“Miss World” тэмцээн уламжлал ёсоор амжилттай болж өнгөрлөө. Манай улс 2005 оноос өөрийн авьяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусад охид бүсгүйчүүдээ манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо “Дэлхийн Мисс” тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн. “Дэлхийн Мисс”-ийг шалгаруулдаг “Miss World” тэмцээнийг эзэмшигч болон зохион байгуулагч “Miss World Limited” компанитай байгуулсан гэрээний дагуу “Asian Future” компани ерөнхий зохион байгуулагчаар ажилласан байна. Тус тэмцээнээс шилдэг 11 мисс шалгарч үлдсэн бөгөөд доорх шагналт байрууд болон номинацийн эзэд тодорсон юм.
o “National Winner” – Үндэсний Ялагч - Н.Ану
o “First Runner” – I байр – Б.Баярцэцэг
o “Second Runner” – II байр – Э.Азбилэг
o “Miss Talent” – Авьяаслаг мисс – Э.Азбилэг
o “Miss Beauty with Purpose” –Хүмүүнлэг, хариуцлагатай гоо мисс – Н.Ану
o “Miss Photo” – Фото мисс – Б.Баярцэцэг
o “Miss Sport” – Спорт мисс – Э.Азбилэг
o “Miss Top Model” – Топ модель – Б.Хүслэн
Ингээд үндэсний ялагчаар Хүмүүнлэг, хариуцлагатай гоо миссээр шалгарсан Н.Ану тодорсон юм. Харин тэргүүн дэд байранд Фото миссээр шалгарсан Б.Баярцэцэг тодорлоо. Гуравдугаар байранд Авьяаслаг миссээр шалгарсан Э.Азбилэг нар тус тус шалгарсан юм.
Үндэсний хувцас
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (22)