Гэгээн Муза ч гэх шиг ...

-За хэвлэлийнхэн ер нь суухгүй байгаа шүү. Гэнэт гэдэн хөдлөв.

-Тэгээд яахын? Хэвтэх юм уу? Үсээ шууж боогоод Драмын театрын ажилтны дүрэмт хувцас өмсчихвөл өөрийгөө тэндхийн Тэргүүн хатагтай гэж эндүүрдэг бололтой сээхэлзсэн үйлчлэгч бүсгүй цааш одов. Улаан хивсний ёслол болж байхад бас яасан?

Баар-улаан хивс, өдөр-шөнөө ялгадаггүй хамгаалагчид баарандаа л ажлаа хийвэл догь юм биш юм биш үү? Бааранд ороход “За таксаа ав, одоо гаран дээрээ тамгаа даруул, дотогшоо ор, энд удаан зогсохгүй шүү” гэдэг дээ. Мэдээж хэрэг олон хүн орох гэж тэмүүлээд тэгэхээс аргагүй.

Харин улаан хивсний ёслол бол шал ондоо. Жүжигчид хамаг байдгаараа гоёж ирээд зургаа авахуулж, яриа өгөх ёстой. Тэгэхэд машинаас буунгуут нь загнаастай, “Дээшээ хараад инээгээд алх, одоо ийшээ эргэ, орж гарын үсгээ зур”, “Хөөе энд зогсоохгүй шүү, явуул наадуул аа!” гээд л хашгичих юм. Хөөрхий, нөгөө гоё хувцасласан хүмүүс инээх ч хэцүү бага зэрэг ярвайлттай дотогш орж харагдав. За тэгээд дотор орсон ч нөгөө баарны хамгаалагчдын андуурал үргэлжилсээр.

За энэ ч яахав, би чинь чухам гоё театрын наадмыг хоёр дахь жилдээ сурвалжлах гэж сэтгэл дүүрэн амралтын өдрийн ажлаа хойш нь тавин тавин очсон хүн. Ийм хурдан настраа алдаж болохгүй, гол нь тайван тайван. Ингээд Муза эхэллээ.

Марафон ба хөтлөгчид

Өмнөх жилийн Муза Соёлын төв өргөөнд болсон. Хавар эрт байсан байх ямар ч л байсан дотор их даарсан даг. Анхны удаагийнх гэдэг утгаараа жүжигчдийн нэр цээжлэх дээр хамаг анхаарлаа тавиад үйл ажиллагааны диалогийг нээх тоогоогүй юм билээ, одоо бодоход. Түрүү жилийн эхлэл жүжгийн цоморлигоор эхэлсэн. Үндэсний дуу хөгжим, балетын үзүүлбэр за ер нь байх ёстой юм байрандаа байсаан гэсэн үг. Шагнал авч байгаа хүмүүс ч акулууд, эргэлзээд яана даа гэхээргүй байлаа. Өөр нэг олз нь би дийлэнх жүжгийг нь үзсэн тул хамаатан садантайгаа уулзаж байгаа мэт сэтгэл өег суусан.

Энэ жилийн наадам Бадарчингаар эхлэв. Бадарчин гэрээсээ гараад аялах явцдаа Монголын болон дэлхийн сонгодогуудтай хальт таарах маягаар зураглажээ. Энэ жилийн жүжгүүд биш ерөнхийдөө л сонгодог жүжгүүдийг түүсэн гэсэн үг л дээ. Ойлгомжтой, тодорхой эхлэл.

Тайзнаа “дэвшээд дэвшээд дэд захирал” хочит жүжигчин, дэд захирал Н.Отгонбат нэгэн бүсгүйтэй хөтлөлт хийв. Шинэ хүн бололтой, бүсгүй нь. “Өнөөдрийн арга хэмжээг би болон ... бүсгүй бид хоёр хөтөлнө” гэсэн өгүүлбэр байгаагүй тул хэн болохыг нь таасаар таарав. Мэдэхгүй, золиг.

