Жинхэнэ хайрын гунигт түүх

Скандал: С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг

Загварын тайз жинхэнэ утгаараа ямар ч засваргүй, төрөлхийн гоо бүсгүйчүүдийн өрсөлдөөний талбар байх үед тодорч асан хоёр бүсгүйн түүхийг бид энэ удаад онцоллоо. Эмэгтэй хүн хөгжмийн боловсрол, сонгодог урлагийн өндөр мэдрэмжтэйн дээр багаасаа урлагийн гэр бүлд өсч торнин генийнх нь үргэлжлэл болно гэдэг ховор тавилан. Тиймдээ ч С.Ихэрцэцэг, С.Ижилцэцэг нар адилхан хувцас өмсөж үзүүлдэг бүсгүйчүүдээсээ тархины тойргийн хувьд хол зөрүүтэй байсан биз. Хөгжмийн зохиолч, МУУГЗ Ч.Сангидоржийн дөрвөн хүүхдийн бага охид болох тэдний ертөнцөд та түр саатна уу.

Аяга ч угааж үзээгүй хүүхэд нас

Ч.Сангидоржийн гэр бүлийн 6 гишүүний тав нь төгөлдөр хуурч. Тодруулбал, аав Ч.Сангидоржийн үргэлжлэл болсон нэг хүү, гурван охин, нийлээд тавуулаа мэргэжлийн төгөлдөр хуурч гээд бодохгүй юу. “Миний ээж тэмээчин”, “Зулай цагаан Алтай”-г бидэнд үлдээж одсон тэр эрхэм, авьяаслаг, омог бардам хүн ямархан их эрх зоргоороо, урлагт хайртай нэгэн байгаа вэ.

Тэднээс дэлхийн дайдад үнэлэгдсэн 2 авьяастан төрсөн нь төгөлдөр хуурч С.Саянцэцэг, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх. Харин багачуул болох 2 ихэр нь арай өөр замаар замнасан ч урлагаасаа, хаан хөгжмөөсөө холдоогүйг бас онцлох хэрэгтэй. Ерээд оны загварын тайзыг чимж явсан ихэр 2 цэцгийн талаар энд онцолсу.

Бяцхан ихэр охид багадаа цэвэрхэн сайхан хувцаслахын зэрэгцээ төгөлдөр хуурын өмнө ихэнх цагаа өнгөрөөдөг байж. Ээж Б.Бадамгэрэл нь эмч мэргэжилтэй. Хүүхдүүдээ хичээллэх боломжийг нь ханган гэрийн ажилд ойртуулдаггүй, охидоо л гоёхын төлөө амьдардаг мэт түүний сэтгэл зүтгэл талаар болсонгүй.

Өсөж торнихын хэрээр С.Ихэрцэцэг, С.Ижилцэцэг нар үеийнхнээсээ нуруулаг, өвөрмөц төрхөөрөө ялгарах болж. Сургууль дээр нь үсний шоу болоход тэд сонгогдсоноос хойш загвар өмсөх эхлэл нь тавигджээ. Өсвөр насны охидод энэ нь мэдээж алдаж болохгүй алтан боломж. Гэвч загвар өмсөх гэдэг өсвөр, залуу насны л ажил.

Төгс гоо үзэсгэлэнт ихрүүд

Нүүрээ ч будаж үзээгүй даруухан хөгжимчин охид загварын ертөнцөд хөл тавьсных зөрсөн хүн эргэж хармаар сайхан бүсгүйчүүд болжээ. “Гоёл” наадам загвар өмсөгчдийн эрэмбийг утгаар нь тогтоодог байсан тэртээ 1991 он тэдний оргил үе байлаа. Тэд хамтдаа шилдэг загвар өмсөгчийн шагналыг нэг тайзнаас зэрэг хүртсэн юм. Залуусыг хуйлруулах цалгисан гоо үзэсгэлэн, гоолиг бие, урлагийн өндөр мэдрэмжтэй язгуурын өгөгдөл, ядахад мэргэжил нь хүртэл төгөлдөр хуурч ...

