсэн улс гэх ойлголт нийгэмд нэгэнт бий болчихож. Тэр л өнцгөөр өөрийг чинь мөнгө, хөрөнгөнөөс болж баян өв залгамжлагч залуутай суулаа гэж хардах нь нэг талаас буруутгах аргагүй юм л даа. 
-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр тэр өнцгөөр хардаг нь үнэн. Загвар өмсөгчид дунд үнэхээрийн хялбар аргаар мөнгө олж ч юмуу баян хүний хэтэвчинд амьдрах нь илүү амархан гэсэн бодолтой охид, ингэж ойлгогдохоор үйлдэл хийсэн хүмүүс мэр сэр байдаг. Цөөн хэдэн хүн бүх загвар өмсөгчдийн нэрийг доош нь татаж байгаа. Ер нь тэгтэл зөвхөн загвар өмсөгчид төдийгүй Монголын охидууд бүгдээрээ, нийтээрээ тийм биш байчихвал яадаг юм бэ, тийм биз дээ? Загвар өмсөгчид гэхээсээ илүү олны нүднээс далд охид илүү айхтар байна ш дээ. Тэд болих хэрэгтэй гэж бодож байна. Үүнээс болоод олон хүн нөхөрт гарч чадахгүй байгаа юм биш үү. 
Хүмүүс намайг баян айлын хүүтэй суучихаад мөнгөн дээр нь туйлаад байна гэж буруу ойлгоод байх шиг. Бид хоёрын харьцаа цэвэр хайр сэтгэлийнх. Өөрөөр хэлбэл би мөнгө харж энэ сонголтыг хийгээгүй, мөнгөн дээр туйлсан ч юм байхгүй. Адилхан, хоёулаа хоёр талд ажиллаж, хөдөлмөрөөрөө мөнгө олж байна. Тэгээд ч анхнаасаа “Хөх чоно” группийн эзний хүү гэдгийг би мэдээ ч үгүй. Үерхээд хэдэн сарын дараа энэ тухай мэдсэн. Мэдээж хэрэг үүнд сэтгэл дундуур биш байгаа. Тэглээ гээд учиргүй сэтгэл хангалуун байгаа гэхэд ч хаашаа юм /инээв/.Эмэгтэй хүний үүднээс бод доо, мөнгө бол мөнгө, гэхдээ хүний мөнгө хүний л мөнгө байхгүй юу. 


 

-Та хоёр одоо хамт амьдарч байна уу? Найз залуугийн хэмжээнд бий юу эсвэл сүйт хархүү гэх үү? 
-Бид хоёр нэг дор охинтойгоо гурвуулаа амьдарч байна. 

БИД ЯГ ОДОО ҮЕРХЛИЙН БАРЬЦААНД БАЙНА 


-Од юм бол од шиг бай гэж үг байдаг. Монголд энэ дүрэм үйлчилдэггүй. Өөрөө ч топ модель хүн гэхэд их энгийн байдлаар биеэ авч явдаг бололтой. Энэ магадгүй заримдаа сөргөөр нөлөөлөх үү?
-Үйлчлэх ямар ч боломж байхгүй, угаасаа. Яагаад гэвэл Холливудын оддын орлого хэд байна, Монголын эдийн засаг өөрөө хэр том билээ. Тэндээсээ тийм орлого нэхээд суувал би хэзээ ч ажил хийхгүй гэсэн үг биз дээ. Гэтэл тийм хэмжээний мөнгө төлж ажил хийлгэх тохиолдол манай загварын ертөнцөд байхгүй. Тэгээд ч би өөрийгөө од бөгөөд од шиг байна гэж ерөөсөө боддоггүй. Би угаасаа бусдаас өөр зан араншин, характертай. Тэр нь зүгээр л энгийн байх.Од гэж намайг битгий хүлээж аваасай гэж боддог. 

Гэхдээ миний хүмүүжил бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц биш. Би алдаа гаргасаан. Алдаа гаргадаггүй хүн ч гэж байдаггүй байх. Алдаагаа зассан гэх нь ч хаашаа юм. Яг батлуулаад, хуримаа хийчихээгүй байна. Бид хоёр яг одоо үерхлийн барьцаанд байна. Мэдээж хэрэг хаширсан хүн гэдэг шиг /инээгээд/ эхлээд хүнээ сайн танина. Ямартай ч өнөөдрийг хүртэл найз залуугаас ямар ч өөлөх зүйл олж харсангүй. Гэсэн хэдий ч яаран сонголт хийх бодолгүй байна. 
Ер нь би их зөөлөн хүн юм шиг билээ. Анхны амьдрал дээрээ зөөлөндсөөр байгаад тийм байдалд хүргэсэн. Харахад айхтар юм шиг мөртлөө үг дуугардаггүй. Бод доо, идэж уух хүнснээс өгсүүлээд бүх зүйлдээ би гүйдэг байлаа. Бүр машин тэрэгнийхээ дугуйг хүртэл өөрөө солиулдаг байсан. Гэтэл бусад эмэгтэйчүүд машины тос солино гэж мэддэггүй гэж байгаа ш дээ. Магадгүй би эршүүд болохоор тэгж явсаар нөгөө хүнээ даврааж, нэг л өдөр, хожигдсон хойно нүд нээгдсэн юмуу, гэнэт ухаан орсон юм биш үү. Миний амьдралын 5 жилийг үрээгүй бол би одоо байгаагаасаа хоёр дахин их карьертай байх гэх  мэтээр яривал би бас ярьж чадна ш дээ. Гэхдээ би хүнд муу юм санаж чаддаггүй. Болох юм болохоороо л болог. 
 

-Хоёр дахь сонголт учраас хаширлах чинь зүйн хэрэг. Шинэ найз залуу П.Мөнхтулгын тухайд ирээдүйн хань болохуйц хэмжээний залуу мөн гэсэн итгэл төрж эхэлсэн байлгүй дээ. Мөрөөдлийн эр хүн гээд эмэгтэйчүүд ярьдаг даа, тэр хэмжээнд хүрч чадсан уу? 
-Мөрөөдлийн эр хүн гэдэг ойлголтыг би хувьдаа өсвөр насны охидын хүүхэлдэйн киноноос олж харсан төсөөлөл гэж ойлгодог. Бодит амьдрал дээр ид дурлалын халуун үед цагаан морьтой ханхүү байж болно оо. Хайр гэдэг угаасаа олон янз шүү дээ. Цагийн эрхэнд өөрчлөгддөг. Гэхдээ чин сэтгэлийн хайр байдаг юм байна. Би мэдэрч эхэлсэн. Ямар ч байсан өмнөх амьдралаас минь хамаагүй илүү хайр байгааг би мэдэрдэг. 
Хайр гэж юу вэ? Цаад хүнээ өөрөөсөө дээр тавьж хайрлах явдал юм болов уу. Би охиныхоо өмнө бол ёстой нээрээ хөлөө хугалах шахам гүйдэг. Түүнтэй адил тэр хүнийг ч гэсэн өөрөөсөө илүү хайрлаж байгаа учраас жинхэнэ хайр гэж байдаг юм байна гэж бодох болсон. Нэг ийм үг байдаг, дэлгүүрээс хүн гурван талх авдаг, нэг нь өрөнд буюу ээж аавдаа, нэгийг нь өөртөө, гурав дахийг нь зээл буюу үр хүүхэддээ, ирээдүйдээ өгч буй хэрэг гэдэг. 
 