Эхний салхийг МУГЖ Ө.Уянга хагалав. Байдаггүй ээ, микрофон нь гацав. Аргагүй аралтай, чадалтай хоолойтой дуучин тул микрофонгүй дуулав. “Хүүе яанаа микээ солиоч ээ” энээ тэрээ гэх нь ч хаашаа юм. Тайз бол ярих юмгүй гоё. Ноднингийн МУЗА-г ер нь бодоход Драмын театртаа л бүх юм нь зохицдог бололтой.

Хөтлөлтийн процессийг нэг жүжигчин, нэг мэргэжлийн хөтлөгч байхаар зохион байгуулжээ. Дараагийн хэсгийг жүжигчин Ж.Оюундарь, SBN-ийн хөтлөгч бас авьяаслаг дэлгэцийн жүжигчин Б.Батзаяа нар авав. Халуун байна шүү, бурхан минь. Яалт ч үгүй хөтлөгч бол тусдаа мэргэжил юм. Ж.Оюундарь хэд хэд алдав. Нөгөө сериозны царайлж суусан гадаад, монгол үзэгчид нэр дэвшигчид тэрүүхэндээ жуумалзана. Тэр хоёр хүүхдийн жүжгийн төрлийн шилдгүүдийг тодруулах хэсгийг хөтөлж байлаа л даа.

Гэнэт номинацийн төгсгөлд ХБК-ийн сурагч гарч ирж дуулна гэлээ. Чухам яагаад энэ хүүхэд гарч ирэв, яагаад гадаадаар дуулав, ямар учиртай хүүхэд юм бол яахав хөөрхөн дуулдаг юм байна л даа гээд би баахан юм бодов. Бодож бодож дуулж дуусахын алдад “Аан нээрээ хүүхдийн жүжгийн хэсгийн төгсгөлд хүүхэд дуулах нь зөв юм байна” гэсэн гаргалгаа хийв. Хөтлөгчдийн зүгээ ямар ч холбоос байхгүй. Монголд авьяаслаг хүүхдүүд олон бий л дээ, гэхдээ яагаад тэр хүүхэд сонгогдож энэ хүндтэй тайзан дээр гарав гэдгийг үзэгчид мэдмээр л байсан байх.

За тэгээд жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Мянганбуу нар гарч ирэв. “Хөгжилтэй гэр бүл” цувралынхаа нэрээр нэршээд буй жүжигчин Энхбаярыг харахаар л хөгжилтэй санагдаад байгаа юм чинь. Аанай л эмэгтэй хөтлөгч нь мэр сэр алдаа гаргаж үзэгчдийг инээлгэнэ. Шагнал гардаж байгаа хүмүүсийн эмоци ч туйлдаа хүрсэн байх. Тайзнаас таньдаг бүх хүндээ мэндчилгээ дайж байв. Товчхондоо тайзан дээр шагнал гардаж буй эрхмүүд хэн хэнтэйгээ амьдардаг, нөхөртэй гэр бүлтэй эсэх хэдэн хүүхэдтэй гэх мэдээллийг хүртэл авч болоод байв. Долоон булчирхай найман наализуурхайгаа тоочно л гэж энэ байх. Тэглээ гээд яахын, хүний үг хэлэх эрх чөлөөг боомилолтой биш тэ? Тэр мөчид дэлхийн одууд тайзан дээр чухам ямар үг хэлдэг билээ гэж санахыг оролдов.

Намайг сонго!

Сониноос, драмын театрын тэргүүн хатагтай хэн болохыг та нар мэдээгүй л байна уу? АЖ Н.Сувд биш шүү дээ, МУГЖ С.Сарантуяа юм. Даруухан урдах ажлаа л хийдэг, залуусын кинондоо тоглуулах урилгаас ихэрхэн хойш суудаггүй энэ хүн Гэгээн Музаг 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Гэгээн Муза академийн тэргүүн хатагтай хэмээн оройжин хүмүүс талархал илэрхийлсэн тул анзаарахгүй өнгөрөх аргагүй юм. Харин хувцаслалтын тухайд нөгөө хүү жүжигчин Б.Тамиртай хамт Юнителийн рекламанд тоглодог доо. Тэрэн дээр “Намайг сонго” гээд хар хувцастай бүсгүй гардаггүй юу, тэрэн шиг гэхдээ ягаан өнгөтэй үргэлж өмд цамц өмссөн байв. Содон харагдав. Шууд реклам санаанд ороод байгаа юм чинь. Түүний хувцаслалтанд би “Намайг сонго” гэдэг нэр өгөв.

