"Азийн модель" агентлагийн тэргүүн, мисс, загвар өмсөгч, топ модель, Ч.Содтуяа мисс, загвар өмсөгчид дотроо даруухан биеэ хаана, хэрхэн авч явдгаа сайн мэддэгээрээ үлгэр жишээ үзүүлдэг сайхан бүсгүй. Ингээд энэ удаагийн скандал буландаа түүнийг онцолж байна.

Номонд дуртай бяцхан мисс:
Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа нэг ахтай, айлын отгон хүүхэд. Түүний аав нь Говь-Алтай аймгийн хүн бөгөөд багш мэргэжилтэй, доктор профессор байв. Харин ээж нь унаган хотынх, хөгжмийн багш хүн. Ганц ах нь Удирдлагын академид багшилдаг.
Багадаа загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй. Учир нь 10 жилдээ Өсвөрийн загвар зохион бүтээгчийн мэргэжлийн ангид сурдаг байсан болохоор загвар зохион бүтээгч л болно гэж боддог байжээ. Харин 14 настайдаа “Шилмэл” загварын Дунгаамаа багшийн дамжаанд бүртгүүлж загвар өмсөгч Байгаль, Хосцэцэг эгч нарынхаа шавь болж орсноос хойш загварын ертөнцтэй эргэж буцалтгүй холбогдсон. Тэр үеэс л ээжийнхээ оёж өгсөн хувцсаар гангарч, өөрөө ч хувцас оёж, загвар зохиож сурсан.

Анх тэмцээн уралдаанд оролцож байхдаа олон төрлийн загварын хувцасаа өдөр шөнөгүй суугаад л оёчихдог байв. Түүнээс гадна тэрбээр аав нь эдийн засаг санхүү, ах нь философи, улс төр судлал, ээж нь гоо сайхан, гоо зүй, хөгжим урлагийн чиглэлийн номуудыг гэрт их авчирдаг байсан болохоор ном уншиж номон дунд өссөн гэдгээ тодотгосон байдаг.
Загварын залуу багш:
Ч.Содтуяа анх 2002 онд “Леди” төвийн “Залуу модель” агентлагт багшилж ажлын гараагаа эхэлж байх үед дөнгөж 17-хон настай байв. Түүнээс хоёр жилийн дараа “Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. Удалгүй “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болсон юм.

Түүнийг загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй хэмээн хэлдэг ч өдгөө өөрийн шавь нарыг бэлтгэж буй “Азийн модель” агентлагаа авч явж буй. Энэхүү агентлагаа 2007 онд байгуулж байсан юм. Мисс, загвар өмсөгчдийн туйлын цэг Топ модель юм шиг санаж энэ нэрний хойноос их хөөцөлддөг. Гэтэл Ч.Содтуяа “Загварын ертөнцөд шигдэж, амжилтын хойноос шунаад “Заавал топ модель болно гэж улайрч явсангүй” хэмээн хэлж байсан удаатай.

Амьдрал болоогүй анхны хайр:
Түүний анхны хайр, охиных нь эцэг загвар өмсөгч А.Чингүүн гэгч залуу байв. Тэрбээр өөрөөс нь олон насаар дүү байсан ч хүүхэдтэй болоод удалгүй хамтын амьдралдаа цэг тавьсан. Тэдний охиныг Ч.Содонгоо гэдэг бөгөөд хаана ч явсан ээжтэйгээ цугтаа явж харагддаг.

Тухайн үедээ агентлагийнхаа загвар өмсөгч, өөрийн шавьтайгаа, хайр сэтгэлтэй болон олны хэл аманд ихээхэн өртөж байсан. Тэр хоёрыг салахад хаа сайгүй их шуугиан гарч байсан ба модель А.Чингүүн экс эхнэр Ч.Содтуяаг "явдалтай хүүхэн" хэмээн тунхаглаж, мисс бүсгүй охиныхоо эцгийг "анхиагүй архичин" мэтээр зарлаж байсан юм.

Өнгөрсөн жил А.Чингүүн “Их засаг их сургууль”-ийн захирал Н.Ням-Осорын охин болох Улаанбаатар телевизийн хөтлөгч Н.Ундрал гэх бүсгүйтэй нижгэр хурим хийсэн билээ. Хосууд хөөрхөн хүүтэй болон өдгөө нам гүмхэн амьдарч байгаа.

Нэр холбогдсон залуус:
А.Чингүүнээс салсны дараа түүнийг УИХ-ын гишүүн асан Түмэндэмбэрэлийн хүү Т.Төрболдтой хэдэн жил нэр холбогдож байсан тухай хэвлэлээр гарч байсан. Мөн JCI “Chairman Academy”-ийн дэд тэргүүн Д.Амарбаясгалан гэх залуутай амрагийн холбоотой хэмээгдэж байсан ч тэгсхийгээд намжсан.

Харин түүнтэй нэр холбогдсон дараагийн залуу бол төрийн өмчит “Мон Атом” компанид газрын дарга, Багахангай дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Э.Галбадрал. Э.Галбадралтай хамт амьдарч байгаа гэх мэдээлэл ч хэсэгтээ олны чихийг сортойлгоод авсан юм.

Мисс хөтлөгч:
Тэрээр хоёр ч удаа телевизийн нэвтрүүлэг хөтлөөд авсан. Эхнийх нь “NTV” телевизээр “Содоогийн цаг” нэвтрүүлэг хийдэг байв. Тэрхүү нэвтрүүлгээрээ охидод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бүтээлч хүмүүсээс их зүйлийг сурч мэдэх боломж олгох зорилготой байсан. Дараа нь “SBN” телевизийн “Сайхан” нэвтрүүлгийг хийж тэрхүү нэвтрүүлэгтээ салбартаа тэргүүлж буй авьяаслаг залуусыг урьж оролцуулдаг байв.
Мөн телевизийн нэвтрүүлгээс гадна дэлгцийн урлагт дүрээ мөнхлөөд авсан билээ. Д.Пүрэвсүрэн, Э.Одгэрэл нараас эхлээд кино урлагт хошуурч байсан тэр үест Ч.Содтуяа ч мөн адил МҮОНТ-ын олон ангит “Ялагдашгүй” гэх кинонд тоглосон.

“Эм хоёр загал” өөр өөрсдийн замаар:
Загварын ертөнцийн “эм хоёр загал”-аар тодорч явсан миссүүд бол Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл нар. Тэрээр “Азийн модель” агентлагийнхаа дэд захирлаар миссийн тэмцээний тэргүүн байрт шалгарсан, өөрийн итгэлт хүн болох Х.Бадамгэрэлийг томилж байсан. Гэтэл нэг л өдөр “Азийн модель” агентлагийн суралцагчид, багш нарыг урвуулаад одсон Х.Бадамгэрэл “Andra international management” агентлагаа байгуулсан гэдэг.

Тухайн үед тэднийг хоорондоо муудалцаж маргалдан гэх яриа байсан ч Ч.Содтуяа “Би ямар шалтгаанаар гарсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Гэрлээ маань надад ажлаасаа гарлаа гэдгийг албан ёсоор хэлээгүй. Би Тайланд явахдаа хоёр сарын хугацаатай гүйцэтгэх захирлын гэрээ хийгээд Гэрлээд бүх ажлаа даатгаад явсан” гэх яриаг хэвлэл мэдээллээр ярьж байсан билээ. Ямартай ч тэд одоо өөр өөрсдийн загварын агентлагаа удирдаад явж байгаа билээ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)