-Тэгвэл яг одоо Ариунбилэгийн амьдрал ямархуу байна? Бүх ачааг ганцаараа үүрдэг байсны тал нь ч болтугай хөнгөрсөн үү? 
-Бид хоёр тусдаа байр авч гарсан. Мэдээж хэрэг зуун хувь шийдчихсэн юм бол биш. Би өөрийнхөө, тэр хүн өөрийнхөө ажлыг хийгээд, ёстой хамтын хөдөлмөрөөр амьдралаа болгож байна. Урд нь ч хүнээр туслуулаад байхаар амьдралтай биш байсан. Угаасаа би боломжтой айлын хүүхэд. Өвөө маань Хөдөө аж ахуйн дээд сургуулийг анх үүсгэн байгуулалцсан, мал эмнэлгийн ухааны доктор профессор хүн. Аав, ээж хоёр анагаахын талын хүмүүс. Аав физикийн ухааны доктор, ээж англи, орос хэлний магистр. Тийм ч учраас эмч болох нь миний багын мөрөөдөл байсан. Мэргэжлээ хэзээ ч орхихгүй, мэргэжлийнхээ дагуу хойшид хийхээр бодож төлөвлөсөн нэлээдгүй юм бий. 

Амьдралыг эр хүн эдийн засгийн утгаар нь бүрэн дүүрэн авч явах албатай биш гэж би боддог. Харилцан бие биедээ дэм тустай, хамтарч амьдралыг босгох ёстой. Харин эм хүйстэй хүний хувьд машины тос, дугуйтай ноцолдоод байхгүй, даарч хөрсөн үед орой үдэш ирээд авчих хэмжээний халамж хайрыг эр хүний зүгээс хүсэх нь ердийн хэм хэмжээ. Эр нөхөр нь ядраад хэвтэж байхад хөлийг нь бариад өгчих халамж, оройтож ирэхэд халуун хоол цайтай байх нь эмэгтэй хүний зүгээс өгөх хайр халамж. Ийм зүйлс амьдралын аз жаргалыг бүрэлдүүлж байдаг. Харин мөнгө санхүү, эдийн засгийн тухайд  хэн хэн нь чадах чадахаараа хичээж, амьдралаа авч явах ёстой. Тэрнээс эрэгтэй хүн бүхнийг олж ирэх ёстой, бүх мөнгийг олох ёстой гээд би гэдсээ илээд хэвтэх нь шударга бус явдал биз дээ. Мэдээж өнөөдрийн амьдрал маань өмнөх үетэй харьцуулахын аргагүй, хоёр хүн нийлээд зүтгэхэд хамаагүй дэм тустай, хөнгөн байгаа. Тэр эр хүн шиг эр хүн байж чадаж байна. Тэгэхээр би ч бас эм хүн шиг эм хүн байгаа юм биш үү /инээв/.

ОХИДУУД АРАЙ ДЭНДҮҮ ЗАДГАЙ БОЛСОН ЮМ ШИГ ЭЭ


-Загвар өмсөгч, тэр дундаа топ модель болоод олонд танигдаад ирэхээр мөнгө хөрөнгөтэй, хижээл настай эрчүүдээс танилцах хийгээд бозоонд зогсох санал их ирдэг гэх. Өөрт чинь тийм санал хэр их ирдэг байсан бэ? 
- Намайг тоодоггүй юм болов уу, тийм санал ирж байгаагүй ш дээ /инээв/. За за, наргиа шүү, мэдээж ирэлгүй яахав. Хаанаасаа ч утасны дугаар олчихдог юм мэдэхгүй, хоёр гурван хүн дамжуулаад л ороод ирнэ. Тэр чамтай танилцья гэнэ гэдэг ч юм уу. Би мэдээж татгалзсан хариу өгдөг байсан. Иймэрхүү зүйлээс харьцангуй хол байсан нь гэр бүлтэй байсантай минь холбоотой байх. Нөхрөөсөө салаад нэг их удалгүй найз залуутай болчихсон, тийм зүйлд зарцуулах цаг ч байгаагүй /инээв/. 
 

-Найз залуу чинь боломжтой айлын хүүхэд. Араас нь гүйх охид мэр сэр байгаа л байх. Танд анзаарагдсан юм байна уу?
-Охидууд арай дэндүү задгай болчихсон юм шиг санагдаад байдаг. Ер нь наяад оныхон бид чинь гайгүй үлдчихсэн юм биш үү/инээв/. Гэхдээ би өөртөө итгэлтэй байдаг. Тэр дайралтанд өртөхгүй байх талыг манай залуу өөрөө хариуцах ёстой. Жишээ нь над руу нэг хүүхэн дайралт хийлээ гэхэд би тэр хүүхэнтэй биш найз залуутайгаа л ярина ш дээ, тийм биз дээ. Найз залуу маань зөвшөөрсөн учраас алив явдал үүснэ. Логикийн үүднээс цаад хүүхэнтэй яриад нэмэргүйг би мэднэ. Гэхдээ л би өөртөө итгэлтэй байдаг.Өөртөө итгэлгүй хүн бусдыг өөрөөсөө илүү тавьж хардаг. Надаас нас залуу ч царай зүс, нэр хүнд, боловсрол бүх зүйлсээрээ надтай эн тэнцэхүйц сэтгэлийг нь булаачих хүүхэн байхгүй байх гэж боддог ш дээ. Намайг үнэлдэг байх гэж бодож байна. Тэгээд ч үнэнч байдал үнэ цэнийг дагуулна гэдэг. Хоёулаа одоохондоо бие биедээ жигтэйхэн үнэ цэнэтэй л хоёр нөхөр яваад байгаа. 
 

