Скандал: Г.Одончимэг

Скандал: Г.Одончимэг

 

Тэр бол алс холын Австрали улсад Монгол хэмээх нэрийг тамгалж яваа бүсгүй. Хилийн чанадад монгол моделиуд хөл тавих ховор сонин үзэгдэл байсан үед Одноо аль хэдийнэ ирээдүйн замаа төсөөлж байсан гэдэг. Юманд эхэлж хийсэн хүн л хождог. Тэр тусмаа түүн шиг өвөрмөц төрх, гоо үзэсгэлэнтэй модель дэлхийд ч шинэ трэнд юм. Үзэсгэлэнт бүсгүйн амьдралын хуудас руу фото зургаар дамжуулан өнгийе.

Анхны хайраа “МАК”-ын ханхүүд өглөө

Г.Одончимэг нийслэл хотын унаган иргэн. Таван хүүхэдтэй айлын бага охин болон мэндэлсэн тэрбээр өвөрмөц төрхөөрөө үеийнхэн дундаа ялгарна. Түүнд аавын талаас өвлөгдөж ирсэн эрлийз тавилан байлаа. Тэр бага байхын л өөрийг нь элдвээр хочлоход дургүй байсан гэдэг. Өнгөлөг цэвэрхэн цагаан арьс, хурц нүд, монгол охидод барагтай бол байхгүй өндөр хамар, үеийнхнээсээ хамаагүй нуруулаг байдал нь гэсэн ч түүнийг хочлоход хүргэнэ.

Аав нь хувийн бизнестэй, товхийсэн амьжиргаатай айл байсан учир түүний хүүхэд нас одоогийн томчуудтай ойр өнгөрчээ. “МАК”-ын дэггүй хүү Н.Номтойбаяр даруухан бор банди байх үед нэг байрны хоёр бие биенээ харж явсан гээд бодохгүй юу. Өсвөр насны гэнэн шохоорхол, “чамд л хайртай” гэх кинон дээр гардаг амлалтыг тэд бие биедээ тавив. Гэвч алс хэтэд урт зам туулах хүмүүсийн хувьд хүүхэд насны дурлал түүх болон үлддэг хойно, Одноо охин арван хэдхэн настай байхдаа топ Д.Болормаад шавь оров. Н.Номтойбаяр ч чанд, хатуу аавынхаа захиасаар ирээдүйн залгамжлалдаа бэлтгэж эхлэв. Одноогийн анхны хайрыг авсан Н.Номтойбаяр АНУ-ын Индиана мужид сурахаар одов. Харин бүсгүй Сингапур, Хонгконгд загвар өмсөхөөр явжээ.

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн охин тэнгэр боллоо

Хорин насыг яагаад хорьж боломгүй гэдэг юм бэ? Цэцэг ч атаархам гоо зүс, өвөрмөц эрлийз төрх, ер бусын гал цогтой хурц нүд ... Одноог хэн ч харсан нүд салгамгүй тийм гоо бүсгүй болон загварын ертөнцөд гарч ирэв. Хүүхэд байхад аль л сул тал нь болж ичээдэг байсан бүхэн түүний гол давуу тал болон хувирахыг тэр өөрөө ч таамаглаагүй байх. Тийм ээ, эрлийз төрх энэ үеэс буюу 2000 оны эхнээс мода болж эхэлсэн юм чинь.

Хөрөнгө бэлээрээ гайхуулдаг эрхмүүд бүсгүйд сэтгэл алдарч, харин тэр олны дундаас “Ажнай” Д.Бат-Эрдэнийг тааллаа. Суух гэрлэхдээ тулж тэдний нижгэр хуримыг хот даяараа хүлээж байсан өдрүүд ч бий. Хонгорхон бүсгүйдээ Д.Бат-Эрдэнэ хотын төвд “Dress code” нэртэй брэндийн дэлгүүр ч нээж өгөв. Үлгэр тансаг сайхнаар үргэлжилж байлаа.

