Үсний тренд үргэлжилсээр
2015/04/29

2014 онд үсний засалтын хувьсал хийсэн одууд их бий. Ерөнхийдөө өнгөрөгч оныг хувьслын он гэхэд хилсдэхгүй. Харин дэлхийд алдартай үргэлж олны анхааралд байдаг урлагийн одууд энэ ондоо ч бас стиль имижээ өөрчилсөөр л. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шиг урлагийн одуудын энэ хаврын үсний өөрчлөлтийг өнгөрсөн оныхтой харьцуулсаныг хүргэе.

1.Jessica Alba

 Сүүлд үсээ тайруулах моод ихээхэн дэлгэрээд байгаа. Гэхдээ бүр энгийн биш зүгээр л хаячлаад хаячихсан юм шиг сонин хэлбэртэй үснүүд шүү. Энэ хувьслыг дагасан хүн нь Jessica Alba.

2. Kendall Jenner

Нил хар үстэй байсан Kendall нэгэн хэвийн хар өнгөнөөсөө уйвад бололтой эгч нарыгаа дагаад шаргал үстэй болжээ.

3. Lily Collins

“Hollywood”-ийн үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог жүжигчин бүсгүй мөн л олонхоо дагаж халимаг үсний тайралттай болжээ.

4. Hilary Duff

Тийм ч энгийн харагдах хүсэлгүй залуу бүсгүй өнгөрсөн онд ногоон гэмээр үстэй байсан бол одоо түүнийгээ гэрэлтсэн ягаан өнгөөр сольжээ.

5. Lily Allen

Lily Allen олон ч удаа үсний өнгөө өөрчилсөн. Богино үстэй болж түүнийгээ ногоон өнгөөр өөрчилж байсан бол одоо түүний үс нь неон гэрэл шиг дээрээсээ ногоон өнгөөр, доошоо шар, ягаан өнгөтэй болжээ. Үсний стилийн хувьд дэндүү хувьсамтгай од бол Lily Allen.

6. Dakota Johnson

“Fifty Shades of Grey” киноны дүрээр алдаршсан Dakota угаас урлагийн хүний хүүхэд. Түүний эцэг эх болоод эмээ өвөө нар нь хүртэл урлагийн тогооноос гараагүй үнэнч хийгээд нэр алдартай хүмүүс бий. Тэрээр урт бор үстэй байсан бол хувьсалаа дагаад бор богинохон үстэй болон өөрчилөгджээ.

7. Kylie Jenner

Бусдын харааг үргэлж булааж байдаг бүсгүй энэ удаад сүүлийн үед нилээд дэлгэрээд байгаа неонөнгөний сонголтийг хийжээ.

8. Katy Perry

Тайралттай халиман гэмээр үсний моод түгэн дэлгэрсэн нь дуучин Katy Perry-д нөлөөлөв бололтой. Урт намирсан хар үстэй байсан Katy үсээ огцом өөрчлөлтөнд оруулав.

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин