Мөнхийн өрсөлдөгчид

Нэгэн цаг үед уран бүтээл, ажил үйлс, амжилтаараа бусдаас ялгарч өөр хоорондоо өрсөлдөгч болон нэгнийгээ хурцалж ирсэн бидний цаг үед амьдарч буй урлаг, спорт, бизнес гээд салбар салбартаа манлайлагч болсон “Мөнхийн өрсөлдөгчид”-ийг танд товчхон танилцуулж байна.  

Т.Ариунаа & Б.Сарантуяа

Дуулсан дуу, дуу хоолойгоороо хүртэл Монголчуудын танил болж, чихэнд хоногшуулж чадсан энэ хоёр эмэгтэй хамгийн хөдөлмөрч, хамгийн чадварлаг дуучид. Тиймээс ч тэд анх Монголын эстрадын урлаг хөгжиж эхлэх цагаас хамтран хүчин зүтгэсэн ч үргэлж хоорондоо өрсөлдөж, тэрсэлдэж ирсэн гэдгийг бид мэддэг.

Магадгүй Т.Ариунаа, Б.Сарантуяа нар тэр цаг үеийнхээ “од” болохоор тэднийг маргалдуулж, хэл үгийг нь өдүүлж, өөр хооронд нь түнжин хагаруулах ажлыг фэнүүд нь хийдэг байсан байх. Гэхдээ тэд өнөөдөр хоёулаа МУГЖ болтлоо хөдөлмөрлөж, хийж бүтээж, олонд нэрээ дуурсгаж чадсан. 

С.Чимгээ & Ч.Ичинхороо

Монголын үндэсний олон нийтийн телевизэд тэндхийн нүүр царай болсон хоёр сайхан бүсгүй бий. Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, С.Чимгээ хэмээх тоолбол нас, төөлбөл бие чацуу хоёр үзэсгэлэнтэй бүсгүй Монголын дэлгэцийн урлаг тэр дундаа телевизийн нэвтрүүлэгч хэмээх “мест”-ийг тодорхой стандарттай болгож өгсөн.

Мисс дээр нь жүжигчин мэргэжилтэй хоёр бүсгүй энэ салбарт хүч түрэн орж ирсэн тэр үе бол 1990-ээд оны дунд үе. Ихэр мэт төстэй, нуруу чац, царай зүсээрээ ойролцоо энэ хоёр хөтлөгч эмэгтэй шиг гаднаасаа ч, чадвараараа ч олны таашаалыг хүлээхүйц диктор одоохондоо манайд төрөөгүй байгаа. Гэхдээ Монголын дэлгэцийн урлагийн цуутай сайхан хүүхнүүд дунд энэ хоёр шиг мөнхийн өрсөлдөгчид байхгүй.

С.Жавхлан & Ч.Бат-Эрдэнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг нэгэн үеийн нийтийн дуучид болох С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ хоёр хэл амтайхан авсан нь саяхных. Гэвч С.Жавхлан үндсэрхэг үзэл мөн улс төржиж гүйсээр урлагаас хөндийрсөн төдийгүй гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолчийн энгэрт зүүж орхисон хөөрүү эр. Харин Ч.Бат-Эрдэнийн хувьд эрдэм сурч, гавьяатын тэмдгийнхээ гавьяаг гаргахаар Ирландыг зориод ирсэн лут менежменттэй оюунтан гэдэг. 

Бооёо &  Аглуу

Бүх урлагийн дотроос хамгийн “ардчилсан” нь гэгддэг хошин урлагийг шинэ шатанд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрхмүүд бол шинэхэн гавьяатууд болох Н.Ариунболд, Л.Баттулга нар. Сүүлийн үед ар араасаа алга нижигнүүлэн энгэрээ цоолж буй “Живхтэй” гавъяатуудын хажууд хийж бүтээсэн нь олны нүдэнд ил байсан болохоор тэдэнд  энэ хэргэмийг хүртээхэд дургүйцэх хүн байгаагүй. Үнэхээр ч нэгэн үед хамтдаа хошин урлагт хөл тавьж, тус тусын продакшндаа “акул”-ууд нь хэмээн цоллогдож, басхүү өөр хоорондоо уран бүтээлийн дайн дэгдээж ирсэн гавьяатууд гэвэл Аглуу, Бооёо хоёр мөнөөсөө мөн.