-Эр хүний хайр материаллаг байдлаар илэрдэг. Ингэхэд чамд ямар гэнэтийн бэлэг барьж байсан бэ?
-Манай хүн их романтик. Зөндөө бэлэг авч байсан. Хамгийн гоё нь шөнө дунд 12 цаг болж байхад утас дуугараад,хайраа цонхоороо хараарай гэлээ. Бөмбөлөгтэй шаарнууд, дотроо аймаар хөөрхөн гэрлүүдтэй, зургаан давхарт цонхоор орж ирээд л. Тэр бол мартах аргагүй сюрприз. Би Валентинаар хариу сюрприз барихдаа зүрхэн хэлбэртэй шоколад, кекс, хоол, хоолны мах, ногоо нь хүртэл зүрхэн хэлбэртэй хийж өгсөн/инээв/. Тэрийг хараад баярласандаа уйлж байсан. Энэ л бидний хайрын жинхэнэ үнэ цэнэ, амьдралын хамгийн том бэлэг юм. 

...Урд нь ч хүнээр туслуулаад байхаар амьдралтай биш байсан. Угаасаа би боломжтой айлын хүүхэд. Өвөө маань Хөдөө аж ахуйн дээд сургуулийг анх үүсгэн байгуулалцсан, мал эмнэлгийн ухааны доктор профессор хүн. Аав, ээж хоёр анагаахын талын хүмүүс...

 


НАДАД ТОП МОДЕЛЬ БОЛОХ ШААРДЛАГА БАЙГААГҮЙ

-Нэгэнт топ модельтой уулзсаных загварын талаар жаал яриа өрнүүлье гэж бодож байна. Өөрөө Монголын 14 дэхь топ. Өөрийн чинь топ болох үеийн хамгийн том өрсөлдөгч хэн байсан бэ? 

-За яг чин үнэнээ хэлчихье /инээв/, надад өрсөлдөгч байгаагүй. Яагаад гэхээр би аль хэдийнэ бэлэн болчихсон, топ модель болно гэдэгтээ сэтгэл санаа, бүх зүйлээрээ итгэлтэй байсан юм. Бүр хоёр, гурван жилийн өмнөөс хүлээлтийн байдалд байсан. Урдуур хүн орчихсон гэлтэй ч биш дээ /инээв/.Харин тэр жилд ямар нэгэн өрсөлдөгч байгаагүй. Аль хэдийнээс өөрийгөө топ болох ёстой, топын шаардлагыг хангачихсан гэж үзэж байсан. 
 

-Тэгвэл бас чин үнэнийг хэлэхэд өнөөгийн дэлхий ертөнц дээр, урд хожид ч тод модель гэх өргөмжлөл байдаггүй. Супермодель гэх нэршил Синди Кроуфорд, Наоми Кемпбелл нарын нэгэн үеийн хэдэн моделиудад хамрагддаг. Зөвхөн Монголд л топ модель гэх утгагүй ч гэмээр өргөмжлөл байдаг гэх үү дээ. Эзэд нь ч олон жил загвар өмссөнөөрөө ч юм уу эсвэл Алтны магнатын ивээлд багтснаараа авдаг гэх аман хуультай. Тодруулбал, тун ч нэр хүндгүй нэршил, өргөмжлөл. Ийм өргөмжлөлийг заавал авах шаардлага чамд байсан уу?
-Надад топ модель болох ямар ч шаардлага байгаагүй гээд хэлчихэд бас эвгүй юм. Үнэнийг хэлэхэд байхгүй. Гэвч миний амьдралын бараг тал хувь нь загварын ертөнцтэй холбоотой өнгөрсөн байхад оргилд нь хүрэхийг хүсэх нь ойлгомжтой. Гэтэл энэ ертөнцийн карьерын оргил нь манайдаа л топ модель. Тиймдээ ч багаасаа топ модель болохыг хүссэн. Бодоход, би чинь 14 дэхь топ модель. Монголын хэмжээнд 15-хан хүний нэг байна гэдэг бас л нэр хүнд юм болов уу даа. Бүр нарийн юмыг нь би яаж мэдэх вэ дээ/инээв/. 
 

-Зарим моделиуд Монголын “Гоёл”-ын тайз юу юм бэ, тэрний оронд Миланы тайз надад ойрхон, топ моделийг гуйж авахгүй гэх болж. Ингэж хэлэгсэд ихэвчлэн чадвартай загвар өмсөгчид байх шиг. Үнэхээр “Гоёл”-ын тайз тийм өчүүхэн юм уу гэх асуулт бас гарч ирдэг. 
-Яахав, гадаадад загвар өмсөж байгаа нь Монголоо хилийн чанадад сурталчилж байгаа нэг хэлбэр. Сайшаалтай. Гэхдээ Монголын загварын ертөнц үнэхээр гадны тайзанд гологдохооргүй гэж би үздэг. Илүү чадварлаг дизайнерууд гарч ирсэн, чанартай шоунууд зохион байгуулагдаж байна, залуу чадварлаг моделиуд зөндөө гарч ирж байна. Монголынхоо тайзан дээр нэр нөлөөгөө олж авч чадаагүй, чадвараараа гайхагдаж чадаагүй байж зүгээр нэг гадаадын агентлагт очиж хэдэн хувцас өмсөж, рекламанд тоглочихоод, би гадаадтай харьцдаг, би гадаадын од гэж ярьж яваад байгаа зарим нэг охидыг үнэндээ ойлгодоггүй. Манай загварын агентлагуудын  гадаад харилцаа сайн. “Шилмэл загварын ордон” ч гэсэн гадныхантай хамтарч шоу зохион байгуулдаг. Мэр сэр ганцаарчилж яваад байгаа моделиуд тийм сүртэй, том Fashion TV-гийн шоунд оролцоод байгаа юм харагддаггүй. Гадаадад очиж зүгээр нэг зураг авахуулчихаад, нэг рекламанд тоглочихоод түүнийгээ гадаадад загвар өмсөөд байна гэж ойлгоод байгаа юм. Яг нарийндаа том холбоо сүлбээ, гадаадын шоутай холбогдож байгаа зүйлийг Монгол талаас “Гоёл” наадам, Дизайнеруудын холбоо, бид өөрсдөө холбогдож хийдэг.  Моделиудаа ч байнга гадагшаа туршлага солилцохоор явуулдаг. Сая л гэхэд бидний хэдэн охид гадагшаа хоёр сар яваад суралцаад ирсэн. 
 

