АР ХУДАРГА-аар юу болов?

-ЯМААГ БООЖ ИДЧИХЭЭД ЯМААНД МӨНГӨ ТӨЛДӨГГҮЙ БИЗ ДЭЭ?-

Эрхэм кино сонирхогчид шимтэн үзэгч та бүхний амрыг эрэн мэндчилье. Манай сайт кино нээлтнээс бүрэн хэмжээний сурвалжлага бэлтгэн хүргэсээр нэг мэдэхэд бүтэн жил өнгөрсөн байна.

Бидний анхны гараа “Үргээлэг” байлаа. Тэр ч бас их хөгтэй. Нээлтэн дээр нь очоод “Танай киноны сурвалжлагыг бичнэ” гэсэн чинь оруулдаггүй ээ. Телевизийнхэн л киног нь мэдээлэхдээ бүрэн дүүрэн мэдээлээд бусад нь тэгдэггүй гэсэн ойлголтыг яагаад ч юм авсан байв.

Харин маргааш нь киног нь хамт олноороо очиж үзээд нийтлэлээ бичиж байлаа. Мэдээж тэсрэлт болсон. Маш олон лайк, коммент фэйсбүүкээр нэг манай нийтлэлийн тухай, “Үргээлэг”-ийн тухай яриа, редакцийн утас дуугараад л ... Нэг кино нээлт дор хаяж 3 цаг үргэлжилнэ. Киногоо үзнэ, орсон гарсан зочдын фотог сайтаараа хүргэж, хажуугаар нь нийтлэл бичих гээд манай талаас бол бүхэл бүтэн баг ажилладаг. Тиймдээ ч хамгийн их уншигчтай манай брэнд булан болж чадсан байна.

Дахин нийтлэл бичихээ болих гэж байгаа юм шиг санагдсан уу? хэ хэ. Мэдээж болихгүй л дээ. Хүнээр бол булан маань нэг нас хүрсэнийг л тэмдэглэх гээд. Яг нэг жилийн ойн дээр үнэхээр тэсрэлт хийх нэг кино бидний ар хударгаар хийгдсэнийг огтхон ч таамагласангүй.

“Үргээлэг”-ийг би хувьдаа “Чонон сүлд”-ээс илүү BEST гэж боддог. Гэтэл “Ар хударга” давчихлаа. Итгэмээргүй юм. Ингээд та бүхний өмнө АР ХУДАРГА ...  

Гол дүр

Сониноос, улаан хивсний ёслол дээр хэн бүхний анхаарлыг татсан нэг бүсгүй байв. Урт загварын улаан дээл, халимаг үсээ хойш нь гөлчийтөл гельдсэн байдал нь олны харцыг булааж байв. “Энэ хэн бэ?” гэж хүмүүс бие биенээсээ асуугаад. Тэгсэн мөртлөө постер дээр түүний зураг байхгүй байгаа нь гол дүрд тоглоогүй болохыг илтгэх мэт.

Хувцаслалт, гадаад үзэмж гэдэг хүнийг юу ч яриагүй байхад 98 хувийн мэдээлэл дамжуулдаг гэдэг оргүй үг биш байх. Тэр бүсгүй тэр үдшийн гол дүр байлаа.

Харин жинхнээсээ гол дүрд тоглосон бүсгүй О.Долгор маань нөхрийнхөө хамт энд тэнд патериа татуулж харагдана. Нээрээ, Цоодолын Хулан найрагч тэр хоёрыг “Эрэгтэй эмэгтэй хоёр барби” хэмээн өхөөрдөн нэрлэсэн нь онож. Хүүхэлдэй, сувенир шиг л хоёр юм байгаа юм чинь.

Сүүлийн үеийн кинонд жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд тоглосон л гэвэл шууд автоматаар “үзүүштэй” гэж тодорхойлж болохоор. “Ар хударга”-д тэд гурвуулаа, дээр нь “Содура”-гийн сайхан залуу, орчин цагийн Юндэн О.Амгаланбаатар, нэг үеийн дур булаам залуу “Зөрлөг”, “Миний ахын эхнэр”, “Валентины захидал”, “Дэлхийд дурласан сар”-д романтик сэтгэгдэл үлдээсэн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа ... Товчхондоо энэ цагийн хүчирхэг жүжигчид амтат шоколадны набор, зөөлөн чихрийн цуглуулага шиг энэ кинонд багтсанд үзэгчид ихэд олзуурхав.

