Сүүлийн үед ихээхэн түгээмэл илэрч байгаа, эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр зовоож буй өвчин бол харшлын гаралтай өвчнүүд байгаа нь судалгаагаар харагдаж байна. Тэр тусмаа хавар, зуны улиралд найтаах, нус гойжих гэх мэтийн шинж тэмдгүүд илэрч байгаа нь энэхүү өвчний эхлэлийн илрэл юм. Энэ өвчний гол эх үүсвэр нь гэрийн тоосны хачиг байдаг. Бид өмнө нь анзаарч байгаагүй болохоос биш энэ гэрийн тоосны хачиг гэгч нүдэнд үл үзэгдэх паразит амьтан нь бидний дунд байсаар л ирсэн. Хэрэв та харшилтай бол таны харшил яг л энэ хачигнаас үүссэн.

Гэрийн тоосны хачиг нь хивс, дрож, ор, дэрэнд, зөөлөн мебель, үслэг тоглоомын үсэнд олон хөлөөрөө зүүгдсэн амьдардаг. 0,1-0,5 мм жижигхэн учир хүний нүдэнд харагддаггүй амьтан юм. Иймд энгийн тоос сорогчоор бүрэн цэвэрлэгддэггүй. Гэрийн тоосны хачигт хамгийн тохиромжтой орчин 20-30 хэмийн дулаан бүхий орчин. Уг хачигны өндөг бие гүйцсэн хачиг болтлоо дөрвөн долоо хоног зарцуулна. Эмэгчин хачиг дөрвөн долоо хоногт 300 хүртэл өндөг гаргадаг. Хүн амьтны үс, хагаар хооллодог бөгөөд нэг хүн хоногт 1-1,5 гр хагийг арьснаасаа хаядаг нь хэдэн зуун мянган хачигийг тэжээхэд хүрэлцээтэй юм. Гэхдээ гэрийн тоосны хачигтай байна гэдэг нь ариун цэврийг сахиагүй гэдэгтэй холбоогүй ч энэ хачигнаас салахын тулд бид тогтмол цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

БНСУ-ын эрүүл мэндийн "Bukang Sems" компани олон жилийн эрдэм шинжилгээний ажил, туршилтынхаа үр дүнд гэрийн тоосны нян буюу хачигийг устгах хэт ягаан туяа, вибратор бүхий тоос сорогчийг бүтээж худалдаанд гаргасан байна. Энэхүү Raycop тоос сорогч нь хэт ягаан туяа, випраторын тусламжтайгаар гэрийн тоосны хачигийг 99.9 хувь цэвэрлэж, устгадаг болох нь тогтоогджээ.
Жирэмсэн болон залуу эхчүүд уг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь хүүхдийнхээ эрүүл өсөлтөд чухал хөрөнгө оруулалж байгаа хэрэг юмаа.



www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар
Утас: 9990-3535
https://www.facebook.com/PCmallOfficial
Сэтгэгдэл байхгүй байна