Алдар нэр, амгалан тайван амьдрал хоёр нэг савд багтдаггүй!

БНСУ-ын кино аж үйлдвэрийн хүчирхэг бодлого, сурталчилгааны улмаас өнөөдөр дэлхий дээр №1 нь америк соёл уу, солонгос соёл уу гэж эргэлзэх дээрээ тулаад байгаа. Дэлхийг ноёрхоод буй Америкт нь солонгос кино, к-поп одууд алдартай учраас энэ юм. Дээр нь хөрш зэргэлдээ Японд нь солонгос оддын маш олон фен клуб байдаг гэж байгаа. Бүр цаашилбал, хүн амын тоогоороо бөмбөрцгийн талыг эзэлж байгаа Энэтхэгийн Болливуд сериалыг солонгос савангийн дуурь бут цохьсон гээд бодохгүй юу. Өнөөх Ленин багшийн хэлсэнчлэн “Хамгийн агуу нь кино урлаг” гэх ишлэлийг тун сайн мэдэрсэн нь дөнгөж өнгөрсөн зууны дунд үед л өлсгөлөнгөөр үгүй болох гэж байсан хангүг ард түмнийг ийн шинэ зууны босгон дээр дэлхийн тавцан дээр товойлгож өгсөн байх юм. Бидэн шиг Оюутолгой, Тавантолгойгоо ухаж эцэс төгсгөлгүй хэрүүл хийхийн оронд өөрсдийнхөө бөндгөр толгойг ухсан ард түмэн хэрхэн өсч томордогийн тод жишээ энэ гэлтэй.

Бидний Монголд ч өөрсдийнхөө жүжигчдээс илүү солонгос кино жүжигчдийг таньдаг, сонирхдог, дуурайдаг нь бодит үнэн билээ. Чухамдаа солонгос сериалаар амьсгалсан он жилүүдийг бид туулж байгаа. Үүн дээр төрөөс бодлого баримтлаад ч эс дийлэх. Угаас зах зээл, бизнесийн хууль гэж яах ч аргагүй юм бий. Монгол кино мянга тавиад ч үзэх үзэгч нь ховор. Энэ нь мэдээж киноны чанартай холбоотой. Монгол кинонд ядахдаа л соёлын сурталчилгаа алга байна. Бодлого, цензур гэгч нь алга. Гэтэл солонгос сериал үзсэн хүмүүс гэр бүлийн дэг жаягаас авахуулаад компанийн соёл хүртэл асар их зүйлийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх гэж оролдож байна. Эхнэрээ араар тавьсан бол хувь хүний байтугай бизнесийн ёс зүй хөндөгдөж, компани удирдах эрхгүй болох гэх мэтээр олон сайн зүйлийг солонгос сериал үзүүлж чадаж байна. Ядахдаа л хувцаслах соёл суралцаж байна шүү дээ. Энэ мэт дурдаад байвал олон зүйл ярьж болно.

Энэ дугаартаа Монголд алдартай, зарим талаараа монгол жүжигчдээсээ илүүтэй сонирхож болох юм шүү, солонгос оддыг дурандлаа. Тэд хаана, юу хийж яваа бол? Хэрхэн яаж алдаршсан юм бол? /Монголд алдартай солонгос оддын блиц анкет нийтлэлийг 36-р нүүрнээс уншиж сонирхоно уу?/   

Тэдэнд нэг л нийтлэг чанар байгаа нь хэзээ ч хувийн амьдралдаа яардаггүй аж. Гучин насанд ганц бие явах нь ёстой энүүхэнд, энгийн үзэгдэл. Угаас энэ улсын залуус гуч хүрч serious болзоонд зогсож, дөч хүрч амьдрал зохиодог нийтлэг хэвшилтэй. Тэр дундаа урлагийн карьеристууд, одууд нь амьдрал зохиоход бүр ч яардаггүй нь албан карьертаа хамаг бүхнээ зориулж байж 50 сая хүн амтай улсын оддын тайзан дээр товойж, цаашилбал олон улсын зах зээлийг байлдан дагуулах боломж нөхцлөөр хангагддаг. Бидний дотны танил, алдарт Ин Ха гэхэд л 47-тойдоо хуримаа хийсэн гээд бодохгүй юу. Гэтэл манайд нэгэн зэрэг амжилттай од, амьдралын тухайд ч өв тэгш байх гэж хичээдгээс Монголын урлаг тэгтлээ овойж, товойхгүй байгаа ч юм билүү. Бусдаар бол авьяас, чадвар, өгөгдөл гээд урлагийн зүтгэлтэнд байх ёстой бүхий л зүйлс тэдэнд бий шүү дээ. Магад урлагийг дайвар мэргэжлийн түвшинд хийдэг сул тал анзаарагдах нь бий. Хүүхнүүд нь нөхөрт гаргах хэрэгсэл болгоно. Ялангуяа, загвар өмсөгч, дуучин, бүжигчин хүүхнүүдэд энэ илүү хамаатай. Нөхөрт гармагцаа манай хүүхнүүд биеэ зөнд нь хаядаг шиг урлагийнхан тэжээгчээ олсон гэсэн аятай биеэ нөөж, гал тогоо эргэлдэж, үсрээд л дэлгүүр хэсэхээс хэтрэхгүй нэгэн болж хувирдаг нь харамсалтай.

