Дэлхий ертөнцийн хаахна явна даа, үр зулзага минь?

Өнөөдрийн ОНЦЛОХ КОНТЕНТ сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжингийн сэтгэлийн өчил байлаа. Үр хүүхдээ алсад үдсэн ээж бүхний дуу хоолой сонстох мэт түүний энэхүү нийтлэл цахим ертөнцөд онцлох сэдэв болон түгэж байна.

Миний бодоход би хатуухан ээж. Эсвэл хэнэггүй ч юмуу? Хожмын эр хүнийг гал тогооноос гаргалгүй өсгөхөөс зайлсхийж, хормойгоо тойруулан уяхаас эмээснийх ч байх. Жолоо сунгуу, сэтгэл уужуу, зорилго хол, зогдор өндөр байг гэсэндээ холыг таниулж, алсыг мэдүүлэх гэж хичээдгийнх ч байх.

Том хүүгээ 17 нас хүрэхэд нь томоо үүргэвч үүрүүлээд, тосч авах хүнгүй Нью Йорк руу үдсэн гээд бодохоор үнэндээ л хэцүү. Найман настай бага хүүгээ амралтын өдрүүдээр гадаад паспортыг нь өвөртлүүлээд нагац ахад нь хөтлүүлээд Оросруу үдсэн л хүн дээ. Харин одоо бол "Дэлхий ертөнцийн хаахна явна даа, үр зулзага минь?" гэж үе үе өөртөө үглээд л сууж байна. Ойрын хэдэн өдөр энэ асуулт сэтгэлээр минь жигүүрлэн, тив дэлхий дээгүүр нисэх болов.

Эх хүний сэтгэл үр зулзагынхаа төлөө саранд хүрч, наранд ойртож, бас бөмбөрцөг дэлхийг ч нэгжиж чадах хүчтэй гэдгийг мэдэх болсоор багагүй хугацааг үджээ. Саяхандаа л байрны гадаах тоглоомын талбай, цэцэрлэг сургууль хүртэлх танил зам, хүүгийн орж гардаг хэдэн дэлгүүр, хотын дасал болсон цөөхөн номын сангаас би хүүгээ хайдаг байв. Дараахан нь хот хөдөөг холбосон бартаат зам, холгүй болзсон ангийнхных нь болзоо, зуслан хүртэлх зуурхан зайг хэмжин ээж нь хүүгийнхээ араас чих тавьж, чимээ хүлээдэг байв.

"Хаахна явна, хүү минь, очсон уу?" гэх асуултынхаа хариуг аваад санаа амардагсан. "Наашаа гаравуу, хэзээ ирэх гэж байна?" хэмээсэн асуулт ч бас үргэлж дагаастай. Хариултыг нь авч байж л санаа амарна. Хөвгүүд маань ч өөртөө итгэлтэй, сэтгэлд найдвартай хариулт хэлнэ. Араас нь амиа тавин, адгаж зовдогийг минь мэдсэн юм шиг хэлсэндээ л байна.

Өдгөө бидний туулдаг зам улам л холдож, би хүүгээ эрсэн, санасан, хүлээсэн сэтгэлээ гудамжны булангийн дэлгүүр, ойролцоох сургуулиас илүү алс нисгэх хэрэгтэй болжээ. Хүүгээ гэсэн ээжийн хайраа далай гатлуулан далавчтай мэт хөөргөх шаардлагатай болов.

Дэлхий ертөнцийн хаахна явна даа, үр минь? Хариу нь үе үе, ойр ойрхон ирсээр байгаа ч сэтгэл минь эс ханах юм. Хэд хоноод л дахин энэ асуултаа тавина. "Японоос онгоц шөнийн 4 цагт Улаанбаатар руу нисэх юм байна, гэртээ маргааш л очих нь гэж дүүд хэлээрэй. Сөүлд хэдэн цаг саатаад цаашаа нислээ. Хичээлдээ орсон, номнуудаа сонгосон, эндээ хөөрхөөн тохижчихлоо ээжээ" гэсэн амгалан хариултууд ар араасаа ирнэ.

Гэвч би асуусаар л.... магадгүй ээж хүн бүрийн үрдээ хүргэх, үргэлж хариултыг нь хүлээх үүрдийн асуулт энэ бизээ. Товчхон хэрнээ томоос том хайр, итгэл тээсэн үгс бас л энэ. Үр хүүхэд маань дэлхий ертөнцийн хаанаас ч, хэзээ ч, сайн хийгээд саар алин боловч амьдралаа үүрээд төрсөн гэр, төрөлх нутгаа зориод ирэхэд орон зай нь яг л орхиод гарсан янзаараа байх ёстой гэж би боддог. Тийм ч байлгах гэж хичээдэг. Үнэр нь хүртэл зүрхэнд зүүгдээстэй үрдээ өмчлүүлж чадах хайр минь энэ юм. Учир нь би энэ хорвоогийн үрийнхээ төлөө үхэж чадах олон олон ЭЭЖийн нэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (21)

  • Зочин
    ёстой элбэг уужим зоримог хэлсэн ярьсан ч эелдэг дөлгөөн ухаалаг эмэгтэй гэж санагддаг хүний хүү хүний газраас эрдэм сураад эрс хатуужаад ертөнцийг харах үзэлтэй болоод ирнэ биз дээ ер нь хайр нь дотроо л байх бол үрсээ өөрийн гэсэн чадалтай болгохыг хэлсэн байх
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Үншигч
    Нээрээ л эх хүний сэтгэл дээ... Үр хүүхдүүддээ сэтгэл үргэлж л хадаатай байдаг
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Тиймээ энэ л эх хүний сэтгэл шүү дээ
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin
    ТИЙМ ШҮҮ, ЭНЭ ЭЭЖ БҮРИЙН СЭТГЭЛ МӨН МӨН
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
  • 000
    Heeriin galuu nisen ul hureh gazraas busgyi mani 2 huu erdem duuren tarhitai irnee
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • өөө
    яаасийн хүүхдээ алдачсан юмуу
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • irgen
    Ene nogoo twettert yum bocheed baidag Boldbaatartai amidarch baigaad hayagdsan gee biz dee bas.
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • hh
    amjilt saihan busgui mini. ertuntsod eh hun bolson eej buriin zurhnii uchil.... zarim neg yumnuud ataarhaad uhlee uhlee....
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин
    За за юун сүртэй юм.Бидний өвөө нар 12 настайдаа өртөөгөөр соёлын үрийг тарих гээд алс холын бөглүү сумд руу явцгааж монгол улсын ирээдүйг гэгээрүүлж сэхээрүүлж байлаа.Тэр үеийг бодоход одоогийн хөвгүүд бол харин ч азтай жаргалтай улс шүү.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Zochin
    Uriinhee toloo uhej chadah olon olon eejuidiig ni uldeegeed ! Eriin door hevtseniig ni orhichihvol yasiin ! Eriin dor orj uzeegui husran huuhen l ingej ataarhaj uheh baih daa !
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Yag l eejiinhee setgel iig bichjee
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Huutei ni adilhan zam tuulsan emegtei
    Zgr dee, namaig 16tai bhad bas amerik ruu yavuulj bsiin. Tanih medeh hen ch bhgui turuivchindee 500-toi. Geriinhen maani surguulia tugsuud ergej irtel mini utsaar neg ch udaa yariagui l yum daa
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • ээж
    Би ч гэсэн 2 хүүгээ алсад явуулчихаад санаад л суудаг хүндээ,амралтын өдрөөр ярихыг нь мэдсээр байж .
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • Эрхэмсэг
    Тийм ээ унээн. Уулэн дээр ховж яваа юм шиг сайхан дурсамж улдээгээд 10 сая шуу дээ
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Eoo
    Aimaar Yuma humuusiin bichsen unen bol
    2015 оны 09 сарын 12 | Хариулах
  • vnen
    tiimee, olon eriig sain saasan em
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • Эмүжин сүрхий хүүхэн
    Эмүжин шиг хөдөөнөөс ирсэн, өвлөсөн хөрөнгөгүй, үнэ хүрч гийгүүлэх гавьтай бүтээлгүй хүүхэн үүнээс өөрөөр яаж амьдрах билээ. Ном гаргалаа гаргалаа гэхэд хаданд гартлаа зарагдаж овойж оцойсон мөнгө болж чадах биш. Мөнгөтэй өвгөдийн доороос мөнгө босгож, байр бол байр, машин бол машин, сургалтын төлбөр, аялалын зардал, бүр цаашлабал ах дүүсээ өөд нь татах бүгдийг олж чадаж байгаа нь гайхамшиг. Ёстой чадаж байгаа юманд аргагүй. Бие хаа царай зүс авьяас чадварыг бүрэн ашигласан сүрхий амьтан. Энэ талаараа ч лут бизнес сэтгэлгээтэй хүүхэн шүү.
    2015 оны 09 сарын 10