-За таны бодол тийм байж. Ингэхэд загварынхныг тайзан дээр гунхсан сайхан хүүхнүүд, хөшигний ард бол атаа жөтөө, өрсөлдөөн, жинхэнэ дайн болдог гэж ярьдаг. Ариунбилэгийн модель, мисс загвар өмсөгчийн он жилүүд ер нь хэр адал явдалтай бол?
-Надад тийм юм мэдрэгдэж байгаагүй. Харин ч найзуудтайгаа найрсаг сайхан харилцаатай байдаг. Тайз руу гарахад бие биедээ тусалж, алдаа дутагдлыг нь залруулсаар ирсэн. Атаа жөтөө гэдэг хүний дотоод бодол, сэтгэлийнх учраас тааж хэлэхэд бэрх л дээ. Магадгүй тийм юм байдаг байх. Тэглээ гээд айхтар мэдэрч байсан нь үгүй. Харин хов живийн чанартай мэдээллийг охидууд дотроосоо  гаргачихдаг юм шиг санагддаг. 
Загвар өмсөх бол миний дуртай ажил. Жирийн үед өсгийтэй гутал өмсдөггүй хэрнээ тайзан дээр тав, зургаан цаг өндөр өсгийттэй алхана, гүйнэ. Тэгэхэд л хөлнийхөө өвдөлтийг мартчихсан байдаг. Хамгийн их кайф авдаг загварын ертөнцөө муулах дургүй. 
 

-Загварын тайзан дээрх Ариунбилэгийн давуу тал, ялгарах онцлог нь юу вэ?
-Би бусдаас өөр, онцгой эршүүд характертай талдаа. Миний давуу тал гэх юм бол яг тэр зан характер нь тайзан дээр гаргаж байгаа үйлдэлд нөлөөлдөг байх гэж боддог.  Дээр нь гадаад төрх маань миний давуу тал болдог. Нийтлэг биш, онцгой, өвөрмөц царайтай юм шиг санагддаг ш дээ. Тэр нь нүдний маань өнгөтэй холбоотой. Багадаа нүднээсээ их ичдэг байж билээ. Ямартай ч дандаа линз зүүдэг байхав дээ. Уг нь европоос ямар ч цус байхгүй байгаа юм ш дээ/инээв/. 
 

-Өөрийгөө хэр хэмжээний загвар өмсөгч гэж боддог вэ? 
-Өөрийгөө үнэлж байж би топ авах хэмжээний болчихжээ гэж бодсон байгаа ш дээ. Надад загварын ертөнцөд хийж чадахгүй ажил гэж байхгүй. 

- Ярилцсан М.Саян, У.Цахирмаа 

Эх сурвалж: "Гранд сэтгүүл" дугаар №63

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (69)

