МУГЖ Ө.Уянга хадам аавынхаа тоглолтонд оролцох уу?

Монголд хамгийн олон “МАА”-г дуундаа мөнхөлсөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Д.Баасанжав 2015 оны энэ сарын 27, 28-ны өдөр 19:30 цагт “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байгааг дуулгахад тун таатай байна. Дуучин Д.Баасанжав нь ардын болон нийтийн дууны арвин баялаг сантай бөгөөд түүний дуулсан “Дунгаамаа” дуугаар нь үзэгч фэнүүд нь андахгүй билээ. Тоглолтонд нь Дунгаамаа дуунаасаа гадна Энхриймаа, Сүнжидмаа, Хандармаа, Бүжиймаа, Бүүжиймаа, Анимаа, Хоожиймаа зэрэг ардын болон олноо түгсэн нийтийн дуунуудыг Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найралтай хамтран дуулахаар тоглолтын бэлтгэлдээ ороод байгаа аж.

Харин энэхүү тоглолттой зэрэгцэн Д.Баасанжав дуучин МУГЖ Ө.Уянгын хадам аав гэдгийг энэ үед олж илрүүллээ. Тэгвэл тус тоглолтонд Ө.Уянга оролцох уу, үгүй юу гэдэг нь таавар байсан бөгөөд тоглолтонд дуулах нь тодорхой болоод байгаа аж. Хадам аав нь дуучин бэрийгээ хүлээн зөвшөөрсөний баталгаа гэсэн шиг тоглолтондоо урьж оролцуулж байгаа бөгөөд Ө.Уянгаас гадна Д.Намсрайноров, Б.Баатархүү, Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, СТА Д.Нямдаш, Улаанбаатар чуулгын бүжигчид, Улаанбаатар циркийн уран бүтээлчид оролцох гэнэ.

Тоглолтын тасалбарыг Улаанбаатар чуулгын кассаар болон UB лавлах 1900-1617, 98981984, 99996615 дугаарын утсаар захиалан хүргүүлэх боломжтой.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • nah
    xarin tiimee unen shte uynga anginxa zalugin xuutei xamtran amidagch shuudee ue multarsan avgai shude
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Энэ сэтгүүлч нар хүнийг муулж доромжилсон аястай нийтлэл бичихээ болимоор юм, мэргэжлийн сэтгүүлч юм мэргэжлээ зөв зүйлд зарцуулмаар юмаа.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин
    yu ve,hadam aav bhdaa yahav de.ene 2 chn neg angiin 2,naizuud
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин
    юу бичээд байна вэ,дандаа нэгийгээ мөлжсөн ,бөгс ухсан тэнэг юм бичиж байдгааа болимоор юмааа
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025