Тэд тухайн цаг үеийн бүсгүйчүүдийн сайхан бүхний хэмжүүр, дээд мэдрэмж төрүүлэгчид болж байлаа. Яг л энэ үед тэднийг шаналант хайр дурлал хүлээж буйг, амьдралыг нь хэрхэн эргүүлэхийг тэд өөрсдөө ч төсөөлөөгүй биз. Жинхэнэ эмэгтэй хүн гоо төрх, өндөр боловсрол, төгс бие галбираар бий болчихдоггүй. Утгаараа төгс эмэгтэй хүн болоход ирээдүйн ханиа сонгох явдал тун чухал. Тэд сонголтоо хийсэн.

С.Ижилцэцэгийн нөхөр ялаа эдлэн гарч иржээ

С.Ижилцэцэг Барсаа хэмээх царайлаг нуруулаг, дөчин мянгатдаа л цуутай залууг амьдралын ханиараа сонгов. Барсаа урлагийн гэр бүлээс гаралтай, ээж нь “Хань” кинонд тоглосон тухайн үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг дуучин Цэцэгээ. Хосууд үрийн зулай үнэрлэн охинтой болж аз жаргалтай өдөр хоногууд хөвөрч байлаа. С.Ижилцэцэгийн ах С.Сансаргэрэлтэхийн хурим болох тэр өдөр хүртэл шүү дээ.

Тэр өдөр энэ гэр бүлийн хувьд хамгийн сайхан өдөр байлаа. Хурим сайхан болж хурсан зочид ч налайж суусан цаг. С.Сансаргэрэлтэх найз Чингис хэмээх залуугаа мартаад ч юм уу хуримандаа уриагүй аж. Цаг давчуу, яарч сандран хэнд ч гэсэн зарим нэг зүйлээ мартах тохиолдол гардаг. Гэтэл найз нь ихэд гоморхон хуриман дээр согтуу иржээ. С.Ижилцэцэгийн нөхөр Барсаа хадам ахыгаа өмөөрөн Чингистэй маргалдан хутга шөвгөндөө тулж, төгсгөлд нь нэгэн сайхан эр амиа алдаж, нэг нь аавын хаалга татсан гэдэг.

Хүний ганц хүүгийн аминд хүрсэн тэрбээр олон жилийн ял авсан нь мэдээж. Хүн амины хэрэгтний эхнэр, олон жилийн ял авсан нөхцөлд автоматаар гэр бүлийн баталгаа нь салдаг.

С.Ижилцэцэг ганц бие бүсгүй болж энэ үеийг даван туулах гэж багагүй чармайлт гаргав. Холын Америкийг зорих болсон нь ч энэ гунигт түүхтэй холбоотой байж болох л доо. Нью-Йорк хотод амьдран төгөлдөр хуурын багшаар ажиллаж байсан тэрбээр сая 15 жилийн дараа эх орондоо ирсэн. Энэ хооронд экс нөхөр Барсаа нь ялаа эдлэн шоронгоос гарсан байна. Дундаасаа үр хүүхэдтэй хүмүүс уулзах эсэх нь цаг хугацааны асуудал биз. Нэг л үнэн, С.Ижилцэцэг өнөөдрийг хүртэл хүнтэй суугаагүй нь нөхөртөө дэндүү их хайртай байсных биз ээ.

Амьдрал гэдэг тааж эс мэдэх зүйлсээр дүүрэн баялаг нэгэн хором. Хэн нь хэнийгээ егүүтгэнэ гэж санахав дээ. Гэтэл үйлийн үр гэж нэг юм бий. Ийм л нэгэн агшин энэ сайхан бүсгүй, энэ сайхан гэр бүлд тохиосныг энд дурссан нь үнэн юм үнэнээрээ үлдэх учиртай гэж үзснийх болохоос хэн нэгний хувийн амьдрал руу өнгийж, олонхийн хэлдгээр муу руу нь өнгийх гэсэнгүй ээ. 

