УДЭТ-ын 2015 оны төлөвлөгөөт томоохон ажлуудын нэг нь П.И Чайковский “Хунт нуур” балетын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа юм. Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, Хунт нуур” гэсэн 3-н балет бичсэн байдаг. Энэ дотроосоо “Хунт нуур” балет нь дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж.

П.И.Чайковский “Хунт нуур” балет нь анх 1877 оны 03-07-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский нь анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй 1 үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна.
“Хунт нуур” балетын 40 жилийн ойн арга хэмжээг 2015 оны 06 дугаар сарын 27, 28 -ны өдрүүдийн 17 цагт УДБЭТеатрт зохион байгуулна. П.И.Чайковский “Хунт нуур” балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 06-р сарын 28-ны өдөр УДБЭТ-ын зөвлөх балетмейстер Б.Жамьяндагвын дэглэлт, Ж.Чулууны удирдлагаар тоглогдож, тайзны ерөнхий зураачаар АЗ. Ч. Гунгаасүх ажиллаж байсан. Тус балетын гол дүрүүдэд УДБЭТ-ын үе үеийн балетын гоцлол бүжигчид тоглож байжээ. 40 жилийн өмнө анх удаа УДБЭТ-ын тайзнаа тоглогдож байсан “Хунт нуур” балетын гол дүрүүдэд: Одетта, Одиллия-д -МУАЖ Ю. Оюун, Зигфрид-д МУГЖ Э.Оюунбат,Ротбарт-д МУГЖ Н. Баатар, Алиа салбадай-д- АЖ Х.Ганбаатар нар тоглож байжээ.
“Хунт нуур” балетыг симфони оркесторгүйгээр төсөөлөхийн арггүй. Учир нь хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудийн уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн байдгаараа онцлог юм. Тэгвэл тус балетыг амилуулдаг гол зүйл бол гоцлол хөгжмийн номер байдаг. Тэгвэл анхны хөгжмийн гоцлолуудыг Хийл-Л.Аюуш МУГЖ, Виолончель-Ж.Жиняаз, Труба–Ч. Наранхүү, Арф-Бү.Чинбат, Гобой-Н.Даваадорж, Кларнет-Г.Гомбосүрэн, Флейт-Н.Даржаа, Фагот-Л.Мягмарсүрэн, В Волторн-Б.Батчулуун/ МУГЖ/ нар тоглосон.
Ийнхүү Дэлхийн шилдэг сонгодог бүтээлийг 40 жилийн турш УДБЭТ-ын хамт олон өөрийн тайзнаа амилуулж байна. Монголын сонгодог урлагийн үзэгчид “Хунт нуур балетын тоглох өдөр хоног тоолон хүлээж байдаг нь тус бүтээлийн үнэлэмжийн нэг хэлбэр аж.
Анх УДБЭТ-ын тайзнаа театрын шилдэг уран бүтээлчдийн нөр хөдөлмөрөөр тоглогдож байснаасаа хойш даруй 40 дэхь жилдээ 140, 141 дэх удаагаа тоглогдох гэж байна. Тус балетын 40 жилийн ойг тэмдэ
эн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд балетын анхны болон 40 жилийн турш гоцлон бүжиглэсэн гоцлол бүжигчид, хөгжимчид болон уран бүтээлийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна