“Нисванис” хамтлагийн тухай нэгэн фэн нь 1999 онд бичсэн тэмдэглэл фэйсбүүкт тавигдсаныг бид онцоллоо. Тэртээ 1999 оныг санагдуулах үдэш 6 сарын 6-нд GANDAN VIEW-д болох юм.

Багаасаа ах эгч, найз нар маань гитар тоглодог байсан болохоор би дагаж сонирхоод анх хөгжим сонирхож, эхэлж билээ. Гэтэл намайг хөгжим сонирхож эхлэхэд хажуу байрны нэг ах хүү айхтар гитар тоглодог байж билээ. Тэр ахын байрны гадаа орой гитараа бариад очиход ах хүү гадаанаа тамхи татаад сууж байдаг байсан. Тэгээд ах хүүгээр гитар заалгах санаатай байнга очиход нэг айхтар рок дуунууд дарж дуулж өгдөг байсан.
Сонсоход их сонин нэг найзынх нь төрсөн өдөр болж, төрсөн өдрөөр нь баахан найзууд цуглахад тэр дунд нь нэг гайгүй охин байсан ч гэх шиг тэгээд тэр нь сүүлд нь нэг найзыгаа орхиод явсан ч гэх шиг их л сонин үгтэй дуунууд дуулдаг байсан.
Тэр үед бас ах хүү одоогийн Шөнийн галт тэрэг хамтлагийн Үлэг гүрвэл гэдэг дууг дуулж байсан юм. Би тэр үед ямар хачин хачин дуу дуулдаг хүн бэ? Энэ дуунуудыг мань ах хүү хаанаас сураад байдаг талаар ихэд сонирхож, нэг өдөр асуулаа. Гэтэл ах хүү надад хэлэхдээ
- Ахын дүү гитар тоглох гэж байгаа бол Нисванисыг ОЛЖ СОНС!!!

гэж хэлэхэд энэ ахын дуу биш өөр хүний хамтлагийн дуу болохыг ойлгосон.
Тэгээд Нисванис гэдэг нэрийг тухайн үед нь мартчихаад нилээд хэд хоног юу билээ гэж бодож явж билээ. Тэгээд дараа нь гэнэт санаж Нисванис гэж хэнүүс болохыг олж мэдэхээр мэрийх болов.
Тэр цагаас хойш Нисванис хамтлагийн талаар улам илүү мэдэхийн хирээр өнөөх сонин хачин үг, утгатай дуунуудыг ихээр сонсож бүр дуртай болж сэтгэл татагдаж эхлэв.
Тэгээд л Нисванис хамтлагийг байнга сонсох болж дуунуудыг нь даган дуурайж тоглодог болов. "Хүчилтөрөгч" гэдэг цомгийг нь олж авах гэж нилээдгүй хайсны эцэст олоод авсан даа. Даанч хулгайд алдаж ихээхэн гарз хохирол гарсан.
Дараа нь сонсдог даган дуурайж дуулдаг хүнтэйгээ уулзах завшаанууд гарч уулзахад тухайн үедээ их шоконд орж байлаа. Зурагтаар үзэж цомгийг нь сонсож, дууны үгнүүд гээд бүх зүйл нь их л зэвүүн гэхүү, харгис гэхүү, ерөөсөө төсөөлөлд их л харанхуй төсөөллүүд байдаг байсан.
Гэтэл анх Нисванис хамтлагийн дуучин Амгаатай уулзахад төсөөлөл амьдрал 2 тэр чигтээ тэрсэлдэж байсан. Итгэмээргүй санагдаж, удалгүй нэг гэрт нь очиж дуу бичлэгийн програмын талаар ярилцаж байсан. Тэгэхэд Амгаа гэдэг хүний, амьдралыг үзэх үзэл, байгаа байдал гээд бүх зүйл чигээрээ миний төсөөлөл бодлыг бүхэлд нь өөрчилсөн дөө.
Тэрнээс хойш их ч олон уулзаж, инээж хөөрөөд л явж байдаг. Гэхдээ уулзах бүртээ энэ хүний талаар байнга шинийг мэддэг. Бид өдөр бүр амьдарч байгаа амьдралынхаа жижиг шажиг зүйлсийг анзаардаггүй харин энэ хүн ихээхэн анзаардаг юм шиг санагддаг.

Энэ хүн их л гоё ааштай, өөрийнхөөрөө, энгийн л нэг хөгжимчин хүн.
Сүүлийн үед нэг сайхан мэдээ фб-ээр явах боллоо. 6 сарын 6-нд GANDAN VIEW гэх газар тэртээ 1999 оныг бүхлээр нь өгүүлэх өнөөх сонин гоё үгтэй дуунууд ахин эгшиглэхээр болов гэнэ. "Хүчилтөрөгч" тоглолт.
Энэ бол зүгээр ойрын хэдэн жилдээ үзэгдэж харагдаагүй сонин содон юм болно гэдэгт итгэлтэй байна. Amgaa Nisvanis Amgaa Nis Amgaa Nis ах ч биднийг тэр үе шигээ ахиад л бүлтэртэл нь гайхашруулна гэдэгт найдаж байгаа шүү.
1.Гэрэлт ирээдүй намайг дуудна
2.Сургууль нураасай
3.Хүчилтөрөгч
4.Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
5.Тэр ойлгожээ...
6.Намайг яа....
7.Abort
8.Зарим охидыг
9.Эмийн санруу алахсан нь...
10.Харанхуй цээжний цонх
11.Бадарчин
12.Яагаад
13.Маргааш энд
14.Чамд намайг сэргээх юу ч алга
15.Ааваа ааваа!
16.Зөвхөн SEX
17.Би тамхиа татаж дуусаж байна
1999 он
By Erdenee Badarch
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)