Тэргүүн баячуудын тамга “хөзөр”-нүүд
2015/06/29

“Гачуурт”-ын сүүдрийн ханхүү

Ажин түжин байж байгаад нэг л өдөр тодорч гарч ирсэн Л.Чинбат овсгоотой охиныхоо хүчээр олонд илүүтэй танигдах болсон. Ч.Номин телевизээ тун амжилттай удирдахын зэрэгцээ дээдсийн хүрээний охид, бүсгүйчүүдийн дунд жишиг тогтоож буй нэгэн билээ.

Хэтэрхий тод амьдардаг Ч.Номингоос үүдээд энэ айлыг ганц хүүхэдтэй, хүргэнээ хүү шигээ хайрладаг тул хөрөнгөө өгч ч магадгүй гэж олон нийт ойлгох болсон. Тэгвэл газар тариалан, уул уурхайн салбарт дээгүүрт давхиж 60 гаруй алтны ордны лицензийг өөрийн болгосон, “Тэрэлж”-ийг хэдэн тэрбумаар үнэ цохиж авснаас гадна эхнэрийнхээ нэр дээр 20 гаруй уурхайн ашиглалтын лицензтэй Л.Чинбат гол хөзрөө одоо болтол ил гаргаагүй байна.

Түүний хүү даруу нь дэндсэн энэ залууг Ч.Батхүү гэдэг. Ёстой л эрэгтэй хүүхдийн сонирхол гэлтэй хотын төв дэх “Brick house” тоглоомын дэлгүүрээ бөөцийлөн бараг өөрөө тоглох нь халаг суудаг гэх түүнийг олж харсан хүн ч ховор байх. Мэдээж Б.Чинбат голомт залгаж, өв залгамжлах хүүдээ “Брик хауз”-аар зогсохгүй хөрөнгө, бизнесээ даатгадаг нь ойлгомжтой байлгүй. Харин чухам яагаад нуувчинд байлгадаг нь хачирхалтай. Михайлд нэг бодол бий гэгчээр бодож төлөвлөсөн юм бий биз ээ.  Одоогоос хоёр жилийн өмнө 10 жилийн ангийн охинтойгоо сүй тавьсан Ч.Батхүү аавыгаа хэдийнэ өвөө болгожээ.

MCS-ийн гольфчин хүү

Монголын тэргүүн баян MCS-ийн Ж.Оджаргал ноёнтны хөрөнгийн хэмжээ хэдийнэ 400 сая ам.доллараас хальсан бөгөөд Монголын анхны долларын тэрбумтан гэгддэг. Ж.Оджаргал мэдээлэл-харилцаа холбооны технологи, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай зэрэг үндсэн 5 салбарт 54 охин компаниас бүрдэх М-Си-Эс группын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 7000 орчим ажилтантай группийнхээ 260-аад бизнесийн ахлахуудыг удирдаж бодлого шийдвэр гаргах түвшний статустай ажилладаг.

Тэрбумтных 3 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь бүгд ээжийнхээ удирддаг “Орчлон”-д боловсрол эзэмшсэн. Том охин О.Анун нь Америкт боловсрол эзэмшсэн. Дунд хүү О.Ананд нь мөн “Орчлон”-г дүүргэж баруунд боловсрол эзэмшин өдгөө компанидаа ажлын туршлага хуримтлуулж буй. Гэр бүлээрээ гольфын талбайд гардаг эднийхэн шаггүй сайн цохигчид. Хүү О.Ананд нь ээжтэйгээ зав л гарвал гольфын талбай дээр өнждөг гэсэн шүү. Чухам хэн гэгч азтай айлын охин энэ айлын бэр болж, голомт залгах хүүгийнх нь цайг чанах бол гэж битүүхэн харж анаж суугаа хүмүүс олон байна.