Х.Цагаанбаатар & С.Мияарагчаа

Жүдо бөхийн 66 кг-ын жинд Монголд өмнөө барих хоёрхон хүчтэн байдаг гэхэд “алдас” болохгүй биз ээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУ-ын хэмжээний мастер С.Мияарагчаа нар. Харин энэ хоёр жүдочийн эрэмбийг тодорхойлох гэвэл төвөгтэй байх нь ойлгомжтой. Дундговь аймгийн унаган хүү С.Мияарагчаагийн хувьд Монголын анхны кураш бөхийн дэлхийн аварга, жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдэг жүдочид оролцдог

“Мастерс” тэмцээний хошой аварга болж  “топ” гэдгээ харуулсан гээд л түүний амжилтын цуваа тасрахгүй. Х.Цагаанбаатар гавьяатыг харин Монголын ард түмэн сайн мэднэ. Саяхан л гэхэд жүдо бөхийн УАШТ-нд С.Мяарагчаатай хамт жин өгсч, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт С.Ням-Очирын жинд хүч үзэн хоёр шилдэг өрсөлдөгчөө буулгаж авсан.

Ер нь олимп, дэлхийн аваргад оролцох 66 кг-ын тамирчинг сонгоход хүндрэлтэй байдаг талаар олон хүн хуучилж байсан. Учир нь энэ хоёр жүдоч хоёулаа тив дэлхийд нэрээ дуурсгасан хүчтэнүүд болохоор. Магадгүй Монголд биш Дэлхийн хэмжээнд энэ жингийн гол өрсөлдөгчид нь манай Цагаанаа, Мияарагчаа нар байх шүү.

Э.Одгэрэл & Д.Болормаа

Монголын загварын ертөнцөд нэрээ дархалсан “топ”-уудаас хамгийн өндөрт заларсан нэрс бол яах аргагүй Д.Болормаа, Э.Одгэрэл. 40 хэдийнэ гарсан ч цаг хугацаа, гоо үзэсгэлэнгийн өмнө толгой гудайлгүй яваа эдгээр бүсгүйчүүд загварын тайзнаасаа буусан ч олны анхаарлын төвөөс холдоогүй.Энэ хоёр бүсгүй нэг онд буюу 2001 онд топ модель болсон, мөн хоёул ганц бие, эрх чөлөөт амьдралыг эрхэмд үзэж яваа гээд ижил төстэй зүйл их.

Харин Д.Болормаагийн хувьд Э.Одгэрэлээс өмнө загварын тайзнаа алдаршиж, урьд өмнө нь дуулдаж байгаагүй “Азийн топ” модель хэмээх цолыг анхлан авчирсан түүхтэй. Тиймдээ ч энэ мэт алдраас шалтгаалж хоёр бүсгүйн хооронд багагүй өрсөлдөөн өрнөсөн талаар хэвлэлүүд бичицгээж байсан нь саяхан санагддаг. Дөч гарсан монгол бүсгүйчүүдийн хэд нь тэдэн шиг толиотой явдгийг манайхан сайн мэднэ. Магадгүй тэдний гоо үзэсгэлэнгийн нууц битүүхэн өрсөлдөөн дунд сайхан хэвээрээ явааг үгүйсгэх аргагүй.

 С.Мөнгөнцэцэг & Ө.Уянга

Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд алтан гургалдай хэмээгддэг Бэла Руденко, Елена Образцова, Монтсеррат Кабаллетай эн зэрэгцэх чадалтай дуучин Монголчуудын дунд бий. ДБЭТ-ын байнгын зочид уянгалаг хоолойтой тэрхүү алтан гургалдай шиг бүсгүйчүүдийг андахгүй байх.

Дуурийн даруухан ягааны тайзнаа хоолойн чадал, сүр хүчийг мэдрүүлж, олон жил хамтдаа дуулж, өрсөлдөж тэр хэрээрээ сонсогч фенүүдээ талцуулж орхисон эдгээр үзэсгэлэнт хатагтай нар бол Монголын өмнөө барих сопрано хоолойтнууд гэгддэг МУГЖ С.Мөнгөнцэцэг, СТА Ө.Уянга. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны тэргүүн байрт шалгараад ирэхэд нь түүнд гавьяат жүжигчин цол хүртээсэн тэр үед л хүмүүс С.Мөнгөнцэцэг гэдэг залуухан, үзэсгэлэнтэй дуучин бүсгүйг зүс мэдэх болсон. Үнэхээр ч мэргэжлийн дуучны хувьд тэр дэлхийд гайхагдсан агуу хоолойтой хүн.