Энэ жилийн МУЗА-д олон улсын жүжигчид, найруулагч, уран бүтээл оролцсон нь наадмын нөлөөлөл хэр томорсныг харуулж байв. Харин яг Драмын театрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ харагдсангүй. Жүжигчин Г.Отгонцэцэг, сүүлийн үед тодроод буй залуу жүжигчин Б.Баярмаа нар сор болон ирж нүд хужирлах болов уу гэсэн хүлээлт байсныг нуухгүй. Товчхондоо театр залуужжээ, мань мэтэд таних хүн үлдсэн үү. МУГЖ У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А,Ганчимэг, Т.Хулан тэргүүтэй бүсгүйчүүд театраас гарсан ч гэсэн яагаад зочноор уригдаж болдоггүй ч юм бүү мэд. Аль ч байгууллага ахмад ажилчид, урд нь байсан ажилчдаа хүлээн авч чухал үеэр аяга цай өгөөд гаргадаг санагдана. За мэдэхгүй ээ, мэдэхгүй.

 

Гарцаагүй эзэн нь!

Тэгж тэгж нэг юм тайзнаа ганц хоёр таньдаг хүний нэр гарав. “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Х.Баярмаа нөгөө дэлхийн мисст оролцож байсан бүсгүй, аав нь найруулагч Ц.Хүсэлбаатар. Алладины Жасмины дүрээр нэр дэвшиж. Түрүү жил тайзан дээр цом зөөдөг “ажил” хийж байсан шүү дээ. “Аюултай харилцаа” кинонд тоглосноос нь хойш энэ бүсгүйг би хувьдаа ихэд үнэлэх болсон юм. Тэр тал талаас нь оролдож ямартай ч урлагт хайртай дуртай сэтгэлээрээ тасралтгүй ажилласаар дүр нь нэр дэвшжээ. Даанч Жасмин маань гахайны дүрд ялагдчихсан. Түрүү жил муур хүүхдийн жүжгийн Музаг гардаж байсан. Тэртэй тэргүй амьтны дүрд орох хэцүү байх л даа. Гэхдээ Муза авахыг хүсвэл ирэх жил загас ч юмуу, нохойны дүр бүтээвэл баараггүй байх. Лав л хүүхдийн үлгэрийн гүнжид энэ шагнал падлийгүй байх нь. За за энэ наргиа ч яахав.

Нээгдсэн цагаас нь хойш би хувьдаа улаан фэн нь болоод буй “Black box” театрынхан Муза хүртэв. Ганц хүний жүжгийн төрөлд  Д.Оюунзул “Хүний дуу хоолой” жүжгээр дэвшин цом хүртлээ. Тэр жүжгийг үзсэн хүний хувьд ч биш тэрнээс өмнө түүний тоглосон “Ширэнгэнд”, “Хүн хүний хайр” жүжгүүдийг бодоход тэр үеийнхнээсээ тасарчихжээ. Мэдээж жүжиг сонголт, найруулга, тайз засал дээр “Боролдой” Д.Мягмар, түүний гэргий Ч.Одончимэг нарын ур ухааны талаар ярих юмгүй. Энэ жил хүү М.Боролдой нь бас Муза хүртсэн.

Гэргий нь гэж лусын дагина шиг л амьтан явж байна билээ. Эднийхэн аав ээж, хүү бэр, жүжигчдийн хамт тэр үдшийн хамгийн загварлаг дэгжин зочид байсан. Жүжигчин Д.Оюунзул DOLCE & GABBANA-ийн 2015 оны  загварын даашинзаар гангарсан байв.

Бидэнд ер нь хүртээлтэй юу?