Тайзны од байна гэдэг тийм ч амар зүйл биш. Жингээ барьж, гоо үзэмжээ хадгалахаас авахуулаад олон нийтэд үлгэр дуурайл болохуйц байх нь тэдний үүрэг. Яагаад гэвэл ард түмэн тэднийг хайрласан шигээ дагаж дуурайдаг. Хүндэтгэсэн шигээ хүндлэл хүлээхүйц амьдралын хэв маягтай байхыг шаарддаг. Яг л бизнес шиг. Бизнесийн хууль шиг зарчим үйлчилнэ. Энэ зарчмыг сайн ойлгодоггүй юу, манайхан зарчмаа хангаагүйнх нь төлөө шүүмжлэхэд хүний мууд дуртай гэж ярдаглана. Хувийн амьдрал минь, хувь хүн минь хэн байх нь хэнд ч хамаагүй гэж адарна. Мөн ч анархист байгаа юм шүү.

Алдар нэр, амгалан тайван амьдрал нэгэн савд багтдаггүй гэж Дармападагийн сургаальд өгүүлсэн байдгийг тэд мэддэггүй. Мэддэг нэг нь мэдэхийг хүсдэггүй ч байж болно. Амьдралд бүх зүйл золиостой байдгийг, алдар нэр зүгээр нэг сууж байхад ирдэггүйг “Монголд алдартай солонгос оддын блиц анкет” нэртэй нийтлэлээс олж уншина уу.

Рэйний давалгаа

2015.03.14

Нэр: Рэйн

Төрсөн огноо: 1982.06.25

Нас, жил: 33, Мэлхий

Мэргэжил: Дуучин, жүжигчин, дууны үг зохиогч, хөгжмийн продюсер.

Карьер: 1998 оноос өнөөг хүртэл

Кино: “Миний байшин” 

ХОЛЛИВУД ДАХЬ СОЛОНГОС ОД

Нэр: И Бён Хён

Төрсөн огноо: 1970.07.12

Нас, жил: 46, Мэлхий

Мэргэжил: Жүжигчин, бүжигчин, дуучин

Карьер: 1995 оноос өнөөг хүртэл

Кино: “Амьдралын ээдрээ”

1991 онд телевизийн шоугаар анхны гараагээ эхлүүлсэн боловч 1995 онд албан ёсны карьер нь эхлсэн гэж үздэг. БНСУ-ын зодооны урлагаар мэргэшсэн жүжигчин Ан Со Киг эс тооцвол Холливуд болон Хятадад гар, хөлийн мөрөө үлдээсэн интернэшнл од. 2009 оноос хойш Холливудын олон кинонд урилгаар тоглох болсон. 

2003 онд “All in” буюу “Амьдралын ээдрээ” киноны Ин Хагийн дүрээр Гран при шагнал хүртсэн. Олон улс ялангуяа Америк болоод барууны ертөнцөд хамгийн их алдаршсан солонгос жүжигчин.

Бизнес: Тэрээр урлагийн карьераас гадна бизнесийн талбарт ч орон зайтай. Солонгосын олон алдартай жүжигчдийг эгнээндээ багтаадаг “BH Entertainment” компанитай, малгай, ороолт, хэтэвч тэргүүтэн зардаг “BHNC” дэлгүүр эзэмшдэг.

Түүний эмэгтэй дүү И Ен Хи 1997 оны Солонгосын мисс болж байсан.

Романс: “Амьдралын ээдрээ” кинонд хамтран тоглож байсан Сун Хе Гюутэй үерхэж байгаад 2004 онд салсан.

Гэрлэлт: 2013 оны 8-р сард жүжигчин И Мин Жонтой хуримаа хийсэн. Хосууд 2006 онд хэсэгхэн хугацаанд date хийж байгаад салсан бөгөөд 6 жилийн дараа харилцаагаа дахин сэргээн улмаар хуримлаж, 2014 оны 4-р сард анхны хүүхдээ өлгийдөж авсан.

ДУРЛАЛЫН ВИРУС

Нэр: Сун Хе Гюу

Төрсөн огноо: 1981.11.22

Нас, жил: 34, Хилэнц

Мэргэжил: Жүжигчин

Карьер: 1996 оноос өнөөг хүртэл

Кино: “Зочид буудлын эзэн”, “Зүрхэнд шингэсэн намар”, “Амьдралын ээдрээ”, “Миний байшин”. 