Харин Ө.Уянгыг Монголын ард түмэн аль эртнээс таньж, бас хүндлэх болсон. Энэ нь магадгүй түүний дуулсан дуу бүхэн нь сонсогчдийн чихэнд хүрдэгтэй холбоотой байх. Ард түмний масс Ө.Уянгыг гэдэг бол мэргэжлийн дуучны хувьд дэлхий дахин С.Мөнгөнцэцэг хатагтайг зорьдог гээд чангахан хэлчихэд буруудах зүйлгүй болов уу. Ямартай ч тэд нэгнийгээ хурцалсаар энэ өндөрлөгт хүрсэн нь яалт ч үгүй үнэн юм.

 

“Номин”-гийн А.Шагдарсүрэн &  “Түшиг”-ийн Сүхээ

Улс төр, урлаг, спорт гэлтгүй зах зээлийн шуурганд өөрсдийн тодотголтой брэнд бараа бүтээгдэхүүн оруулж ирэн, тухайн үедээ хэрэглэгчдээ булаацалдаж багагүй “дайн” дэгдээж явсан бизнесмэнүүд бас байна аа. Монголын топ 10 аж ахуйд үргэлж бичигдэж ирсэн “Номин”, “Түшиг”-ийн эзэд хийгээд тэдний гэр бүлийнхний “брэнд дэлгүүрийн” тулаан.

Бизнесийн салбар бүрт үйл ажиллагаа явуулж, үргэлж манлайлагч болсоор ирсэн “Номин”-гийн  гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэнгийн гэр бүлийнхний брэнд болсон сүлжээ дэлгүүр Монголын зах зээлд баттай байр суурийг аль хэдийнэ эзэлчихсэн.  Анх 1992 онд “Номин-5” ху­виараа эрхлэх аж ахуйг гэр бүлийн таван гишүүн хамтран байгуулснаар тэдний чихэр шиг амттай, үлгэр шиг урт амжилтын түүх эхэлсэн гэдэг. Экс гишүүн “Номин-5”-аараа дамжуулан хань Р.Содномынхоо урласан жижиг гар урлалын бүтээлүүдийг борлуулж, хямдхан элект­рон бараа авч, зарын дагуу хү­мүүст худалдан эхлүүлж байсан жижигхэн бизнес өдгөөгийн бид бүхний сайн мэдэх 20 салбар компанитай “Номин холдинг” хэмээх томоохон групп болсон нь гайхалтай. 

Тэгвэл дээдсийн хүрээнийхэн дунд бас нэгэн анхаарал татсан овжин сэргэлэнгээрээ алдартай, сайн менежер, бизнесийн ухаантай авхай олны өмнө гарч ирсэн нь 1990-ээд оны үе. Тэр эрхэм бол Улсын их дэлгүүрийн гэх тодотголтой Сүхээ хэмээх эрхэм. Цагтаа УИД-ийн ерөнхий нягтлан байсан энэ хатагтай Их дэлгүүрийн хувьчлалд “өвдөг шороодчихоод” Монголд байхгүй дэлхийн стандараар баригдсан том дэлгүүр сүндэрлүүлнэ хэмээн ам тангарага өгч байсан дайчин авхай. Тэр амлалтандаа хүрэхийн тулд 10 жил чөмгөө дундартал зүтгэж  хотын төв зүрхэнд Улаанбаатар их дэлгүүрийг нээж байсан нь саяханых. Харин түүнээс өмнө Сүхээ хатагтай ганц хүүгийнхээ нэрнээс зээлсэн “Түшиг” группээ хөл дээр босгож, Монголчуудад анхлан дээд зэргийг брэндийг мэдрүүлж олны нүд чихийг хужирлаж байсныг олон хүн мэдэх билээ.

