5.1 Surround дуугаралт гэж юу вэ?

Монголд болон дэлхийн зах зээлд худалдаалагдаж байгаа гэрийн театрууд ихэнхдээ 5.1 Surround  sound системтэй байдаг. Тэгвэл 5.1 Surround дуугаралт гэж юу болох талаар хялбархан тайлбарыг хүргэе. 5.1 Surround sound систем гэдэг нь 5 спикер болон нэг басс модулаас бүрдэнэ. Урд талын баруун, зүүн, голын спикерүүд нь ихэвчлэн дэлгэцэн дээр гарч байгаа яриа, дууны эффект болон хөгжмийн дуугаралтыг хүргэдэг. Тойрсон хэлбэртэйгээр байрлах ар талын баруун зүүн спикер нь урдаас ирэх дуугаралтыг өшөө илүү гүн хүргэх үүрэгтэй.

Жишээлбэл дэлгэцээр уралдааны машин хурдтай баруунаас зүүнрүү явж өнгөрөх үед машины хөдөлгүүрийн хүржигнэсэн дуугаралт арын спикерүүд баруунаас зүүнрүү шилжин өнгөрөх мэт дуугаралтыг гаргадаг байна. Эцэст нь басс модуль маань өрөө дүүргэсэн хүчтэй басс дуугаралтыг дэлгэц дээр дүрстэй уялдуулан гаргадаг байна.  


Bose Lifestyle гэрийн энтертаймент систем

Танд одоо хэрэглэж байгаа гэрийн театр тань яг бодит мэт нарийн ялгаралттай дуугаралтыг хүргэдэг гэдэгт итгэлтэй байдаг уу? Би танд Bose Lifestyle® гэрийн энтертаймент системийг санал болгоё. Уг цуврал системийн гэрийн театрууд нь Unify®, ADAPTiQ®, Videostage® 5 decoding and post-processing circuitry гэх мэт тусгай технологиудаар тоноглодсон тул танд маш олон хэрэглээний давуу талуудийг олгох болно.

Тухайлбал Videostage® 5 decoding and post-processing circuitry технологи нь VHS кассет, стерио CD, болон хуучны ТВ программыг 5.1 Surround sound системд хөрвүүлэн хүргэдэг давуу талтай юм. Өөрөөр хэлбэл хэдийгээр эх бичлэг нь 5.1 Surround дуугаралттай биш байсан ч гэсэн танд 5.1 Surround дуугаралтыг хүргэх боломжтой гэсэн үг юм. 



ADAPTiQ® технологи нь танд дуугаралтын ямарч орчинд чанартай амьд дуугаралт хүргэх үүрэгтэй юм. Энэ технологи автоматаар орчны дууны ойлтыг тооцоолон таны гэрийн интериорын ямарч орчинд зохицон ажиллаж чадах гайхамшигтай технологи юм. Үүнээс гадна Unify® ухаалаг технологи нь таны хэрэглээг маш хялбар болгоно. Та гэрийн театраа холбох үед хүртэл алхам бүрийг тань заах юм. Үүгээр ч зогсохгүй Lifestyle® цувралын бүх бүтээгдэхүүнүүд дуугаралтаас гадна чанар муутай бичлэгийг тодорхой хэмжээнд сайжруулан хөрвүүлдэг давуу талуудыг олгох юм.


Bose брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор PC mall Сүлжээ дэлгүүр

www.pc-mall.mn

www.facebook.com/pcmallofficial

www.facebook.com/BoseMongolia

7575-3535 9988-0093

Холбох линк

https://www.youtube.com/watch?v=X4lhKk2Qjv4

https://www.youtube.com/watch?v=V4sVH7-r7UY

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025