  • fg
    аав,ээж-н-анагаахын-дээдэд-багshилдаг-sh--дээ-өөrөө-ч-анагаах-tөгссөн
    2016 оны 11 сарын 20
  • ichin norov ...
    Ene xvvxnii umnuus vnendee l ichin norov... ee byrxan mine iim elii yumnyyd xorwoo deer tsuuxun bgaasai.. yu yarij bgaagaa medexgvi medrexgvi bj iim elii buguud dalii yum yariad bj bdag TOP gej bx y, iimerxvv emegteichvvdees bolj er xvnii xiimori doroitdog yum, ewii ter zalyy n odoo yaana da xairan zalyy
    2016 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин
    Ухаан муутай л хүүхэн байна даа. Амнаас нь гарч байгаа үг бүхэн хэлэх ч үг алга. Өмнөх амьдралдаа цэг тавьсан шалтгаанаа таарч тохирохгүй болоод л салсан гэдэг сайхан хариулт байна. Асуудалаа ярьвал найз нөхөддөө л ярина биз. Олон нийтийн сүлжээгээр цацлаа гээд чамайг хүмүүс ойлгоод салсанг чинь зөв гэж хэлэх хүн ховор л байх. Харин ч ухаан муутайгаа л олон түмэнд харууллаадаа. Ухаантай эмэгтэй хүн эр нөхөрөө салсан ч бай найз нөхөд гэлтгүй эцэг эхдээ ч муулж санааг нь зовоохоос эмээдэг юм шүү дээ.
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • neg tiim ail bn.
    minii duu 3 huuhedtei,nuhur ni suusan tsagaas ni hoish yamar ch ajil hiigeegui ednii huuchin nuhriig bodohod yadahnaa baga orlogotoi ch bish bur ogt orlogo oldoggui.minii duu sardaa 500.000 tugrugnii tsalintai.tegsen mutrluu ene huuhen shig ym yarij baihiig ni bi neg ch udaa sonsoogui,.duu mine ogt orlogogui nuheuteigee,3 huuhrhun huuhedteigee mash az jargaltai amidardag.unendee hajuunaas haraad bi mash ih buhimddag ch duu mine ajilgui nuhruu umuuruud neg ch ug heluulehgui...
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • neg tiim ail bn.
    minii duu 3 huuhedtei,nuhur ni suusan tsagaas ni hoish yamar ch ajil hiigeegui ednii huuchin nuhriig bodohod yadahnaa baga orlogotoi ch bish bur ogt orlogo oldoggui.minii duu sardaa 500.000 tugrugnii tsalintai.tegsen mutrluu ene huuhen shig ym yarij baihiig ni bi neg ch udaa sonsoogui,.duu mine ogt orlogogui nuheuteigee,3 huuhrhun huuhedteigee mash az jargaltai amidardag.unendee hajuunaas haraad bi mash ih buhimddag ch duu mine ajilgui nuhruu umuuruud neg ch ug heluulehgui...
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • neg tiim ail bn.
    minii duu 3 huuhedtei,nuhur ni suusan tsagaas ni hoish yamar ch ajil hiigeegui ednii huuchin nuhriig bodohod yadahnaa baga orlogotoi ch bish bur ogt orlogo oldoggui.minii duu sardaa 500.000 tugrugnii tsalintai.tegsen mutrluu ene huuhen shig ym yarij baihiig ni bi neg ch udaa sonsoogui,.duu mine ogt orlogogui nuheuteigee,3 huuhrhun huuhedteigee mash az jargaltai amidardag.unendee hajuunaas haraad bi mash ih buhimddag ch duu mine ajilgui nuhruu umuuruud neg ch ug heluulehgui...
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин
    hairan zaluu...za gehdee sanaa zovoltgui de.udahgui zam zamaaraa yavna
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • unen
    ugaasaa mongol erchuud hogiin shdee archagvi emegtei hvneer tejeelgeed bjidag malnuud zondoo. Hvn unen iin helheer uurladag shg esteg comment bichsen ymnuud n er lbbgaa. How jiw hootsoldoj eldew haraal helj huuhen yrihaaas oor ymgvu amitad
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Ёстой элгийн худлаа ярьдаг гаруу үгүй юу өмнөхөө муулааад одоо байгаагаа харьцуулж магтаад л, тэгснээ бас одоогийнхоосоо салвал яаана хэцүү еэээ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • hh
    шал тэнэг муулахгүй гээд нөхөрөө муулаад байх юм. аав физикийн ухааны доктор ч гэх ээж магистр ч гэх шиг тэнэг шалдан халтар хүүхэн чинь. Ямар ч унших сонирхолгүй өөрийгөө босгоод өрөөлийг бал бал үерхэлээ харицуулаад
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
    • fg
      аав,ээж-н-анагаахын-дээдэд-багshилдаг-sh--дээ-өөrөө-ч-анагаах-tөгссөн
      2016 оны 11 сарын 20
  • neeh
    neeh sonin nuhruu muulaad yrisan bh yumaa. buur unshij yvsanaa durgui hureed bolichihloo. hoorond n haritsuulsan ch bh shg. bla bla bla
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • unshigcn
    Ene ohinii nud neg bishee Nudend dulaahan ohin bish baina daa Yun cn tsarai muutai yum hairan heerhen huu ocnij ocnij iim emegteitei suuh gej Yariltslagaas ni harlaa neg bishee
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Хачин хужаа царайтай псданууд вэ
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Yag saihan helj ee...Neg iim ug baidag...Chi hoorhon baij boloh ch chamaas iluu hoorhon negen emegtei urgelj baisaar l baidag....Horvoo delhii uujim shuu top guai...
    2016 оны 06 сарын 19
  • Зочин
    Bi nuhuruu muulmaargui bnaa bla bla gej bgaal gazar ortol ni muulchihin uuruu Bol undug shig uugui Hun bbaa
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin
    Ingej baitsaalt ugj bgaa yum shig hamag yumaa yrih hereggui bsiim daa. Huviin asuudlal amidarlaa busdad delgeed bh shaardlaggui, humuust batlah ch shaardlagagui. Hend yu yaj yrihuu gedegee medej bh chin bas l uhaan yum daa ug ni faanch ene ohin uurt uldeeh hamag nuutsaa huviin amidarlaa busdad delgjee. Setguulchin ch gesen baitsaalt avaad bgaan yumuu yriltslaga avaad bgaan yumu
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • unen
    чөтгөр шиг царайтай шулам шиг санаатай ярзайсан ёрдойсон ямар муухай хүүхэн вэ. Энэ залуугийн толгой эргэжээ ийм муухай хүүхэнтэй суудаг. залуугийн аав ээж нь дургүй байгаа даа ийм муухай хөгшин царайтай хэрцгий харцтай шуламтай нөхцлөө гээд
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • zozin
    Nileen shynaltai ym y da uuruu bosgson bol nuhru hairlaj boloogyi ym y bi olson2 gee l orilood bsiim bga biz gart a tos tyrhyyleed l halamj geb yy tiim nuhdyyd hyyramch bdg ym a shylam min aimaar tsaraitai 2 bn du ydahgyi salna.duu ohino.ih.l zobooh shylam bn da
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • зочин
    Яагаад ингэж их шүүмжлэх дуртай болсон хүмүүс бэ Сэтгэгдэл нь дандаа муулсан атаархсан л байх юм. Ярилцлага таалагдлаа амжилт бүсгүй минь Өөгүй өндөг шиг хүн хаана байнаа хүн ардаа ....
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Ярилцлагын бараг 70 материаллаг талын юм ярьсан байх юм. Их л санаа зовж явдаг бололтой доо хөөрхий. хайрандаа үнэнч байвал цаг хугацаа бүхнийг харуулнаа. Амжилт хүсье.