Х.Баянмөнх & Ж.Мөнхбат

Ясаа цайтал үзэж, тосоо гартал тэврэлдсэн энэ хоёр эрхэм мөнхийн өрсөлдөгч домогт “Мөнх”-үүд. Монгол бөхийн түүхэнд хоёр Мөнх хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Х.Баянмөнх, Ж.Мөнхбат хэмээх агуу хоёр хүчтний хооронд бага залуу насны  үеэс нь улбаатай том, жижиг олон зөрчил бий. Бүр залуу байхдаа тэд Сэлбэд гар зөрүүлж явсан тохиолдол байдаг талаар хожим ярьж суусан. Тэр бүү хэл хоёр аваргын зөрчил гүнзгийрсээр үр хүүхдүүдээ хутган маргалдаад авсныг манай уншигчид сайн мэдэх учир олон зүйлийг тоочоод яахав. Тэд бол Монгол бөхийн гайхамшиг.

Б.Бат-Эрдэнэ & Д.Мөнх-Эрдэнэ

Дээр өгүүлсэнчлэн нэгэн цагт “Хоёр Мөнх” монгол бөхийн дэвжээг эзэгнэж, хоорондоо ана мана үзэж байсан шиг “Хоёр Эрдэнэ” төдхөн өөрсдөөс нь өөр хүнгүй мэт барилдааныг үзүүлдэг байлаа. Үүнийг таван жил дараалан улсын их баяр наадамд үзүүр, түрүүнд үлдэж үзэгч түмнээ баясгасан Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан нарын амжилт нь нотолдог.

Д.Мөнх-Эрдэнэ гол өрсөлдөгчөө буюу аваргыг бодвол гуядана, давхар ачна, шуудагнаас шахаж татна, сэнжигнээс зөрүүлж татна, хөл авна, хутгана гээд маш олон талын барилдаантай байсан. Тиймдээ ч доороос гарч ирсэн олон залуусыг хэдэн жилийн турш торгоосон юм. Харин Б.Бат-Эрдэнэ аваргад их бяр нь хангалттай байсан тухай хожим дурсах нь бий. Ямартай ч тэд нэгэн цагийг эзэлсэн нэгэн үеийн өрсөлдөгчид.

Эх сурвалж: www.grandnews.mn 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (34)