Уг нь энэ өдрийн гол баатар, дүр бол найруулагч л даа. Дашдоржийн Болдбаатар гэдэг нэрийг кино сонирхогчид тогтоож амжсан байх. Хүн нь даруу юмаа, зөөлөн зөөлөн дуугараад л. Гол нь уран бүтээлээрээ тэр хашгирч чадсан. Энэ л хангалттай. Ингээд кино эхэллээ.

Бааранд буудсан ТАРВАГА

-Би үхэж болохгүй, надад үхэх эрх байхгүй ... Цус нөжтэйгөө хутгалдсан бүсгүйг /О.Долгор, дүрийн нэр Марал/ жүжигчин Эби /Алдар/ гар дээрээ тэврэн гарч ирэв. Ядахад эмнэлэг хүрэх зам бартаа ихтэй, түгжирнэ, яг л Улаанбаатарын нервтэй дүр зураг мөн дөө. Тэд хэрхэн учирсан бэ? Яагаад Алдар Маралыг аврах болов?

Бүх зүйл баарнаас эхэлсэн. Нэгэн дур булаам сайхан бүсгүйг хараад Алдар найрах гэж оролдон найзуудтайгаа мөрийцнө. Эрчүүдийн ертөнцөд байдаг л тоглоом, мөчлөг. Эцэст нь тэр ялав. Хонгорхон бүсгүйтэй хамтдаа шоудаж орой нь гэрт нь хүргэж өглөө.

Бидний эмэгтэйчүүд бол хэзээ ч клуб руу ганцаараа явдаггүй. Заавал хань татна, нэгийгээ хүлээнэ. Харин тэр бүсгүй ганцаараа тогос шиг гоёчихсон сууж буй нь эргэлзээ төрүүлэм. Манай Алдар яахав дээ, булчинлаг, дөлгөөн харцтай хүүхэлдэйн киноны баавгай шиг сайхан сэтгэлтэй хүн юмуу даа. Бүсгүй залуугаа үлдээн утсаар яриад гадаа зогсож байтал траншейны хүүхдүүд дайрав. 12-14 орчим насны хөвгүүд “Эгчээ явах уу? Манай энэ таныг ёстой жаргаана даа” гэх хэсэг дээр ёстой бөөлжис цутгамаар муухай санагдав. Чадна, үнэхээр одооны хүүхдүүд эрт бэлгийн харьцаанд орж хүүхдээрээ жирэмслэж байгаа нь хэт мэдээлэлжсэн эриний буруу. Найруулагч үүнийг маш товчхон атлаа сэтгэл сэр хийтэл илэрхийлж.

Бүсгүй тэднийг загнах гэсэн биш тал талаас нь дайран газар унагааж орхив. Хэрвээ Алдар анзаарч машинаас гарч ирээгүй бол юу болохыг энд бичих илүүц биз. Шөнө оройн цагаар тиймэрхүү хувцастай явж байгаа ямар ч бүсгүй хэчнээн хөөрхөн сайхан байсан ч ЯНХАН шиг харагдана. Яагаад гэвэл энэ чинь Монгол шүү дээ. Бид бараан хувцас өмсдөг, барагтай инээмсэглээд байдаггүй. Яагаад? Монголчууд юм чинь.

Алдар Маралааг өмгөөлөн айж цочирдсон тул гэрт нь орж хамт хонов. Үүрээр гэрт нь хар хувцастай бие хамгаалагчдаар хүрээлүүлсэн босс дайран орж ирж бүсгүйг, Алдарыг аль алийг нь зодох нь тэр. Болж өгвөл бааранд үл таних бүсгүйтэй танилцан гэрт нь очмооргүй юм байна шүү, залуус  аа! Тэр магадгүй нэртэй атаман, луйварчин рекетчэний гэргий байгаад бүсгүй өгөөш байвал яах вэ?

