СТА дуучин Б.Цогтдэлгэр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Кумо” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Хорьдугаар зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн отгон дуучин тэрбээр тун удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхаа түүхт 45 жилийн ойг угтан “Сэтгэлийн аяс” бие даасан тоглолтоо тун удахгүй тоглох гэж байна. “Соёл-Эрдэнэ” болон дуучны сэтгэлд хоногшсон дуунууд дуулагдахаас гадна өөр нэг сюрприз байна. Түүний хүү Ц.Зэндмэнэ-Эрдэнэ аавынхаа тоглолтыг “UBS”-ийн найз хөтлөгчдийн хамт хөтлөн хөгжөөх аж. Аав хүү хоёр ийнхүү нэгэн замналаар нэг тайзнаа гарах нь.
Тоглолтонд амьд хөгжмийн “BAND LORD” хамтлаг болон сонгодог, поп урлагийн шилдгүүд хамтран оролцож үзэгчдийн сэтгэлийн аясыг хөглөх нь. Тавдугаар сарын 21-нд 19 цагаас “ГРАНД ХИЛЛ” дэлхийн сүлжээ зочид буудлын тоглолтын танхимд амтат “World wine”, “Жем Интернэшнл”-ийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн таныг хүлээж байна. Б.Цогтдэлгэрийн хувцаслалтан дээр “S Outlet`s” дэлгүүрийнхэн санаа тавьж байгаа аж.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)