  • Зочин
    Болроо дээр ганц удаа гарч үзэхсэн
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • дорж
    сараа, ариунаа хоёрыг одоо хэн тоохов дээ. Яахав эр хүний хувьд ганц үзвэл болох л юм
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • бат
    Болормааг ганц удаа шаах сан
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
  • odgerel
    odgereliig shaamaar baina..
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • зочин
    хөгшрөх тусмаа улам гоё сайхан харагдах нь Болормаа юм шиг. Эхнэр болооч гэвэл юу гэдэг бол
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • Дүлзэн
    Болроо минь зах зээлийн энэ их үймээн дунд чи ганцаараа яаж ч мэднэ. Ерөөсөө л манайд оч. Лам багш нар чи бид хоёрын хувь заяаг бүх талаараа сайн гэсэн шүү дээ
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин
    Болормааг эхнэрээ болгомоор байна
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин
    Сарантуяа хөөрхийлэлтэй эмээ шинжтэй болж, Ариунаа ч хөгширч эхэлж, одоо эмээгийн амьдралаар амьдрах цаг чинь болжээ гэж дээрээс чинь тэнгэр хэлээд байх шиг.
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин
    Сарантуяа хөөрхийлэлтэй эмээ шинжтэй болж, Ариунаа ч хөгширч эхэлж, одоо эмээгийн амьдралаар амьдрах цаг чинь болжээ гэж дээрээс чинь тэнгэр хэлээд байх шиг.
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин
    Сарантуяа хөөрхийлэлтэй эмээ шинжтэй болж, Ариунаа ч хөгширч эхэлж, одоо эмээгийн амьдралаар амьдрах цаг чинь болжээ гэж дээрээс чинь тэнгэр хэлээд байх шиг.
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин
    Болормааг ганц удаа үзэхсэн, үгүй ядаад ганц удаа үнсэх юмсан
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • зочин
    Болормаа шиг сайхан хүүхэн цөөн байх. Дэндүү сайхан, Яг л дарь эх шиг. Леонардо да Винчи байсан бол яасан сайхан зураг зурах бол
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин
    Болормаа шиг сайхан хүүхэн цөөн байх. Дэндүү сайхан, Яг л дарь эх шиг. Леонардо да Винчи байсан бол яасан сайхан зураг зурах бол
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин
    Болормаа шиг сайхан хүүхэн цөөн байх. Дэндүү сайхан, Яг л дарь эх шиг. Леонардо да Винчи байсан бол яасан сайхан зураг зурах бол
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Одгэрэлийг бодвол жаахан хөгшрөх дүр харагдаж байгаа юм шигээ
    2016 оны 07 сарын 25
  • зочин
    Одгэрэл гэж хүүхний 2 хөх нь хаачаа вэ. Хоёр том хонхорхой харагдаад байх юм
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин
    Одгэрэл гэж хүүхний 2 хөх нь хаачаа вэ. Хоёр том хонхорхой харагдаад байх юм
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин
    Одгэрэл гэж хүүхний 2 хөх нь хаачаа вэ. Хоёр том хонхорхой харагдаад байх юм
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин
    Одгэрэл гэж хүүхний 2 хөх нь хаачаа вэ. Хоёр том хонхорхой харагдаад байх юм
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин
    Одгэрэл гэж хүүхний 2 хөх нь хаачаа вэ. Хоёр том хонхорхой харагдаад байх юм
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин
    Одгэрэл гэж хүүхний 2 хөх нь хаачаа вэ. Хоёр том хонхорхой харагдаад байх юм
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Хамгийн гоё нь Болормаа юм аа. Эмэгтэй бүхэн Болормаа шиг байвал мөн сайхнаа.
    2015 оны 07 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Одгэрэлийг бодвол жаахан хөгшрөх дүр харагдаж байгаа юм шигээ
      2016 оны 07 сарын 25
  • Зочин
    Жавхлангийн дэргэд хатангир хар сөөнгө Бат-эрдэнэ бол зүгээр л дэлхийгээс зайл кк
    2015 оны 05 сарын 21
  • zochin
    zarim ch shal hudlaa ursuldugchid bainaa.. saraa ariunaa 2 ursuldugch nar baij bolnoo.. suuliin 4n buh bol yah argagvi ursuldugch nar... busad ni medehgvi ee.. ter neg aimshigiin hugshin avgai daguulsan hugshin er yu vee xaxaxaxa
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин
    ICHINXORLOO ORTSONDOO SOGTUU XUCHINDULEED TEGEED BEEJIN YAVAAD XAMAG NUURENDEE MES ZASAL XEILGEED IRSEN XUUXNEIG CHIMGEETEI ZUIRLEED YAXAV DEE
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин
    hulgaich nuhurtei suugaagui hun
    2015 оны 05 сарын 20
  • Зочин
    tiinsht, Baterdene Javhlangaas hamaagui iluu, lol
    2015 оны 05 сарын 20
  • Mungutsetseg илүү илүү!
    Глинкийн фестивалийн тэргүүн шагналт Мөнгөнцэцэг илүү илүү!
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Yaag unen Javhlang yaj Bat erdenetei zuirelchvee?
    2015 оны 05 сарын 20
  • зочин
    Мөнгөнцэцэг Уянга 2-г хоолойн чадлаар нь харьцуулаад яах ч билээ..мэдээж Уянга нь хамаагүй илүү гэдгийг мэргэжил нэгтүүд нь нэгэн дуугаар батлаад өгнө.Мөнгөнцэцэг бол сайхан бие хаагаа аятайхан авч явдаг сайн нөхрийн нөмөр нөөлөгөнд алдартай яваа даа...дуулахын хувьд бол байдаг л нэг сопран...Уянга нь хамаагүй илүү алтан гургалай хоолойт дуурийн дуучин юм шүү дээ...
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin
    Javhlang Baterdenetei zuirlej baigaa hun eruul uu
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Жавхлангийн дэргэд хатангир хар сөөнгө Бат-эрдэнэ бол зүгээр л дэлхийгээс зайл кк
      2015 оны 05 сарын 21
    • Зочин
      tiinsht, Baterdene Javhlangaas hamaagui iluu, lol
      2015 оны 05 сарын 20
    • Зочин
      Yaag unen Javhlang yaj Bat erdenetei zuirelchvee?
      2015 оны 05 сарын 20
  • bi
    harin tiin
    2015 оны 05 сарын 20
  • Зочин
    uyanga endee l nertei bh munguntsetseg iluu iluu
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    ээ сарантуяагын халтар хөл өвдөг ямар муухрай юм бэ
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
    • Зочин
      hulgaich nuhurtei suugaagui hun
      2015 оны 05 сарын 20
    • bi
      harin tiin
      2015 оны 05 сарын 20
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025