Тарвага буудах гэсэн биш утгаараа өөрөө буудуулаад дуусна. Маралаа өгөөш байлаа. Гэснээс О.Долгорт ихэвчлэн биеэ үнэлэгчийн дүр оногдоод байна уу даа. “Үл таних бүсгүй” ч бас тийм байсан. Канжэд хүчирхийлүүлж, зодуулдаг хэсэг дээр нөхөр нь лав уур нь хүрсэн байх. Магадгүй “Манай эхнэрийг зөөлөн цохисон уу?” гэж С.Ариунбямбаас асуусан болов уу?

Хэн нь ЯМАА вэ?

Зүв зүгээр явж байгаад нэг л өглөө хүчингийн гэмт хэрэгтэн болж хилсээр гүтгээд Ганц худагт орвол ямар вэ? Алдар танихгүй бүсгүйг аварсныхаа төлөө боссын эхнэртэй таарсныхаа төлөөсийг ийн төлөв. Чухам яагаад тэр босс Алдарыг онилов?

Үнэхээр жихүүдэс төрүүлэм аймшигтай зэрлэг араатан шиг янхан наймаалагч, эзэрхийлэгч, хар тамхичин, хар тамхины наймаачин Канжэгийн дүрийг жүжигчин С.Ариунбямба бүтээсэн. Харин нөгөө эхэнд гунхаж байсан бүх хүний анхаарлыг татаж асан сайхан бүсгүй биеэ үнэлэгчийн дүрд тогложээ. Өөрөөр хэлбэл Канжэгийн байнгын “чимэг” тодотгол болдог бүсгүй. Кино бүрт нэг гоо үзэсгэлэн байдаг даа, яг л тэр.

Марал /О.Долгор/ аргагүйн эрхэнд янхан наймаалах, өөрийгөө худалдах замыг сонгосон, бас нэг үе Канжэгийн амраг байсан. Харин манай баавгай шиг гэм хоргүй Алдар хөрөнгөнөөсөө болж Канжэгийн нүдэнд өртөв. Мэдээж хэрэг маш олон, Алдараас ч баян хүмүүс байхад Канжэ яагаад түүнийг сонгов гэдэг асуулт гарч ирнэ. Найз нь алтан хошуу өргөж, цаашлаад андыгаа худалдсан байх нь тэр.

Бид үнэндээ ар хударгаар юу болж байгааг хэр анзаардаг билээ? Хамгийн дотны хүн маань ар нуруу руу хутга барин гэтэж явааг тэр хутга зүсэж орж ирэхээс нааш мэддэггүй. Бид заримдаа хэн нэгний нүдэнд амттайхан ямааны боодог шиг харагдана. Хамаг шим шүлт, авч болох юмыг их бага хэмжээгээр авдаг хэрнээ хариу тус хүлээгээд ирэхгүй. Яг үнэндээ ямааг боож идчихээд хэчнээн амттай байсан ч гэсэн ямаанд өөрт нь мөнгө төлдөггүй шүү дээ.

Энэ л тус уран бүтээлийн гол үзэл санаа байв. Нэгэнт та ч би ч ямаа болохыг хүсэхгүй. Тиймийн тул жижиг тулаанд ялагдаж болох ч дайнд ялах хэрэгтэй билээ. Алдар дайнд ялахын төлөө шоронд, наранд эцэс төгсгөлгүй маш том тэмцэл өрнүүлнэ.

Монгол ХИЛЭНЦИЙН ХААН

Би хувьдаа барууны киноны улаан хоббитон. Хамгийн дуртай жүжигчид нь “Миний халзан асрагч”, “Хилэнцийн хаан” хоёр билээ. Ялангуяа тэд хамтдаа “Галзуу хурд”-д тоглосноос хойш бүр ч дуртай болчихсон. Тэгвэл жүжигчин Ц.Цэрэнболд “Ар хударга” дээр яг Хилэнцийн хаан шиг сэтгэгдэл төрүүлэв. Түүний тоглосон дүр маш чухал, гоёмсог, сэтгэл татам дүр. Та бүхэн өөрсдөө үзээд мэдэх тул энэ хүрээд зогсоё. Харин “Миний халзан асрагч” нь Эби байлаа. Тэр тулаантай киног үнэндээ л гаргаахгүй юм байна. Зодолдож байгаа нь үнэхээр догь. Эмэгтэй хүн ямар морь, бөх, зодоонтой кино нүдэнд харагдтал сайхан дүрсэлж дөнгөх биш хэ хэ. Үгээр илэрхийлэхээр үг цөөдөх гээд л байна шүү. Та бүхэн үзэхэд яг миний юу хэлэх гээд дөнгөхгүй байгааг илүүтэй мэдэрнэ.

