“ТАЙГА”-ЫН НУУЦАД НЭВТРЭХҮЙ

“Үйл үрээр төгсдөг. Үйлийн үрээс зайлсан хэн ч үгүй...”
Хийсэн үйлийнхээ төлөөсөнд амиа алдаж, оюун ухаанаа тайгад гээсэн булш ухагчдын түүхийг өгүүлэх онц сонирхолтой “Тайга” хэмээх кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Хоёр жилийн турш хийгдсэн “Тайга” кино ирэх 8 дугаар сарын 5-нд нээлтээ хийхээр болжээ.
Тус кино нь сүүлийн үед хийгдэж байгаа инээдэм, хайр дурлалын сэдэвтэй кинонуудаас ангид, кино урлагийн өвөрмөц жанрын нэг болох сэтгэхүйн драма чиглэлээр хийгдсэн бөгөөд нууцлагдмал тайга, хүний мөн чанар хийгээд үйлийн үрийн талаар өгүүлэх аж.
Киноны гол дүрд МУСТА Н.Ялалт, МУСТА Н.Төмөрбат, дүрүүдэд МУСТА А.Цэгмид, МУСТА Л.Баярсайхан, Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн нар ажиллажээ.
Харин тус киноны зохиолыг Д.Ууганбаяр бичиж мөн найруулагчаар ажилласан бол Ерөнхий продюссер, ерөнхий зураглаачаар О.Энхбаяр, кастинг найруулагчаар Л.Таванбаяр, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат, компьютер графикчаар Ш.Тансаг нар ажилласан байна.
Оньсого мэт тайлагдашгүй “Тайга”-ын нууцад хамтдаа нэвтэрцгээе....

Сэтгэгдэл (2)