С.Ихэрцэцэгийн дуулиант дурлалын эзэн Д.Тамираа

Харин С.Ихэрцэцэгийн хувьд тун дуулиантай гэрлэлт хийсэн. Миссийн тэмцээнд орж Оюу эрдэнийн титэм зүүж байсан сайхан бүсгүйн сэтгэлийг эзэмдсэн хүн нь ардаа амьдралтай нэгэн байв. “Таван богд” группийн тэргүүн хатагтай Д.Хулангийн ах Д.Тамираатай тэр эргэлт буцалтгүй холбоотой болжээ. Гурван хүүхэдтэй эхнэрээ орхин байж С.Ихэрцэцэгт ирсэн гэгддэг Д.Тамираагаас тэр нэг хүү тэвэрсэн.

Бусдын нулимс, харуусал, олны хэл ам дээр боссон тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй. С.Ихэрцэцэг Испани улсыг зорин тэндээ багшилсаар 15 жилийг үджээ. Хүүгээ өсгөн ганц бие ээж хэвээр байгаа түүний хувьд өмнөх амьдралдаа томоос том цэг тавих амаргүй даваа байсан биз.

Д.Тамираа нь ч мисс бүсгүйгээс салснаас хойш дахин амьдрал зохиогоогүй гэнэ лээ. Салса бүжиглэн өөрийнхөө дураар, эрх чөлөөтэй гоонь эрийн амьдралаар амьдарч буй тэрбээр сайхан гэргийгээ холоос ч болов харсан биз ээ. Дахин амьдрал зохиох талаар хэн хэн нь бодох ч үгүй явааг харахад жинхэнэ хайрыг анагаах эсвэл мартуулах цаг хугацаа хэдэн арван жил байсан ч хангалтгүй байж болох талтай.

Тэднийг эх орондоо эргэн ирэх гэнэ, Монголдоо ажиллана гэх яриа байсгээд л гардаг. Гэвч тэд энэ удаад мөн л буцаад явчихлаа. Сайхан бүсгүйг саарал сүүдэр дагаж явдаг нь нэг бодлын ёс ч юм шиг. Тэд бол элит гаралтай, жинхэнэ сонгодог бэрүүд.

Амьдралын хуудас, хувь тавилан хаашаа эргэхийг хэн ч урдчилан таах аргагүй юм. Нэг л үнэн нь тэд нөхрүүддээ чин сэтгэлээсээ хайртай байсан. Олон олон залуусын зүрхийг эзэмдсэн ч тэд нэр төрөө сэвтээлгүй тэдний харцан дундуур гарч чадсан.

Эмэгтэй хүн нэг хайрлабал эцсээ хүртэл, эс бөгөөс хэзээ ч хайрлахгүй. Тэдний зүрх сэтгэлд хайр оршсоор байна. Өнөөдөр нийлээд маргааш нь салдаг зүрх, тархигүй болсон энэ цагт тэдний үнэн, чин хайрын түүх олон хүнд нэгийг бодогдуулах биз ээ хэмээн үүнийг тэрлэлээ. Магад жинхэнэ хайр гунигт түүх дагуулдаг юм болов уу?

Эх сурвалж: www.grandnews.mn

У.Цахирмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (46)

