
“Зөвхөн Монголдоо” дуу нь бараг ардын дуу, хэлц үг болох шахсан домогт “Харанга” 26 жилийн түүхээ тун удахгүй дэлгэх нь. Хямралын үед тоглолтын тасалбараа 10 саяар үнэлсэн ч тэдний үнэнч фэнүүд тэгтлээ хотойхгүй байна шүү. “Sky resort”-д тоглох тэр өдрийг тэсэн ядан хүлээж буй хүн олон байна. Анхны тоглолт “Амьдрал”-ынх нь тасалбар 30 минутын дотор бүгд зарагдаж байсан дуулиант хамтлаг шүү дээ. Тэдний түүхийг сөхвөл 1989 онд Драмын театрын дэргэд байгуулагдсан анх нэргүй байсан тул уран бүтээлчид дунд уралдаан зарлажээ. Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатар Харанга нэрийг санал болгосон аж.
Хамтлагийн гишүүд тус тусын зам мөрөө хөөсөн ч өнөөдрийг хүртэл бутарна, тарна гэж фэнүүдээ айлгахгүй байгаа цорын ганц үнэнч хамтлаг гэж хэлж болно. Тоглолтын үеэр олон сонин сайхан сюрприз амласан “Харанга”-ын тасалбарын үнийн тухайд энгийн нь 150 мянга бол хамтлагийн гишүүдтэй оройн зоог барих онцгой эрхтэй тасалбар 10 сая төгрөгний үнэтэй. Зэрэг зиндаагаа илтгэн хямралын үед аархсан “Харанга”-тай уулзахад тун цөөхөн хоног үлдлээ. Тоглолт долдугаар сарын 9-ний өдөр болох юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)