    Er erguuldeg genee ha ha
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • zochin
    ovoo mungutei bolood l huuhduudee gadaadad surguulid yavuulj bgaa bh daa....1 huuhdiin 1 jiliin surgaltiin zardal 8-10 say bdag
    2015 оны 09 сарын 09 | Хариулах
  • busad
    Chamd ene hvnii amidral tvi ch hamaagvi shv! chi uuriiguu tolind haraad gishgesen muruu ergeed meg harchaarai! bvdvvleg gahai
    2015 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин
    тэгээд өөрөө тэнэгтээд эр эргүүлээд шоудсан болоод л яваад байдаг завхай гар уу энэ чинь
    2015 оны 09 сарын 09 | Хариулах
    • Эмүжин сүрхий хүүхэн
      Эмүжин шиг хөдөөнөөс ирсэн, өвлөсөн хөрөнгөгүй, үнэ хүрч гийгүүлэх гавьтай бүтээлгүй хүүхэн үүнээс өөрөөр яаж амьдрах билээ. Ном гаргалаа гаргалаа гэхэд хаданд гартлаа зарагдаж овойж оцойсон мөнгө болж чадах биш. Мөнгөтэй өвгөдийн доороос мөнгө босгож, байр бол байр, машин бол машин, сургалтын төлбөр, аялалын зардал, бүр цаашлабал ах дүүсээ өөд нь татах бүгдийг олж чадаж байгаа нь гайхамшиг. Ёстой чадаж байгаа юманд аргагүй. Бие хаа царай зүс авьяас чадварыг бүрэн ашигласан сүрхий амьтан. Энэ талаараа ч лут бизнес сэтгэлгээтэй хүүхэн шүү.
      2015 оны 09 сарын 10
    • Эмүжин сүрхий хүүхэн
      Эмүжин шиг хөдөөнөөс ирсэн, өвлөсөн хөрөнгөгүй, үнэ хүрч гийгүүлэх гавьтай бүтээлгүй хүүхэн үүнээс өөрөөр яаж амьдрах билээ. Ном гаргалаа гаргалаа гэхэд хаданд гартлаа зарагдаж овойж оцойсон мөнгө болж чадах биш. Мөнгөтэй өвгөдийн доороос мөнгө босгож, байр бол байр, машин бол машин, сургалтын төлбөр, аялалын зардал, бүр цаашлабал ах дүүсээ өөд нь татах бүгдийг олж чадаж байгаа нь гайхамшиг. Ёстой чадаж байгаа юманд аргагүй. Бие хаа царай зүс авьяас чадварыг бүрэн ашигласан сүрхий амьтан. Энэ талаараа ч лут бизнес сэтгэлгээтэй хүүхэн шүү.
      2015 оны 09 сарын 10
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025