Бага нас: Багадаа бие султай байсан түүнийг аав ээж нь хүн болохгүй гэж үздэг байснаас тэрээр төрснөөсөө хойш бүтэн жилийн дараа буюу 1982 онд хүн амын бүртгэлд орсон байдаг. Багад нь аав, ээж хоёр нь салсан бөгөөд тэрээр ээж дээрээ өссөн. Бага сургуульд байхдаа уран гулгалтаар хичээллэдэг байсан ч ичимхийгээсээ болоод төдий амжилт үзүүлээгүй.

Дебют: 1996 онд 14 настай Сун “Sun Kyung Smart Model Contest” тэмцээнээс тэргүүн байрын шагнал хүртэж, сургуулийн дүрэмт хувцасны рекламаар анхны гараагаа эхлүүлсэн. Энэ эрчээрээ “Анхны хайр” драмд туслах дүр бүтээж дэлгэцийн дебютээ эхлүүлсэн. 2000 онд “Зүрхэнд шингэсэн намар” киногоор Солонгос төдийгүй Азид алдаршсан. Улмаар 2003 онд “Амьдралын ээдрээ” кинонд тоглож алдрын оргилд хүрсэн. Тэр жилээ Рэйнтэй хамтран “Миний байшин” кинонд тоглож улам гялалзсан.

Хайр дурлал, хувийн амьдрал: 2003 онд И Бён Хёнтэй болзож эхэлсэн. Тэдний харилцаа 2004 онд олон нийт болон хэвлэл мэдээллийн хэт их анхаарал, хов живнээс болж хоёр тийш болсон. Тэр цагаас хойш кинонд хамтран тоглосон эрчүүд бүхэнтэйгээ нэр холбогддог хөөрхөн Юн Хигийн дурлалын романс, халуухан болзооны тухай мэдээлэл  уртаас урт жагсаалт үүсгэдэг. Үнэндээ дэндүү хөөрхөн түүнд партнерууд нь бүгд сэтгэл алдардагаас үүдэлтэй. Гэвч дурлалын вирус маань өдгөө 34 настай ч гэрлэлтэнд тэгтлээ яарахгүй байна.

ЦЭЦГЭН ЗАЛУУ

Нэр: Пэ Ён Жун

Төрсөн огноо: 1972.08.29

Нас, жил: 43, Охин

Мэргэжил: Жүжигчин, загвар өмсөгч, продюсер, бизнесмэн

Карьер: 1994 оноос өнөөг хүртэл

Кино: “Зочид буудлын эзэн”, “Өвлийн хайрын дуу”, “Анхны хайр” 

Олон тооны телевизийн сериалаар алдартай ч хамгийн цуутай нь “Өвлийн хайрын дуу”. Солонгосын “Цэцгэн эрчүүд”-ийн анхдагч нь, Японд Юн Сама нэрээрээ алдартай. Хамгийн олон фенүүд нь энэ улсад байдаг.

Kkonminam буюу цэцгэн эрчүүд гэж юу вэ?

2000 оны дунд үеэс kkonminam буюу цэцгэн эрчүүдийн эрин үе Солонгост давàлгаалав. Анхдагч нь Пэ Ён Жун буюу бидний сайн мэдэх Чань Ву. Хувийн стиль, имиж, фэшн мэдрэмжээрээ нийтийн од болж буй царайлаг, залуу эрчүүдийг солонгосчууд kkonminam гэж нэрийддэг.

Kkot-цэцэг, minam- царайлаг эрэгтэй гэсэн үгийн нийлбэр. Тэд ихэвчлэн нүүрээ буддаг. Жишээ нь контур тавьж, уруулаа өнгөлнө. Товчхондоо эмэгтэйлэг, дур булаам харагддаг. Түүх сөхвөл “Flower Boys” буюу Цэцгэн залуу хэмээх энэ ойлголт эртний Солонгосын хааны гэр бүлийн элит угсаатай залуу эрчүүдийн группээс үүдэлтэй ойлголт юм. Тэд make-up, косметик, чимэг зүүлт, аксессуар хэрэглэдгээрээ бусдаас ялгардаг байв. Энэ соёлын нөлөө Японд хүчтэй нэвтэрсэн байдаг. Тийм ч учраас Чань Ву Японд хамгаас илүү алдартай байдаг байж болох юм.

Хувийн амьдрал: Өдгөө 43 настай ч гэрлэж байгаагүй Цэцгэн залуу Пэ Ёнь Жун стиль имиж, биеэ авч явах байдлаараа Солонгос төдийгүй Япон, Азид алдартай. И Са Гантэй болзож, хосуудын зураг хэвлэлд гарч багагүй дуулиан дэгдээсний эцэст салж, тэр цагаас хойш гэрлэлтийн байдал, хувийн амьдралаа нууцлахаар шийдсэн. Эх сурвалжийн мэдээллээр бол тэр одоо хүртэл гоонь эрийн амьдралаар амьдарч байгаа гэсэн.

Бизнес: Солонгосын хамгийн баян жүжигчдийн тоонд ордог тэрээр 2006 онд Сөүлд бизнесээ эхлүүлсэн. Эрүүл хоололтын “Gorilla in The Kitchen” нэртэй ази хоолны ресторанаа Ганнам дүүрэгт нээсэн. Мөн “Key East Entertainment” студитэй.

ЦУС СОРОГЧ

Нэр: Жан На Ра

Төрсөн огноо: 1981.03.18

Нас, жил: 34, Тахиа

Мэргэжил: Дуучин, жүжигчин, загвар өмсөгч

Карьер: 2001 оноос өнөөг хүртэл

Кино: “Сэргэлэн охин Ян Сунь”

БНСУ-ын алдартай дуучин, жүжиглэхээс гадна брэндийн нүүр царай, телевизийн тун чадварлаг хөтлөгч Жан На Ра Солонгосоос гадна Хятадын шоу бизнесийн талбарт өндөр нэр хүндтэй. “Sweet Dream” хит дуугаараа алдартай тэрээр жүжигчин аавын охин. Дунд сургуулийн охин байхдаа аавтайгаа хамт кинонд тоглосноор түүний нууц авьяас нээгдэж, жүжигчин болохоор шийдсэн.

Хөгширдөггүй хүүхнүүдийг солонгосчууд цус сорогч гэдэг. Жан Нара чухамдаа цус сорогчдын тодорхой, том төлөөлөл. Түүнийг 34 настай гэхэд итгэхэд бэрх биз. Хөгширдөггүй түүнд ихэвчлэн дэггүй, сайхан сэтгэлт охины дүр оногддог. Тэрээр ганц бие, одоогоор зөвхөн уран бүтээлдээ хамаг анхаарлаа хандуулж байна.

ДУРЛАЛЫН ВИРУСЫН ИРЭЭДҮЙН НӨХӨР

Нэр: Жо Ин Со

Төрсөн огноо: 1981.07.28

Нас, жил: 34, Арслан

Мэргэжил: Жүжигчин

Карьер: 1998 оноос өнөөг хүртэл.

Кино: “Балид болсон явдал”

Жо Ин Со Солонгосын халуухан жүжигчин эрчүүдийн тоонд дээгүүр давхидаг. 1998 онд интертайнмент дебютээ ZioZia брэндийн нүүр царай, моделиор эхлүүлж байсан тэрээр 2000 оноос буюу их сургуулийн 3-р курсээсээ жүжиглэх карьераа эхлүүлсэн.

Рэйн хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдартай түүний хөгжмийн ертөнц дэх карьер 7 альбом /зургаа нь Солонгост, нэг нь Японд гарсан/, 28 сингл, дэлхийг тойрон аялсан олон зуун тоглолтоос бүрддэг. Харин жүжигчний карьераа 2003 онд “Sang Doo! Let’s Go To School” киноны гол дүрээр эхлүүлж 2004 онд KBS телевизийн “Best New Actor” шагнал хүртсэн. “Миний байшин” киноны гол дүрээр мөн Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн.  Түүнийг Солонгосûí хэвлэл мэдээллийнхэн болон олон нийт Сун Хе Гюутэй суулгахын хүсдэг. Тийм ч учраас дурлалын вирусын ирээдүйн нөхөр гэгдэх болсон.

2007 онд “JYP Entertainment”-ыг орхиж, “J. Tune Entertainment” нэртэй хувийн компаниа байгуулсан. Тэрээр 2013 онд “Хамгийн царайлаг 100 жүжигчин” жагсаалтын 46-д, дараа жил нь 78-д эрэмбэлэгдсэн. 

Эх сурвалж: www.grandnews.mn

Бэлтгэсэн М.Саян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    hjhkjk
    2016 оны 10 сарын 17
  • mk
    Huuh haraachgui yum bna hyatad gene uuu? Gui blgui dee
    2015 оны 07 сарын 25 | Хариулах
    • Зочин
      hjhkjk
      2016 оны 10 сарын 17
  • Зочин
    yostoi haraachgvi yum bn! baahan hyatadhvmvvs!
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • Fish
    Энэ одоо галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юу биччихсэн юм бэ? Мэдэхгүй бол бичихгүй л байна биз. Жо ин Сун-г Rain ч гэх шиг. Тэгсэнээ Rain-ий тоглосон кинонууд гэсэн чинь Анхны хайр Өвлийн хайрын дуу ч гэх шиг. М.Саян гээд хүн мэдэхгүй бол нет сайн ашигла ок?
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025