Монгол, БНХАУ-ын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Дуу бүжгийн чуулгын 100 гаруй уран бүтээлчид энэ сарын 28-нд манай улсад тоглолтоо толилуулахаар өнөөдөр Улаанбаатарт 24 цагт бууна. Тэд Улаанбаатарын үзэгчдэд 6-р сарын 28-нд СТӨ-нд 18.00 цагаас ганцхан удаа, үнэ төлбөргүй тоглоно. Мөн 7 сарын 1-нд Дархан-Уул аймагт, 7 сарын 3-нд Налайхын Цэргийн ангид тус тус тоглолтоо толилуулна.

Хятадын АЧАДБЧуулга нь олон улсын Цэргийн чуулгууд дотроо тэргүүлдэг, алдартай чуулга юм байна. Дашрамд дурдахад манай улсын ЦДБЭЧ-ын уран бүтээлчид өнгөрсөн онд БНХАУ-д аялан тоглолтоо сонирхуулаад ирсэн билээ.

Эх сурвалж. www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)