Хар тамхи, янхан наймаалалт, бидний нүднээс далд ямар ертөнц ер нь байдаг юм бэ дээ. Хүн хүнээ хайрлах, монгол хүн монгол хүнээ хайрлах сэтгэл хаа байна? Тэр эрэлд үзэгчид “Ар хударга”-тай хамт гарсан.

Үргэлж ар нуруугаа, тэр тусмаа хамгийн дотны найзыгаа анзаарч байгаарай. Өнгөтэй өөдтэй явахад чинь магтаж байгаа ч гэсэн тэр инээмсэглэлийн үзүүрт хорон санаа нуугдаж байдаг байх нь.

АТААРХАГЧДЫН БАХЫГ ХАНГАХГҮЙН ТУЛД ЖАРГАЛАА НУУХААС ГАДНА ЗОВЛОНГОО Ч ГЭСЭН ДАЛДАЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ хэмээсэн Күнзийн ишлэл кино төгсөх мөчид бодогдож байлаа. Үнэхээр таны амьдралд Канжэ шиг дээрэмчин орж ирээд буй бүхнийг чинь цөлмөвөл яах вэ? Мэдээж Алдарын хэлсэнчлэн ДЭЭРЭМЧНИЙГ ДЭЭРЭМДЭХ хэрэгтэй байх нь. Жижиг тулаанд ялагдаж болно, харин дайнд ялах хэрэгтэй ...

Эх сурвалж: www.grandnews.mn 

У.Цахирмаа, фотог М.Сайхан

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • kinoman
    Aygui unemshiltei jijiglesen bnalee. Kinon dotroo orood goy uzsen. Shuum duu ni tasarhai.
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    энэ долгорын хүүхдүүд нь хожим юу нэж ярих бол,энэ шаалгаж байгаа нь манай ээж штээ гэж бахархах юм уу хаашааийн
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • pisda
    aytaihan niiitlel bicheeech unshih gej bur zalhuu hurchleee tsetserhehiin orond daruu hund oilgogtohoor yum bich
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин
    долгор шаалцах дүрд л дуртай кк
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин
    99971777
    2015 оны 05 сарын 19
  • zochin
    ene urt palajtai ohini utasni dugaarin olj ogooch
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
    • Зочин
      99971777
      2015 оны 05 сарын 19
  • zochin
    kinoni shorongin atman aimaaraa ter yaria hel baigaa carai suuj baigaan zevuun gedgen uzeegui jujegchin bainlee hodooni jujegchinuu
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • kinochin
    bi uzseen jujegchiden sain togolsin bainlee kinogoon uzeed garahdaa hun bolgon alga tashaad baisan tegeheer humuusd hurj baina gej oilgoson goln bolson yavdlaas sedvelsen gedegt baidaa yumshigee mongold iim yum boldiimuu gemeer yum bainlee tegeed humuusees asuusanchin naadahchin jijeghen asuudal inenees ih yum boldog gej baigaan cag uedee tohirson kino bainlee uran buteelden amjilt husie
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Tasarhai bolson bna lee. Yarih yum baihgui. Hollywoodiin kino shig ungu duu shuum hugjim yaagaad bgaan be. Unemshiltei bgaa gej
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Жүжигчин Долгор барби бол монголчууд бүгд барби болох байлгүй. Царай муутай шүү дээ
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • kk
    shal utgagaui uil yavdal bn. amidralaas hol yum. panaltai
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Tsahirmaa gej neg almas bainaa
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • kenna
    uneheer goy kino bolson bnlee uzeed setgel tugsheed twan ch suun chadaagui shu hhe. uneheer odoonii hudlaa kinonoos arail iluu bolson bnlee
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025