Эцсийн сонголтоо австрали эр дээр ониллоо!

Гэвч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Г.Одончимэг хоёрын романс гэнэт эхэлсэн шигээ гэнэт дуусав. Одноо “Айвенхоу майнз”-д ажилладаг үе тэнгийн австрали залуутай танилцсаныг хэн ч мэдээгүй байхад юу юугүй хилийн чанадын бэр болсон мэдээ цацагдаж эхлэв. “Одноо Австрали эртэй гэрлэж тансаг харшид амьдарч байна” гэх мэдээлэл түүний гоёмсог зурагтай хэвлэлийн хуудаснаа зарлагдаж эхэллээ. Чухам юунд ингэтлээ яарав, яагаад гэнэтхэн үргэсэн зээр шиг одов гэж тухайн үед олон хүн гайхсан. Энэ ээдрээ олон жилийн дараа тайлагдлаа. Бүсгүй австрали залуутайгаа дотносоод удалгүй бие давхар болсон тэгээд ч тэнд ажиллах сайхан боломж гэж үзэн хилийн дээс алхсан талаар өнгөрсөн жил хуучилсан байх юм.

Гэхдээ нэг сонин юм энд бий. Одноо 2007 онд Австралийг зорьсон тэр үедээ жирэмсэн байсан гэсэн байв. “Намайг 9 настай охинтой гэхээр хүмүүс итгэдэггүй. Эгч дүүс гэвэл итгэдэг” гэж тэр онцолсон. Гэтэл 2007 онд төрсөн хүүхэд түүнийг ярилцлага өгсөн жил буюу 2014 онд 7 настай л баймаар юм. Эсвэл загварынхан л гэхээр заавал тоонд муу, хүүхдийнхээ насыг хүртэл зөрүүлж хэлдэг юм болов уу? Энэ асуулт оньсого хэвээр үлдлээ.

Бяцхан сахиусан тэнгэр

Одноогийн охины австрали нэрийг Вероника харин монгол нэрийг Мишээл гэдэг. Тун ч монголжуу бяцхан мисс гэмээр энэ охин ээжээсээ дутахгүй фото төрхтэй байгаа биз. Түүнийг гадаад аавтай гэхэд хүмүүс итгэдэггүй. Монгол охины л дүр төрх гэлцэх нь бий. Охин модель ээжийгээ даган олон сонирхолтой газраар явж, бас дутахгүй олон зураг даруулахыг яана. Эгээтэй л монгол Сури гэмээр юм гээч.

Карьер үргэлжилсээр

Одноо 2007 онд Австрали руу очоод өнөөдрийг хүртэл “Chadwick” загварын агентлагт  тасралтгүй ажиллаж байна.  Энэ нь түүний хэр үнэ цэнэтэй модель, тууштай хүн болохыг илтгэж буй юм. Энэ хугацаанд тэр зөвхөн загвар өмссөнгүй. Австралид бизнесийн удирдлагаар суралцаж төгсжээ. Тэр бас хүмүүнлэгийн үйлс, сайн дурын ажилд ч цаг харамгүй зориулдаг юм билээ. Мөн  “Channel 7” телевизэд ажиллаж багагүй цалин авдаг. Гэсэн ч тэр хэзээ ч паспортоо солих бодолгүй, нас  яваад ирэхээр нутагтаа л ирнэ гэдэг.

Өрх тусгаарласан уу?

Энэ бол түүнд тавих хамгийн сүүлчийн асуулт. Хүн болгон түүнээс энэ талаар асуудаг. Өөр бас нэг нууц задлахад Одноо одоо болтол хуримлаагүй. Нэг үгээр хэлбэл анхнаасаа тэд албан ёсны гэр бүл биш байжээ. Хүн бүхний мөрөөддөг хуримын даашинз, тансаг найр тэр хийсэнгүй. Яагаад? Даруухан ёслол үйлдээд өөрийнхөө карьерт улайрсан нь түүний хөдөлмөрч чанарынх байж болох.

