Зохиолч Д.Болдбаатарын бүтээл, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Ар хударга” уран сайхны киноны Монгол дахь албан ёсны нээлт өчигдөр Тэнгис кино театрт боллоо. Энэхүү кино өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Вашингтон хотноо нээлтээ хийж, тус хотын кино театрт үзэгч түмний хүртээл болж байгаа юм. Киноны гол дүрд Г.Эрдэнэбилэг, О.Долгор, С.Ариунбямба, Д.Төмөрчөдөр нар тогложээ. Харин киноны зохиолыг Д.Болдбаатар бичиж, продюссороор нь ажилласан бол О.Эрдэнэ найруулагчаар нь ажилласан байна. Энэхүү кинонд хар тамхи, шударга бус нөхөрлөл, хүний наймаа, хүний сайхан сэтгэл, бэлгийн мөлжлөгийн талаарх сэдвийг хөндсөн ажээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)