Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн арга хэмжээний хүрээнд хүүхдийн оролцоонд түшиглэн тэдний санаа бодлыг сонсож, хэрэгцээг тодорхойлон эцэг эх, олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлогын баримт бичгийг тодорхойлох зорилготой “Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулганыг 2015 оны 5 дугаар сарын 30, 31 болон 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулсан байна. Тус чуулганыг Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн зөн ОУБ, Олон улсын хүүхдийн Найрамдал төв хамтран зохион байгууллаа.
Энэхүү чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд, асрах төвүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл 13-17 насны 400 хүүхэд, 100 багш хамрагдаж байна.
Чуулганы төлөөлөгч хүүхдүүд “Хүүхдэд нээллтэй микрофон” хэлэлцүүлгээр өсвөр үеийн хүүхдийн хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийг хувь хүн, нийгэм, гэр бүл, сургууль, олон нийт гэсэн агуулга бүхий 5 дэд хэсгээр хэлэлцэн өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо шийдвэр гаргагч, олон нийтэд хүргэнэ.
Мөн 3 хоногийн хугацаанд хамтдаа нөхөрлөн танилцаж, Найрамдал төвийн хөгжлийн олон хөтөлбөрт оролцож чуулганаас гарсан санал санаачлага, зусланд шинээр сурсан зүйлүүдээ аймаг орон нутаг, өөрсдийн сургууль, хамт олон, найз нөхөддөө түгээх гүүр болон оролцсон юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)