Эсвэл анхнаасаа түүнд гадаад нөхөртэй болох гэхээсээ хаа хүртэл явж чадах хүчээ үзэх нь чухал байсан байж мэдэх юм. Тэр одоо болтол нөхрийнхөө талаар ганц үг дуугарахгүй ихэд тойруу хариулт өгч буй. Ганц бие ээж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүчирхэг бүсгүй нөхөртэй ч, нөхөргүй ч амьдарна гэсэн нэгэн утгыг илэрхийлэх гэсэн биз ээ. Ямартай өнгөрсөн зуны амралтаар эх орондоо ирэхдээ нөхрөөсөө салчихсан хэмээн ярьж байсан гэдэг.

Ингэхэд Одноо хэрвээ ганц бие бол түүний анхны хайрын эзэн Н.Номтойбаяр ч гоонь эрийн амьдралаар бужигнуулж яваа шүү дээ. Хамгийн үнэ цэнтэй анхны хайрынхаа төлөө магад тэд дахиад нэг үзээд алдах ч юм билүү? Яагаад болохгүй гэж. 

 

                                                                                                                 Бэлтгэсэн: У.Цахирмаа 

                                                                                           

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • Зочин
    saihan huuhen bn. yu ch bodoj yu ch bichuulsen busad humuust yamar padlii bnaa. urdah yumaa l hiine biz
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • tuya
    Mani metiin bandgar mahlag huuhnuudiin hajuud saihan l huuhen bna. nuhruusuu salaal biz er n bichij bgaa setguulch ch ter comment uldeej bgaa humuusch ter. yaahlaaraa negniigee arai uudruguur harj bolohgui gej. Salalt hun burt l tohiolddog biz dee bas deer n hotiin gudamjaar duuren hiimel hamar bugsh nud nuurnuud l bgaa biz dee. dur n bgaad yugaa hiilegnuu manid ymar padlii bnaa. minii huvid bol saihan l busgui bna. yugaach medehgui mongonii araas ail ger salagsan bolson boloogui miss nertei huuhnuudiin hajuud bol jinhen miss l bna da.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Itrgen
    Ineedtein nohortoo hayagdaad odoo urid n yavaldaj baisan mongotei erchuudeesee tuslamj avah sanaatai bichuulj baigaan baihdaa.Naad humuus chin ehner huuhedtei humuus shtee.Mongogui yavaldsan erchuudee bol dursaagui baih shiv dee.Huuhdee toruulj hedhen sar bolood nohroo daramtalj tailand yavj hoh bogs hiilgesen aimaar huuhen gej zagvariinhan n yaridiin baina lee.Ingej bichuuleed baihdaa yahav dee.
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Hahaha
    Nomtoibayartai yavaldsan huuhen 10.000 hol davsan.bugd suuna geed dairval odoo yanaa hahaha
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Uneheer saihan busgui bna shuu
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Bolij uz dee
    Australia-d ireed udaagui nohroosoo salsan gej baisan shuu dee. Ooriigoo bainga hudlaa bichuulj baih um, Australid zagvar omsoj od bolood baigaa gej medehgui um bna. Odoo Mongold mongotei bayan sponsor haigaad baigaa um bna l daa
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин
    сайхан бүсгүй байна эрчүүд үхснээ харж байдаг юм аваад суучихгүй Номтойбаяраа нэг юм бодооч дандаа гачин гачин халтар хүүхнүүдтэй л яваа харагддаг
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Эээ
    Тэр хүүхэд насны үерхэл хүн болгонд байж л байдаг.тэглээ гээд юм болох нь юу л бол.одоо бас суучих гээд л үзэх нь дээ хөөрхий эсвэл ажнайгийнхаа нууц амраг нь болох юм уу??
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин
    нөхрөөсөө салчаад номтойбаяраа эргүүлдээд л байн байн ярилцлага өгч бичүүлээд байгаа юмаа даа
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025