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin
    ugaasaa zagvariin,modeliin ohiduud iim l bga shdee yag unen dur turuh n haragdjiin
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • naraa
    Etseg eh ni bolovsroltoi ch uuruu bol hooson tolgoi bna.Hunii yria huuruu uuriig ni hen be gedgiig taniuldag yum .Minii duu ingej yriltslaga uguh hereggui l bsan yum.Duugui l bsan ni deer bj.Chinii ungursun bolon odoo amidral busdad delgeetei nom bolloo.
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин
    bishee 40-r tsetserlegt yavdag baisan. 40000-iin ohin bainoo
    2016 оны 02 сарын 12
  • bayarlalaa
    saixan yariltslaga bn shuu, egel engiin yaria taalagdlaa. az jargal xusye
    2016 оны 01 сарын 21 | Хариулах
  • zochin
    Найз залуу нь баяндаа ч гол нь биш харахад нүдэнд дулаахан ямар ч эмэгтэйн сэтгэлийг булаахаар гоё залуу байдаг юмааа хэхэ. Энэ бол цэвэр хайр сэтгэл шүү. Хамтдаа байхдаа их гоё харагддаг хөөрхөн хосууд шдэээ. Та нар бодитоор нь харвал шаал өөр хөөрхөн хэхэ
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • ЁО ЁО
    ЖИНХЭНЭ МЭДРЭЛ ГАЦАА ГЭЖ ЧАМАЙГ ХЭЛМЭЭР САНАГДЛАА
    2015 оны 12 сарын 19 | Хариулах
  • Duff
    . Надаас нас залуу ч царай зүс, нэр хүнд, боловсрол бүх зүйлсээрээ надтай эн тэнцэхүйц сэтгэлийг нь булаачих хүүхэн байхгүй байх гэж боддог ш дээ MEDEEJ BAILGUI YADAG YUM SAWAL HIIWEL ZAI GARWAL OORIIGOO DOWIILGOOL MAGTAHIINMAA BOLOWSROLTOI UHAANTAI BAISAN BOL TEENAGER BAIHDAA HUUHEDTEI BOLOHUU ARCHAAGUI BAIDLAA HATSAILSAN DURAK XUUXEN YUMAA ERGUU ERGUU GEHED BUUR DENDUU
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Duff
    . Надаас нас залуу ч царай зүс, нэр хүнд, боловсрол бүх зүйлсээрээ надтай эн тэнцэхүйц сэтгэлийг нь булаачих хүүхэн байхгүй байх гэж боддог ш дээ MEDEEJ BAILGUI YADAG YUM SAWAL HIIWEL ZAI GARWAL OORIIGOO DOWIILGOOL MAGTAHIINMAA BOLOWSROLTOI UHAANTAI BAISAN BOL TEENAGER BAIHDAA HUUHEDTEI BOLOHUU ARCHAAGUI BAIDLAA HATSAILSAN DURAK XUUXEN YUMAA ERGUU ERGUU GEHED BUUR DENDUU
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Duff
    . Надаас нас залуу ч царай зүс, нэр хүнд, боловсрол бүх зүйлсээрээ надтай эн тэнцэхүйц сэтгэлийг нь булаачих хүүхэн байхгүй байх гэж боддог ш дээ MEDEEJ BAILGUI YADAG YUM SAWAL HIIWEL ZAI GARWAL OORIIGOO DOWIILGOOL MAGTAHIINMAA BOLOWSROLTOI UHAANTAI BAISAN BOL TEENAGER BAIHDAA HUUHEDTEI BOLOHUU ARCHAAGUI BAIDLAA HATSAILSAN DURAK XUUXEN YUMAA ERGUU ERGUU GEHED BUUR DENDUU
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Өмнөх нөхөртөө уг нь их хайртай байжээ. Хичнээн сайн залуу байгаад ч хүний хайр даасангүй дээ. Сэтгэлийг нь ойлгож байнаа. Эмэгтэй хүн гэрийн дотор, гадар бүх ажлыг хийгээд байх ямар хэцүү билээ дээ. Эр хүнтэй цуг байхдаа эмэгтэй хүн жаргалтай л байх ёстой. Муу амьдрахыг тэртэй тэргүй ганцаараа ч гсэн чадна шд
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин
    ухаантай охин байна. Ажил амьдралд нь аз жаргал хүсье. Энэ хэсэг нь маш их таалагдлаа Амьдралыг эр хүн эдийн засгийн утгаар нь бүрэн дүүрэн авч явах албатай биш гэж би боддог. Харилцан бие биедээ дэм тустай, хамтарч амьдралыг босгох ёстой. Харин эм хүйстэй хүний хувьд машины тос, дугуйтай ноцолдоод байхгүй, даарч хөрсөн үед орой үдэш ирээд авчих хэмжээний халамж хайрыг эр хүний зүгээс хүсэх нь ердийн хэм хэмжээ. Эр нөхөр нь ядраад хэвтэж байхад хөлийг нь бариад өгчих халамж, оройтож ирэхэд халуун хоол цайтай байх нь эмэгтэй хүний зүгээс өгөх хайр халамж. Ийм зүйлс амьдралын аз жаргалыг бүрэлдүүлж байдаг. Харин мөнгө санхүү, эдийн засгийн тухайд хэн хэн нь чадах чадахаараа хичээж, амьдралаа авч явах ёстой. Тэрнээс эрэгтэй хүн бүхнийг олж ирэх ёстой, бүх мөнгийг олох ёстой гээд би гэдсээ илээд хэвтэх нь шударга бус явдал биз дээ. Мэдээж өнөөдрийн амьдрал маань өмнөх үетэй харьцуулахын аргагүй, хоёр хүн нийлээд зүтгэхэд хамаагүй дэм тустай, хөнгөн байгаа. Тэр эр хүн шиг эр хүн байж чада
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Nuhriih ni eej gej hugshin awgai bj 18 tai ohidiig duuraisan umsuj zuuh gej elgii ni awdag awgai bdgiin bnle, ene jiliin naadmiin uyan deer yawaa ter hawiihan bugd l yarisandaa huhuu barag l butneer ni gargaad shahzan aimaar gutmaar yum yawj bsan, sonin ger bul ee neeh oligtoi baynii toond ch orohgui dee huurhii tegsrn hernee teruuhen tendee ih zantai bas uruwduliin
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Ee burhan min jaahan uuzan uedee yarilzlaga ugsiinmuu haashain be, ug helnii baylaggui yamarch emh tzegtgui yariatain, hoosogiin hoison tolgoitoi huuhen bn, yarianaas ni bas l yawdaltai l nuhur bsan bn
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Иргэн
    Үр хүүхэдтэй болж өдий жил нэг оронд орчихоод салсаны дараа нөхрөө муулж яваа чинь яавч олигтой хүний шинж бишээ,чи хаясан байна шүүдээ эм хүн даанч ухаан богинотой гэдэг үнэн шүү хэд хоногийн дараа юу яриад явж байх болдоо
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • Zochin
    Suuliin zurgan deer huzuuniiih n aris yamar ewgvi garaa we? Top zagwar umsogch hun baij huzuuniihee arisiig archilj bai l daa
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • Shar avgai
    Ene ymar muuhai huiten tsaraitai avgai ve ter shud n buil n yrzaigaad l urchiisen shar avgai bndaa zaluu n yaj toosiin modhon ultsaisan urchiisen shar nogoon avgai bno doo !!!
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин
    balai avgai
    2015 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин
    zagvariinhan bugd adil hooson tolgoinuud mongotoi hunii turiivchnii boosnuud
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин
    хуучин нөхрөө муулмааргүй бн гэснээ, ёстой газар дор ортол нь муулжээ.. загвар өмсөгчид хоосон толгой гэдгийн тод жишээ энэ хүүхэн бна шүү.
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин
    зүгээр л хоосон толгойтой тэнэг юм юун топ шал хачин юм
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Хүн болж, ухаан суух ч өдий бололтой. Хөөрхий ...
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Tanya
    Top Model bolno gedeg Mongoliin huvid ch bai olon ulsiin huvid ch bai ene bol EMEGTEi HUN-ii huvid TOM AMJILT. Sain bn bayar hurgie. Ushuu tsaashaa zagwariin goy goy ajiluud hiihiig chini huleej bga shu. Zagwariin blog hutuldug ch iumuu, olon ulsiin agentlagt ajilladag ch iumuu, delguur needeg ch iumuu..,g.m.
