С.Эрдэнэцэцэг: Бидний уран бүтээлийн үүц бүрэн задраагүй байгаа

Монгол бөхийн өргөөнөө өчигдөр  тоглогдсон МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын хамтарсан “Сэтгэлийн үг”  тоглолтын үеэр тус тоглолтын  уран бүтээлчидтэй хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

У.Далантай: Энэ тоглолт биднийг хөглөж, олон уран бүтээл төрүүлнэ байх аа.

- Үзэгч түмэнтэйгээ бид хослон дуулаачийн хувиар уулзаагүй 19 жил болжээ. Бүр 1998 оны “Учрах тавилан”  уран бүтээлийн тоглолтоос хойш шүү дээ. Гэхдээ л үзэгч түмнийгээ ийм халуун дулаан уур амьсгал, хүлээлт дүүрэн сэтгэлээр биднийг угтаж авах юм гэж санасангүй. Төсөөлж ч чадахааргүй их хүндлэл, хүлээлт дунд тоглолт маань өрнөж байгаад баяртай байна. Тоглолт үнэхээр гайхамшигтай болж байна.

- Цаашид хамтдаа уран бүтээл хийх  үү?

- Энэ тоглолт биднийг хөглөж, олон уран бүтээл төрөх байх аа. Нэлээд олон дууны саналууд бид хоёрт ирсэн байгаа.

С.Эрдэнцэцэг: Бидний уран бүтээлийн үүц бүрэн задраагүй байгаа

- Тайзан дээр та сая баярын нулимс унагалаа. Арван есөн жилийн дараа сонсогчидтойгоо дахин уулзах мэдрэмж ямар байна?

- Бид анх тоглолтоо Улаанбаатар хотод ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол, дахин тоглолоо гэхэд суудал дүүрэх үү гэх айдас бидэнд байлаа. Хамтдаа дуулаагүй удсан хүмүүст тийм л сэтгэгдэл төрнө биз дээ. Гэтэл тоглолтын тасалбар тав хоногийн өмнө зарагдаж дууссан. Сонсогчид маань “Та нарыг сонсмоор байна. Дахин тоглох уу, билет тань дууссан байна” гэсэн саналуудыг бидэнд олноор ирүүлсэн. Тэгэхээр бидний сэтгэл бүр тоглолтын өмнө догдлоод эхэлсэн хэрэг л дээ. Сая тайзан дээр өөрийн эрхгүй хамар шархирч байна. Гэхдээ өөрийгөө барьж, дараачийн дуулах дуунууд дээрээ төвлөрөх хэрэгтэй тул тэвчлээ. Биднийг хүндэтгээд ирсэн үзэгч олонд би сайхан дуулж өгөх ёстой гэж бодсоор орж ирлээ.

-  Та хоёрыг байнга сонсох дуртай сонсогчдодоо зориулан өөр ажлууд төлөвлөсөн үү?

- Бидний уран бүтээлийн  үүц бүрэн задраагүй байна. Хөгжмийн зохиолчид олон сайхан дуунуудыг бидний  дуу хоолойгоор ард түмэнд хүргэх хүсэлтэй байгаагаа илрэхийлсэн. Мөн сонсогч түмнээс ирсэн хүсэлтийн дагуу тэдний сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаараа CD  гаргана. Мөн цаашлаад бүр мэргэжлийн түвшинд VIP  тоглолт зохион байгуулж, У.Далантай маань дуурийн урлагийн гайхамшигийг, би өөрийнхөө үндсэн мэргэшлийн дагуу уртын дуу дуулж, нэгэн үдшийг өнгөрүүлэхээр төлөвлсөн байгаа. Гэхдээ энэ бүхэн одоохондоо албан ёсоор зарлагдаагүй гэдгийг хэлье.

Дуучин Э.Чулуунчимэг: Удахгүй шинэ цомгоо өлгийдөн авна

- Нийтийн дууны төрлөөр хослон дуулаачид өнөө орой нэгэн тайзнаас үзэгч түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзаж байна. Тоглолтын ерөнхий уур амьсгал танд ямар санагдав?

- МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын хамтран дуулсан “Сэтгэлийн үг” дуу 23 жилийн анх амилж байхад би дөнгөж хоёр ойтой байсан юм билээ. Тэр утгаараа бидний аав ээжүүдийн үеийнхэн болон идэр насныхны хувьд энэ тоглолт залуу насных нь гэгээн дурсамжийг санагалзуулсан  сайхан цэнгүүн болж байна. Үзэгчдийг ажиглахад ихэнх нь хосоороо, гэр бүлээрээ хүрэлцэн иржээ. Үнэхээр сайхан байна.

- Дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг  нарт үзэгчдэд дуулгаагүй уран бүтээлийн сонин хачин юу байна?

- Бид  “Хос орчлон” гээд хоёр дахь  бие даасан цомгийнхоо ажилд орсон байгаа.  Нийт 14 дуу багтаахаар төлөвлөсөн байгаа. Удахгүй шинэ цомгоо өлгийдөн авна.  Гэхдээ одоогоор ах эгч хоёрынхоо уран бүтээлийн тоглолтод оролцож байгаа тул түр зогсоогоод байгаа. Нэг зүйл сонирхуулж хэлэхэд Д.Болд, У.Далантай ах хоёр ивээл, би бас С.Эрдэнэцэцэг эгчтэй ивээл жилтэй юм билээ. Тэр утгаараа тоглолтын бүхий л бэлтгэл ажлууд бүтэмжтэй сайхан бүтсэн.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: www.grandnews.mn

Г.Үүлт

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • zochin
    Setgeliin bulag duug anh ene 2 duulsan baihgui yu yu ch medehgui baij muuhai gej helj bga ene hun yamarch sonsgol medremjgui ataarhuu uchuuhen amitan bnda ali ali n l saihan duulsansh de Erdenetsetsegiin goo uzesgeleng magtan duulmaar bn saihan busgui shuu
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Setgeliin bulag chini hishigbayar delgermaa 2iin duu bizdee dalantai erdenetsetseg 2 muuhai duulj baina lee
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • hamaatan
    Uneheer uzesgelentei egch shuu hairtai shuu toglolt uzsen goy blsn bas dagaad nulims dusluulsan
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • hamaatan
    Uneheer uzesgelentei egch shuu hairtai shuu toglolt uzsen goy blsn bas dagaad nulims dusluulsan
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • үзэгч
    Тоглолт маш гоё болсон. Энэ 2 хайртай дуучныг минь эргэн нийлүүлж уран бүтээлд нь оруулж чадсан залуу дуучид Болд, Чулуунчимэг 2-тоо баяр хүргэе. Илүү их амжилт хүсье. Одоо Жавхлан, Баясгалан 2-ыг нийлүүлж тоглуулж ард түмнээ баярлуулаарай.
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин
    үсзээн үнэхээр дагаад уйлах гэж байна лээ шүү, Эркадаа сайн сайхныг хүснэ ээ хайртай шүү найз аа
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • zochin
    bayp xvpgie vzmeep bna bilet oldoxgvi bna
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025