Б.Хосбаяр: Миний чадварыг Т.Ариунаагийн үснээс хараарай

Одоогоос есөн жилийн өмнө үсчиний гараагаа эхэлж байсан тэрээр өдгөө өөрийн гэсэн шинэ салоноо нээжээ. “Хос Шагай” салоны үсчин Б.Хосбаяртай нээлтийн үеэр ярилцсан юм.

-Юуны өмнө шинэ салоноо нээж байгаад баяр хүргэе. Нээлтийнхээ талаар мэдээлэл өгөөч?

Манай салон нээгдээд хоёр гурав хоног үйл ажиллагаа явуулж байгаад өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна. “Хос шагай” салон нээгдэж байгаа гэж сонсохоороо зарим хүмүүс энэ салоныг “Bella beuty” хамааралтай гэж ойлгож байгаа. Нэг ёсондоо “Bella beuty” салоноос салбарлаж байна. Энэ хоёр салон хоёулаа миний хамт олон болж байна. “Bella beuty”, “Bella spa center” долдугаар сарын 11-нд албан ёсны нээлтээ “SPA center”-т хийнэ.

“Хос шагай” салон дуучин Т.Ариунаа, топ Э.Одгэрэл гээд урлагийнхантай хамтарч ажилладаг. Үйлчлүүлэгч нартайгаа гэр бүл шиг дотно болчихсон салон юм.

-Яагаад “Хос шагай” гэж нэрлэсэн бэ?

Хүмүүс их гайхаж асууж байна л даа. Хосоо, Шагай гээд хоёр үсчин хамтарч байгаа юм л даа. Энэ нэр гурван жилийн өмнөөс яригдсан. Би “Bella beuty” салонд Шагай гээд үсчинтэй хамтарч ажиллаж байгаад, бид хоёр салон нээхийг мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөл ингээд гурван жилийн дараа биелэлээ олж өнөөдөр нээлтээ хийж байгаад би баяртай байна.

Ер нь хүн гэдэг уян хатан байх ёстой. “Bella beuty”, “Хос шагай” салонууддаа хамт олонтойгоо ажиллаад явж байгаадаа би баяртай байна.

-Энэхүү салон бусад салоноос ялгарах онцлог юу вэ?

Манай салоноос маникур, педикур зэрэг бүх үйлчилгээг нэг дороос аваад гарах боломжтой. Маникурчин н.Урнаа гээд монголдоо нэлээд нэртэй хүн ажилладаг. Чадварлаг хүмүүс нэгдэж ажиллаж байгаад сэтгэл минь өег байна.   

Энэ салоны нээлтэнд ирэх сонирхолтой олон хүмүүс байсан. Албан ёсоор энд хүрэлцэн ирж чадаагүй хүмүүсээс хүлцэл өчье. Таван сарын 10-нд нэг том ресторанд 150-300 хүний салоны нээлтийн цэнгүүн, хүлээн авалт болно. Тэнд урлагийнхан ирж дуулж хуурдаж албан ёсны нээлтээ хийнэ. 

-Нэг дор хичнээн хүн үйлчүүлэх боломжтой вэ?

Одоохондоо нэг дор арван хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой. Үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа ч цаашдаа хүрээгээ тэлж өргөжнө. Өнөөдөр арван хүн үйлчлүүлж байгаа бол цаашдаа 120 хүнд үйлчлэх боломжтой салбараа нээнэ гэдэг бодолтой байна.

-Тэмцээн уралдаанаас сонирхуулаач?

Энэ салоныхоо амжилтыг цааш улам гаргаад явна гэж бодож байгаа. Эхлээд тавдугаар сарын 12-нд Малайзад Азийн нээлттэй тэмцээн болох гэж байна. Тэр тэмцээнд н.Шагай бид хоёр болон Монголын мэргэжлийн үсчин гоо засалчдын холбооны үсчид баг бүрэлдэхүүнээрээ оролцох гэж байна. Амжилт гаргаад ирэх болно. 

-Таны хувьд үсчнээр мэргэшээд хичнээн жил болж байна?

Анх есөн жилийн өмнө “Best” салонд үсчинээр дагалдан орж байсан. Түүнээс хойш үсчин болоод би найм дахь жилдээ ажиллаж байна. “Bella beuty” салонд орж ажиллаад нэг жил өнгөрлөө. Үс урлаг болтлоо хөгжчихсөн шүү дээ. Миний бүтээл жишээ нь дуучин Т.Ариунаагийн үснээс харагддаг байх. Цаашид улам сайжраад хөгжөөд явна л гэсэн бодолтой явдаг.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    сэжгийн будуулэг хулгайч залуу
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
  • zochin
    xachin aimaar xydalch arxichin zaluu ee buu uzegdee ene XOSOO gegch
    2016 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин
    Ee chaavaas daa, ha ha ha! Ataarhaad omdoo norgoloo yu te? Chinii hen gedgiig ene zaluusiin yamar humuus bolohiig medehgui ch iimerhuu archaagui erchuud-iig harahaar hoh ineed hurehiin! Chaavaas daa.
    2015 оны 05 сарын 22
  • Zochin
    Ymar evgui zurag ve. Gomo humuus um u?
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Хосоо чи өнөө Одгэрэл мөнгө өгье,гадагшаа зугаалъя гэснийг нь олон түмэнд нэг хэлчих тэгэх үү
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Ee chaavaas daa, ha ha ha! Ataarhaad omdoo norgoloo yu te? Chinii hen gedgiig ene zaluusiin yamar humuus bolohiig medehgui ch iimerhuu archaagui erchuud-iig harahaar hoh ineed hurehiin! Chaavaas daa.
      2015 оны 05 сарын 22
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025