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Tanya
    Top Model bolno gedeg Mongoliin huvid ch bai olon ulsiin huvid ch bai ene bol EMEGTEi HUN-ii huvid TOM AMJILT. Sain bn bayar hurgie. Ushuu tsaashaa zagwariin goy goy ajiluud hiihiig chini huleej bga shu. Zagwariin blog hutuldug ch iumuu, olon ulsiin agentlagt ajilladag ch iumuu, delguur needeg ch iumuu..,g.m.
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • tanya
    Nadad l law taalagddag yostoi goy zagwar umsugch. Goy uwurmuts nudtei, chadwarlag, daichin emegtei. Harin odoogiin nuhur ni hairlaj, hundelj yawahah heregtei, Huuchin nuhuriin huvid medehgui. Tgd ch iim goy howor nudtei goy emegtei yahaaraa zowj uglej duulj amidraliin hamag hund achaag nuruun dere uurch yawah yostoi gej. Uuruu ch ih hudulmurch daichin emegtei gedeg ni anzaaragdaj l bnshd. Zunduu l zaluuchuud toonoshd. Uuriinhuu ner tur, amjilt, amidral, mergejliin salbartaa handah handlaga ntr ni nadad bol taalagdlaa.
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • эмэгтэй
    Ингэж хамаг юмаа ярьж хуучин нөхрөө мууллаа гээд чамайг энхийн цагаан тагтаа хуучин нөхрийг чинь хар хэрээ гэж ойлгох нь юу л болдоо,нэгэнт яригддагаа яригдаад өнгөрсөн юм чинь дуугүй л байгаач дээ,цаг хугацаа бүхний шүүгч гэдэг ,анх Аглуугийн эхнэрийг хуучин нөхөр хүүхдээ хаясан гээд шуугидаг байсан,тэр хүүхэн ам ангайхгүй явсаар өдий хүрсэн одоо тэрнийг элдвээр хэлэхээ байсан л байна шд,мэдээж амьдралд юу эс тохиолдохов өчнөөн гэр бүл салж нийлж байгаа, гэхдээ чи олны танил хүн байж ингэж донгосох дэмий байсан юм.
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • zochim
    nokhor ny nudend dulaakhan saikhan zaluu baina ene xarvaas khuiten tsaraitai muukhai xuukhen bainaa
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • zochin
    estoi khuiten tsarai khuukhen baina nud ny yamar muukhai
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • zochin
    yahvdee hetsuu bsan l bhdaa, ghdee nguu hunee ingej muulaad yahnavdee, huuhed ni ergeed unshaad aaviigaa doroigoor bodno shd dee, 5 jil tegeeh baitugai, 10n heden jil nuhuruu tgjeegeed, tged suuld ni amjiltand ni hurehed ni hamtdaa bdag humuus bdag shdee, ter talaasni muulah ni ontsgui um, zugeer l salsan gvel boloo shd, yarij bga um ni unen l bhldaa, ghdee arai l buruu haragduulaad bndaa
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин
    нөхрийг нь мэдэхгүй байж чи ийм тэнэг зүйл бичээд энэ хүүхнийг өмөөрөөд байхдаа яахав дээ нөхөр нь даруухан мундаг залуу байдаг юм шүү
    2015 оны 09 сарын 29
  • zochin
    bi anduuraagui bol ene huuhen chin top bolsoniihoo daraa nuhurtuu huuheddee hairtai bi ger bultei geed l nuhur ni minii shn ehner bol 15 topiin neg l geed l bsan biz dee yasan hurdan uur boldog setgel ve huurhii zaluu gutraad uuj bgaa bh daa
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Zochin
    Bi nuhriig n sain tanina. Ikh sain zaluu bdg. Huwiihaa business-iig usgoj tomruulah geed zvderch bhad n chi uur hvnii mungo haraad yawchihsan yum bish vv. Zuckerbergiin tvvh sanaand orchloo
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Zochin
    Uneheer hairlaad ankh suusan l bol nohor chini avch bgaa tsalindaa dotroo gomdolloj chamd tsetseg ch avch ogooguidee shanalj l bsan bj taaraa. Huuhed torson etseg ehteigee l bhdaa az jargaltai baidagaas heregtseetei yum 8 ed materialtaigaa bhdaa jargaltai baidaggui l bhgui yu daa. Chi zavgui hodolmorloj guih hoorond chinii okhin ikhenkh tsgaa tsalin muutai aavtaigaa gertee ongoruulj baigaadaa bayrtai l baisan bj taaraa... Amidral bol taashgui uridchilan am garch bolohgui l zuil dee
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин
    yasan aimar tsarai muutai umbe.
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • ZOCHIN
    BOLOHGUI BOL SALHAL HEREGTEISH DEE TEGEED YEHIIN NEG NASNII AMIDARLAA URHUU.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Монгол
    Энэ эмэгтэйн ярьж байгаад үнэний ор байна. Үнэхээр эхнэртээ цэцэг битгий хэл үр хүүхэддээ ганц цамц бариад ирдэггүй хөлдүү толгойтой тэгсэн хэрнээ өөрийгөө амьдрахын төлөө зүтгэж байгаа гэж тунхагладаг тэнэг залуучууд хэдэн зуугаараа л байгаа ш д. Энэ эмэгтэйг загвар өмсдөг болохоор нь битгий муу хэл. Загварт сайн ч юм бий муу ч юм бий. Мэдээж ш д. Амьдралаа хэнээс ч дутахгүй аваад явчих чадалтай залуучууд соёлтой хүнд орон зайг нь өгч чаддаг бас авч чаддаг ухаантай байдаг. Эмэгтэй хүн тийм хүнд татагдана. Энэ залуутайгаа харин сайхан амьдрал босгох хэрэгтэй. Хуучин тэнэг нөхрөөс чинь өөр байх байх гэж найдаж байна. Аз жаргал хүсье.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Зочин
      нөхрийг нь мэдэхгүй байж чи ийм тэнэг зүйл бичээд энэ хүүхнийг өмөөрөөд байхдаа яахав дээ нөхөр нь даруухан мундаг залуу байдаг юм шүү
      2015 оны 09 сарын 29
  • aaaa
    ugaasaa bayan ailiin zaluutai suuj bgaa chin mongonoos er ni boljil bgaa bizdee
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зайлуул
    Өрөвдмөөр хоосон толгой байна. Нөхрөөсөө салж хүүхдээ өнчрүүлчихээд инээгээд байх даа яахав дээ. Хуучин юм ул болж шинэ мөнгө зул болсон цэцэг дамждаг эрвээхэй байна., Удахгүй наад залуу чинь хаяад чамаас сайхан ухаантай охинтой суугаад арилна, Чи бас нэг ярилцлага ухаантай юм өгч наад залуугаа муулах цаг ирнэ дээ. Бие ,царай зүсээр намайг гүйцэхгүй гэнэ шүү бүү эндүүр,
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Yag saihan helj ee...Neg iim ug baidag...Chi hoorhon baij boloh ch chamaas iluu hoorhon negen emegtei urgelj baisaar l baidag....Horvoo delhii uujim shuu top guai...
      2016 оны 06 сарын 19
  • Zochin
    Ухаантай шударга хүүхэн болж харагдах гээд бүр ядаж орхилоо хөөрхий кк. Юм үнэнээрээ сайхан байдаг юм шүү. Жүжиг тавьж өөрийгөө дөвийлгөн магтлаа гээд чи сайхан болчихгүй. Хийж бүтээсэн юмгүй юм байж өөрийгөө юунд ч их юманд бодоов дээ зайлуул. Өрөвдөлтэй тархины тураалтай, хормой султай, шуналын тулам болсон л хүүхэн байна харваас
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • T1
    Teneg huuhen be Yu Yu yrichvaa uuriiguu bur zarlaad ugluu tsarai muutai shamshiisan shar