  • Зочин
    багад нь их танхил байлгахаар том болоод амьдралд хөл алдаж зовдог гэж яг үнэн
    2017 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин
    нөхрийгөө шоронгоос нууцаар польш руу оргуулахын тулд шоронгийн дарга нартай унтажн хэвтэж байж оргуулсан гэдэг юм билээ. тэрийг нь сонсоод үнэлж л байлаа
    2017 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Sayantstseg nuhurtei shd. Ih medemhiirj gene.
    2017 оны 01 сарын 29
  • hotoch
    tsagaan hel am edniihiig idej zasal sain hodit hiilge ene chin har hel amnaasaa hetsuu hudal gej zarim n shooloh biz gehdee amidral hubi zayanii unen baidal
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • Zochin
    Saihan huuhen hurimgui gj unen ug shu
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • зочин
    сонирхуулхад санги дорж агсан нь сая цэцэгээсээ өмнө нэг хүүтэй хүн шүү дээ бас хөгжим сайн тоглодог залуу байсан бас аавтайгаа их адилхан царай зүстэй , тэр хүү нь өөрөөс нь өмнө бурхан болчихсон юмаа. одоо түүний 1охин 2хүү 1зээ хүү 2ач охин байдаг юм тэд нар нь бас хөгжим тоглодог нэг хүү нь хөгжмийн багш хийдэг бас өвөөтөйгөө их адилхан царай зүстэй хүн байдаг юм даа энэ эгч нартайгаа ч адилхан юм тэдэнд хөгжим заасан хүн байхгүй гэхдээ төрөлх авъяас нь өвлөгдсөн байдаг юм байна .
    2015 оны 12 сарын 17 | Хариулах
  • joor
    Oo yaanaa iim yum ter 2 ihert bolson yum uu Hetsuu ch yum daa hun yaj ch yavna gej er ni bardaj bolohgui shuu Gehdee zov l amidarah heregtei Tuhain uedee ed nas joohon zaluu ueiinhneesee nuruulag iher bas taizan deer alhaj malhaad humuus joohon meddeg bolson Ter ued lav neg ni huuhed gargsan neg zaluutai hamt yavj bgaag ni gudamjind harj bsn Gehdee hoeulaa yasan azgui yum bede Tsarai zus ni tuhain uedee muuhai bish l haragddag bsn Odoo harsan chin yamar tsarai muutai bolson yum be Hamar gej alga Haltar vietnam avgai nar shig l haragdaj bna Ih zovlon uzeed nuur tsarai ni evsersen baih Saihan nuruulag ohiduud baisan bas t.huur dardag bsn 2laa neg neg huuhedtei huntei suugaagui yum bn Bi lav medeegui l yum bna Ghdee yun ch aimaar buh yumiig ni nariin delgej bichdeg yum be medehgui humuus zondoo l bgaa sht Zaaval bugdiig ingej toochih hereg baimaargui l yum Odoo chin hunii muud durtai humuus ih bolson ue
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Нохор нь шоронд орсон бол автоматаар сална гэж юу гээд мэддэг хун шиг худлаа дэмийрээд байгаа юм бэ?Юу ч мэдэхгуй бол ингэж бичихийн хэрэггуй шуу дээ.ТэрТамираа гэдэг чинь сайхан эхнэртэй хуухдуудтэй байсан юм.Ихэрцэцэг хэрвээ эхнэртэй хунийг эргуулээгуй бол Тамираа юу гэж авгай хуухдээсээ салах вэ дээ.Ихэрцэцэгтэй удаан ч байгаагуй буцаад авгайдаа эргэж ирсэн ч ухаантай хуучин авгай нь юу гэж хулээж авах вэ дээ.Анхны эхнэр нь унэхээрийн царайлаг хуухэн.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • byambaa
    Tumurmunkh gedeg bogsnii dontoi nohortei hamt amidarch baisniig ni bicheegui bn
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • mersee
    Uyn elit buzartsan xoorxiis um bish uu zasal sain xiilge
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Surtei uyangaluulan bichdeg yumb. Surhii aldartai eh orond buteesen yumtai humuus bish. Hugjim zohiodog hun l bol elit bolchihdog yumuu
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Хvргэнгуй
    Яасан хургэний тэнгэргуй айл вэ том охин Саянцэцэг нь бас нехергуй, элит гэж ийм гэр булийг хэлдэггуй юмаа угээ зев сонго!!!
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Sayantstseg nuhurtei shd. Ih medemhiirj gene.
      2017 оны 01 сарын 29
  • зочин
    хүний л амьдрал шүү дээ,алдаа оноо аль аль нь л бий,харин ч үр хүүхдээ хойд эцгийн гар харуулалгүй өсгөсөн сайн ээжүүд байна,гэхдээ арай л хэтэрхий хүний амьдралд оролцож санаагаараа донгосох юмаа гранд аа
