Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр хүний залуу нас гоо үзэсгэлэн зэрэгцэн улиран өнгөрч байдаг бичигдээгүй хуультай. Гэвч цаг хугацаа явсан ч нас намбандаа гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд ч бас байна. Зарим нэг нь хожуу өнгө зүс нэмсэн байхад зарим нь нас насныхаа онцлогоор цаг хугацааныхаа аясаар гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн байх юм гээч. Ингээд олныг үл нуршин олны танил хүмүүсийн өнгөрсөн болон одоогийн төрхтэй танилцацгаая.

Олны танил эрхмүүдийн Өнгөрсөн & Одоо-2 маань үргэлжилж байна. Өмнөх бичлэгийн маань гол дүрийн жүжигчин АЖ Н.Сувд хатагтай байсан бол энэ удаад МУГЖ И.Одончимэг байлаа.

МУГЖ И.Одончимэг: МУГЖ И.Одончимэгийг та бүхэн хэдэн настай гэж ер нь бодож төсөөлж ирсэн бэ. Тэр энэ жил 47 нас хүрч яваа бүсгүй. Хаанаас нь харсан ч дөнгөж 30 гарч яваа гэж харагддаг гал цогтой Одноо гавьяат аль хэдийнэ эмээ болсон. Том охин нь өдгөө 20 гарсан хамтлагт ажилладаг бол И.Одончимэг гавьяат охиноосоо дутахааргүй гоо үзэсгэлэнтэй харагддагыг нуух юун.

Охинтойгоо зэрэгцээд явахаар эгч дүүс шиг харагддаг эрхэм гавьяат ёстой л төрмөл гоо үзэсгэлэнтэй бүсгүй. Жил ирэх тусам залуужиж байгаа И.Одончимэгийн хорин хэдтэй зургийг нь одоогийн зурагтай харьцуулахад нээх их ялгаа гараад байх юм алга. Бага зэргийн намба суусан харагдаж байгаа биз.

МУГЖ С.Жавхлан: МУГЖ С.Жавхлан анх дуучин болж олонд танигдаж эхлэхдээ бусдын адил өнгө өнгийн хослол өмсөж үсээ жимбийтэл нь засаж, гельдэж байсан түүхтэй. Гэвч цаг хугацааны эрхээр эрхэм гавьяат маань европ хувцас хэзээ ч өмсөхгүй гэж ам тангараг өгч өдгөө үндэсний хувцаснаас салахаа байсан. Хавь ойрынхоо хүмүүсийг бүгдийг нь үндэсний хувцас өмсөхийг уриалж тэр бүү хэл С.Жавхлан хайрлаж хүндэлдэг хүн бүхэн үндэсний хувцас өмсөх ёстой гэх бичигдээгүй хууль бий.
Түүний эртний хүрэн өнгийн хослолтой авхуулсан энэ зургийг хараад та бүхэн таньж ядах биз. Үс гэзгээ ургуулж үндэсний хувцас өмссөнөөс болсон уу нас явж намба суусан уу С.Жавхлан нэлээд овор суусныг та харж болно. Аргагүй дээ өдөр шөнөгүй Монголынхоо төлөө тэмцэж яваа энэ хүн овор суухгүй гээд яах юм гэж өмөөрсөн хүмүүс байхад зарим нь дөнгөж гуч гарсан хэрнээ үеийнхнээсээ хэтэрхий овортой байна хэмээн халаглах хүмүүс ч байна цаана чинь.

Дуучин Г.Мэнд-Амар: “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар анх дуучин болж гарч ирэхдээ охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу байсан гэж болно. Хамтлагийн тоглолт болоход Мээдээг харах гэсэн Мээдээгийн фэнүүд л тэрүүгээр нэг байсан гэдэг. Үсээ шараар будсан эрчүүд ид моодонд орж байсныг хэлэх үү Мээдээ тухайн үедээ охидын мөрөөдлийн залуу байсан нь үнэн.
Дөнгөж олны танил болж байхдаа нэлээд туранхай шар залуу байсан бол одоо бол намба суусан нэлээд мярайлаг болсон нь харагдаж байна. Хүний залуу насаа гэж...

Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам: МУГЖ Д.Сосорбарам буюу олны хэлж сурснаар Со гавъяат юм. Түүнийг танихгүй хүн гэж үгүй бөгөөд жүжигчин, дуучин, шүлэгч, улстөрч, уран илтгэгч гэх мэт авьяас бүхнийг энэ биедээ авсан чадварлаг уран бүтээлч. Со гавьяат их эртнээс үсээ ургуулж, сахал тавьж эхэлсэн нэгэн бөгөөд дээлний цугуулга нь С.Жавхлангаас хол давсан гэж болно. Дээлнийхээ тоог зуу гаргаад алдсан гэх энэ эрхэм дээлгүй явж байгааг та харна гэж гонж. Үс сахлаа ургуулж эхлэх үед түүнийг Чингис хааны дүрд тоглох гэж ингэж аашилж аяглаж байна гэж хардаг байсан.

Гэвч тэр насаараа сахал, үсээ ургуулж явна. Энэ жил 57 насыг зооглож байгаа эрхэм гавьяат маань уран бүтээл гэхээсээ илүүтэй улс төрийн үйл хэрэгт хошуу дүрж хуруу нэмдэг болсон. Жил бүрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулж энэ жил нэлээд их шүүмжлүүлээд авсан Со гавьяат тэтгэвэртээ гарч залуучууддаа зайгаа тавьж өгөхийг уриалж буй. Ямартай ч залуудаа том бандитайгаа авхуулсан энэхүү зургийг одоогийн зурагтай харьцуулахад нэлээд нас намба суусан харагдаж байгаа биз. Гэвч уран бүтээлч олны танил хүн гэсэндээ 60 дөхөж яваа гэхэд наснаасаа залуу харагдаж байна.

Мисс Ё.Нямжав: “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээний Алтан эрдэнийн титмийг зүүснийхээ дараа “Хатан-Эрдэнэ” холбоонд хүчин зүтгэж байсан мисс Ё.Нямжав ер нь нилээд нийгмийн идэвхтэй бүсгүй. Титэм зүүдэг жилээ БНСУ-д 50 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй уралдан гуравдугаар байранд орж, улсынхаа нэрийг гаргаж байсан удаа түүнд бий. Залуу халуун насандаа тайзнаа гялалзаж явсан мисс бүсгүй маань өдгөө нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажлыг жил дараалан хийж байгаа мундаг бүсгүй. Мисс гэх нэрээ нэр төртэйгөөр дааж , нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарлаж яваа мисс Ё.Нямжав сүүлийн үед улс төрд хөл тавиад байгаа билээ.
Улс төрийн талбарт гарах бэлтгэлээ хангаж яваа түүнийг ирээдүйд Монголын шилдэг эмэгтэйчүүдийн нэг байж улс орондоо ихийг хийж бүтээн хэмээн хүлээж харж байгаа хүмүүс ч олон бий. Дөч дөхөж яваа гэхэд наснаасаа залуу харагддаг сайхан бүсгүй маань нас нэмсэн ч залуу насныхаа зурганаас ялгагдаж харагдахгүй л байна. Төрөлхийн гоо үзэсгэлэн гэж цаанаа өөр байх юм гээч.

А.Урангоо: Цахим ертөнцийн “од”, твиттерийн “хатан хаан” хэмээн өөрийгөө цоллуулж олны танил болсон А.Урангоо гэх бүсгүй оддын тоонд урилгагүйгээр орж ирээд удаж буй. Анх Их аварга Д.Дагвадоржтой нэр холбогдож олны анхаарлыг өөртөө татсанаар түүний од амьдрал эхэлсэн гэж болно. Барагтайхан дуучин, жүжигчнээс илүү богино хугацаанд олны танил болж чадсан А.Урангоо сүүлийн үед эд материалын хатан хаан нэртэй болоод байгаа сурагтай. Хүн эрдэм мэдлэгээрээ гайхуулахаас биш эд баялаг, идсэн уусанаараа гайхуулах нь тэр бүр хүмүүст таалагддаггүй.
Олон гуталны дунд сууж зургаа даруулж эд материалаар гайхуулсан А.Урангоогийн өнгөрсөн болон одоогийн зургийг та харж байна. Өмнө нь нэлээд мяраалаг байсан бол өдгөө нэлээд жин хассан харагдаж байгаа биз. Насны хувьд уг нь нэлээн залуухан бүсгүй гэнэ лээ хэтэрхий зузаан буддагаас болж наснаасаа овортой харагддаг болов уу. Ямартай ч твиттерийн “хатан хаан” маань эд материалын буюу гуталны “хатан хаан” нэртэй болоод байгаа гэнэ шүү. Түүний өнгөрсөн одоогийн зургийг сонирхоно уу.
Эх сурвалж: www.grandnews.mn
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл (22)