Номын баяртай өдрүүд

Жил бүр уламжлал болон явагддаг номын худалдаа, номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 13 дахь удаагаа болж байгаа номын баярыг тохиолдуулан Монголын утга зохиолын салбарын зохиолч, яруу найрагч нар бултаараа чуулсаныг фото сурвалжлагаараа дамжуулан уншигчидад нь хүргэж байгаадаа таатай байна.

Жил бүр номын баярт оролцдог яруу найрагч П.Бадарч, Г.Мэнд-ооёо, Г.Аким, Ү.Хүрэлбаатар, Б.Шүүдэрцэцэг тэргүүтэй зохиолч яруу найрагчид маань уншигчидтайгаа номын баяраар уулздаг уламжлалтай. Харин энэ жил Ш.Дулмаа гуай харагдсангүй.

Тун удахгүй Эх үрсийн баяр тохиож байгаатай холбогдон хүүхдийн номнууд үзэсгэлэн худалдаагаар  лангууг эзэлсэн байсан бөгөөд номонд дуртай багачууд маань дуртай үлгэрийн номоо сонгож шилэн авч байсан.Өмнөх жилтэй харьцуулахад жилээс жилд уншигчид нэмэгдэж байгааг дуулгасан номын худалдагч нар хүүхэд багачууддаа барих хамгийн гоё бэлэг ном байх болно хэмээн дуу нэгтэйгээр хэлж байсан.

Мөн энэ жил нэг онцлогтой бөгөөд бүх ном 5-50% хямдарч байгааг дуулгахад таатай байна. 500-2500 төгрөгийн хооронд зарагдаж байгаа бүх төрлийн номнуудаас та сонголтоо хийж болно. Бүр эрээд эрээд олдоггүй хуучин номнууд ч хямдралтай үнээр зарагдаж байна лээ. Номын худалдаа эрхэлдэг бүхий л компани,байгууллага, хувь хүмүүс номын үзэсгэлэн худалдаанд оролцож, худалдан авагч нар ч их байсан. Та бүхэн Чингисийн талбайд болж байгаа номын үзэсгэлэн яармаг худалдаагаар нэг ороод гарахад хайж явсан номоо, тун удахгүй эх үрсийн баярын бэлгээ эндээс олж авна гэдэгт итгэлтэй байна.

Номын цагаан буян үргэлж дэлгэрэг!

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Aimaar vnetei
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Ном зардаг халамцуу орон гаран хар авгай нар ааль хэдийнээ ирцэн согтуу хэвтэж байна лээ, Очсон хүн болгоныг татаж чангаагаад л гуйгаад л сөгдөж мөргөх нь холгүй байна лээ шүү, зайлуул япон хэл судлаач төмөрбаатар гуайг шууд дараад авч байгаам даа,
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин
    манай социализмын үеийн согтуу өвгөн тархи угаагчид харагдахгүй байх чинь алга болцгоож байгаа юм байх даа саяхан б лхагвасүрэн харагдсан даа
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • БАТ
    ЗА ДАА НОМ ГЭХЭД ХЭЦҮҮ Л ЮМНУУД БАЙДАГДАА ХӨДӨӨНИЙХӨНДӨӨ Л ТААРДАГ БАЙХ
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025