
Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг тодорхойлогч хамтлаг, дуучдын нэгээхэн төлөөлөгч “Honey moon” хамтлаг 5 жилийн ойн босгон дээрээ анхны бие даасан цомгоо “Honey moon” нэртэйгээр гаргаж байна. цомогт поп, каунтри,dance хөгжмийн урсгалуудаар туурвисан 12 дуу багтжээ.

“Honey Moon” хамтлаг цомгийнхоо продюсерээр ажилласан бол дуунуудыг хөгжмийн продюсераар Ганг, Аранза, Оки, Байдраг, Ариука, Нацагаа нарын уран бүтээлчид зохиож, дуу бичлэг, дуунуудыг тохируулгын ажлыг “Namuun”, “Ocean Grey”, “New star” зэрэг монголын тэргүүлэх студиуд хийсэн байна. Аливаа цомог гадаад өнгө төрх буюу “өмссөн хувцасаараа” бусдын харааг булааж байх ёстой. Тэр ч утгаараа цомгийн зураг авалт, дизайныг “IC” Creative Division төгс хийж гүйцэтгэжээ.

“Honey Moon” цомгийн дуунууд нь хайр дурлал, хүсэл тэмүүлэл, залуусын гэх тодотголыг агуулсан сэдвийг чухалчилсан бөгөөд хамгийн чухал нь хайрыг олон талаас нь мэдэрч, аялгуулан шүлэглэж, дуулж болдог гэдгийг онцолсон цомог юм. Өнгөлөг, халуун дулаан уур амьсгал, өөдрөг өнгө төрх, эерэг гэгээлэг хандлагыг илэрхийлсэн цомгийн бүх дуунууд нь үнэн хайр, эрч хүчийг сонсогч та бүхэнд түгээх болно. Шинэ санаа, шинэ эрч хүч, шинэ бүтээл туурвих эерэг цэнэгээр тэтгэж байдаг үзэгч, анхны цомгоо өргөн барьж байна. Цомгийн бүтээл нь хэн нэгний ивээн тэтгэлэг бус зөвхөн “Honey Moon” хамтлагийн дуучдын авьяас чадвар, мэдлэг, мэдрэмж, сэтгэл, зүтгэлээр бүтсэн гэдгийг тодотгоход таатай байна.

“Honey Moon” цомгийн албан ёсны борлуулалт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар 16,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарсан бөгөөд шинэхэн цомгийнхоо өдөрлөгийг 6-р сарын 12-нд 13:00 цагт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн төв байранд сонсогчиддоо “Honey Moon” шинэ цомгийг бэлэглэх юм байна. Та бүхнийг урьж байна.

Холбоо барих утас: 99958058
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)