“Made in Ulaanbaatar”???

“Made in Ulaanbaatar” Монголын уран сайхны кино нээлтээ хийлээ. Нээлтэд оролцож киног үзлээ. Киноны төгсгөлд зритель дүүрэн алга ташилт. Үзэгчдийн сэтгэл зүй өндөр, кино таалагдсан нь илт. Миний сэтгэл санаа ч мөн адил хөөр баяраар дүүрэн ч юм шиг. Нэг л аятай. Яагаад гэвэл яг л үлгэрт гардаг шиг Даахьтай бор даагатай Нусгай бор хүү дайснаа дарж дархан цолоо мандуулаад, үзэсгэлэнт хатан буулгаад аз жаргалтай, амгалан тайван аж төрөн амар сайхандаа жаргаж байгаатай адил сэтгэгдэл төрүүлсэн учраас.

  Кино бүхэлдээ үйл явдлын нэг л шугамтай. Байдаг л хялбар хэлбэр. Ингэж хэлснээрээ заавал үйл явдлын олон шугам, зангилаа, үзэгчдийг бодуулж тунгаалгах, гүн гүнзгий утга санаа байсангүй гэх гээд, өөрөөр хэлэх гээд, бас шаардаад байгаа юм биш. Зохиолоосоо шалтгаалаад түгээмэл байдаг л хэлбэр.

Үлгэрт гардаг шиг дайснаа дараад дархан цолоо мандуулаад амар сайхандаа жаргажээ гэж дээр өгүүлсэн дээ. Анх хүн үүсч хөгжин, оюун санаа сэтгэхүйтэй, хэл устай болсноор хүн төрөлхтний анхны уран зохиолын хэлбэр болох аман зохиол, домог, хууч яриа баяжин баяжсаар “Гайхамшигт үлгэр”-үүд болсон байдаг. Энэ үеийг Домог зүйн сэтгэлгээний эхэн үе гэдэг. Хүн төрөлхтөн домог зүйн сэтгэлгээнээс тун саяхан салсан шүү дээ. Зарим хэсэг нь энэ сэтгэлгээнээс салах яагаа ч үгүй байж л байна.

Дэлхийн олон зуун ямар ч Үндэстний үлгэр “Дайснаа дарж дархан цолоо мандуулаад амар сайхандаа жаргаж” л өндөрлөдөг. Ард түмний, тухайн үндэстний мөнхийн хүслэн бол энэ. Амар сайхандаа жарган суух.  Яг л “Үлгэр”-т гардаг шиг гээд байсны тайлал бас энэ. Харин “Made in Ulaanbaatar” кинонд Монгол оронд газрын төлөөх шунал тэмцэл, аюул заналхийлэл үргэлжилсээр, бүр томорсоор  байгаагаараа тусгалаа олж үлдэж байгаа юм.        

 

    Кинонд үзүүлэх бас нэг санаа бол хот, хөдөөгийн хүний ялгаа. Ялангуяа оюун санаа, үзэл бодол, ахуй нөхцөл гээд асар олон ялгаа байгааг хөнгөхөөн үзүүлнэ. Гол дүр Бодь, Болдоо хоёр шуналт боссын гар хөл бологсодын хар гайгаар өлсөж даарахын эрхэнд хамаатан ч юм уу, танилууд руугаа утас цохино. Тэд Бодь, Болдоо хоёр байна аа гэхэд шууд л утсаа тасалж орхино. Тэр хоёрт тусалж дэмжихээс тээршааж байна гэж үзэгч би ойлгосон.

Энэ жижиг үзэгдлээрээ хотын хүний харилцааны илүүдэлд орсон шинж төрх болоод монгол хүний хүн чанар гэдэг хотын соёл гэдэгт хэрхэн дарагдаж байгааг харуулсан. Мөн Бодийн талийгч эцгийн газарт шунасан боссын дүр, боссын дагуул хоёрын дүр. Энэ нь Харгис капитализмын үнэрийг ханхлуулав. Бас Болдоо /жүжигчин Батаа/ хотын хүмүүсийг байнга “хөсрийнүүд” гэж нэрлэдэг. Энэ бол хот хөдөөгийн хүмүүсийн үл ойлголцлын жижиг мөртөө тод жишээ байв.

