“Хар сувдны нууц” тайлагдлаа
2015/05/04

 

Энэ оныг кино урлагийн хамгийн арвин ургацтай жил гэхэд болно. Учир нь Монголын уран бүтээлчид өдөр ирэх бүр дэлгэцийн уран бүтээлд хүчээ үзэж өөр хоорондоо ширүүхэн өрсөлдөөд буй. Энэ хаврын хамгийн сүүлчийн, энэ зуны хамгийн анхны гэдэг утгаараа “Хар сувдны нууц” адал явдалт инээдмийн кино тун чиг сүртэй нээлтээ хийв. Гол дүрд жүжигчин Д.Дэлгэрсайхан, Г.Алтаншагай, М.Баярбат, М.Намуунцэцэг нар тус тус тоглосон бөгөөд Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамд олдож түүнийг эх орондоо авчрах нууц захиалга авсан 4-н хулгайч Вьетнамыг зорино. Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөсөн. Ингээд “Хар сувдны нууц” киноны нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын фотог хүргэж байна.

 

 

 

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Албан ёсны нээлтэд нь яагаад вьетнамын талаас байхгүй байгаа юм бол. Ядах даа Улаанбаатар дэх ЭСЯ-наас нь ч байхгүй байх юм. Нэг л НO!!!, НО!!!, хууль бус юм байна даа.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • suugii
    estoi goe kino bolson blee amjilt
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • hahahha
    hahahaha Bataa ehnerteigeee yamr huurhiim bee tataj unalaaa hahahaa.
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
Сонин хачин