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Царай муухай эмэгтэйчүүд байна.
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • zochin
    saihan ohiduud umaa...odoo saihan amidrah bailgui dee...
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • монгол
    чи хөгшрөхдөө хамартайгаа үлдэхийг харъя л даа. нэр чинь дуулдсан юм бол зургаа нийтэлчих.
    2015 оны 05 сарын 18
  • Зочин
    ih yum sanaj nutgaa sanaad l iree biz dee,iim emee nariig hugshin Evpop,ajdchilsan America-d unegui yanhan gedeg
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • Goe helsen
    Unen ug bichsen bnaa kk.
    2015 оны 05 сарын 17
  • Зочин
    дэндүү сайхан охидууд бсан. яг л хун шиг. бараг л шороотой төмс гартаа барьж үзээгүй өссөн байхаа. амьдрал тааж барахгүй оньсго шүүдээ. тэгээд ч бусдын өнгөрсөн амьдралын харамсмаар үеийг заавал ингэж дэлгэх шаардлага байнауу? хэнд хэрэгтэй юм бэ? бусдыг эмзэглүүлж байх хэрэггүй л юмдаа. монголжингоо жинхэнэ сайхан хүүхнүүд минь хань ижилтэй болж сайхан амьдараарай.
    2015 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Уянгын халилтай ШАР мэдээ бна.
    2015 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Би зөндөө л гуйж байсан.Хэрэв надтай амьдарсан бол ийм зүйл болохгүй л байсан шүү дээ
    2015 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Дэндүү багаас нь цуутай амьдруулж дээ.Цуутай хүүхэн хуримгүй.Дуутай тэнгэр хургүй...
    2015 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Horvoo aliv buhniig tegsh zayahgui ni Haramsaltai.
    2015 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Goy ohid b.san shvv.bid chni 2 niigmiin shiljiltend zolios bolsonshdee.dardan amidraltai hvn haa b.aa. Az jargal hvsie.hanitai bolooroi
    2015 оны 05 сарын 16
  • зочин
    Гэхдээ юу ч янзлаагүй оригоороо байна
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин
    Муухай хамартай юм
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Сайхан бусгуйчууд, харж явдаг л байлаа. Хань минь болвол насан туршид нь баярлуулнадаа, даанч арайл ах юмдаа. Монгол маань иим бусгуйчуудээр бялхаж байх болтугай
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • zochin
    Unen yum shig bna, gadaad uruugaa butsdag yum uu
    2015 оны 05 сарын 15
  • Зочин
    Yag dergedees ni HARJ baisan zav zagaan yaldam zaraitai gunhsan goolig ohiduud baisan.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин
    ХАРАМСАЛТАЙ. САЙХАН БҮСГҮЙЧҮҮД БАЙЛАА
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Goy ohid b.san shvv.bid chni 2 niigmiin shiljiltend zolios bolsonshdee.dardan amidraltai hvn haa b.aa. Az jargal hvsie.hanitai bolooroi
      2015 оны 05 сарын 16
  • Зочин
    Nudeer harsan u chi? !!!!!
    2015 оны 05 сарын 15
  • giimaa
    manid padgui ch bugd ih huiten hundii hulduu bairin humuus haragddag shte. mongold baij chadahgui bolood l espanid bgad bdg bh daa huurhii
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • OILGOSONGUI...
    U.Tsaxirmaa Ta xunii xuviin amodraliig xet ix medej bolno.xarin TA tuuniigee mergejlee ashiglan uutiin untsuguus Olond tugeej setgel xanamj avax gesen yum uu??? Esvel iim uguulleg bichij niitelj uguuch gj 2 Tsetseg uursduu xuselt ilgeesen yum uuu???
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • монголмаа
    монголын сайхан бүсгүйчүүд гэдэг нь үнэн шүү дээ, цаашдын амьдралд нь аз жаргал хүсье
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • монголмаа
    монголын сайхан бүсгүйчүүд гэдэг нь үнэн шүү дээ, цаашдын амьдралд нь аз жаргал хүсье
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • !!!!!!!!!!!!!!!!!!!
    ter ahiihan huriman deer Barsaa gedeg nuhur chin shal sogtuu daldagnaj, hun bolgonluu uschej baigaad hunii amind hursen yum gene lee!
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Nudeer harsan u chi? !!!!!
      2015 оны 05 сарын 15
