Тооцоогүй “тоглогчид” сюрпризээ задалж бут авах нь

“Хувьсал” продакшны авьяаслаг жүжигчид дэлгэцийн гурав дахь уран бүтээл болох “Тооцоогүй тоглоом” киноныхоо нээлтийг ирэх баасан гарагт хийхээр төлөвлөж буй. Үзэгч фэнүүдийнх нь дунд багагүй хүлээлт үүсгээд байсан энэхүү киноны нээлт “Тэнгис” кинотеатрт 14:00 цагт, “Өргөө-1” кинотеатрт 16:00 цагт, “Хүннү молл”кинотеатрт 19:00 цагт болох ажээ.

Шинэхэн уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэхээр сэтгэл догдлон хүлээж байгаа “Хувьсал” продакшныхан ч энэ үеэр чамгүй олон сюрприз бэлтгэсэн гэдгээ дуулгаад амжсан. Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчдийн төлөөлөл болж яваа үзэсгэлэнт бүсгүйчүүд, авьяаслаг залуустай хамт баяр хөөрийг нь хуваалцах үзэгчид маань ч гэсэн энэ өдөр сэтгэл хангалуун буцах нь тодорхой биз.

Дашрамд дуулгахад, энэ сарын 08-нд болох “Тооцоогүй тоглоом” киноны нээлтэд зориулан “Хүннү молл энтертайнмент” дэх уралдааны машин, хүүхдийн тоглоомын төвүүд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх гэнэ. Мөн азтай үзэгчийг шалгаруулан “Тооцоогүй тоглоом” киноны ерөнхий ивээн тэтгэгч “Алтай констракшин”-ы шинэ байрны захиалгад тодорхой хувийн хөнгөлөлт эдлэх эрх гардах нь ээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025