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Юун хог вэ энэ ямар ТҮК СӨХ үү? Далий далий юм ярихын ха ха
    2015 оны 09 сарын 28
  • Зочин
    Бодсоноос ухаалаг дайчин бүсгүй байжээ. Эмэгтэй хүний амьдрал амаргүй шүү дээ. Амжилт хүсье, сайхан бүсгүй минь. Зоригтой хүчтэй байгаарай
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • жжэ
    Хөөрхөн бүсгүй байна.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин
    IImerhuu hogiin yamar neg hunii anketaas oor uls orond hiih yum alguu,Tsaatsid iim teneg yum hevlehee boltsgoo.Hunii teneg bidend yamar hamaa bainaa,Tuuniihee orond ene ailiin ortsnii zavaan hognii talaar geh met oodoni tatah niigmiin ajild oroltsood buyn hiigeed yu za,
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Юун хог вэ энэ ямар ТҮК СӨХ үү? Далий далий юм ярихын ха ха
      2015 оны 09 сарын 28
  • Зочин
    Муур шиг ногон нүдэлчээд чи л мэдээгүй байв. Олныг өөрөсөө дорд битгий үз. Үйлийн үрээ хүн эрт орой заавал эдэлдэг юм шүү.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Uneheer teneg
    Heleh ch vg alga uneheer teneg hvvhen yum da
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • teneg nogoon nud be
    Unen teneg hulduu huuhen bna daa.Ur huuhdiinhee etsegiig muu heleed .Chamd ch bas aldaa dutagdal bsan l biz.Odoo ungursnuu muulaad yahav dee.Sulhan bugstei ,atiraa bagatai tolgoi yu daa.Huurhiiduu.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Тэнэг хүүхэн бэ
    Өмнөх нөхрөө муулахгүй гээд л муулаад байх юм. Тэнэг хүүхэн бэ. Бас өөрийгөө, шинийгээ их шидэж байна аа. Баян гэдгийг нь мэдээгүй ч гэх шиг битгий тэгж худлаа шаа л даа. Мөнгөтэйд нь болж нөхөр амьдралаа хаяж очиж байгаа биз дээ. Хэн бүхэнд тодорхой шүү дээ.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Тэнэг хүүхэн бэ
    Өмнөх нөхрөө муулахгүй гээд л муулаад байх юм. Тэнэг хүүхэн бэ. Бас өөрийгөө, шинийгээ их шидэж байна аа. Баян гэдгийг нь мэдээгүй ч гэх шиг битгий тэгж худлаа шаа л даа. Мөнгөтэйд нь болж нөхөр амьдралаа хаяж очиж байгаа биз дээ. Хэн бүхэнд тодорхой шүү дээ.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • irgen
    Hosuud gol ni biy biyniihee setgeliig oilgoj baival hair hezee ch horohgui shuu dee? setgel baihgui hair baival ter tur zuuriin amidral boldog shuu dee? hosuudaa buu mart.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Ийм ярилцлага бичиж л суудаг хийх юмаа олж ядсан сэтгүүлчид олширвол хэцүү яа. Ямар багшийн шавь нар юм бол доо. Хайран, хайран...
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • одон
    ээ бурхан минь ямар өөрийгөө дөвийлгөчихсөн хүүхэн бэ тлп болоход өрсөлдөгч байхгү ч гэх шиг угаасаа итгэлтэй байсан ч гэх шиг тэгвэл угаасаа цаанаасаа арын хаалгаар шалгаруулдаг юм бишүү ариунбилгээс өөр зөндөө гоё охидуудб йана ш дээ хөөрхий минь нөхрөө цалин багатай ч гэх шиг ганцаараа зүтгэдэг гэнэ үү. ийм хүн өөрө өлигтой байх уу
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • pklnu
    Хөөрхийдөө чааваасдаа,дур биеэ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэж аргагүй үнэн үг юмдаа.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • pklnu
    Хөөрхийдөө чааваасдаа,дур биеэ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэж аргагүй үнэн үг юмдаа.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • ярваандорж
    хүмүүсээ захиалгын ийм мэдээ уншаад бүү няаравтаа, тоохгүй байхад л болийшдээ, энийг жүжигчин юмуу гэсэн гувцасны галбир үзүүлэгч бололтой.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • hunii l amidral shdee
    busdiin amidraliig shuuj bhaa bolio 2 hun bolj bhad ta nart yamar hamaa bnaa urd ni yanhan bsan bnuu munkhtulga ni emegtei hund gar hurdeg bsanch bnuu amidra bayan jinhene hairaa olson humuus siahan l amidardagshdee busad ni bol dursamj shdee bolj buteed saihan amidarch bval saihan l hosuud boloh bh
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • ХАХА
    НАД ШИГ БОЛОВСРОЛТОЙ ОХИН БАЙХГҮЙ ГЭЧИЖЭЭ... ИЙМ ТЭНЭГ ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД СУУЖ БАЙХЫГ НЬ ХАРВАЛ ҮҮН ШИГ ДОРОЙ БОЛОВСРОЛТОЙ ОХИН МОНГОЛД БАЙХГҮЙ Л ДЭЭ, ҮНЭН Л ХЭЛЖ ЧААВААС...
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • sensatsimedee.mn
    sensatsimedee.mn
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • zochin
    ene zaluugaa mungutei bolohoor ni saihan hudlaa magtaj bndaa sain guvshdug geseen
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • ss
    Цалин багатай болохоор.нь салсан гэнэ үү? Угаасаа мөнгөтэй хүнд дуртай авгай байна ш дээ.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Гонгор
    Яасан хөгшиг шулам шиг харцтай шидэл вээээ
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • zochin
    bolovson b u
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин
    da xureenii bossuud uu da
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин
    huurhii teneghen huuhen uuriiguu gemgui l geed itguuleh geed bh shig. uug ni yaanhan shu de. hunjil damjin nisej yavaad neg l udur hend ch hereggui zugaanii obiekt baisnaa uhaaravch negent oroitson bolohiig medeh bizee.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин
    huurhii teneghen huuhen uuriiguu gemgui l geed itguuleh geed bh shig. uug ni yaanhan shu de. hunjil damjin nisej yavaad neg l udur hend ch hereggui zugaanii obiekt baisnaa uhaaravch negent oroitson bolohiig medeh bizee.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Sda
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • zochin
    Bi huuchin nohriig ni tanina. Yostoi sain zaluu baidag. Jargaltai gazar hun togtdoggui gej unen yum daa.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • h
    yu be bumbugriin garuud yumuu haashaa yum bne
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • zochin
    ershuud ershuud l geed uuriiguu heleed bhiin odoo teguul emegteileg boloo, erchuud emegteileg hun ruu iluu tatagddag gedeg shu,
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Kkk
    Ene bagadaa dornodiin 14r tsetserlegt yawdag bsan ohin yum shig bh yum yarij bga n unen uu
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Зочин
      bishee 40-r tsetserlegt yavdag baisan. 40000-iin ohin bainoo
      2016 оны 02 сарын 12
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025