Сэдэвтэй холбоод нэг хадуурчихмаар санагдаад байх юм. Хүүхэд байхад Христийн цуглаанд явдаг байлаа, ер нь тэр үед өөр үзээд харчих юм оччихоор газар ч байсангүй бүгд л явж байсан байх. Харин одоо ямар байгаа юм бүү мэд. Цуглаан дээр байсгээд л солонгосчууд ирнэ, тоглолт хийнэ.

Гэхдээ тэд монголд ирлээ гээд монголоор дуулж, бидэнд ойртох гэж үздэггүй байсан. Өөрсдийн хэлээрээ дуулж үндэсний хувцасаа өмссөөр байгаад явдаг байлаа. Гэтэл Муза яасан байх нь. Гадаад зочдодоо л зориулж үзүүлбэр бэлджээ. Бодвол хит гадаад дуунууд сонгосон байх л даа. Товчхондоо маньд бол падлий ч үгүй наадам болж гэх бодол төрөв. Уртаашаа ганц хөөмий явсан нь бас л гадаад дууг эгшиглүүлэв. Чухам ойлгож байгаа царайлж тэр гадаад дуунуудыг нь сонсож суух яасан ч ...

Олон улсын наадам аа гэж ... Энэ хүртэл л би үзсэн. Яагаад гэж битгий асуугаарай, эмзэглэж байна шүү. Хэвлэлийнхэн суухгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр би хэвтээд үзсэн байх нь хэ хэ. Ер нь тэгээд ад үзэгдэн үзэгдэн тэнд арзайж яваа нь уншигчдаа л бодсон хэрэг. Түүнээс Муза бол мань мэтэд падлий ч байхгүй л дээ. Ийм наадам болсоон, найзууд аа!

Эх сурвалж: www.grandnews.mn 

У.Цахирмаа

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (18)