  • Зочин
    uneheer tuhain uedee l od ohid blaa.sonirholtroi niitlel bichsen tanai saitiin hamt olond ajliin amjilt husye.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • az
    Сайхан бүсгүйг саарал сүүдэр дагаж явдаг нь нэг бодлын ёс ч юм шиг genuu soliorhiimaa harinch saihan n jargadag bolood bgaash de haa saigvi, mongold l iim zavaan zavaan emegteichuudiig doromjilson zuir vgch yumuu ataa jotoonii helleguud baidag shal teneg
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • цахирмаад
    Цахирмаа чи ингэж бичээд хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • hmmm
    Yu vee. Huriman daa uriagui ch gh shg. Ehnerteigee hardaad alchihsan sh de
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • ha ha
    humuujiltei ohiduud hunii gurvan huuhdiig onchruuldeg gene ene huuhnuud hunii ger buliig uimuulchheed teriigee daaj amidrahad yanaa salah l bsan yum bol yah gej buten ailiin amidralaar toglodog bna aa
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • ZOCHIN
    ATAARHUU YUMNUUD HUTSAJ L BAIG. ODOONII MONGOLCHUUD HUND ATAARHAHAAS OOR YUM CHADAHAA BOLISON TSAGAA. HEND CH YUCH TOHIOLDOJ BOLNO. HARIN BUSDIIN BUTEN AMIDARLIIG L BUSNUILJ BOLOHGUI. TER TUSMAA GER BUL UR HUUHDIIG HAGATSUULNA GEDEG BURHNII HATUU HUULI HURTDEG JAMTAI.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Сайн аав ээжийн хүмүүжилтэй охид алзахгүй ээ Алдсан ч зөв алхсан л байна шдээ Хүн бүхний амьдралд санаандгүй хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлон зөндөө л байдаг шдээ АМжилт хүсье
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • жнижн
    Юун жинхэнэ хайрын түүх вэ. Залуу насны алдаа л байхгүй юу. Гадагшаа гараад баян гадаадтай сууна гэсэн бодолтой явсан биз дээ. Тэгээд одоо баян байтугай ядуу нь ч байхгүй, гадаад байтугай дотоод нь ч байхгүй.Хамаргүй хѳгшин хүүхнүүд л болсон байна.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
    • монгол
      чи хөгшрөхдөө хамартайгаа үлдэхийг харъя л даа. нэр чинь дуулдсан юм бол зургаа нийтэлчих.
      2015 оны 05 сарын 18
    • Goe helsen
      Unen ug bichsen bnaa kk.
      2015 оны 05 сарын 17
  • zochin
    huurhun okiduud baij bilee.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • bolor
    hunii saihan ursiig shorond esvel ailiin aimidral businuuldag yamar sonin humuus ve yu n saihan bga yum nuruulag l bolhoos tsarailag bish shuu dee oorsdoosoo oor heniig ch hairladagui ooriigoo ih yumand bodson huuhnuud l bna bolovsrol hun chanar bga yumuu daa
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • хохо
    шаалдааа хахах
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Яах ве дээ, өөрийн муугаас биш, азгүй амьдралтай хүмүүс зөндөө шүү дээ.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин
    Сайхан бүсгүйчүүд шүү. Сайн аавын охидууд алзахгүй ээ. Одоо ч сайхан харагдаж бна.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Barsaa hun aminii hergeer shalgagdaj baihda orgood polshid amidraj bgaad 2004 ond interpoloor barigdaj irsen tend baihda polsh ehnertei bolsonch huuhne huuraad ter ni oshirhon tsagdaad helj polsh tsagdaa nar barisan
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Mmm
    Haniin tengergui l busguichuud yumdaa
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин
    хүргэн ах биш, хадам ах гээч. сэтгүүлч, хадам хүргэнээ ч ялгахгүй хэцүү юмаа.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин
    Өөр талаас нь өнгийн харж халбагдаж болоогүй л юм байх даа...хүний хувь тавилан янз бүр дээ...
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин
    MONGOLD AMIDRAL HETSUUSHUUDEE
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
    • zochin
      Unen yum shig bna, gadaad uruugaa butsdag yum uu
      2015 оны 05 сарын 15
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025