Халхын цуутай, сайхан бүсгүйчүүдийн манлайд нэрээ мандуулж явсан Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Н.Сувд нарыг ард түмэн үргэлж биширч хүндэлдэг. Харин АЖ Н.Сувд гуайн хүү Т.Бат-Оргил эрдэм, ухаанаараа энэ цагийн залуусыг манлайлж яваа жентельмэн эрхэм. Удам судрын сайн гялбаа үргэлжид тасардайггүйн жишээ гэмээр ноён Т.Бат-Оргилын ууган охин Б.Энхзаяа Америкт ажиллаж, амьдарч байгаад ойрын хэдэн жилээс эх орондоо ирж рестораны бизнест ханцуй шамлаад буй.
Хотын төвд үүд хаалгаа нээгээд удаагүй ч хоолны амт чанарыг мэдэх хүмүүсийн очих дуртай газар болсон уг “Rosewood” рестораныг эзэгтэй Б.Энхзаяа нөхөр Cliffe Arrand-ын хамт ажилуулдаг бөгөөд ноён Клифф мэргэжлийн тогооч билээ. Тийм ч учраас тус ресторан хоолны амт, чанараараа хотыг ядах юмгүй байлдан дагуулж байгаа “Rosewood” ресторан гурав дахь салбарынхаа үүд хаалыг "Grand Plaza"-ын зүүн талд нээлээ. Үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр ресторанаа өргөжүүлж байгаа Б.Энхзаяа, Клифф нар цаашдаа олон арван салбарынхаа үүд хаалгаа нээх бодолтой байгаагаа ч шинэ салбарынхаа нээлтээр дуулгасан. Бусад ресторануудаас эднийх юугаараа давуу болохыг илүү олон хүн мэдрэх нь.






















Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)