  • Huduu huduu
    Jil ireh tusam ulam hudiinii ulaan buland tsuglaj bgaa yum shig l muudaad bhii. Terhunuusiin umssun zuusen arai l bishee hyamdhan urchger dress ih umsuh yum
    2015 оны 06 сарын 01 | Хариулах
  • tiim bn, yagaad delete hiisiin boloo
    uu bolieo minii bichsen coment ch bas bhgui bn shdee, Bi ug ni uneng l helsii shde eooo yun aimriin setguulch nert gahai minee
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
  • orowdoor setguulch
    chi shuumjilsen negnii commentiig ustgaj bolno daanch chinii aldaa heweer l bh bolno gewch chinii yumiig hun ogt unshdaggui yumuu eswel chi buh muulsan comentiig n ustgasan yumuu buu med uuriiguu magtsan heden coment chn l uldej uruwdultei eee
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
  • yasan ineedtei yumbe eneTsahirmaa setguulch ni
    ene setguulch ni ooro baahan ooriigoo magtchij zorigtoi honshoortoi bichsen bn ch geh shig tegsnee uuriih n aldaag bicheed ug usgiin aldaag heleed zalruulaad ugsun unshgchiin commentiig bolohoor ustgachihsan bh yum yamar ineedtei yum be ard tumend duu hooloigoo urguj medee bichj bgan bol unshichdiin duu hooloi commentiig ch bad neelttei huleej awch surah heregtei shdee bichsen yumaa bais geed l ergej toirood taalagdaagui neg commentoo. ustgaad bh shaardlag yu bn
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
  • еоо комэнт устгахаа болио
    энэ одоо вичсен сэтгэгдэл устгаад байх юмаа танай сайт магтсан коммент улдээгээд шуумжилсэн комментыг устгаад алчих юмаа
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
  • зочин
    яана даа сэтгүүлч минь жаахан уншиж судалж үлдэцтэй наалдацтай мэдээ бичмээр байдаг даан ч чадал чинь хүрэхгүй юмаа
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Zochin
    Grand gej estoi neg abax vmgvi demii setgvvl Oorsdoo yu ch xiidegvi bj dandaa xvn muulna Xereggvi xoboor Xooloo olj iddeg buzar garuud
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • мундаг шүүмжлэгч гуай та зөв бичиж сур даа.
    Дээр их л сайхан бичиж. Гэхдээ сэтгүүлч гэх нэртэй эрхэм У.Цахирмаа та хамгийн түрүүн ажил мэргэжлийнхээ үүргээ ухамсарлаад зөв бичгийн дүрмээ судлаад эх хэлээ сайхан сурчих!!! Тэгээд дараа нь гадаад эх хэлийг доромжлохгүйхэн шиг бичээд сурахыг оролд настраа алдах сериозны ч гэх шиг. Өөрийгөө эхлэж засч, залруулж боловсруулж байж, мэдлэг оюунаа жаахан дөмөгхөн болгож байж бусдыг шүүмжлэнэ шүү НӨХӨР МИНЬ ЧИ. Үгүй тэгээд Энэ сайт олигтойхон сэтгүүлчидтэй болмоор юм. Сонирхоод гарчиглав. Тэгээд цааш нь уншихаас үнэхээр дургүй хүрчлээ. өөрөө олигтой мутарлаж сурчаад бусдыг шүүмжилж сурмаар.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • tseren
    Yag l uneniig bichjee.bayrlala.
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Zochin
    snn Snn yum bichih Yuma shuumjlegch yumuu setgvvlch yumu Tgd bas dolce gabana palaaj etr Gd huniih n huvtsas hunar chuhal yumuu tsarailag huuhnuud ireh yostoi mu shal utgagvi yum bichihiin ene goyol Naadam bish shd hollywoodtai mgliig zuirleed ch bh shig Tiim Bol uuruu amerikt ochood setguulch hiij chadku shd hunii durgui hurmeer yum bichihiin Sn shn yum bicheech
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Отгон
    Сэтгүүлч ч гэх шиг. Чи мэргэжлийн хүн байтлаа ийм хошин шог шиг юм бичиж тэрийг нь нийтэлж байгаа Грандынхан ичих хэрэгтэй хэнд ч өгөөжгүй ямар ч мэдээлэлгүй ямар л логикгүй юугаа бичээд юугаа гайхуулаад байгаан Монголын сэтгүүлзй ингэж сөнөсөн гэж мэдсэнгүй Хэнийг нь мэдэхгүй бол мэдэх гэж эрж хайх нь сэтгүүлч хүний үүрэг. Уншигчид нь таалаад байхыг бодоход таарсан шуудайнууд болжээ гутармаар юм
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • солиотой юмуу сэтүүлчээ
    энийг бичсэн сэтгүүлч лав биш бх.Ямар мэдрэл муутай юм бичдэг юм.доромжилох гэж очиж үзээ юу?танай сайт арай хэтэрж байна.ёстой хэлэх үг алга
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин
    сураггүй юм байна өө хөгшөөн байнга тв сахидаг би мэдэхгүй байхад шинэ хүн юм байгааз гэхдээ чи догь байлаа бид мэдээд авчихлаа шд ха ха
    2015 оны 05 сарын 25
  • Зочин
    Отгонбаттай хамтран хөтөлж байгаа Адилааг танихгүй хүн бас байдгийн байжээ. Их мундаг хөлөгч ш дээ. Гранд ньюсын сэтгүүлч мэргэжил нэгтнээ одоо сайн тогтоож ав.
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
    • Зочин
      сураггүй юм байна өө хөгшөөн байнга тв сахидаг би мэдэхгүй байхад шинэ хүн юм байгааз гэхдээ чи догь байлаа бид мэдээд авчихлаа шд ха ха
      2015 оны 05 сарын 25
  • zochin
    bichsen hynii setgeld niitseegyi blood l madahgyi ee l gee biz dee gaihah yun...
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин
    neg yum bicheed l araas ni medehguiee medehgui geed k yun ch buurunhii yum bedee niitlel ghd denduu bolhi bolj
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин
    ednig ingej ulaital ni heleh zorigtoi honshoortoi hun baihgui bolohoor neg l ih tengerin amitad yawaad bgaa shd bolj bolj amjilt
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • Muza
    hahahahahaha sain bichsen bn.zorigtoi shuluuhan.yag bodit baidal.BAYAR HURGEY. AMJILT
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • aagii
    yu ch bichsen yum nairuulga algaa
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Хамгаалагчид загнуулсан уурандаа хамаагүй юм бичжээ чи
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025