   Уран зохиолд үйл явдлын ач холбогдол багатай ч юм уу, ойлгомжтой хэсгийг ч юм уу логик утга зүйг нь алдагдуулалгүй маш эвтэйхэн алгасан үзүүлэх нь олонтаа байдаг. Киноны төгсгөлд хөдөөнөөс найз нөхөд эрчүүдээ дуудан ирүүлэн барин, нөгөө их цус нөжиндөө холилдон зодолдож байж авч үлдсэн хашаа газраа зарчихсан юм уу, үрчихсэн юм уу бүү мэд гэнэт хөдөө гэртээ ирчихсэн сууж байх юм. Нөгөө Бодь чинь. /жүжигчин Г.Эрхэмбаяр/

   Үзэгчдэд киноны төгсгөл хэсэг ихэд таалагдсан. “Өвөг дээдэс минь Цусаа асгаруулан байж бидэнд өвлүүлж үлдээсэн монгол газар шороон дээр минь харийнхны шүлс дусах юм бол дахин цусаа асгаруулахад би бэлэн байна” гээд л омогшил төртөл буу түшин сууж байгаад тайзны стилээр сайхан баритон хоолойгоор хэлж байгаа юм. Хөгжим... Кино төгсөв... Үзэгчдийн алга ташилт...

Уг нь театр кино хоёр өөр жанр юмсан. Кино биш, Хошин урлагийн тоглолтын иймэрхүү маягаар омогшуулалал, харуусал, баяр, ухаарал төрүүлээд төгсөгдөг нэг хэсэг байдаг шиг. Бодийн гэрт ганц Болдоо л сууж байдаг. Олон хүнд хандаж хэлж байгаа бол бас яая гэхэв. Ядахад нутгаа чөлөөлж, нүүж зайлахыг шаарддаг нэг монгол, хоёр гадаад хүнийг буу тулган хөөж гаргачихаад энэ тайзны гэмээр жүжиглэлтийг хийлгэсэн байгаа юм. Гэхдээ л үзэгчдэд энэ төгсгөл хэсэг таалагдаж байгаагаас хойш баяр хүргэе.

   Жүжигчдийн хувьд өөлөх юмгүй. Гол болон туслах дүрүүддээ сүүлийн үеийн сайн жүжигчдийг тоглуулжээ. Морь унаж зугтдаг хэсэг дээр Жүжигчин Батаа морьтон монгол гэдгээ ёстой л нэг харуулсан. Харин Эрхэмээгийн хувьд алцайх нь тасарсан юм шиг эмээл дээрээ сууж цогиод мөн ч монголгүй муухай харагдсан. Эрхэмээг хөдөө аваачаад өдөрт 30-40 км-ын уртын нүүдэлд гурван азарга адуу туулгаад /эсвэл үхэр ч юм уу/ ижлийнхээ араас тэлүүлсэн холч сайн морь унуулаад тавьчих юмсан. Тэгвэл морио унаж сурах байх. Монгол сайхан төрхтэй, унзад гэмээр хоолойтой, тэгш сайхан, өндөр биетэй энэ залуу жүжигчин хойшид түүхэн кинонд тоглох л байх. Адууч монгол эр шиг морио сайхан унаж сурах хэрэгтэйг зөвлөе. АЖ П.Цэрэндавга гуай шиг.

   “Made in Ulaanbaatar”-ыг Улаанбаатарт үйлдвэрлэв. Киноны нэр хэр зохицсон эсэхийг бодоод сайн олохгүй л байна. Улаанбаатар орчимд зардал багатай хийгдсэн кинонуудын шинэ нэр томьёо юм болов уу.

   Долоо хоногтоо л нэг шинэ киноны нээлт хийгдэж байна. Зах зээл, үзэгчид нь байгаа болохоор л манай киночид киногоо машиндсаар л байна. Зардлаа нөхөж, ашгаа олсоор л байна. Киночид баяжвал монгол киноны чанар сайжрах болов уу? Хөрш ОХУ, Казакстан, Хятад, Солонгос шиг төрөөс нь уран бүтээлчдээ дэмжин, нөгөө талаас төрийн бодлогоороо түүх соёлоо, өөрийн үндэстнээ энхрийлж, түүхээ ч гэсэн өөрчлөн засварлан /Монголчуудтай харилцаж байсан түүхээ ч янзалдаг/ шинэ залуу үеээ хүмүүжүүлж байгааг бид тэдний хийж буй түүхэн кинонуудаас харж байна.  Юутай ч Монголын киночид баяжихтун. Төр минь төвшин байг.  

Эх сурвалж: www.grandnews.mn

У.Амартүвшин

  

     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Bailaagiin ehner ih huurhun yumaa. Uuruu ch targalaad goe haragdaj bn sh d. az jargal husie
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • chaavaasdaa
    yu yu chumsuj zuugeed baidag humuusevdee
    2015 оны 06 сарын 21 | Хариулах
  • zochin
    bailaad goedson huuhen bndaa yaj tooson ym boldoo mungu huchtei ymaa kkk
    2015 оны 06 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025