
Хурим найрын сар эхэлж хэний охин өсөж, хэний айраг исэв хэмээн нүд чих тавин буй энэ өдрүүдэд нэгэн содон хурим болж өнгөрлөө. “Алтан жолоо” группын ерөнхийлөгч Энхбаатар ууган охиныхоо хуриманд барьсан гэнэтийн сюрпризийг бид дурандаж амжлаа. Бизнес нь одтой яваа хүмүүс ажил, амьдрал нь тэгшрэхийн цагт ямар нэг зүйлээр өөрийгөө илэрхийлж эхэлдэг. Эрхэм захирлын хувьд маш ховор нандин машины цуглуулгатай гэдгээрээ дээдсийн хүрээнд танигдсан.
Машинуудад нь хийгдэх засвар үйлчилгээг Германы Мерседес Бензээс ирж хийдэг нь төмөр хүлгүүддээ хэр анхаарал тавьдагыг илтгэнэ. Ууган охиныхоо хуриманд Энхбаатар захирал ховор цуглуулгаа бүгдийг дэлгэсэн нь энэ. Нүсэр цувааг харсан бүхэн алмайрахгүй байх аргагүй байсан шүү. Хувийн амьдралаа ихэд нууцладаг эрхмийн охин болон шинэ хүргэний талаар хүмүүс сониучирхан байна. Тун удахгүй нууцлаг хосууд тодорхой болох биз ээ. Бизнес эрхэлдэг хүнд хамгийн чухал чанар болох аливаад чин сэтгэлээсээ хандах хандлага Энхбаатар захиралд хэтийдсэн гэмээр хүн гэж ойр тойрныхон нь шагшдаг. Ууган охиныхоо хуриман дээр ирсэн зочдод бүгдэд нь сэтгэл хангалуун байлгах ая тухыг өгөхийн төлөө ихэд чармайсан нь харагдсан талаар урлаг соёлынх онцолж байналээ. Урлаг соёл, бизнес зэрэг салбар салбарын шилдгүүд чуулсан хурим нижгэр сайхан болж хосууд хэзээ ч давтагдашгүй нандин мөчөө хурсан олонтой хуваалцлаа.







Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)