Амьдрал зохиох нас руу дөхөж яваа О.Ананд ганц бие бөгөөд авч суух сонирхол, амбицтай охид минь гольфийн талбай дээр очвол О.Анандыг олж харж, барьж авна гэнэ шүү. Барагтай бол баян айлын бандгар бацаанууд шиг баар сав хэсэж хэрэг төвөг тарихгүй нууцлаг амьдардаг ханхүү хэзээ одтой цамхгаасаа бууж ирэхийг монгол охидын авхаалж, сүйхээ л мэдэж дээ. Цамхаг өндөр байхын хэрээр гүнжийн давах босго өндөр байж таарна. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (9)

  • зочин
    Хуний эхнэрийг муулдаг хэн бэ?Мундаг эрчуудийн ар талд туунээс илуу мундаг эмэгтэй байдаг юм.Оджаргалын гэргий бол тийм л ухаантай эхнэр байх гэж бодож байна.Халтарсаад ,сэвхтээд байгаа ч юм алга.Нудэнд дулаахан аятайхан эмэгтэй л байна.Юу ч чаддаггуй,оорсдоо яаж ч мэрийгээд ийм нохортэй ч болж чадахгуй,оорсдийг нь хэн ч тоодоггуй ,худлаа хуний монгонд шунахаас оор бу ч мэддэггуй,хий хоосон шуналтай,ганц ч номуншдаггуй тэнэг,мулгуу хуухнууд л хунийг муулж атаархаж байгаа.Эхнэр нь ухаантай болохоор авгайтайгаа одоо хуртэл амьдарч байгаа юм.Би Оджаргалыг танихгуй ч гэсэн эхнэр нь их ажилсаг ухаалаг санагддаг.Эхнэрийнх нь суудлыг авчих санаатай атаарахцгаагаад хэрэггуй.Нохор нь ч та нарыг тоохгуй.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ee huurhii
    nuhur ni olon huuhentei orootsoldood bhaar emegtei hun harahaaraa l uur ni hureed mend us medsen huntei ch duugarch chaddaggui bolson bhaa kk ... tiim bolhoor medleh geed bh ch heregguin bn daa huurhii
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Odjargaliin ehner huntei mendchilj suraagui um uzeegui soyolgui avgai bilee. Bayan gedeg haritsangui oilgolt , Mongol Hun hun sain bna uu gej bhad duulaagui um shig yvdag tuiliin ochuuhen. Chini horongonoos guij bgaa bish. Nohor ni bol soyol toi hun
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • zachin
    Ehner ni goe huuhen bna zaluuhan goe haragdaj bna odjargaliin nuur ni urchleetsen bna saihan ger bul az jargal hussee
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • nuuts avgai, gereet yankhanuudad
    belenchleed ehner 3, 4 huuhedtei ch bsan, hugshin nastai bsan ch mungu hurungu bodood nuuts huuhdiig ni gargaj avaad bair suutsand suugaad shantaachilj amidardag huuhnuud ih bolson bn lee.. ehner huuhdiig ni ezguichleed nohoinoos dor amidarch bgaagaa medku zalhuu huuhnuudiig harin il gargaj gazar dor orj ichtel ni hiihgui bol ..engiin nuhur huuhdee hairlaj amidarch bgaa emegteichuuded ongirchih geed novshnuud .. umhii samhai erhteneesee nuuts huuhed l turuulbel saihan amidrana gej bodood bdag um bile...
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин
    muukhai yankhnuud ikh bolj dee Odjargaliin ehner bol unehkeer nudend dulaakhan huurkhun huukhen bna Ene neg Delgermaa geed haltar gar uuriiguu manduulaad comment bicheed baidag umaa daa aiimaar uruvdultei yaaj huniig ehnerteig ni medseer baij dooshoo orj yavdag bna aa kkk bababababbbbbbaaa
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Wow Odoo tsag!
    Odoo tsag-Тай санал нэг байна. Энэ эргүү.сэтгүүлч л тэгж мөрөөддөг байх. Заавал Оджаргалын хүүгийн цайг чанах нь аз жаргалын дээд юм уу?
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Odjargaliin gergii nileed hogshirson bna
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Od
    Odjargal n tgeed Odoo Delgermaatai yavdag um bishuu !
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • zochin
    ene huu ni amerikt surdag
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • odoo tsag
    odoo tsagt iimerhuu ailiin bish jiriin bolovsroltoi engiin hun chanar saitai ailiin huuhduud erelttei bolson bna shuu dee bi lav ur huuhdee iimerhuu ailiin huuhduudtei suuna gevel dotroo durgui bna hun zaaval ooroosoo ahadsan achaag uurch amidrah hereggui dee zovlon bolno
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • зочин
    оджаргалын эхнэр дэндүү халтар хар сэвхтэй шүү .АЗТАЙ хүүхэн
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
Сонин хачин